Шинэ Гэрээ 2023
12-р сарын 26-аас 1-р сарын 1. Бид өөрсдөө суралцах үүрэгтэй


“12-р сарын 26-аас 1-р сарын 1. Бид өөрсдөө суралцах үүрэгтэй,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“12-р сарын 26-аас 1-р сарын 1. Бид өөрсдөө суралцах үүрэгтэй,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2023

Гэрэл зургийн цомгоо үзэж буй гэр бүл

12-р сарын 26-аас 1-р сарын 1

Бид өөрсдөө суралцах үүрэгтэй

Энэ тойм дахь судруудыг уншиж байхдаа хүлээж авах сүнслэг өдөөлтүүдээ бичиж тэмдэглэ. Та энэ гарын авлагын тойм бүрд бага насны хүүхдүүдэд болон том хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагаанууд байгааг харж болно. Гэхдээ та аль ч үйл ажиллагааг ангидаа зориулан өөрчилж болно.

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Хичээл бүрийн эхэнд сайн мэдээний талаар ойлгож мэдсэн зүйлээ хуваалцах боломжийг хүүхдүүдэд олго. Жишээлбэл, энэ долоо хоногт та тэднийг Есүс Христийн тухай дуртай түүхээ хуваалцахад урьж болно.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Есүс Христ намайг Өөрийг нь дагаасай хэмээн хүсдэг.

Энэ жил та хүүхдүүдтэйгээ хамт Есүс Христийн амьдралаас олон түүх уншина. Бид эдгээр түүхээс суралцсанаар Есүс Христийн төгс үлгэр жишээг илүү сайн дагаж чадна гэдгийг ойлгоход хүүхдүүдэд тусал.

Боломжит үйл ажиллагаа

  • Матай 4:18–22 дахь “Намайг дага” хэмээх Аврагчийн урилгыг хүүхдүүдэд хэл. Нэг хүүхэд үйлдэл хийгээд, бусад хүүхдэд “Намайг дага” гэж хэлдэг тоглоом тогло. Бусад хүүхдийг уг үйлдлийг дагаж хийхэд урь.

  • Аврагчийн мөнх бус амьдрал дахь тохинууллын үед болон өнөө цаг үед өөр өөр арга замаар Түүнийг дагаж байгаа хүмүүсийн зургийг үзүүл. Та Сайн мэдээний уран зургийн цуглуулга эсвэл Сүмийн сэтгүүлүүдээс зургууд олж болно. Та мөн “Дэлхийг гэрэлтүүл” (https://www.churchofjesuschrist.org/media-library/video/2017-light-the-world-25-days-of-service?lang=mon) видеог үзүүлж болно. Хүмүүс Аврагчийг хэрхэн дагаж байгааг хүүхдүүдээр олж тогтоолго.

    2:3
  • Аврагчийг дагахын тулд хийж буй зүйлүүдээ бодоход хүүхдүүдэд тусал. “Их Эзэнийг эрэлхийл” (Хүүхдийн дууны ном, 67) дууг дуулах нь тэдэнд зарим санааг өгч болох юм. Эдгээр зүйлийг тэд өөрсдөө хийж байгаагаар зуруул.

Судар уншиж буй хөвгүүн

Хүүхдүүд судрын үнэний талаар өөрсдийн гэсэн гэрчлэлтэй болж чадна.

Судар бол үнэн.

Хүүхдүүд уншдаг болохоосоо өмнө судар бол үнэн гэсэн гэрчлэлтэй болж чадна. Та энэ жил хүүхдүүдтэй хамт судруудыг судлахдаа, судар бол үнэн гэдгийг өөрсдөө мэдэж авахад тэдэнд тусалж чадна.

Боломжит үйл ажиллагаа

  • Хүүхдүүдийг төрсөн өдрөөрөө эсвэл бусад тохиолдлоор хүлээн авч байсан дуртай бэлгийнхээ тухай ярихад урь. Бэлгийн боодолд боосон судар авчирч, нэг хүүхдээр задлуулаад, судар бол Тэнгэрлэг Эцэгээс бидэнд ирсэн бэлэг гэдгийг гэрчил.

