Шинэ Гэрээ 2023
12-р сарын 11–17. Илчлэл 6–14: “Тэд … Хурганы цусаар ялжээ”


“12-р сарын 11–17. Илчлэл 6–14: ‘Тэд … Хурганы цусаар ялжээ,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2023 (2021)

“12-р сарын 11–17. Илчлэл 6–14,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2023

Оддын дунд зогсож буй Есүс

Эрик Жонсэны хамтын бүтээл: Агуу зөвлөл, Робэрт Т.Баррэтт, одны бөөгнөрлийг Европын сансрын агентлагийн зөвшөөрлөөр тавьсан

12-р сарын 11–17

Илчлэл 6–14

“Тэд … Хурганы цусаар ялжээ”

Та Илчлэл 6–24-ийг уншиж байхдаа, заадаг хүүхдүүдээ бод. Ариун Сүнс тэдэнтэй холбогдох чухал үнэнийг олж мэдэхэд тань тусална.

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Саяхан гэртээ эсвэл Хүүхдийн хэсгийн анги дээрээ суралцсан зүйлсээ санахад нь хүүхдүүдэд туслах зарим зургийг үзүүл. Зургийн талаар мэддэг зүйлээ хуваалцахад хүүхдүүдийг урь.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Илчлэл 7:9, 13–14

Есүс Христ надад цэвэр болоход тусалдаг.

Иохан “Хурганы цусаар угааж, цагаан болгосон” (14-р шүлэг) орхимж өмссөн олон хүнийг харсан. Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан нүглээсээ цэвэршихийн ач холбогдлыг хүүхдүүдэд ойлгуулахад энэхүү үзэгдэл хэрхэн тусалж болох талаар бод.

Боломжит үйл ажиллагаа

  • Хүүхдүүдэд цагаан хувцсыг (эсвэл цагаан хувцасны зураг) Христийн зурагтай хамт үзүүл. Илчлэл 7:9, 13–14-ийг хүүхдүүдэд уншиж өгөөд, цагаан гэсэн үгийг унших бүрд зураг болон хувцас руу заахыг тэднээс хүс. Цагаан хувцас нь цэвэр ариун байдлыг илэрхийлдэг бөгөөд Есүс Христ биднийг гаргасан алдаанаас маань цэвэршүүлж чадна гэдгийг сануулдаг болохыг тайлбарла.

  • Хүүхдүүдэд цагаан даавуу эсвэл цаасны өөдөс үзүүлээд, тэднээс дээр нь балаар сараачих юм уу шороо нааж бохирдуулахыг хүс. Бид зарлигуудыг дагахгүй байх нь хувцас маань хир буртагтай байгаатай адил гэдгийг тайлбарла. Гетсемани дахь Есүсийн зургийг үзүүлээд (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, х. 56 гэх мэт), бохир даавуу эсвэл цаасыг хойш нь тавьж, цэвэрхэн даавууг тэдэнд харуул. Есүс Христ бидэнд цэвэр болоход маань тусалдаг гэдгийг гэрчил.

  • Намайг баптисм хүртэхэд” (Хүүхдийн дууны ном, 53) гэх мэт баптисмын тухай дуу дуулаад, баптисм хүртэхэд Есүс бидэнд цэвэр болоход тусалдаг талаар гэрчил.

Илчлэл 12:7–11

Би мөнх бус оршихуйн өмнөх амьдралдаа Есүс Христэд итгэх итгэлээ харуулсан.

Тэнгэр дэх дайнд Бурханы итгэлтэй хүүхдүүд “өөрсдийн гэрчлэлийн үгээр” мөн Есүс Христэд итгэх итгэлээрээ Сатаныг ялан дийлсэн (Илчлэл 12:11). Тэд өнөөдөр ч гэсэн ялсаар байгаа.

