Шинэ Гэрээ 2023
Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагыг ашиглах


Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагыг ашиглах,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2023 (2023)

Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагыг ашиглах,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2023

Хүүхдийн хэсгийн ангидаа буй хүүхдүүд

Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагыг ашиглах

Хүүхдийн хэсэгт заахаар бэлтгэх

2:3

Гэртээ хувиараа болон гэр бүлээрээ суралцах нь сайн мэдээнээс суралцах үйл явцын төвд байх ёстой. Энэ нь таны хувьд ч таны заадаг хүүхдүүдийн хувьд ч үнэн юм. Та заахаар бэлтгэхдээ судартай холбоотой өөрийн гэсэн туршлагатай болохоос эхэл. Таны хамгийн чухал бэлтгэл сайн мэдээний дагуу амьдран, судруудыг судалж, Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийлэн, Христэд ирэх үед тохионо.

Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага нь хувиараа суралцах, заахад бэлтгэхийн аль алинд чухал юм. Энэ нь судар дахь сургаалын зарчмуудыг илүү гүн гүнзгий ойлгоход тань тусална. Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлага нь хүүхдүүдийг долоо хоногийн турш гэртээ судлахад урьдаг олон судар, түүхүүдэд зориулсан үйл ажиллагаагаар хангадаг.

Таныг заахад бэлдэж байхад, заадаг хүүхдүүдийн тань тухай бодол, сэтгэгдэл орж ирэх болно. Та судрууд дахь зарчмууд тэдний амьдралыг хэрхэн адислах талаарх ойлголтыг хүлээн авна. Та тэднийг өөрсдөө мөн гэр бүлийнхэнтэйгээ судраас судлахдаа эдгээр зарчмыг олж мэдэхэд сүнслэгээр өдөөхөд чиглүүлэх болно.

Судар судалж буй эмэгтэй

Заах санаа

Та заахаар бэлдэхдээ, энэ эх сурвалж дахь заах тоймыг судалснаар нэмэлт сүнслэг өдөөлт хүлээн авч болох юм. Та эдгээр санааг дагах алхмуудыг заасан зааварчилгаа гэхээс илүүтэй өөрийн гэсэн өдөөлт авах санаанууд гэж бодох хэрэгтэй. Та эдгээр хүүхдийг мэддэг бөгөөд тэдэнтэй ангид харилцсанаар улам сайн таньж мэдэх болно. Их Эзэн ч гэсэн тэднийг мэддэг бөгөөд тэдэнд заах, тэднийг адислах хамгийн сайн арга замыг танд өгөх болно.

Заахад бэлтгэхдээ ашиглаж болох Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага, Сүмийн сэтгүүлүүд дээрх санаанууд зэрэг өөр олон эх сурвалж бий. Эдгээр болон бусад эх сурвалжийн талаарх нэмэлт мэдээллийг энэ эх сурвалжийн “Хүүхдүүдэд заах нэмэлт эх сурвалж” хэсгээс үзнэ үү.

Анхаарах зарим зүйл

  • Хүүхдүүдтэй уулзах бүрдээ тэдэнд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын хайрыг мэдэрч, Ариун Сүнсний нөлөөг таньж мэдэхэд нь туслах арга замуудын талаар бодож үзээрэй.

  • Эцэг эхчүүд хүүхдүүддээ зааж сургах гол үүрэгтэй. Багшийн хувьд та гэртээ сайн мэдээнээс суралцахыг дэмжин, урамшуулж, сурч мэдсэн зүйл дээр нь суурилан заах чухал үүрэгтэй. Эцэг эх нь гэр орондоо сайн мэдээг заадаггүй хүүхдүүдтэй харьцахдаа мэдрэг бай. Гэр орны нөхцөл байдал нь ямар байхаас үл хамааран бүх хүүхдийг сайн мэдээний яриа хэлэлцүүлэгт оролцуул.

  • Давтах нь сайн зүйл юм. Сайн мэдээний үнэнүүдийг олон төрлийн үйл ажиллагаагаар дамжуулан давтаж заавал, хүүхдүүд тэдгээр үнэнийг илүү үр дүнтэй сурна. Хэрэв та ямар нэгэн суралцах үйл ажиллагаа хүүхдүүдэд үр дүнтэй байгааг олж харвал, ялангуяа бага насны хүүхдүүдэд зааж байгаа бол дахин давтахыг бодоорой. Түүнчлэн та өмнөх хичээлийн үйл ажиллагааг давтаж болно.

  • Тэнгэрлэг Эцэг таныг сайн багш болоосой гэж хүсдэг. Тэрээр танд туслахын тулд багшийн зөвлөлийн хурал гэх мэт олон эх сурвалжаар хангасан. Та эдгээр хурал дээр өөрт тулгарсан асуудлын талаар бусад багштай зөвлөлдөж болно. Түүнчлэн Христтэй адил заах зарчмуудыг ярилцан, дадлага хийж болно.

  • Хэрэв та бага насны хүүхдүүдэд заадаг мөн танд нэмэлт тусламж хэрэгтэй бол энэ эх сурвалж дээрх “Бага насны хүүхдүүдийн хэрэгцээнд нийцүүлэх” хэсгийг үзнэ үү.

Энэхүү эх сурвалжид жилийн бүх долоо хоногт зориулсан хичээлийн тойм багтсан. Ерөнхий чуулган, гадасны чуулган эсвэл өөр ямар нэгэн шалтгаанаар Хүүхдийн хэсгийн үйл ажиллагааг явуулаагүй ням гарагт гэр бүлүүдийг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага дээрх хуваарийн дагуу Шинэ Гэрээг гэртээ үргэлжлүүлэн уншихад урамшуулдаг. Ороогүй хичээлийн талаар санаа зовох хэрэггүй. Долоо хоногийн хуваарьт тусгагдсаны дагуу хичээлийг заа.