Хуучин Гэрээ 2022
2-р сарын 14–20. Эхлэл 18–23: “Эзэнд дэндүү хэцүү юм байна уу?”


“2-р сарын 14–20. Эхлэл 18–23: ‘Эзэнд дэндүү хэцүү юм байна уу?’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“2-р сарын 14–20. Эхлэл 18–23,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2022

Бяцхан Исаакийг тэвэрч буй Сара

Сара, Исаак хоёр, Скотт Снөү

2-р сарын 14–20

Эхлэл 18–23

“Эзэнд дэндүү хэцүү юм байна уу?”

Зааж байгаа хүүхдүүдийнхээ хэрэгцээнд нийцүүлэхийг эрэлхийлэхдээ энэ тоймын бага насны болон том хүүхдүүдэд зориулсан санаануудыг бодож үзнэ үү.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Эхлэл 18–23-ын талаар мэдэх зүйлээ хуваалцахад нь хүүхдүүдэд туслахын тулд энэ бүлэгт өгүүлсэн нэг эсвэл түүнээс олон үйл явдлын зургийг үзүүлээд, энэ түүхийн талаар санаж байгаа зүйлээ хуваалцахыг хүүхдүүдээс хүс.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Эхлэл 18:9–14; 21:1–7

Бурхан өгсөн амлалтаа биелүүлнэ гэдэгт би итгэдэг.

Өндөр настай болсон Сара, Абрахам хоёрт хүүтэй болно хэмээн Бурхан амласан ч энэ амлалт нь биелэх боломжгүй мэт санагдаж байлаа. Бурхан өгсөн амлалтаа үргэлж биелүүлдэг гэдэгт итгэхэд нь хүүхдүүдэд туслахын тулд та энэ түүхийг хэрхэн ашиглаж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Абрахам, Сара хоёрт хүүхэдтэй болно хэмээн Бурханы өгсөн амлалтыг болон уг амлалтынх нь биелэлтийг нь хураангуйл (Эхлэл 17:15–19; 18:9–14; 21:1–7-г үзнэ үү). Эсвэл тойргийн нэг хосыг Абрахам, Сара хоёр болж хувцаслан, тэдний түүхийг ярьж өгөхөд урь. Абрахам, Сара хоёр хүүхэдтэй болоход нас нь хэт өндөр байсныг хүүхдүүдэд ойлгуулан тусал. Эхлэл 18:14 дэх “Эзэнд дэндүү хэцүү юм байна уу?” гэсэн асуултыг тэдэнд тавь. Биелэх боломжгүй мэт санагдаж байж болох ч Их Эзэн амлалтаа биелүүлнэ гэдгийг гэрчил.

  • Хичээлийн төгсгөл гэхэд биелүүлэх нэгэн амлалтыг хүүхдүүдэд өг (жишээлбэл, та тэдэнд зураг будах боломж олгоно). Хичээлийн үеэр амлалтаа тэдэнд сануулж, дараа нь амлалтандаа хүр. Их Эзэн амлалтаа үргэлж биелүүлдэг гэдгийг тайлбарла.

  • Үнэхээр хүссэн зүйлээ хүлээх хэрэг гарч байсан үеэ бодохыг хүүхдүүдээс хүс. “Зарлиг бүгдийг дагацгаая” (Хүүхдийн дууны ном, 68–69) зэрэг Бурханы амлалтыг гэрчилдэг дууг хүүхдүүдтэй хамт дуул. Итгэлтэй байх юм бол өгөхөөр амласан Бурханы зүйлсийг тодорхойлоход нь хүүхдүүдэд тусал.

  • Баптисм эсвэл ариун ёслолын зураг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 103, 104, 107108-ыг үзнэ үү). Баптисм, ариун ёслолоос хүртэхдээ бидний Бурханд өгдөг амлалтууд мөн үүний хариуд юу өгнө хэмээн Бурхан амласан талаар сурч мэдэхэд хүүхдүүдэд тусал. (Итгэлдээ үнэнч байх нь, 23–25-ыг үзнэ үү.)

