Шинэ Гэрээ 2023
2-р сарын 27-оос 3-р сарын 5. Матай 8; Марк 2–4; Лук 7: ‘Итгэл чинь чамайг аварлаа”


“2-р сарын 27-оос 3-р сарын 5. Maтай 8; Maрк 2–4: Лук 7: ‘Итгэл чинь чамайг аварлаа,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“2-р сарын 27-оос 3-р сарын 5. Матай 8; Maрк 2–4; Лук 7,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2023

Есүс нэгэн эрийг хэвтрээс нь босгож байгаа нь

2-р сарын 27-оос 3-р сарын 5

Матай 8; Марк 2–4; Лук 7

“Итгэл чинь чамайг аварлаа”

Та энэ долоо хоногт Матай 8; Марк 2–4; Лук 7-г судлахдаа, заадаг хүүхдүүдээ бод. Ариун Сүнс эдгээр бүлэг дэх үнэнийг олж нээхэд тэдэнд туслах санаануудаар таныг сэдэлжүүлэхийн төлөө залбир.

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дахь Есүс гайхамшиг үйлдэж байгаа түүхийг хуваалцахыг хүүхдүүдээс хүс. Та мөн холбогдох зургийг үзүүлж болно (жишээ нь, Сайн мэдээний уран зургийн цуглуулга, х. 40).

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Матай 8; Марк 2–3; Лук 7

Есүс гайхамшгийг үйлдэх хүчтэй.

Аврагчийн эдгээсэн гайхамшгуудын тухай уншиж байхдаа аль гайхамшгийг хуваалцахаа тунгаан бод. Та заадаг хүүхдүүддээ Есүсийн үйлдсэн гайхамшгуудад итгэл ямар үүрэг гүйцэтгэснийг ойлгоход хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Maрк 2:1–12-оос саа өвчтэй хүний түүхийг хуваалц. Тусламж хэрэгтэй бол “2-р бүлэг: Суунги байсан хүн”-ийг үзнэ үү (Шинэ Гэрээний түүхүүд, 57–58 эсвэл ChurchofJesusChrist.org дахь холбогдох видео). Уг саа өвчтэй хүн алхаж чаддаггүй байсныг тайлбарла. Аврагч энэ хүнийг эдгээсэн гэдгийг олж харахад тэдэнд тусал.

  • Хүүхдүүдийг өвчтэй байсан үеийнхээ тухай ярихад урь. Есүсийн өвчтэй хүнийг эдгээж байгаа түүхээс нэгийг нь унш. Жишээ: Матай 8:1–4, 5–13, 14–15; Марк 3:1–5; Лук 7:11–16. Өөрсдийнхөө үгээр энэ түүхийг дахин ярихад хүүхдүүдийг урь. Есүсийн хүч биднийг эдгээж, адисалж, тайтгаруулж чадна гэдгийг гэрчил.

Матай 8; Марк 2–3; Лук 7

Би Есүстэй адил бусдад хайраа үзүүлж чадна.

Есүс өвчтэй, зовлонтой хүмүүсийг эдгээх замаар агуу хайрыг харуулсан. Та тусламж хэрэгтэй хүмүүст нинжин сэтгэл гаргахыг хүүхдүүдэд хэрхэн зааж болохоо тунгаан бод.

Боломжит үйл ажиллагаа

  • Есүсийн тусламж хэрэгтэй байгаа хэн нэгэнд хайраа харуулж байгаа түүхээс нэгийг эсвэл хэд хэдийг унш. Жишээ нь, Матай 8:1–4, 5–13, 14–15; Марк 2:1–12; 3:1–5; Лук 7:11–16.   Хэн нэгэн танд тусламж хэрэгтэй байгаа үед хайраа харуулсан туршлагаасаа мөн танд ямар мэдрэмж төрж байсныг хуваалц. Хүүхдүүдийг өөрсдийн туршлагаас хуваалцахад урь.