Боломжит үйл ажиллагаа

  • Хэн нэгний үлгэр жишээг дагах гэдэг нь юу болохыг хүүхдүүдэд ойлгоход туслахын тулд нэг хүүхдийг “удирдагч” болгон сонгож, бусдаар нь түүний хийсэн зүйлийг дагаж хийлгүүл. Дараа нь бусад хүүхдэд удирдагч болох боломж олго. Илчлэл 12:7–11-ийг хүүхдүүдэд уншиж өгөөд, бид төрөхөөсөө өмнө Сатаныг биш, харин Есүсийг дагах сонголт хийсэн гэдгийг тайлбарла.

  • Би тэнгэрт амьдардаг байсан” эсвэл “Би Бурханы зааснаар амьдарна” (Хүүхдийн дууны ном, 140, 86) гэх мэт мөнх бус байдлын өмнөх амьдралын тухай дууг хамтдаа дуул. “Биднийг төрөхөөс өмнө тэнгэрт юу болсон бэ?”, “Бид юу хийхээр сонгосон бэ?” гэх зэрэг асуултуудыг тавь. (Мөн Шинэ Гэрээний түүхүүдийн х. 1–5 дээрх “Оршил: Тэнгэрлэг Эцэгийн маань төлөвлөгөө” эсвэл ChurchofJesusChrist.org дээрх холбогдох видеог үзнэ үү.)

Илчлэл 14:6–7

Сайн мэдээ бидний үед сэргээгдсэн юм.

“Мөнхийн сайн мэдээ”-г авчрах тэнгэр элчийн тухай Иохан бичсэн (Илчлэл 14:6). Илчлэл 14:6–7-г ярилцах нь бидний үед сэргээгдсэн Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтийн тухай гэрчлэх боломжийг олгодог.

Боломжит үйл ажиллагаа

  • Илчлэл 14:6-г уншихдаа Моронай Иосеф Смиттэй ярьж буй зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, х. 91-ийг үзнэ үү). Зураг дээрх тэнгэр элчийг заахад хүүхдүүдийг урь. Тэдэнтэй Моронайн түүхийг хуваалц (“3-р бүлэг: Тэнгэр элч Моронай ба алтан ялтаснууд, Сургаал ба Гэрээний түүхүүд, 13–17 эсвэл ChurchofJesusChrist.org дээрх холбогдох видеог үзнэ үү).

  • Моронайн Иосеф Смит дээр зочилж буй түүхийг жүжигчлэн үзүүлэхэд хүүхдүүдийг урь (Иосеф Смит—Түүх 1:29–35-ыг үзнэ үү). Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтийн ачаар бидний хүртэж буй зарим адислалыг нэрлэхэд тэдэнд тусал. Сэргээлтийн талаарх гэрчлэлээ хуваалц.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Илчлэл 9:1–2

Сайн мэдээ надад уруу таталтыг даван гарахад тусалж чадна.

Илчлэл 9:2 дээрх тэнгэр харанхуйлсан утааг уруу таталттай холбож болно (1 Нифай 12:17-г үзнэ үү).

Боломжит үйл ажиллагаа

  • Нар болон хар үүлний зургийг зурж, хайчил. Илчлэл 9:2-ыг мөн 1 Нифай 12:17-г уншаад, утаа эсвэл манан юуг төлөөлж байгааг хар үүлэн дээр бичихэд хүүхдүүдийг урь. Хар үүлний дүрсийг самбарт тавиад, тэдний насны хүүхдүүдэд тулгарч буй уруу таталтуудыг жагсааж бичихэд тэднийг урь. Дараа нь самбарт нарны дүрсийг тавиад, дэлхийн харанхуйг даван гарахад Тэнгэрлэг Эцэгийн бидэнд өгсөн арга хэрэгслүүдийн жагсаалтыг гаргахыг тэднээс хүс.

  •      

Илчлэл 12:7–11

Би мөнх бус оршихуйн өмнөх амьдралдаа Есүс Христэд итгэх итгэлээ харуулсан.

Таны заадаг хүүхдүүд мөнх бус байдлын өмнөх оршихуйд Есүс Христэд итгэж, Түүнийг дагахаар сонгосон тул дэлхийд ирсэн.

