2018
“Үнэндээ, би нэг нь шүү дээ”
2018 оны долоодугаар сар


“Үнэндээ, би нэг нь шүү дээ”

Абби Торн

АНУ, Юта

woman on a bus

Зургийг Брэдли Кларк

Намайг автобусанд ороод дөнгөж суутал нөгөө талын суудалд сууж байсан хүн над руу тонгойн, “Чи их сайхан сүнстэй юм” гэж хэлсэн.

Би ямар их гайхсанаа хэлээд ч хэрэггүй байх. Миний сүнсний талаар магтаалын үг хэн ч хэлж байгаагүй. Юу гэж хариулахаа сайн мэдэхгүй байсан тул би зүгээр л “Баярлалаа” гэв.

Тэр эрэгтэй шашны бүлэгтэйгээ ажилладаг ажлынхаа улмаас намайг тийм гэж мэдэж байна гэж хэлсэн. Түүнийг надад сүнсээ хэрхэн сайхан хадгалах тухай зөвлөгөө өгөхөд нь би түүнийг сонсож байв.

Автобус зогсон, бид хоёр хоёулаа буухаар босож зогсоход тэр “Тэр мормончуудыг л битгий сонсоорой” хэмээн бодлоо хэлсэн юм.

Цаг хугацаа түр зогсчих шиг санагдав. Энэ хүн миний төрхнөөс ямар нэг онцгой зүйл харсан байв. Гэхдээ тэр нь миний шашны улмаас болж тийм байсан гэдгийг огт мэдээгүй байлаа.

Би юу гэж хариулах хэрэгтэй байсан бэ? Үнэндээ бол, би эхэндээ юу ч хэлэлгүйгээр, сонсоогүй мэт өнгөрдөг юм уу ч гэж бодож байлаа. Би түүнд Сүмийн гишүүн гэдгээ хэлэх юм бол тэр сөрөг үгээр ширүүн хариулах байх гэж санаа зовж байв.

Тэрхэн хоромд надад “Би сайн мэдээнээс ичихгүй. Яагаад гэвэл тэр нь итгэгч хүн бүрийг авралд хүргэх Бурханы хүч мөн” (Ром 1:16) гэдэг судар санаанд минь орж ирсэн юм. Би сайн мэдээнээс ичээгүй гэдгээ ойлгосон бөгөөд хэрвээ би гэрч болон зогсохгүй юм бол миний сүнс бусдын төлөө гэрэлтэхгүй гэдгийг ухаарсан. Би шийдэмгий гэгч нь тэр хүн рүү хараад, “Үнэндээ, би нэг нь шүү дээ” гэж хэлсэн юм.

Тэр хүн над руу ширтэж, би ч өөдөөс нь ширтэв. Тэр инээгээд, кофенд дэндүү дуртай учраас Сүмд элсэж чадахгүй гэж хэлсэн нь гайхширлыг минь төрүүлсэн юм. Би ч инээн, бид өөр өөрсдийнхөө замаар одож билээ.

Өнөөдрийг хүртэл би өөрийн гаргасан тэрхүү сонголтондоо баяртай байдаг. Сүмийн гишүүн хэмээн зогсох нь хэцүү байж болно гэдгийг би мэднэ. Заримдаа энэ нь бүр аймшигтай ч байж болно! Гэхдээ биднийг Бурханы төлөө зогсоход бидний сүнс гэрэл мэт дэлхийд гэрэлтэж чадна.