Шинэ Гэрээ 2023
1-р сарын 23–29. Матай 3; Марк 1; Лук 3: “Эзэний замыг бэлтгэцгээ”


“1-р сарын 23–29. Матай 3; Марк 1; Лук 3: ‘Эзэний замыг бэлтгэцгээ,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“1-р сарын 23–29. Матай 3; Марк 1; Лук 3,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2023

Баптисч Иохан Есүст баптисм хүртээсэн нь

Иллиной дахь Наувугийн ариун сүмийн өнгөт шилэн цонх, Том Холдман

1-р сарын 23–29

Матай 3; Марк 1; Лук 3

“Эзэний замыг бэлтгэцгээ”

Эхлээд Матай 3; Марк 1; Лук 3-ыг уншина уу. Таныг эдгээр бүлгийг ойлгоход туслах Ариун Сүнсийг эрэлхийлэн залбирахад Тэр онцгойлон танд зориулсан ойлголтыг өгөх болно. Эдгээр ойлголт, сэтгэгдлээ бичиж, хэрэгжүүлэх төлөвлөгөө гарга.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Есүс Христ мөн Түүний сайн мэдээ таныг өөрчилж чадна. Лук Аврагч ирэх нь ямар нөлөө үзүүлэх талаар өгүүлсэн “Гуу жалга бүр дүүрч, уулс, толгод бүхэн доошлон, тахир нь шулуун болж, хотгор бүхэн тэгшрэх” болно хэмээх Исаиагийн эртний бошиглолыг эш татсан (Лук 3:5; мөн Исаиа 40:4-ийг үзнэ үү). Энэ нь бид бүгдэд, тэр дундаа өөрчлөгдөж чадахгүй гэж боддог хүмүүст зориулсан захиас юм. Уул толгод зэрэг тогтвортой суурин байдаг зүйлс тэгширч, хавтгай болж болох юм бол Их Эзэн бидэнд муруй замаа тэгшлэхэд тусалж чадах нь лавтай (Лук 3:4–5-ыг үзнэ үү). Баптисч Иоханы наманчил мөн өөрчлөгд гэсэн урилгыг хүлээн авснаараа бид ч гэсэн “Бурханы авралыг үзэ[хийн]” (Лук 3:6) тулд оюун ухаан, зүрх сэтгэлээ Есүс Христийг хүлээн авахад бэлтгэдэг.

хувиараа суралцах шигтгээ зураг

Хувиараа судраас судлахад зориулсан санаа

Марк гэж хэн байсан бэ?

Сайн мэдээнүүдийг бичсэн хүмүүсийн дундаас Маркийн талаар хамгийн бага мэдээлэл байдаг. Тэрээр Паул, Петр, өөр хэд хэдэн номлогчийн хамтрагч байсан гэдгийг бид мэднэ. Олон Библи судлаач Петр Аврагчийн амьдралын үйл явдлыг цэдэглэн бичихийг Маркт зааварласан гэдэгт итгэдэг. Маркийн сайн мэдээ нь бусад гурваасаа өмнө бичигдсэн байх магадлалтай.

Мөн Судруудын удирдамж дахь “Марк”-ийг үзнэ үү.

Матай 3:1–12; Марк 1:1–8; Лук 3:2–18

Наманчлал бол оюун ухаан, зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлт юм.

Баптисч Иоханы үүрэг бол хүмүүсийн зүрх сэтгэлийг Аврагчийг хүлээн авч, Түүнтэй илүү адил болоход бэлдэх явдал байсан юм. Тэр үүнийг хэрхэн гүйцэтгэсэн бэ? Тэрээр “Гэмшицгээ” (Матай 3:2) хэмээн тунхагласан. Тэр наманчлалын тухай заахдаа жимс, улаан буудай гэх мэт дүрслэлийг ашиглажээ (Лук 3:9, 17-г үзнэ үү).

