“12-р сарын 18–24. Христийн мэндэлсний баяр: ‘Үлэмж баярлуулах сайхан мэдээ,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2023 (2021)
“12-р сарын 18–24. Христийн мэндэлсний баяр,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2023
12-р сарын 18–24
Христийн мэндэлсний баяр
“Үлэмж баярлуулах сайхан мэдээ”
Энэхүү хичээл нь таны заадаг хүүхдүүдэд Христийн мэндэлсний баярын үеэр Аврагчийн төрөлт, амьдрал, номлолыг ёслон тэмдэглэхэд туслах боломж юм. Хичээлдээ бэлдэж байхдаа үүнийг бүү март.
Хуваалцахад урь
Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дээрээс зураг үзүүлээд, Аврагчийн төрөлтийн талаар мэддэг зүйлээ хуваалцахад хүүхдүүдийг урь.
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Есүс Христ дэлхийд нялх хүүхэд болж ирсэн.
Хүүхдүүд Есүс Христийн төрөх үеийн түүхэд дуртай. Та хүүхдүүдийн ойлгох ёстой ямар үнэнийг энэ түүхээс харж байна вэ?
Боломжит үйл ажиллагаа
-
Лук 2:1–14-ийг хүүхдүүдэд уншиж өгөх юм уу эдгээр шүлэг дээрх үйл явдлыг “5-р бүлэг: Есүс Христ мэндэллээ” (Шинэ Гэрээний түүхүүд, х. 13–15 эсвэл ChurchofJesusChrist.org дээрх холбогдох видео) бүлгийг ашиглан тайлбарла. Эдгээр үйл явдлыг зураад, зургаа ашиглан түүхийг өөрсдөө ярихад хүүхдүүдийг урь. Яагаад бид Есүс Христийг төрсөнд баяртай байдаг вэ?
-
Есүсийг олохын тулд мэргэд оддыг дагасан тухай түүхийг ярихыг хүүхдүүдээс хүс. Хэрэв тэдэнд түүхийг сануулах хэрэгтэй бол Матай 2:1–12 эсвэл “7-р бүлэг: Мэргэд” (Шинэ Гэрээний түүхүүд, х. 18 эсвэл ChurchofJesusChrist.org дээрх холбогдох видео)-ийг үзнэ үү. Есүс Христийн зургийг өрөөнд нуу. Цаасаар од хайчлан, дээш өргө. Бэлэг авч явж буй мэргэд болоход хүүхдүүдийг уриад, тэднийг Есүсийг олохоор өрөөгөөр дагуулж яв. Есүст өгч болох зарим бэлгийн талаар бодоход хүүхдүүдэд тусал.
-
Хүүхдүүдтэй хамт Христийн мэндэлсний баярын цөөн хэдэн сүмийн дуулал эсвэл дууг хамтдаа дуул (Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, х. 52–53; Хүүхдийн дууны ном, 20–32, 144-ийг үзнэ үү). Дуу бүрээс мэдэхэд чухал ач холбогдолтой гэж мэдэрсэн ямар нэгэн зүйлээ хуваалцахыг тэднээс хүс.
Тэнгэрлэг Эцэгтэй хамт хэзээ нэгэн цагт дахин амьдрах боломжийг Есүс Христ надад өгсөн.
Яагаад Есүс Христ дэлхийд ирсэн болохыг таны заадаг хүүхдүүд ойлгодог уу? Аврагч таны төлөө мөн хүүхдүүдэд зориулан юу хийснийг ойлгоход нь тэдэнд хэрхэн тусалж болох талаар цаг гарган тунгаан бод.
Боломжит үйл ажиллагаа
-
Дотор нь Есүс Христийн зургийг боосон бэлэг эсвэл хайрцгийг ангид авчир. Бэлгэн дээр “Иохан 3:16” гэж бичсэн шошго тавиад, энэ нь ямар бэлэг болохыг таах түлхүүр юм гэдгийг хүүхдүүдэд хэл. Иохан 3:16-г хүүхдүүдтэй хамт уншиж, ямар бэлэг болохыг таагаад, нээж үзэхэд тэднийг урь. Яагаад Бурхан Өөрийн Хүүг илгээсэн бэ?
