Шинэ Гэрээ 2023
3-р сарын 13–19. Матай 11–12; Лук 11: “Би та нарыг амраая”


“3-р сарын 13–19. Maтай 11–12; Лук 11: ‘Би та нарыг амраая,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“3-р сарын 13–19. Maтай 11–12; Лук 11,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2023

Үүлэн дунд зогсож буй Есүс

Бүү ай, Майкл Малм

3-р сарын 13–19

Матай 11–12; Лук 11

“Би та нарыг амраая”

Энэхүү тойм дээрх заах санаанууд таны бүтээлч сэтгэлгээнд урам зориг өгөх зорилготой юм. Та өөрийн заадаг хүүхдүүдийн хэрэгцээнд тохируулан чөлөөтэй өөрчилж болно.

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Хүндэтгэлийн өдөр Их Эзэнийг шүтэн бишрэхийн тулд юу хийж болохоо хуваалцахад хүүхдүүдийг урь.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Матай 11:28–30

Намайг Өөр дээр нь ирэх үед Есүс надад туслах болно.

Есүс дээр ирвэл Тэрээр ачаа дарамтаа үүрэхэд нь тусална гэдгийг хүүхдүүд мэдээд, тайвширч чадна.

Боломжит үйл ажиллагаа

  • Maтай 11:28–30-ийг уншаад, Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дээрх хөллөсөн шаруудын зургийг үзүүл. Шар үхэр ба буулга руу заахыг хүүхдүүдээс хүс. Буулгад оруулсан шарууд ачааг хамтдаа чирвэл ганц шарын чирэх ачаанаас илүү хүнд ачаа чирэх боломжтойг тайлбарла. Бид гуниглаж, санаа зовж, айсан үедээ Есүсийг эрэлхийлж болох бөгөөд Тэр бидэнд туслах болно гэдгийг гэрчил.

  • Нэг хүүхдээс хүнд зүйл өргөхийг хүс. Түүнийг өргөх гэж зүдэрч байхад нь туслахыг санал болго. Хүнд хэцүү зүйл хийхэд Есүс бидэнд хэрхэн тусалдаг вэ? Ямар нэгэн хэцүү зүйл хийхэд тань Есүс тусалж байсан тухай туршлагаасаа хуваалцаад, хүүхдүүдийг бас туршлагаасаа хуваалцахыг урамшуул.

Матай 12:1–13

Би Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахиж чадна.

Хүндэтгэлийн өдрийн тухай мөн яагаад бид уг өдрийг ариунаар сахидаг талаар хүүхдүүдэд ямар арга замаар хөгжилтэй зааж болох вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Maтай 12:10–13-ыг чанга унш. Таныг “Хүндэтгэлийн” гэж хэлэх бүрд босож суухад хүүхдүүдийг уриад, “Амралтын өдөр сайныг үйлдэх нь [зөв]” (Mатай 12:12) гэсэн хэллэгийг тэдэнтэй хамт давтан хэл. Тэд үүнийг ямар утгатай үг гэж бодож байна вэ?

  • Хүүхдүүдэд хуанли үзүүлээд, тэдэнд зориулан Хүндэтгэлийн өдрүүдийг тодруулан зур. Бид долоо хоногийн бусад өдөр юу хийдэг вэ? Бид Хүндэтгэлийн өдрийг бусад өдрөөс өөр байлгахын тулд тухайн өдөр юу хийж болох вэ? (Исаиа 58:13–14-ийг үзнэ үү).

  • Хүүхдүүдээс Хүндэтгэлийн өдөр хийж болох сайн зүйлсийг зурахыг хүс (энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг үзнэ үү).

  • Бямба гараг” (Хүүхдийн дууны ном, 105) дууг дуулах үедээ Хүндэтгэлийн өдөрт бэлдэх арга замуудыг цээжлэхэд нь туслах үйлдлүүдийг бодож олоход хүүхдүүдийг урь.

  • Самбар дээр нүд, чих, ам, гар зур. Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахихад бидний биеийн эдгээр эрхтэн бүр юу хийж болох талаар хэлж өгөхийг хүүхдүүдээс хүс.

Лук 11:11–13

Тэнгэрлэг Эцэг бидэнд сайн бэлгүүд өгдөг.

Лук 11:11–13 дээрх Аврагчийн сургаал Тэнгэрлэг Эцэг өөрсдийг нь хайрладаг мөн адислахыг хүсдэг гэдгийг ойлгоход таны заадаг хүүхдүүдэд тусалж чадна.

Боломжит үйл ажиллагаа

  • Лук 11:11–13 дээрх Аврагчийн сургаалыг дүрслэн үзүүлэхийн тулд үзүүлэн хичээлийг ашиглаж болно. Жишээлбэл: Та талхны уутанд чулуу, эсвэл өндөгний хайрцагт хилэнцэт хорхойн зураг хийж болно. Эдгээр дотор юу байгааг хүүхдүүдээс асуугаад, тэдэнд үзүүл. Чулуу болон хилэнцэт хорхойн зургийг талх, өндгөөр орлуулахад тэднийг урь. Лук 11:11–13-ыг уншаад, Тэнгэрлэг Эцэг биднийг хайрлаж, залбиралд маань хариулж, Өөрийн Сүнсээр дамжуулан бидэнд олон адислал өгдөг талаар гэрчлэлээ хуваалц.