  • Хүүхдүүдэд уран зохиолын ном харуулж мөн тэднээс дуртай түүхийг нь асуу. Тэдэнд судар харуулаад, сударт Бурханы бидэнд зориулсан үг байдаг гэдгийг гэрчил. Тэдгээр нь үнэхээр амьдарч байсан хүмүүс, юмсын тухай болон болж өнгөрсөн үйл явдлыг өгүүлдэг.

  • 2 Тимот 3:15 болон Моронай 10:3–5-д байгаа захиасыг хуваалцаад, хэд хэдэн хэллэгийг давтаж хэлэхэд хүүхдүүдэд тусал. Судрууд үнэн гэдгийг өөрсдөө мэдэж болно гэдгийг ойлгоход тэдэнд тусал.

  • Аврагчийн зургийг нуугаад, хүүхдүүдэд зургийг олоход туслах сэжүүр гаргаж өг. Судруудыг судлах нь бидэнд Есүс Христийг таньж мэдэхэд тусалдаг гэдгийг ойлгоход хүүхдүүдэд тусал. Хүүхдүүдээр ээлжлэн зургийг нуулгаж, бусад хүүхдэд сэжүүр гаргаж өг.

  • Хамтдаа “Залбирч, эргэцүүлж, эрэлхийлэн хайх ёстой” (Хүүхдийн дууны ном, 66) дууг дуулж, дууны үгтэй нийцсэн хөдөлгөөн зохиож үйлдэхэд хүүхдүүдэд тусал. Өөрийн дуртай нэг эсвэл хоёр судрыг хүүхдүүдтэй хуваалцаад, судрууд үнэн гэдгийг хэрхэн мэддэг болсноо тэдэнд хэл. Хэрэв хүүхдүүдэд дуртай судар эсвэл судрын түүхүүд байдаг бол тэднийг хуваалцахад урь.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Есүс Христ намайг Өөрийнх нь талаар суралцаж мөн Өөрийг нь дагаасай хэмээн хүсдэг.

Есүс Христийг хэрхэн мэддэг болсноо бод. Түүний талаар суралцаж, Түүнийг дагахад хүүхдүүдэд туслахын тулд та юу хийж болох вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Хүүхдүүдийг дотнын найзынхаа тухай мөн түүнийг хэрхэн найзаа болгосныг ярихад урь. Иохан 5:39 ба Иохан 14:15-ыг уншиж ярилцаад, Есүстэй илүү ойр байх арга замуудыг ол. Түүнтэй ойр байгаагаа мэдэрч байсан үеэ хуваалцахыг хүүхдүүдээс хүс.

  • Ангийнхнаа дагуулан цуглааны байраар алх. Хүүхдүүдийг алхаж байхдаа Аврагчийг дагаж болох арга замыг (баптисмын усан сан эсвэл зураг) сануулсан ямар нэг зүйл харвал гараа өргөхөд урь.

  • Хүүхдүүдтэй хамт “Ирээд, Намайг дага” (Дуулал, д. 57) гэх мэт Есүс Христийг дагах тухай дуу дуул. Хүүхдүүдийг Аврагчийн үлгэр жишээг дагаж байсан үеэсээ хуваалцахад урь.

Би өөрийнхөө төлөө судруудыг судалж чадна.

Та хүүхдүүдтэй хамт судар уншиж, тэднээс асууж байхдаа тэдэнд судруудаас суралцаж, үнэ цэнтэй мэдлэг олж авч чадна гэсэн итгэлийг төрүүлж чадна.

Боломжит үйл ажиллагаа

  • Иохан 5:39, Үйлс 17:10–11-ийг чанга уншаад, судруудыг хэрхэн судлах талаар юу сурч мэдсэнийг нь хүүхдүүдээс асуу.

  • Шинэ Гэрээнээс хэдэн энгийн, хүчтэй судар сонгож, бүгдийг нь жижиг цаасан дээр бичээд, цаасаа нуу. Ангид эсвэл сүмийн байран дотор эдгээр судрыг олох “эрдэнэсийн эрэлд” хүүхдүүдийг хөтлөх сэжүүрүүд бэлд. Тэднийг судар бүрийг олсны дараа уг судар ямар утгатай мөн энэ нь яагаад үнэ цэнтэй болохыг ярилц.

