Шинэ Гэрээ 2023
8-р сарын 14–20. Ром 7–16: “Бузар мууг сайнаар дийлэгтүн”


“8-р сарын 14–20. Ром 7–16: ‘Бузар мууг сайнаар дийлэгтүн,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“8-р сарын 14–20. Ром 7–16,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2023

Эртний Ромын балгас

8-р сарын 14–20

Ром 7–16

“Бузар мууг сайнаар дийлэгтүн”

Та Ром 7–16-г уншихдаа, эдгээр бүлэгт заасан үнэнийг хүүхдүүдэд хэрхэн заах талаар төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ.

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Хэдэн хоногийн өмнөөс нэг эсвэл хэдэн хүүхдийг Ром 1–7-оос ангийнхантайгаа хуваалцаж болох нэг шүлгийг олоход урь. Хэрэв шаардлагатай бол та тэдний эцэг эхийг туслахад урьж болно.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Ром 8:35–39

Тэнгэрлэг Эцэг минь надад хайртай.

Та Тэнгэрлэг Эцэг тэднийг үргэлж хайрлах болно гэдгийг хүүхдүүдэд заахын тулд Паулын үгсийг хэрхэн ашиглаж болох вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • “[Юу ч] Бурханы хайраас биднийг салгаж чадахгүй” (Ром 8:39) гэсэн хэллэгийг цээжлэхэд хүүхдүүдэд тусал. Энэ үнэнийг дүрслэн харуулах арга замыг бод. Жишээлбэл, хоёр хавтанг хадаасаар нийлүүлж хадаад, нэгэн дээр нь “бид,” харин нөгөөх дээр нь “Бурханы хайр” гэж тэмдэглэж болно. Хүүхдүүдээр хавтанг салгах гэж оролдуул.

  • Нарны зургийг үзүүлээд, цонхоор харж, нарны гэрлийг мэдрэхэд хүүхдүүдийг урь. Нар Тэнгэрлэг Эцэгийн хайртай хэрхэн адилхан байна вэ? Нар хол байдаг ч биднийг дулаацуулдаг гэдгийг олж харахад хүүхдүүдэд тусал. Тэнгэрлэг Эцэг маань бидэнтэй хамт байхгүй ч бид Түүний хайрыг үргэлж мэдэрч чадна. “Тэнгэрлэг Эцэг минь надад хайртай” (Хүүхдийн дууны ном, 16) зэрэг Тэнгэрлэг Эцэгийн хайрын тухай дууг хамтдаа дуул.

Есүс хүүхдүүдтэй хамт байгаа нь

Бусад хүнд Аврагчийн тухай сурч мэдэж, Түүнд итгэлтэй байхад хүүхдүүд тусалж чадна. Галил дахь түүхийн цаг, Дэл Парсон

Ром 10:17

Бурханы үгийг сонссоноор итгэл ирдэг.

Бурханы үгийг анхааралтай сонссоноор хүүхдүүдийн Бурханд итгэх итгэл өсөн нэмэгдэх болно.

Боломжит үйл ажиллагаа

  • Ром 10:17-г хүүхдүүдэд уншиж өгөөд, Бурханы үгийг сонсож болох нөхцөл байдлыг үзүүлсэн зургийг үзүүл (гэр бүлээрээ судраас суралцаж байгаа, сүмийн анги эсвэл Ерөнхий чуулганы гэх мэт зургууд байж болно; энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг үзнэ үү). Хүүхдүүдээс хэзээ Бурханы үгийг сонсож байсныг асуу.

  • Бурханы үгийг олон арга замаар сонсдог хүүхдийн тухай түүхийг ярь. Уг түүхийг ярьж байхдаа Бурханы үгийг сонсох бүрд уг хүүхдийн итгэл хэрхэн өсөж байгааг үзүүлэхийн тулд бөмбөлгийг бага багаар үлээ.

  • Хүүхдүүдэд тэдний итгэл өсөж хөгжих боломжтойг ойлгоход нь тус болохын тулд “Итгэл” (Хүүхдийн дууны ном, 50) дууг дуулахад тусал. Тэднээс дуулж байхдаа үрийг төлөөлөн доош суухыг хүс. Дуулах үедээ итгэл гэсэн үгийг хэлэх болгонд ургаж байгаа ургамлын адил бага багаар дээш өндийн босохыг тэднээс хүс.

  • Ангид судрууд болон Сүмийн ерөнхийлөгчийн зураг, эсвэл Найз сэтгүүлийн нэг хувийг нуу. Хүүхдүүдээс тэдгээрийг олоод, тэдгээр нь хэрхэн бидэнд Бурханы үгийг сонсох боломжийг олгодог талаар хуваалцахыг хүс.

Ром 16:1–4

Надад тусалсан хүмүүст би талархаж байгаагаа хэлж чадна.

Паул өөрт нь тусалсан хүмүүст талархаж байсан. Та хүүхдүүдэд тэдний төлөө бусдын хийдэг сайн зүйлсийг олж харан, талархахаа мартахгүй байхад тусалж болно.

Боломжит үйл ажиллагаа

  • Фойбе гэх эмэгтэйгээс болон гэрлэсэн хос Приска, Акул хоёроос тусламж хүлээн авсандаа Паул талархаж байсан (Ром 16:1–4-ийг үзнэ үү) гэдгийг тайлбарла. Та эдгээр шүлгийг уншиж байхдаа, Паулыг болон энэ гурван хүний зургийг зурахыг хүүхдүүдээс хүс.

  • Хүүхэд бүрийг өөрийнх нь төлөө хэн нэгний саяхан хийсэн сайн зүйлийн талаар хуваалцахад урь. Тэдгээр хүнд баярлаж байгаагаа илэрхийлсэн ил захидал хийхэд нь хүүхдүүдэд тусал.

