Шинэ Гэрээ 2023
7-р сарын 31-ээс 8-р сарын 6. Үйлс 22–28: “Гэрч, үйлчлэгч”


“7-р сарын 31-ээс 8-р сарын 6. Үйлс 22–28: ‘Гэрч, үйлчлэгч,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“7-р сарын 31-ээс 8-р сарын 6. Үйлс 22–28,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2023

Зураг
Паул шоронд байгаа нь

7-р сарын 31-ээс 8-р сарын 6

Үйлс 22–28

“Гэрч, үйлчлэгч”

Та Үйлс 22–28 дахь төлөөлөгч Паулын тохинууллын талаарх түүхийг уншиж байхдаа, зааж байгаа хүүхдүүддээ утга учиртай байж болох зарчмуудыг ол.

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Шоронгийн тааз, завь, могой зэрэг Үйлс 22–28 дээрх түүхүүдийг сануулах зургуудыг үзүүл. Эдгээр зурагтай холбоотой Паулын талаар мэддэг түүхээ хуваалцахад хүүхдүүдийг урь.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Үйлс 23:10–11

Тэнгэрлэг Эцэг, Есүс хоёр надад санаа тавьж, хүнд хэцүү үед маань тусалдаг.

Аврагч Паулд хэрхэн тусалсан талаар суралцах нь Тэнгэрлэг Эцэг, Есүс хоёр хүүхдүүдэд санаа тавьдаг гэсэн итгэлээ хүчирхэгжүүлэхэд тусална.

Боломжит үйл ажиллагаа

  • Шоронд байгаа Паул дээр Аврагч ирсэн тухай Үйлс 23:10–11 дээрх түүхийг хуваалц.   Сорилт бэрхшээлтэй тулгарч, Бурханаас удирдамж, тайтгарал хүлээн авч байсан үеийнхээ тухай хуваалц. Бурханаас тайтгарал хүлээн авснаа мэдэрч байсан үеэ хуваалцахыг хүүхдүүдээс хүс.

  • Есүсийн “Зоригтой байгтун” хэмээн Паулд хэлсэн үгийг цээжлэхэд хүүхдүүдэд тусал. Зоригтой бай гэж урьж болох, магадгүй сэтгэлээр унасан эсвэл шаналсан хэн нэгний талаар бодохыг хүүхдүүдээс хүс.

  • Баяр баясгалантай байх талаарх “Инээмсэглээрэй” (Хүүхдийн дууны ном, 128) зэрэг дууг хүүхдүүдтэй хамт дуул.

Зураг
Ард нь нэгэн эмэгтэй зогсож буй охин индэр дээрээс ярьж байгаа нь

Бид Паулын адилаар Аврагчийн талаарх гэрчлэлээ хуваалцахыг сонгож чадна.

Үйлс 26:1–29

Би бусадтай гэрчлэлээ хуваалцаж чадна.

Паулын Агрийп хааны өмнө хэлсэн гэрчлэлийг авч үзэх нь хүүхдүүдэд үнэн гэж мэддэг зүйлээ хэрхэн хуваалцах талаар суралцахад нь тус болно.

Боломжит үйл ажиллагаа

  • Ангид цаасан титэм авчраад, нэг хүүхдэд өмсгөж, Агрийп хаан болгон жүжиглүүл. Та Үйлс 26:1–29 дэх Паулын гэрчлэлийг болон Агрийп хаан үүнд хэрхэн хариулсан талаар товчхон ярьж өгч байхдаа өөр нэг хүүхдийг хааны өмнө Паулыг төлөөлөн зогсоход урь (Шинэ Гэрээний түүхүүд номын х. 162–166 дээрх “63-р бүлэг: Паул номлолоо дуусгасан нь” эсвэл ChurchofJesusChrist.org дахь холбогдох видеог үзнэ үү). Бид Паулын адил бусадтай гэрчлэлээ хуваалцаж чадна гэдгийг тайлбарла.