Эхлэл 22:1–14

Абрахам Их Эзэнийг дуулгавартай дагав.

Абрахамд хүүгээ тахил болгон өргөх зарлигийг дагах үнэхээр хэцүү байсан. Хүнд хэцүү эсвэл зарлигийнх нь зорилгыг бүрэн мэдэхгүй байсан ч Бурханыг дуулгавартай дагахад хүүхдүүдийг урамшуулахад та энэ түүхийг хэрхэн зохих ёсоор ашиглаж болохоо тунгаан бод.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Абрахам, Исаак хоёрын зургийг үзүүлээд (Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав доторх энэ долоо хоногийн тойм-ыг үзнэ үү), Абрахам, Исаак хоёрын түүхийг ярихдаа ашигла (мөн “Абрахам ба Исаак,” Хуучин Гэрээний түүхүүд-ийг үзнэ үү). Есүс Христийн зургийг үзүүлээд, Абрахам, Исаакийн түүх бидэнд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христийн бидний төлөө гаргасан золиосыг хэрхэн сануулдаг талаар хүүхдүүдэд ярьж өг.

  • Хүүхдүүдтэй зааварчилгааг дагах энгийн тоглоом тогло. Жишээлбэл, ангид нуусан Аврагчийн зургийг зааварчилгаагаар олно. Тэнгэрлэг Эцэг биднээс хийхийг хүсдэг зарим зүйл юу вэ? Түүний зарлигуудыг сахих нь бидэнд Түүнтэй болон Есүс Христтэй эргэн амьдрахад тусална гэдгийг ойлгоход хүүхдүүдэд тусал.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Эхлэл 18:9–14; 21:1–7

Биелэх боломжгүй мэт байж болох ч Их Эзэн Өөрийн амлалтыг биелүүлдэг.

Абрахам, Сара хоёрт хүүтэй болно гэж хэлсэн ч энэ боломжгүй мэт байв. Учир нь Абрахам тэр үед 100, Сара 90 настай байсан (Эхлэл 17:17-г үзнэ үү). Бурхан өгсөн амлалтаа биелүүлсэн ба энэ түүх таны заадаг хүүхдүүдийн Бурханы тэдэнд өгсөн амлалтад итгэх итгэлийг нь хүчирхэгжүүлэхэд тусална.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Эхлэл 18:14-ийн эхний өгүүлбэрийн үг бүрийг цаасан дээр тус тусад нь бичээд, хүүхэд болгонд нэг цаас өг. Үүний дараа ангийнхнаас үгсийг зөв дарааллаар тавихыг хүс. Эхлэл 18:9–14; 21:1–7-г хүүхдүүдтэй уншаад, Абрахам, Сара хоёрын амьдралд боломжгүй мэт зүйлийг Их Эзэн хийж байсан нэг жишээг ол. Сара, Абрахам хоёрын туршлагаас Бурханы өгсөн амлалтад итгэх итгэлийг урамшуулсан ямар зүйлийг бид сурч болох вэ?

  • Бурхан боломжгүй мэт буюу хүнд хэцүү санагдаж байсан ямар нэгэн зүйл хийж байсан тухай өгүүлсэн судрын түүхийг харуулсан зургуудыг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 7, 8, 25, 26-г үзнэ үү). Эдгээр зурагт дүрсэлсэн үйл явдлын талаар хуваалцахыг хүүхдүүдээс хүсээд, тухайн нөхцөл бүрд Их Эзэн хэрхэн амлалтандаа хүрснийг олж харахад тэдэнд тусал. Их Эзэн өгсөн амлалтандаа хэрхэн хүрсэн тухай өөрийн болон бусдын амьдралд болсон түүхээс хуваалц (Их Эзэний амлалтын зарим жишээг Малахи 3:10; Иохан 14:26–27; Сургаа ба Гэрээ 89:18–21-ээс авна уу). Үүнтэй адил жишээгээ хуваалцах боломж хүүхдүүдэд олго.

Эхлэл 19:15–26

Би ёс бусаас зугтаж чадна.