  • Мөн өөр өөр хэлээр баярлалаа гэж хэлж сурахад нь хүүхдүүдэд тусал. “Бүх дэлхийн хүүхдүүд” (Хүүхдийн дууны ном, 4) дуу тус болно.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Ром 8:16–18

Тэнгэрлэг Эцэг надаас Өөрт нь байгаа бүхнийг авахад бэлэн байгаасай хэмээн хүсдэг.

Мөн Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө бидэнд Түүнтэй адил болж, Түүнд байгаа бүхнийг өвлөн авах боломжийг олгодог. Энэ үнэн таны заадаг хүүхдүүдэд сайн мэдээг илүү итгэлтэй дагах сэдлийг төрүүлж чадна.

Боломжит үйл ажиллагаа

  • Ром 8:16–18-ыг хамтдаа унш. Эдгээр шүлгээс бид хэн болох мөн хэн болох боломжтой талаар юу сурч мэдэж болох вэ? “Өв залгамжлагч” гэж эцэг эхдээ байгаа бүх зүйлийг өвлөж, хүлээн авдаг хүнийг хэлдэг гэдгийг тайлбарла. Самбар дээр Бид Тэнгэрлэг Эцэгт байгаа бүхнийг өвлөн авахын тулд юу хийх хэрэгтэй вэ? гэж бич. “Би Бурханы зааснаар амьдарна” (Хүүхдийн дууны ном, 86) гэх мэт дуулгавартай байх тухай дууг хамт дуулж, хариултыг олж мэд. Хүүхдүүд өөр ямар хариулт олсон бэ?

  • Охид, хөвгүүд нь хэзээ нэгэн цагт хаант улсыг нь удирдаасай гэж хүсдэг хааны талаар бодохыг хүүхдүүдээс хүс. Тэнгэрлэг Эцэг хаантай адил, харин бид Түүний эрхэм охид, хөвгүүдтэй адил гэдгийг тайлбарла.    Бид Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд бөгөөд хэзээ нэгэн цагт Түүнтэй адил болохоор төрсөн гэдгийг ойлгох нь яагаад чухал вэ? Энэхүү үнэн нь дэлхий дээрх сонголтуудад маань хэрхэн нөлөөлдөг вэ?

Ром 10:17

Бурханы үгийг сонссоноор итгэл ирдэг.

Хүүхдүүдэд Бурханы үгийг сонсох олон боломж бий. Бурханы үгийг сонсох нь тэдний итгэлийг хэрхэн хүчирхэгжүүлж болохыг олж харахад тэдэнд тусал.

Боломжит үйл ажиллагаа

  • Дараах өгүүлбэрийг самбар дээр бич. нь оос, нь ээр ирдэг. Хүүхдүүдээс Ром 10:17-г уншаад, хоосон зайг бөглөхийг хүс. Хэн нэгний заасан сайн мэдээний үнэн итгэлийг тань хүчирхэгжүүлэхэд тусалж байсан үеэ хуваалцана уу. Та дуртай судраа юм уу Ерөнхий чуулганы эшлэлээс хуваалцаж болно. Хүүхдүүдийг өөрсдийн туршлагаас хуваалцахад урь.

  • Нэг хүүхдэд Аврагчийн хэн нэгнийг эдгээж байгаа зургийг өгөөд, бусдадаа уг зургийг харуулж болохгүй гэж хэл. Тухайн зураг юуг дүрслэн үзүүлж байгааг таахад бусад хүүхдэд тус болох тайлбарыг өгөхийг уг хүүхдээс хүс. Бусад хүнийг Аврагчид итгэдэг болгохын тулд бид Аврагчийн талаар олж мэдэхэд тэдэнд хэрхэн тусалж болох вэ?

Ром 14:10, 13

“Иймд … бид бие биеэ шүүхээ больё.”

Хүүхдүүд өөрсдөөс нь өөр сонголт хийдэг хүмүүстэй харилцахдаа тэднийг шүүх хандлага гаргаж магадгүй. Паулын ромчуудад өгсөн зөвлөгөө ийнхүү шүүхээс зайлсхийхэд хэрхэн тусалж болох талаар бодож үз.

Боломжит үйл ажиллагаа

  • Нэг хүүхдийг Ром 14:10, 13-ыг уншихад урь. Бусад хүүхдээс Паул хэдэн удаа шүүх гэсэн үгийг хэрэглэснийг тоолохыг хүс. Бусдыг шүүмжлэх гэсэн нь юу гэсэн утгатай вэ? Бид яагаад бусдыг шүүмжлэхээс зайлсхийх хэрэгтэй вэ?

  • Нэг хүний зургийг үзүүл. Бид зөвхөн зураг үзээд тэр хүний талаар юу мэдэж авч болохыг хүүхдүүдээс асуу. Бид түүний талаар ямар ямар зүйлийг мэдэхгүй вэ? Их Эзэн яагаад энэ хүнийг хамгийн сайн шүүж чадах хүн нь вэ? (1 Самуел 16:7-г үзнэ үү).

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Ангиараа нэг үйл ажиллагааг сонгоод, үүнийг гэр бүлийнхэнтэйгээ хамт хийхийг хүүхдүүдээс хүс. Хийсэн зүйлээ дараагийн долоо хоногт хуваалцаж болно гэдгийг тэдэнд хэл.

Заах чадвараа сайжруулах

Хүүхдүүдэд хөдлөх боломж олго. Урт хугацааны турш анхааралтай суух нь хүүхдүүдэд ихэвчлэн хэцүү байдаг. Зарим тохиолдолд та хүүхдүүдийг сандал дээр биш, харин шалан дээр тойрч суухад урьж болно.