Шинэ Гэрээ 2023
12-р сарын 4–10. Илчлэл 1–5: “Хурганд … алдар, сүр хүч нь үеийн үед байх болтугай”


“12-р сарын 4–10. Илчлэл 1–5: ‘Хурганд … алдар, сүр хүч нь үеийн үед байх болтугай,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2023 (2021)

“12-р сарын 4–10. Илчлэл 1–5,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2023

Өвсөн дээр хэвтэж буй хурга

12-р сарын 4–10

Илчлэл 1–5

“Хурганд … алдар, сүр хүч нь үеийн үед байх болтугай”

Илчлэл номон дахь бэлгэдлүүдийг ойлгоход хүүхдүүдэд хэцүү байж болох ч энэ нь мөн сайхан бөгөөд энгийн сургаалуудыг агуулдаг.

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Хэрэв хүүхдүүд Есүс Христийг үзэгдлээр харсан бол тэдэнд ямар санагдах байсныг хуваалцахад урь. Тэднээс Илчлэл номон дахь Иоханы Есүсийн тухай үзэгдлийн талаар мэддэг ямар нэгэн зүйлээ хуваалцахыг хүс.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Илчлэл 1:20

Би Аврагчийн гэрлийг гэрэлтүүлж чадна.

Илчлэл 1:20-д Аврагч Сүмээ дэнтэй харьцуулсан. Түүний сургаалаар амьдрах замаар Аврагчийн гэрлийг гэрэлтүүлж чадна гэдгийг ойлгоход хүүхдүүдэд тусал.

Боломжит үйл ажиллагаа

  • Чийдэн, лаа, нар зэрэг хэд хэдэн гэрлийн эх үүсвэрийн зургийг үзүүл. Та “Долоон дэн нь долоон чуулган юм” (Илчлэл 1:20) гэдгийг уншихдаа, энэхүү шүлэгт дурдсан гэрлийн зургийг заахад хүүхдүүдийг урь. Бид Есүсийн Сүмийн гишүүдийн хувьд хэрхэн бусдад сайн сайхан зүйл хийх зэргээр дэнг гэрэлтүүлж болох талаар ярилцахад хүүхдүүдэд тусал.

  • Би Аврагчийн хайрыг мэдэрдэг” (Хүүхдийн дууны ном, 42) зэрэг бусдад гэрэл нь байх тухай дууг хамтдаа дуул. Хүүхдүүд Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдарч, эргэн тойронд байгаа хүмүүст гэрэл нь болж байхыг харсан арга замуудаа хуваалц. Бусдад гэрэл байх нь хэрхэн таныг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой ойрхон гэж мэдрэхэд тусалсан талаар хуваалц.

Илчлэл 3:20

Би Есүс Христийг амьдралдаа урин оруулж чадна.

Есүс хаалган дээр зогсон, тогшиж буй зүйрлэл Тэрээр тэднийг хайрладаг бас хэн болохыг нь мэддэг гэдгийг ойлгоход хүүхдүүдэд тусална.

Боломжит үйл ажиллагаа

  • Та Илчлэл 3:20-ийг уншихдаа Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав дахь энэ долоо хоногийн тойм дээрээс хаалганы ард байгаа Аврагчийн зургийг үзүүл. Есүсийг гэрийнх нь хаалгыг тогшиж байна гэж төсөөлөн бодоход хүүхдүүдийг урь. Тэдэнд юу хийх байсан талаараа ярих боломжийг олго.

  • Уулзахыг хүсэж байсан хүнээ гэртээ хүлээж байсан үеэ хуваалцахад хүүхдүүдийг урь. Тэр хүний хаалга тогшихыг хүлээхэд ямар байсан бэ? Тэр хүнээ хэзээ ч гэртээ оруулаагүй бол ямар байх байсан бэ? Илчлэл 3:20-ийг уншаад, Есүсийн зургийг хүүхдүүдэд ээлжлүүлэн бариулж, хаалга тогшиж байгаа дүр үзүүлэх боломж олго. Ангийн бусад гишүүн хаалгыг онгойлгож байгаа дүр үзүүлж болно. Хэдийгээр бид Есүсийг харж чадахгүй ч Түүнийг өөрсөдтэйгөө ойрхон байлгахын тулд юу хийж болох вэ?

Илчлэл 5:1–10

Есүс Христ миний Аврагч болох зохистой цорын ганц хүн юм.

Есүс Христ (хургаар төлөөлсөн) бидний Аврагч болж, Эцэгийн төлөвлөгөөг (лацадсан хуйлмал номоор төлөөлсөн) гүйцэлдүүлж чадах цорын ганц хүн байсныг Иохан үзэгдлээсээ олж мэдсэн.

Боломжит үйл ажиллагаа

  • Хичээл эхлэхээс өмнө цаас, уут зэргийг ашиглан Сайн мэдээний уран зургийн цуглуулгын нэг хувийг ороож боо. Илчлэл 5:1–10 дээрх түлхүүр үгсийг ашиглан Иоханы харсан үзэгдлийг дүрсэл. Хүүхдүүдэд номыг үзүүлээд, зөвхөн өрөөнд нуусан Есүсийн зургийг олж байж номыг онгойлгох боломжтой гэдгийг тэдэнд хэл. Тэднийг зургийг олох үед номоо нээгээд, номон дахь Есүс Христийн Цагаатгалын ачаар боломжтой болсон адислалуудыг төлөөлж буй зарим зургийг хүүхдүүдтэй хуваалц. Зөвхөн Аврагч л энэ бүх зүйлийг боломжтой болгосон гэдгийг гэрчил.