  • Ариун Эцэг минь амьд” (Хүүхдийн дууны ном, 8) зэрэг гэрчлэлийн тухай өгүүлсэн дууг дуулж эсвэл уншиж байхад тань сонсохыг хүүхдүүдээс хүс. Тэд үнэн гэж мэддэг ямар нэгэн зүйлийг олж сонсох үедээ гараа өргөхөд хүүхдүүдийг урь. Та дууг олон удаа давтан дуулж болно. Үгийг нь сурсан бол хүүхдүүдийг хамт дуулахад урь. Үнэн гэж мэддэг зүйлийнхээ тухай гэрчлэлээ хуваалцах дадлага хийхэд нь тэдэнд тусал.

  • Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг ашиглан гэрчлэлээ хуваалцахдаа хэлж болох ямар нэгэн зүйлийн талаар бодоход хүүхдүүдэд тусал (илүү олон санаа олохын тулд Итгэлийн тунхгийг үзнэ үү). Тэднийг гэрчлэлээ гэр бүлийнхээ хэн нэгэнтэй хуваалцахад урь.

Үйлс 27

Бошиглогчид намайг аюулаас сэрэмжлүүлдэг.

Паулын усан онгоцны сүйрлийн талаарх түүх нь бошиглогчид бидний харж чадахгүй бие махбодын болоод сүнслэг аюулыг хардаг гэдгийг хүүхдүүдэд хэрхэн зааж болох талаар бодож үз.

Боломжит үйл ажиллагаа

  • Хүүхдүүдийг шуурганы үеэр сүйрч буй усан онгоцонд сууж байгаагаар төсөөлөн бодоход урь. Паулын хүмүүст өгсөн Үйлс 27:9–10 дээрх сэрэмжлүүлгийг уншаад, түүний сэрэмжлүүлгийг сонсоогүйгээс болсон усан онгоцны сүйрлийн тухай түүхийг хуваалцана уу (Үйлс 27:11, 39–44-ийг үзнэ үү). Сүмийн ерөнхийлөгчийн зургийг үзүүлээд, тэр биднийг сүнслэг аюулаас сэрэмжлүүлж чаддаг талаарх гэрчлэлээ хуваалц.

  • Бусдыг хайрлах, баптисм хүртэх гэх мэт Есүстэй илүү адил болохын тулд хийх ёстой бошиглогчдын бидэнд заасан зүйлсийг төлөөлсөн зураг эсвэл эд зүйлсийг өрөөний эргэн тойронд тавь. Ангиараа өрөөгөөр явж, зураг эсвэл эд зүйлс дээр очоод, бошиглогчийн сургаалыг дагах нь биднийг хэрхэн аюулаас хамгаалдаг талаар ярилц.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Үйлс 23:10–11; 27:18–25; 28:1–6

Надад гай зовлон тохиолдоход Бурхан намайг орхидоггүй.

Паул зовлон бэрхшээлийг туулахдаа Их Эзэн өөртэй нь хамт байгааг мэдсэн. Та Паулд тохиолдсон зүйлийг өөрсөдтэйгөө адилтгахад хүүхдүүдэд хэрхэн тусалж болох вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Үйлс 23:10-ыг ашиглан, Паул хүмүүст Есүсийн талаар заасан тул түүнийг шоронд хийсэн болохыг тайлбарла. Дараа нь Үйлс 23:11-ийг хүүхдүүдтэй хамт унш.   Паул яагаад шоронд байсан мөртлөө “зоригтой бай[сан]” бэ?

  • Самбар дээр Үйлс 23:10–11; Үйлс 27:18–25 болон Үйлс 28:1–6-г бич. Шорон, завь, могойн зургуудыг үзүүл. Хүүхдүүдийг дээрх шүлгүүдийг уншиж, зургуудтай тохируулахад урь. Эдгээр түүх бүрд Их Эзэн Паултай хамт байгаагаа түүнд хэрхэн харуулсан бэ? Хүнд хэцүү үед тань Их Эзэн тантай хамт байж, улмаар энэ нь Түүний талаарх таны гэрчлэлийг хэрхэн хүчирхэгжүүлсэн талаарх туршлагаа хуваалц. Хүүхдүүдийг өөрсдийн туршлагаас хуваалцахад урамшуулан дэмж.