-
Хүүхдүүдэд “Есүс дэлхийд ирсэн” гэсэн өгүүлбэрийг гүйцээж хэлэхэд тусал. Дараа нь Аврагчийн гэтэлгэгч золиос, үхэл, Амилалттай холбоотой зургуудыг үзүүлээд (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, х. 56–59-ийг үзнэ үү), тэдгээр үйл явдлын талаар товчхон ярьж өг. “Тэр Хүүгээ илгээсэн” (Хүүхдийн дууны ном, 20–21) зэрэг Есүс Христ яагаад дэлхий дээр ирсэн тухай дууг хамтдаа дуулж болно. Есүс Христийн тухай болон Тэр таны төлөө юу хийсэн тухай гэрчлэлээ хуваалц.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Матай 1:18–25; 2:1–12; Лук 1:26–38; 2:1–20
Есүс Христ дэлхийд нялх хүүхэд болж ирсэн.
Та Христийн мэндэлсний баярын үеэр анхаарлаа Есүс Христ дээр төвлөрүүлэхэд нь хүүхдүүдэд туслахын тулд юу хийж болох вэ?
Боломжит үйл ажиллагаа
-
Аврагчийн төрөлттэй холбоотой зарим үйл явдлын талаар уншихад нэг хүүхдийг урь (Матай 1:18–25; 2:1–12; Лук 1:26–38; 2:1–20-ийг үзнэ үү). Судрууд юуг дүрсэлж байгааг самбар дээр ээлжлэн зурахыг бусад хүүхдээс хүс. Эдгээр түүх Есүс Христийн талаар бидэнд юу зааж байна вэ?
-
Христийн мэндэлсний баярын өдрүүдээр Есүс Христэд анхаарлаа төвлөрүүлэхэд нь туслах ямар зүйл хийхээ хэд хэдэн жижигхэн цаасан дээр бичихэд хүүхдүүдийг урь. (Тэд “Good Tidings of Great Joy: The Birth of Jesus Christ” ChurchofJesusChrist.org видеоноос санаа авч болох юм.) Тэднийг бичсэн зүйлээ хуваалцахад урь. Хайчилсан цаасаа гэртээ аваачин, цаасан дээр бичсэн зөвлөгөөнүүдийнхээ дагуу гэрийнхэнтэйгээ үйлдэхэд хүүхдүүдийг урамшуул.
-
Аврагчийн тухай Христийн мэндэлсний баярын дуунуудыг дуулаад (Хүүхдийн дууны ном, 20–32, 144; Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, х. 52–53-ыг үзнэ үү), таалагдсан мөр эсвэл үгээ хуваалцахад хүүхдүүдийг урь.
Тэнгэрлэг Эцэгтэй хамт хэзээ нэгэн цагт дахин амьдрах боломжийг Есүс Христ надад өгсөн.
Энэ жилийн суралцсан зүйлээ эргэн харж, яагаад тэдний амьдралд Есүс Христ хэрэгтэй болохыг ойлгоход нь та хүүхдүүдэд хэрхэн тусалж болох вэ?
Боломжит үйл ажиллагаа
-
Хоёр цаасан дээр Есүс Христ гэж хэн бэ? мөн Яагаад Тэр дэлхийд ирсэн бэ? гэж бичээд, тэдгээрийг ангийн өөр өөр ханан дээр наа. Хүүхэд бүрийг дараах судруудаас уншихад урь. Матай 16:15–16; Иохан 3:16; 1 Нифай 10:4; Мозая 3:8; Алма 7:10–13; 3 Нифай 27:14–15. Хүүхдүүдийг уншиж буй судраасаа самбар дээр байгаа хоёр асуултад хариулт олохыг хүс. Хариултаа бичээд, ханан дээрх зохих асуултынх нь хажууд наахад тэднийг урь. Бид Аврагчийн бидний төлөө хийсэн зүйлд талархаж байгаагаа хэрхэн харуулж чадах вэ?
-
Өөрсдийн мэдэх Христийн бүх нэр цолыг самбарт жагсаан бичихэд хүүхдүүдийг урь (Судруудын удирдамж, “Есүс Христ”-ийг үзнэ үү). Эдгээр нэр Есүс Христийн тухай мөн Түүний тохинууллын талаар бидэнд юу зааж байна вэ? Яагаад бидний амьдралд Есүс Христ хэрэгтэй вэ?
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Христийн мэндэлсний баяраар хэн нэгэнд үйлчилж эсвэл Есүс Христтэй илүү ойртож болох хамгийн багадаа нэг арга замыг олоход хүүхдүүдийг урамшуулан дэмж.