  • Илчлэл 5:1–10-т өгүүлсэн үзэгдлийг товчхон ярьж өгөөд, Иохан болон бусад хүнд үзэгдлийн зарим хэсгийн үеэр ямар мэдрэмж төрж байсныг жүжигчлэн үзүүлэхэд хүүхдүүдийг урь. Жишээлбэл, тэд номыг хэн ч онгойлгож чадахгүй байвал уйлж, Аврагчийг олж нээх үед баярлаж байгаа дүр үзүүлж болно.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Илчлэл 3:5, 12–21

Хэрэв би Аврагчийн сайн мэдээнд үнэнч байж чадвал, тэнгэр дэх агуу адислалуудыг хүлээн авах болно.

“Халуун ч биш, хүйтэн ч биш, бүлээн тул” гэдэг нь таны хувьд ямар утгатай вэ? Аврагчийг болон Түүний сайн мэдээний төлөө хүлээх үүрэг амлалтдаа урам зоригтой байх зэрэг бүлээн байхын эсрэг байхад хүүхдүүдэд туслах арга замуудыг тунгаа.

Боломжит үйл ажиллагаа

  • Илчлэл 3:5, 12, 21-ийг хамтдаа уншиж, мэдэхгүй байж болох үгсийг хүүхдүүдэд тайлбарла. “Ялах” гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Эдгээр шүлэгт амласан адислалуудын нэгийг зураад, ангийнхантайгаа хуваалцахад хүүхдүүдийг урь.

  • Илчлэл 3:15–16-г хамтдаа унш. Халуун (жишээ нь шөл шиг) эсвэл хүйтэн (жишээ нь зайрмаг шиг) байхдаа хамгийн их хэрэгтэй эсвэл сайхан байдаг зүйлсийн талаар ярихыг хүүхдүүдээс хүс. Аврагчийн тухайд бүлээн байх нь хэрхэн биднийг 5, 12, 21-р шүлэг дээрх амлагдсан адислалуудаас холдуулдаг вэ?

  • Самбар дээр бүлээн гэдэг үгийг хайнга, анхааралгүй, үл тоомсорлосон зэрэг ижил утгатай үгсийн хамт самбар дээр бич. Их Эзэн яагаад биднийг бүлээн байгаасай гэж хүсдэггүй талаар ойлгоход хүүхдүүдэд туслахад эдгээр үгийг ашигла. Тэр биднийг ямар байгаасай гэж хүсдэгийг тодорхойлох ямар үгсийг бид бодож болох вэ? Та Аврагчид үүрэг амлалтаа бүрэн дүүрэн өгөхийг яагаад хүсэж байгаа талаар хуваалцаад, өөрсдийнхөө бодлыг хуваалцахад хүүхдүүдийг урь.

Илчлэл 3:20

Би Есүс Христийг амьдралынхаа нэгэн хэсэг болгох сонголтыг хийж чадна.

Та сэтгэл зүрх, амь амьдралаа Есүс Христийн хүч, нөлөөнд нээхэд нь заадаг хүүхдүүддээ хэрхэн тусалж болох вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Та Илчлэл 3:20-ийг уншихдаа Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав дахь энэ долоо хоногийн тойм дээрээс хаалганы ард байгаа Аврагчийн зургийг үзүүл. Зургийн агуулгыг зурахад нь туслахын тулд тэднийг “Яагаад Есүс хаалга тогшиж байна вэ?” гэсэн асуултад хариулахын тулд хоёр хоёроороо ажиллахад урь. Яагаад хаалганы гадна талд бариул байхгүй байна вэ? Есүсийг амьдралдаа оруулна гэсэн нь юу гэсэн утгатай вэ?

  • Есүст “хаалга онгойлгож” болох өөр өөр арга замыг самбар дээр бичихийг хүүхдүүдээс хүс. Жишээлбэл, бусдад үйлчлэх, судраас унших, баптисм хүртэхдээ байгуулсан гэрээнүүдээ сахих мөн ариун ёслолоос хүртэх зэрэг байж болно.

Илчлэл 5:1–10

Есүс Христ миний Аврагч болох зохистой цорын ганц хүн юм.

Илчлэл 5-д дурдсан үзэгдэл нь Цагаатгалыг гүйцэтгэж чадахуйц зохистой мөн биднийг нүглээс аврах чадвартай цорын ганц хүн Есүс Христ байсан гэдгийг заасан.

Боломжит үйл ажиллагаа

  • Өөрсдийн хийж чадахгүй ямар нэгэн зүйлийг хийлгэх хүн хэрэгтэй байсан үеийн талаар ярихад хүүхдүүдийг урь. Илчлэл 5:1–10-ыг уншаад, ганцхан хүний хийж чадах ямар зүйлийг хийх ёстой байсныг олохыг тэднээс хүс (Хурга нь Есүс бөгөөд хуйлмал ном нь Бурханы төлөвлөгөө гэдгийг тайлбарла). Өөр хэний ч хийж чадахгүй ямар зүйлийг Есүс бидний төлөө хийсэн бэ?

  • Хүүхдүүдийг Есүс Христийн талаар гэрчилдэг дуулал эсвэл хүүхдийн дууг олохыг хүс. Дууны үг Есүс Христийн тухай юу зааж байна вэ? Энэ дуу Илчлэл 5:9–10 дээр Есүс Христийг магтан дуулсан дуулалтай юугаараа адилхан байна вэ?

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Гэр орондоо Аврагчийн нөлөөг урин авчирч болох арга замыг гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахад хүүхдүүдийг урь.

Заах чадвараа сайжруулах

Биширч хүндэтгэхэд урамшуул. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай бодох нь биширч хүндэтгэхийн нэгэн чухал хэсэг юм. Та дууг намуухан дуулах юм уу аялах эсвэл Есүсийн зургийг харуулах замаар бишрэл хүндэтгэлтэй байхыг хүүхдүүдэд сануулж болно.