2018
Бидний гэр бүлийг өнөө үед аварч чадах анхдагчдын 5 зарчим
2018 оны долоодугаар сар


Зөвхөн дижитал хэлбэрээр

Бидний гэр бүлийг өнөө үед аварч чадах анхдагчдын 5 зарчим

Зохиогч нь АНУ-ын Калифорнид амьдардаг.

Өнөө үед бидэнд тулгардаг асуудал бэрхшээл өөр өөр байж болох ч эртний анхдагчдад байсан тэрхүү хүч чадал бидэнд хэрэгтэй.

pioneers

Та өөрийн итгэлийг анхдагчдын итгэл шиг агуу болов уу гэж бодож байсан уу? Өнөө үеийн гэгээнтнүүд хэдэн сарын турш өдөр бүр 32 км явган явах, өөрсдийн бүх өмч хөрөнгийг орхих, хүнд хавчлагатай тулгарах зэрэгт дуудагдахгүй байж магадгүй. Гэсэн ч бид бусдынхаас өөр шийдвэр гаргаж, сүнслэг байдлын хувьд үхмэл болгох нөхцөлөөс өөрсдийгөө хамгаалж, биднийг чухал зүйлсээс сатааруулах зохисгүй хэвлэл мэдээллийн төгсгөлгүй урсгалд үгүй гэж хэлэх хэрэг гардаг.

Бид Христийг дагахаар сонгох үедээ анхдагч өвөг дээдэст маань гайхамшигт хүч чадал өгсөн зарчмуудыг олж хэрэглэх хэрэгтэй.

Биднийг өдөр бүр хүчирхэгжүүлж чадах 5 зарчмыг жагсааж бичвэл:

  1. Итгэл. Анхдагчдын хүч чадал хувь хүнийх нь түвшинд таарч олддог байсан. Тэдний хүн нэг бүр хувьдаа өөрсдийгөө Бурханы хүүхдүүд гэдгийг мэддэг байв. Та ч гэсэн Христэд итгэх хувийн итгэлээ бэхжүүлж чадах бөгөөд ямар ч шуурга боссон таны гэрчлэл баттай байх болно.

  2. Зориг. Та нарын зоригийг тэднийхтэй харьцуулшгүй мэт санагдаж магадгүй. Анхдагчид өдөр бүр бодит аюултай тулгарч байсан, гэхдээ бид бусадтай сайн мэдээг хуваалцахад мөн дэлхийнхнээс өөрөөр амьдрахын тулд өөрт байгаа зоригийг ашиглах ёстой. Анхдагчдын зоригийг санах нь тулгарч байгаа бэрхшээлээ ялан дийлэхэд бидэнд туслах болно.

  3. Шийдмэг байдал. Гамшиг тохиолдоход анхдагчид өөрсдийн нөхцөл байдлыг шударга эсэхийг асуун, шалгааж эхэлж болох байсан ч тэдний шийдмэг байдал бүх зүйл сайн сайхан болно хэмээн найдан урагшлахад тусалсан. Өнөөдөр ч бид ийм итгэлтэй бөгөөд дэлхийнхэн бидэнд юу ч гэж хэллээ гэсэн “бүх зүйл, бүхнийг мэдэгч түүний мэргэн ухаанд хийгдсэн” (2 Нифай 2:24) гэдгийг ойлгож чадна.

  4. Золиослол. Анхдагчид юуны төлөө ажиллаж байгаадаа баттай үзэл бодолтой байсан нь тэднийг урагш зүтгэн, шаардлагатай золиослолыг хийхэд тусалсан. Өнөө үед бид аливаа зүйлийг золиослох хэрэгтэй бол анхдагчдад урагш тэмүүлэхэд тусалсан зорилго болох Бурханы Сүмийг хөгжүүлэн бэхжүүлэх зорилгод тулгуурлаж чадна.

  5. Эв нэгдэл. Тэрэгний цуваанд аялна гэдэг нь Сион руу аялах замд хүн болгон бусдыг халамжилж байсан гэсэн үг юм. Бид өнөөдөр тойрог, гадас, салбар, гэр орондоо болон орон нутагтаа Сионыг босгон бэхжүүлэхээр хөдөлмөрлөх үедээ өөрсдийн эргэн тойронд байгаа хүмүүсийг өргөж, тэднийг хамруулахыг хичээх ёстой.