Боломжит үйл ажиллагаа

  • Илчлэл 12:7–11-ийг хамтдаа уншаад, луу, Тэнгэр дэх дайн, хаягдах, гэрчлэл, Хурга зэрэг үгсийг самбарт бич. Самбар дээрх үгсийг ашиглан эдгээр шүлгийг товчлон ярихыг хүүхдүүдээс хүс. Бид эдгээр шүлгээс Есүс Христийн (Хурганы) тухай юу мэдэж болох вэ? Бид мөнх бус байдлын өмнөх оршихуйд хийсэн сонголтуудынхаа талаар юу мэдэж авсан бэ?

  • Самбар дээр гурван багана зураад, Энэ амьдралын өмнө, Энэ амьдралд, Хоёуланд нь гэж гарчигла. Бидэнд бие махбод бий, Бидэнд бие махбод байхгүй, Бид Бурханы оршихуйд амьдардаг, Бид Сатантай байлдсан, Бид Есүс Христэд итгэх итгэлийг хөгжүүлдэг, Бид Бурханы төлөвлөгөөг дагадаг гэх мэт мөнх бус байдлын өмнөх амьдрал, мөнх бус амьдралын тухай үнэнүүдийг бичсэн туузан цааснуудыг бэлтгэ. Хүүхдүүдээр жижиг цааснуудыг ээлжлэн авхуулж, аль баганад таарахыг нь сонгуул. Христэд итгэх итгэлээ үргэлжлүүлэн харуулж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа хуваалц.

Илчлэл 14:6–7

Сэргээлтийн нэг хэсэг болж сайн мэдээ дэлхий дахинд номлогдсон байх болно.

“Аливаа үндэстэн, овог, хэлтэн, ард түмэнд” (Илчлэл 14:6) сайн мэдээг номлоход зааж байгаа хүүхдүүд тань тусалж чадна.

Боломжит үйл ажиллагаа

  • Хүүхдүүдийг Илчлэл 14:6–7-г уншаад, эдгээр шүлгээс тэдний хувьд утга учиртай үг, хэллэгийг самбар дээр бичихийг тэднээс хүс. Яагаад эдгээр үг, хэллэгийг сонгосноо хуваалцахыг тэднээс хүс. Эдгээр шүлэг нь бидний өдрүүд дэх сайн мэдээний Сэргээлтийг тодорхойлдог гэдгийг тайлбарла. Тэд хэрхэн сайн мэдээг дэлхий дахинд номлох ажлын нэг хэсэг болох талаар тэднээс асуу.

  • Хүүхдүүдийг Илчлэл 14:7-г уншаад, тэнгэр элчийн дэлхийнхэнд авчирсан захиасыг өөрсдийн үгээр хэлэхэд тэднийг урь. Эсвэл тэнгэр элчийн захиасыг төлөөлж буй зураг зурахад тэднийг урь. Бид бусадтай Есүс Христийн сайн мэдээний тухай юу хуваалцаж болох вэ?

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Өнөөдөр ангидаа сурч мэдсэн ямар нэгэн зүйлээ санахад туслах үг, хэллэгийг бичихэд хүүхдүүдэд тусал. Гэртээ байгаа хэн нэгэнд бичсэн зүйлээ үзүүлж, юу сурч мэдсэнээ хуваалцахад тэднийг урь.

Заах арга барилаа сайжруулах

Дуу хөгжмөөр дамжуулан сургаалыг заа. Хүүхдүүдтэй хамт дуу дуулах нь судраас зааж буй сургаалыг тань хүчирхэгжүүлдэг. Санаа авахын тулд энэ эх сурвалжийн төгсгөлд байгаа “Дууны цаг ба ариун ёслолын цуглаан дээр хүүхдүүдийн үзүүлэх хөгжмийн толилуулгын зааварчилгаа” хэсэг дэх “Сургаалыг заахад дуу хөгжим ашиглах” хэсгийг үзнэ үү.