Лот гэр бүлтэйгээ ёс бус хотоос зугтаж буй түүх таны заадаг хүүхдүүдийг өөрсдийн амьдрал дахь ёс бус нөлөөллөөс дайжин зугтахад сүнслэгээр өдөөж болно.

Лот гэр бүлтэйгээ Содом, Гоморрагаас зугтаж байгаа зураг

Содом, Гоморрагаас зугтсан нь, Юлиус Снорр вон Каролсфэлд

Боломжит үйл ажиллагаанууд

  • Лотын гэр бүл маш ёс бус хотод амьдарч байсан ба тэнгэр элч нар тэдэнд зугтаж гарахыг сэрэмжлүүлсэн гэдгийг тайлбарлан, Эхлэл 19:15–26-г нэгтгэн дүгнэ. 15–17, 26-р шүлгийг хамтдаа уншаад, өнөөдөр ёс бусаас “зугтаж” мөн “эргэж харахгүй” (17-р шүлэг) гэсэн уг ямар утгатай болох талаар бодоход хүүхдүүдэд тусал.

  • Аврагчийн зургийг үзүүлээд, ёс бусаас зугтаж, Христэд улам илүү ойртохын тулд хийж болох ямар нэгэн зүйлийг хуваалцахаад зураг руу нэг алхам ойртохыг хүүхдүүдээс хүс.

  • Буруу гэдгийг мэдэх ямар нэгэн зүйл хийхэд найз нь тэднийг урьсан нөхцөл байдлуудыг хүүхдүүдтэй ярилц. Бид ийм нөхцөл байдлаас хэрхэн “зугтаж” болох вэ? Бид найздаа юу гэж хэлж болох вэ?

Эхлэл 22:1–14

Тэнгэрлэг Эцэг Өөрийн Хүүгээ бидэн рүү илгээсэн ба Тэрээр бидний төлөө Өөрийгөө золиосолсон.

Исаакийг тахил болгон өргөхөд бэлэн байсан Абрахамын түүхийг заахдаа хүүхдүүдийн сэтгэл санааг бодолцож үз. Хүүхдүүдийн Аврагчийг гэх хайрыг мөн Түүний золиосд талархах талархлыг нь хүчирхэгжүүлэн туслахад энэ түүхийг ашигла.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Эхлэл 22:1–14 дээрх түүхийг хүүхдүүдэд заахын өмнө шүлгүүдийг тэдэнд уншиж, уншсан зүйлийг тань зурахад тэднийг урь. Исаакийг тахил болгон өргөх Их Эзэний зарлигийг дагах нь яагаад Абрахамд хүнд байсан байж болох вэ? Бид энэ түүхээс Абрахамын талаар юу мэдэж авсан бэ?

  • Абрахам, Исаак хоёрын болон Цовдлолтын зургуудыг (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 957-г үзнэ үү) ашиглан Эхлэл 22 дахь түүхийг Аврагчийн золиосын түүхтэй харьцуул ( Матай 27:26–37-г үзнэ үү). Бид Абрахам, Исаакийн болон Цовдлолтын түүхээс Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юу мэдэж авч болох вэ?

  • Энэ асуултад хариулахад туслахын тулд “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул” (ChurchofJesusChrist.org) дүрс бичлэгийг үзүүл эсвэл “Тэр Хүүгээ илгээсэн” (Хүүхдийн дууны ном, 20–21) зэрэг Аврагчийн золиосын тухай дууг хамт дуул. Есүсийн золиос хэрхэн бидэнд Тэнгэрлэг Эцэгийн маань биднийг гэх хайрыг харуулж байгааг ярилцахад хүүхдүүдийг урь.

learning icon

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Бурханы нэг зарлигийг дуулгавартай дагахад Тэрээр адисалж байсан үеэ гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахад хүүхдүүдийг урь.

Заах чадвараа сайжруулах

Бишрэн хүндэтгэхэд урамшуул. Ангид хэрэгтэй гэж үзвэл та хүүхдүүдэд хүндэтгэл бишрэлтэй байхыг сануулж болно. Та үүнийг дууг намуухан дуулах юм уу аялах эсвэл Есүсийн зургийг харуулах замаар хийж болно.