  • Нандигнаж явдаг хэдэн судраа хуваалцаад, эдгээр нь таны хувьд яагаад утга учиртай болохыг тайлбарла. Хүүхдүүд гэртээ эсвэл Хүүхдийн хэсэгт байхдаа энэ жил Шинэ Гэрээнээс олж болох үнэ цэнтэй судруудын жагсаалтыг ангиараа гарга.

  • Яагаад заримдаа судраас унших нь хэцүү байдаг талаар хүүхдүүдтэй ярилц. Хүүхдүүдээс судар судлах талаар нэг нэгэндээ зөвлөж мөн хуваалцахыг хүс. Түүнчлэн судартай холбоотой ямар нэг эерэг туршлагаасаа хуваалцахыг тэднээс хүс.

  • Судрыг хэр ойрхон уншиж байгаагаа тэмдэглэхэд ашиглах энгийн хуанли хийхэд хүүхдүүдэд тусал. Эдгээр хуанли нь өдөр бүр судраас уншихыг тэдэнд сануулна.

Надад өөрийн гэсэн гэрчлэл хэрэгтэй.

Таны зааж байгаа хүүхдүүдэд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаарх өөрсдийн гэрчлэл хэрэгтэй болно. Та тэдэнд үнэнийг өөрсдөө олж мэдэхэд сүнслэгээр нөлөөлөхийн тулд юу хийж болох вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Арван охины түүхийг хуваалц (Maтай 25:1–13-ыг үзнэ үү; мөн Шинэ Гэрээний түүхүүд, “47-р бүлэг: Арван охин,” х. 118–120-г үзүүлнэ үү). Хүүхдүүдэд дараахтай төстэй асуултуудыг тавь. Үүнд: Бидний гэрчлэл дэнлүүтэй юугаараа адилхан бэ? Яагаад өөрсдийн гэсэн гэрчлэлтэй байх чухал вэ?

  • Бид гэрчлэлээ хүчирхэгжүүлэхийн тулд юу хийж болох талаар ярилц. Иохан 7:17, Moронай 10:3–5-ыг судалж санаа олоход хүүхдүүдийг урь. Тэднийг үнэн гэдгийг нь мэддэг зүйлүүдээ хуваалцахад урь.

  • Бидний гэрчлэлийг бүрдүүлдэг зүйлийн талаар дүрсэлсэн үгсийг угсардаг тоглоомын хэсэг дээр бичихийг хүүхдүүдээс хүс (Gospel Topics, “Testimony,” topics.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү). Угсардаг тоглоом ашиглан гэрчлэлийг төлөөлсөн дүрсийг хүүхдүүдээр бариул.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Та хүүхдүүдийг мөн тэдний эцэг эхчүүдийг гэртээ Шинэ Гэрээнээс суралцахад хэрхэн урамшуулан дэмжиж болох вэ? Жишээлбэл, та хүүхдүүдийг ангид ярилцсан судруудын нэгийг цээжлэхэд (тухайн судрыг богино өгүүлбэрүүдэд хуваах нь тустай байж болно) мөн шүлгүүдийг гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахад урамшуулж болно.

Заах чадвараа сайжруулах

Заадаг хүүхдүүдийнхээ нас, чадамжид тохируулан үйл ажиллагаануудаа өөрчил. Бага насны хүүхдүүдэд нарийн тайлбар хэрэгтэй бөгөөд тэдэнд заахдаа олон төрлийн заах арга барил ашиглах хэрэгтэй. Хүүхдүүд өсөж том болохын хэрээр хичээлд илүү түлхүү оролцож, бодол санаагаа илүү сайн хуваалцдаг болно. Сурсан зүйлсээ хуваалцах, гэрчлэх, оролцох боломжийг тэдэнд олго. Хэрэгтэй бол тусламж үзүүл. (Аврагчийн арга барилаар заах нь, 25–26-г үзнэ үү.)