Та Баптисч Иоханы тохинууллын түүхээс өөр ямар ямар дүрслэлийг олж харсан бэ? (Матай 3:1–12; Марк 1:1–8; Лук 3:2–18-ыг үзнэ үү). Тэдгээрийг судар дээр тэмдэглэх юм уу зурж болно. Эдгээр дүрслэл нь наманчлалын сургаал, шаардлагын тухай юу зааж байна вэ?

Чин сэтгэлийн наманчлал бол “Бурханд болон өөртөө … хандах шинэ хандлагыг авчирдаг оюун санаа хийгээд зүрх сэтгэлийн өөрчлөлт юм. [Энэ нь] зүрх сэтгэл хийгээд хүсэл зоригоо Бурхан руу эргүүлэх гэсэн үг (Судруудын удирдамж, “Наманчлал, наманчлах”). Лук 3:7–14-т Иохан хүмүүсийг Христийг хүлээн авахад бэлтгэхийн тулд ямар өөрчлөлт хийхэд урьсан бэ? Энэ зөвлөгөө танд хэрхэн хамаатай вэ? Та чин сэтгэлээсээ наманчилсан гэдгээ хэрхэн харуулж болох вэ? (Лук 3:8-ыг үзнэ үү).

Мөн Рассэлл М.Нэлсоны “Бид илүү сайн үйлдэж, илүү сайн байж чадна” хэлсэн үгийг 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х. 77–80; Даллин Х.Өүксийн “Наманчлалаар цэвэршүүлэгдсэн нь” хэлсэн үгийг 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 129–132-аас үзнэ үү.

Maтай 3:7; Лук 3:7

Фарисайчууд, садукайчууд гэж ямар хүмүүс байсан бэ?

Фарисайчууд нь Мосегийн хуулийг болон үүний зан үйлийг чанд сахидгаараа бардамнадаг иудейчүүдийн шашны бүлгийн гишүүд байсан. Садукайчууд нь шашны болон улс төрийн чухал нөлөө бүхий чинээлэг иудейчүүдийн бүлэг байсан ба тэд амилуулалтын сургаалд итгэдэггүй байв. Энэ хоёр бүлэг хоёулаа Бурханы хуулийн жинхэнэ зорилгоос гажсан байсан.

Мөн Матай 23:23–28-ыг болон Судруудын удирдамж дахь “Фарисайчууд,” “Садукайчууд”-ыг үзнэ үү.

Матай 3:11, 13–17; Марк 1:9–11; Лук 3:15–16, 21–22

Есүс Христ “аливаа зөвт байдлыг гүйцэлдүүлэхийн” тулд баптисм хүртсэн юм.

Та баптисм хүртэхдээ Аврагчийн үлгэр жишээг дагасан. Аврагчийн баптисмыг дүрсэлсэн түүхээс сурч мэдсэн зүйлээ өөрийнхөө баптисмын үеэр болсон зүйлтэй харьцуул.

Аврагчийн баптисм

Миний баптисм

Аврагчийн баптисм

Есүст ямар эрх мэдэлтэй хэн гэдэг хүн баптисм хүртээсэн бэ?

Миний баптисм

Танд ямар эрх мэдэлтэй хэн гэдэг хүн баптисм хүртээсэн бэ?

Аврагчийн баптисм

Есүс хаана баптисм хүртсэн бэ?

Миний баптисм

Та хаана баптисм хүртсэн бэ?

Аврагчийн баптисм

Есүс хэрхэн баптисм хүртсэн бэ?

Миний баптисм

Та хэрхэн баптисм хүртсэн бэ?

Аврагчийн баптисм

Есүс Христ яагаад баптисм хүртсэн бэ?

Миний баптисм

Та яагаад баптисм хүртсэн бэ?

Аврагчийн баптисм

Тэнгэрлэг Эцэг Есүсээр бахархаж байгаагаа хэрхэн илэрхийлсэн бэ?

Миний баптисм

Тэнгэрлэг Эцэг танаар бахархаж байгаагаа хэрхэн илэрхийлсэн бэ? Тэр Түүнийг сайшааж байгаагаа хэрхэн илэрхийлсэн бэ?