Үйлс 26

Би Есүс Христийн талаарх гэрчлэлээ зоригтой хуваалцаж чадна.

Паулын гэрчлэлээ зоригтой хуваалцсан явдал нь хүүхдүүдэд гэрчлэлээ зоригтой хуваалцахад тусална.

Боломжит үйл ажиллагаа

  • Үйлс 26 дээрээс Паул өөрийн туршлагын талаар (жишээ нь, 9–16-р шүлэг) Агрийп хаанд хэлсэн зүйлийг болон Есүс Христийн талаар заасан зүйлийг нь (жишээ нь, 18, 23-р шүлэг) ойлгоход хүүхдүүдэд туслахын тулд тэдэнтэй хамт унших хэдэн шүлэг сонго.   Паул эдгээр зүйлийг хааны өмнө хуваалцахдаа, яагаад сүрдэж болох байсан бэ? Хүүхдүүдийг үнэн гэдгийг нь мэдэх сайн мэдээний зарим зарчмыг жагсааж бичихэд урь. Эдгээр үнэний талаарх гэрчлэлийг нь сонсох хэрэгтэй гэж бодож байгаа хэн нэгний талаар бодохыг тэднээс хүс.

  • Гэрчлэлдээ дурдаж болох ямар нэгэн зүйлийн талаар бичихдээ энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг ашиглахад хүүхдүүдийг урь.

Үйлс 27

Бошиглогчид намайг аюулаас сэрэмжлүүлдэг.

Хүүхдүүд амьд бошиглогчдын захиасыг сонсож, тэдний сэрэмжлүүлгийг таньж чадна. Та эдгээр сэрэмжлүүлэгт анхаарлаа хандуулж сурахад нь хүүхдүүдэд хэрхэн тусалж болох вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Усан онгоцны хэлбэртэй цаасыг эвлүүлдэг тоглоомын жижигхэн хэсгүүд болгон хайчил. Хайчилсан хэсгүүд дээрээ Үйлс 27:9–11 дээрх Паулын сэрэмжлүүлгийг бичээд, эвлүүлэхэд хүүхдүүдийг урь. Хүмүүс яагаад Паулыг сонсоогүй вэ? (11-р шүлгийг үзнэ үү). Хүүхдүүдийг 18–20 болон 40–44-р шүлгүүдийг уншаад, үүний үр дүнд юу болсныг олж мэдэхэд урь. (Хүмүүс Паулын усан онгоцон дээр үлд гэсэн дараагийн зөвлөгөөг сонссон учраас энэ удаад хэн ч усан онгоцны сүйрлээс болж амь насаа алдаагүй гэдгийг тайлбарлан, 30–32-р шүлгийг үзнэ үү.) Бид энэ үйл явдлаас бошиглогчийг дагах талаар юу сурч болох вэ?

  • Сүмийн ерөнхийлөгчийн хамгийн сүүлийн Ерөнхий чуулган дээр хэлсэн захиасыг авчирч, түүний өгсөн сэрэмжлүүлэг, зөвлөгөөг хүүхдүүдтэй хуваалц. Хүүхдүүдийг бошиглогчийг дагаж болох арга замуудын талаар бодоход урь.

  •    

Зураг
суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Хүүхдүүдээс Паулын талаар сурсан зүйлээ ашиглан, бошиглогчийн хамгийн сүүлийн үеийн захиасыг судлахад гэр бүлийнхнээ урамшуулан, түүний зөвлөгөөг хэрхэн дагаж болох талаар ярилцахыг хүс.

Заах чадвараа сайжруулах

Мэдрэхүйг оролцуул. “Ихэнх хүүхэд (насанд хүрэгчид ч мөн адил) олон мэдрэхүйгээ оролцуулж байвал илүү сайн суралцдаг. Суралцаж байхдаа харах, сонсох, хүрэлцэх мэдрэхүйгээ ашиглахад нь хүүхдүүдэд туслах арга замыг ол. Зарим нөхцөлд тэдний үнэртэх, амтлах мэдрэхүйг хүртэл оролцуулах арга замыг олж болно.” (Аврагчийн арга барилаар заах нь, 25).

Хэвлэх