  •     Хэн нэгэн хүнд тусламж хэрэгтэй байж болох өөр өөр нөхцөл байдлыг хуваалцахад хүүхдүүдийг урь. Бид тэдэнд туслахын тулд юу хийж болох вэ?

  • Би элэгсэг нэгэн баймаар байна” (Хүүхдийн дууны ном, 83) зэрэг бусдад хайр, нинжин сэтгэлээ харуулах тухай дууг хамтдаа дуул.

Завин дээр байгаа Есүс шуургыг намдааж буй нь

Айдсаас итгэл рүү, Ховард Лион

Марк 4:35–41

Айсан эсвэл аюулд орсон үед минь Есүс надад амар амгаланг мэдрэхэд тусалж чадна.

Есүсийн шуурга намдааж байгаа түүх Тэрээр тэдэнд айсан үед нь амар амгаланг өгч чадна гэдгийг мэдэхэд хүүхдүүдэд тусална.

Боломжит үйл ажиллагаа

  • Maрк 4:35–41-ийг уншиж байхдаа, өөрсдийгөө уг завин дээр байгаагаар төсөөлөхөд хүүхдүүдэд тусал. (Мөн Шинэ гэрээний түүхүүдийн х. 53 дээрх “21-р бүлэг: Есүс салхи болон давалгааг захирсан нь” эсвэл ChurchofJesusChrist.org дээрх холбогдох видеог үзүүлнэ үү.) Тэнд байсан бол ямар санагдах байсныг дүрслэхийг хүүхдүүдээс хүс. Хэзээ хүүхдүүд айж байсан бэ? Тэд хэрхэн тайтгарсан бэ?

  • Хүүхдүүдийг салхи, шуурганы дуу чимээ гарган, хэн нэгэн хүнийг “Чимээгүй, намд” гэж хэлэх үед чимээ гаргахаа зогсоход урь. Гадаа салхи шуурч байхад Есүс амар амгалан байлгаж чаддагийн адил сэтгэлд таагүй мэдрэмж төрөхөд Тэрээр бидний зүрх сэтгэлийг ч мөн амар амгалан болгож чадна гэдгийг гэрчил.

  • Есүсийн түүхүүдээс яриач” (Хүүхдийн дууны ном, 36) дууны гурав дахь бадагт тохирох хөдөлгөөнийг хүүхдүүдэд зааж өг.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Матай 8; Марк 2–3; Лук 7

Өөрт нь итгэлтэй байвал Есүс миний амьдралд гайхамшгуудыг үйлдэж чадна.

Есүс мөнх бус амьдрал дахь тохинууллынхаа үеэр олон гайхамшгийг үйлдсэн. Гайхамшгууд өнөө үед ч тохиодог гэдгийг олж мэдэхэд нь та хүүхдүүдэд хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Хүүхдүүдээс дараах гайхамшгуудын нэгийг сонгон уншаад, зурахыг хүс. Үүнд: Матай 8:1–4, 5–13, 14–15; Марк 2:1–12; 3:1–5; Луз 7:11–16. Хүүхдүүдийг зурсан зургаа ангийнхандаа тайлбарлахад урь. Бид эдгээр түүхээс Бурханы талаар юу сурч мэддэг вэ?

  • Хүүхдүүдээс өвчтэй, гунигтай, айсан, санаа зовсон үедээ ямар байдалтай байдгаа жүжигчлэн үзүүлэхийг хүс. Бидэнд эдгээр мэдрэмж төрсөн үед Есүс хэрхэн тусалж чадах вэ? Энэ бүх нөхцөл байдалд Есүс тусалж чадна гэдгийг хүүхдүүдэд гэрчил.

  • Хүүхдүүдийг өөрсдийг нь эсвэл таньдаг хэн нэгэн нь санваарын адислал авч байсан туршлагаасаа хуваалцахад урь. Тэр хүн хэрхэн эдгээгдэж эсвэл адислагдсан бэ?

Maрк 2:15–17; Лук 7:36–50

Бид нүгэл үйлдсэн ч гэсэн Есүс хайрлаж, наманчлахад маань туслахыг хүсдэг.