Мөн 2 Нифай 31; Мозая 18:8–11; Сургаал ба Гэрээ 20:37, 68–74-ийг болон “Есүсийн баптисм” (видео)-ыг https://www.churchofjesuschrist.org/study/video/teachings/2011-10-024-the-baptism-of-jesus?lang=mon-оос үзнэ үү.

3:8

Maтай 3:16–17; Maрк 1:9–11; Лук 3:21–22

Бурхан Тэргүүтэний гишүүд бол тус тусдаа биес юм.

Бурхан Тэргүүтэний гишүүд бол гурван тусдаа бие гэдгийг батлах олон нотолгоо Ариун Библид бий. Аврагчийн баптисмын түүх үүний нэг жишээ юм. Та эдгээр түүхийг уншихдаа Бурхан Тэргүүтэний талаар мэдэх зүйлээ тунгаан бод. Эдгээр сургаал яагаад таны хувьд эрхэм нандин бэ?

Мөн Эхлэл 1:26; Матай 17:1–5; Иохан 17:1–3; Үйлс 7:55–56; Сургаал ба Гэрээ 130:22-ыг үзнэ үү.

гэр бүлээрээ суралцах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судраас судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа

Матай 3.Баптисч Иохан Аароны санваарыг атгаж байсан. Бид Аароны санваарын зорилгын талаар Иоханы жишээнээс юу сурч болох вэ? Аароны санваарын ачаар бид ямар ямар адислалыг хүлээн авдаг вэ? Хэрэв танайд залуу эрэгтэй байгаа бол цаг гарган Аароны санваарыг ашиглан бусдыг хэрхэн адисалж болохыг ойлгоход нь тусалж болно. (Мөн Сургаал ба Гэрээ 13:1; 20:46–60-ыг үзнэ үү.)

Баптисм хүртээж буй залуу эрэгтэй

Биднийг баптисм хүртэхэд гэм нүгэл маань угаагддаг.

Maтай 3:11–17; Maрк 1:9–11; Лук 3:21–22.Танай гэр бүлийн гишүүдийн нэг нь баптисм хүртэж, Сүмийн гишүүнээр батлуулж байхыг харж байсан уу? Гэр бүлийнхэнд тань ямар сэтгэгдэл төрсөн бэ? Магадгүй та тэдэнд баптисмын болон гишүүний баталгааны бэлгэдлийн талаар зааж өгч болох юм. Баптисм хүртэж, гишүүнээр батлуулах нь шинээр төрөхтэй юугаараа адилхан бэ? Бид баптисм хүртэхдээ яагаад усанд бүрэн умбадаг вэ? Бид баптисм хүртэхдээ яагаад цагаан хувцас өмсдөг вэ? Яагаад Ариун Сүнсний бэлгийг “галын баптисм” гэж дүрслэн хэлдэг вэ? (Сургаал ба Гэрээ 20:41; мөн Судруудын удирдамж дахь “Баптисм,” “Ариун Сүнс”-ийг үзнэ үү).

Матай 3:17; Марк 1:11; Лук 3:22.Бурхан бидэнд сэтгэл хангалуун байгааг бид хэзээ мэдэрч байсан бэ? Гэр бүлээрээ Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд юу хийж болох вэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Санал болгох дуу: “Баптисм,” Хүүхдийн дууны ном, 7.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Их Эзэнээс тусламж хүс. Судруудыг илчлэлтээр өгдөг бөгөөд тэдгээрийг үнэхээр ойлгохын тулд бидэнд хувийн илчлэлт хэрэгтэй. Их Эзэн “Гуй, тэгвэл та нарт өгөгдөнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ” (Матай 7:7) хэмээн амласан билээ.

Иохан Есүст баптисм хүртээсэн нь

Баптисч Иохан Есүст баптисм хүртээсэн нь, Грэг К.Олсэн