  • Тэнгэрлэг Эцэг минь надад хайртай” (Хүүхдийн дууны ном, 16) зэрэг Бурханы хайрын тухай дууг хамтдаа дуул. Тэр бидэнд ямар ямар сайн бэлэг өгсөн бэ? Тэнгэрлэг Эцэгийн өгсөн, талархаж явдаг бэлгүүдийнхээ зургийг зурахыг хүүхдүүдээс хүс.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Матай 11:28–30

Намайг Өөр дээр нь ирэх үед Есүс надад туслах болно.

Хэрэв Христэд ирвэл Тэрээр бэрхшээлүүдээс нь салгаж, амраах болно гэдгийг ойлгоход нь та хүүхдүүдэд хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Ямар нэгэн зүйлийн талаар санаа зовж эсвэл сэтгэл түгшиж байсан үеэ хуваалцахад хүүхдүүдийг урь. Хүүхдүүдийг Maтай 11:28–30-ийг судлан, дээрхтэй адил нөхцөл байдалд орсон үед өөрсдөд нь туслах зөвлөгөөг хайж олоход тэднийг урь. Аврагч хэрхэн “[биднийг] амраадаг” вэ? (28-р шүлэг).

  • Есүст ирж, Түүнээс суралцахын тулд хийж байгаа зүйлсээ зурахад хүүхдүүдийг урь.

  • Хүүхдүүдэд Итгэлийн дөрөвдүгээр тунхгийг цээжлэхэд тусал. Сайн мэдээний анхдагч зарчмууд болоод адислал бүр хэрхэн бидэнд Есүсийн “Над дээр ир” (Матай 11:28) хэмээх урилгыг хүлээн авахад тусалдаг талаар тэдэнтэй ярилц.

Матай 12:1–13

Хүндэтгэлийн өдөр нь намайг Бурханд илүү ойртуулдаг сайн зүйлсийг хийдэг өдөр юм.

Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахихын зорилго, мөн үүнээс ирдэг адислалуудыг онцлох нь таны заадаг хүүхдүүдийг хүчирхэгжүүлнэ.

Боломжит үйл ажиллагаа

  • Аврагчаар гараа эдгээлгэсэн хүний дүрд тоглоход нэг хүүхдийг урь (Maтай 12:10–13-ыг үзнэ үү). Өөр нэг хүүхэд түүнээс болсон явдлын талаар асууж болно.

  • Maтай 12:12-ыг хамтдаа унш. Бид Хүндэтгэлийн өдөр ямар ямар сайн зүйл хийж болох вэ? Хүүхдүүдээр өөрсдийнх нь бодол санааг энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсан дээр нь зуруулаад, зурсан зургийг нь хайчлан авч, тэднээс нэг нэгийнхээ зургийг ээлжлэн эвлүүлэхийг хүс.

  • Хүндэтгэлийн өдөр Тэнгэрлэг Эцэгт хайраа харуулах зүйлсийг хийж буй хүмүүсийн хэд хэдэн зургийг нуу. Хүүхдүүдээс зургуудыг олоод, зураг дээрх зүйлсийг хийх нь бидний Бурханыг хайрлах хайрыг хэрхэн харуулдаг болохыг хуваалцахыг хүс.

Тариан талбайд явж буй шавь нарыг харж буй хүмүүс

Шавь нар Хүндэтгэлийн өдөр улаан буудай идэж байв, Жэймс Тиссот

Лук 11:37–42

Миний үйлдэл, зүрх сэтгэл хоёул цэвэр ариун байх ёстой.

Бусдад зөв зохистой гэж харагдах нь хангалтгүй гэдгийг Аврагч заасан. Бидний бодол санаа, мэдрэмж, гаргаж буй үйлдэл бас цэвэр ариун байх ёстой.

Боломжит үйл ажиллагаа

  • Эдгээр шүлэгт юу өгүүлж байгаа талаар заахын тулд гадна тал нь цэвэр боловч дотроо бохир аяга эсвэл өөр савыг хүүхдүүдэд үзүүл. “Савны гадна тал” юу илэрхийлж байгаа талаар бодоход тэдэнд тусал. “Дотор тал” нь юуг төлөөлж байгаа вэ? Яагаад гаднаа ч, дотроо ч цэвэр байх нь чухал вэ?

  • Дуулал 24:3–5; Матай 15:7–8; Моронай 7:6–9 гэх мэт зүрх сэтгэл, үйлдэлдээ зөвт байх талаар онцолсон бусад судрыг хамтдаа унш. Яагаад Аврагч бидний зүрх сэтгэл, хувийн үйлдлүүдийг сүнслэг байдлын хувьд цэвэр ариун байгаасай хэмээн хүсдэг талаар ярилц.

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Хүүхдүүдийг Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих санаагаа гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахыг урь.

Заах чадвараа сайжруулах

Асуулт тавих. “Суралцагчдыг сайн мэдээний зарчмыг өөрийн үгээр илэрхийлэхэд урьдаг асуултуудыг ялангуяа хичээлийн эхэнд асуух нь уг зарчмыг ангид авч үзэхэд хэр их цаг хугацаа зарцуулагдахыг тодорхойлоход танд тусална” (Аврагчийн арга барилаар заах нь32).