Марк 2:15–17; Лук 7:36–50 дээрх түүхүүд нь Есүс тэднийг хайрладаг, бүр нүгэл үйлдэхэд ч хүртэл хайрладаг гэдгийг ойлгоход хүүхдүүдэд тусал. Тэр биднийг наманчлахад тусалж, Түүнд ойртоход туслахыг хүсдэг.

Боломжит үйл ажиллагаа

  • Есүс нүглийн талаар юу гэж боддог вэ? мөн Биднийг нүгэл үйлдэх үед Есүс юу гэж боддог вэ? гэсэн асуултуудыг самбар дээр бич. Марк 2:15–17-г хамт уншиж байхдаа эдгээр асуултын талаар бодож, дараа нь хариултуудаа хуваалцахыг хүүхдүүдээс хүс. (Та Судруудын удирдамж дээрх “Татвар хураагч”[scriptures.ChurchofJesusChrist.org] гэсэн тайлбарыг хамтдаа уншиж болно.) Төгс биш биднийг Есүс хайрладаг гэдгийг мэдэх нь яагаад чухал вэ? Үүнийг мэдэх нь биднийг наманчлах үед хэрхэн туслах вэ?

  • Хичээл орохоос хэд хоногийн өмнө нэг хүүхдийг эсвэл эцэг эхийг нь Лук 7:36–50 дээрх түүхийг хуваалцахад бэлдэж ирэхэд урь. Тэд уг түүхийн өөр өөр хэсгээс зураад, ангийнханд үзүүлж болно. Их Эзэн энэ түүхээс юу сураасай хэмээн биднээс хүссэн байж болох талаар хүүхдүүдтэй ярилц.

Марк 4:35–41

Айсан эсвэл аюулд орсон үед минь Есүс надад амар амгаланг мэдрэхэд тусалж чадна.

Хүүхдүүд одоо эсвэл ирээдүйд амьдралын шуурганд нэрвэгдэх үед Аврагч тэдэнд амар амгаланг өгч чадна гэдгийг мэдэх хэрэгтэй.

Боломжит үйл ажиллагаа

  • Нэг хүүхдээс Maрк 4:35–41 болон Есүс шуурга намдаасан нь (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, х. 40) зургийг ашиглан Есүсийн шуурга намдааж буй түүхийг ярихыг хүс. Тэнд байсан бол ямар санагдах байсныг дүрслэхийг хүүхдүүдээс хүс.

  • Хүүхдүүдийг тусламж гуйн залбирсныхаа дараа амар амгаланг мэдэрч байсан туршлагаасаа хуваалцахад урь. Энэ амар амгалан Аврагчаас ирсэн гэдгийг тэдэнд сануул.

  • Хүүхэд бүрд цаасаар хийсэн борооны үүл өгөөд, үүн дээр хэн нэгэнд тохиолдож болох саад бэрхшээлийг бичихийг тэднээс хүс. Бүх үүлээр самбар дээрх Есүсийн зургийг хаа. Нэг хүүхдийг үүлнүүдээс нэгийг аваад, тухайн бэрхшээлтэй учирсан хүнд амар амгаланг олоход тусалж болох арга замыг санал болгоход урь. Бүх үүлийг холдуулсны дараа, амьдрал дахь шуургыг маань намжаах Аврагчийн хүчийг гэрчил.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Энэ долоо хоногт хэн нэгний төлөө хийх үйлчлэлээ бичихэд хүүхдүүдэд тусал.

Заах чадвараа сайжруулах

Хүүхдүүд хөдөлгөөнтэй байдаг. Зарим үед та хүүхдүүдийн эрч хүч суралцахад саад болдог гэж боддог байж болно. Гэхдээ та тэдний энэ их хөдөлгөөнийг дуулах эсвэл судар дээрх үйл явдлыг жүжигчлэн үзүүлэх юм уу тохирох хөдөлгөөн хийхэд урих замаар ашиглаж болно. (Аврагчийн арга барилаар заах нь, 25-ыг үзнэ үү.)