“2-р сарын 21–27. Эхлэл 24–27: Шинэчилсэн гэрээ,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“2-р сарын 21–27. Эхлэл 24–27,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2022
2-р сарын 21–27
Эхлэл 24–27
Шинэчилсэн гэрээ
Та Эхлэл 24–27-г уншиж, заахаар бэлтгэхдээ ангийнхаа хүүхдүүдийн талаар бод. Тэд юу сурах хэрэгтэй вэ? Эдгээр үйл ажиллагааны аль нь тэдний хувьд ач холбогдолтой вэ? Тэдний хэрэгцээн дээр үндэслэн энд орсон эсвэл Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав.гарын авлага дээрх үйл ажиллагаануудыг тохируулан өөрчилж болно.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Хүүхэд бүрийн сандал доор Эхлэл 24–27 дээрх үйл явдал эсвэл зарчмын тухай асуулт байрлуул. Чадах бол хүүхдүүдэд асуултад хариулах боломж олго эсвэл хичээлийн туршид хариултаа олж сонсоход тэднийг урь.
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Би бусдад эелдэг байж чадна.
Ребека зөвхөн түүнд төдийгүй 10 тэмээнд нь ус өгч, гайхамшигтай сайхан сэтгэл үзүүлсэн нь Абрахамын зарцад гүн сэтгэгдэл төрүүлжээ. Түүний үлгэр жишээ бусдад үргэлж нинжин сэтгэлээр хандахыг хүүхдүүдэд сануулна.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсан дээрх Ребекагийн зургийг үзүүл. Ребека Абрахамын зарцад сайхан сэтгэлээр хандсан тухай өгүүлсэн Эхлэл 24:10–21 дэх түүхийг хураангуйлан ярихдаа зураг дахь үйл явдлыг дэлгэрэнгүй заа. Түүний сайхан сэтгэлээр хэлсэн үгс, үзүүлсэн үйлдэл нь Бурхан хүү Исаактай нь Ребекаг гэрлүүлэхийг хүсэж байгааг харуулсан Бурханы тэмдэг байлаа. Тэмээнүүдтэйгээ ирж байгаа зарц эсвэл Рекеба тэдэнд ус авчран өгч байгаа дүрд тоглоход хүүхдүүдийг урь. Тэдэнд “Чи надад … уснаасаа жаахан балгуулна уу?” (17-р шүлэг) болон “Би бас ус утгаж, таны тэмээнүүдийг ч ханатал нь усалъя” (19-р шүлэг) гэх мэт судраас унших үг тэдэнд өг. Бусдад эелдэг сайхан хандах нь яагаад бидэнд чухал вэ?
-
Аврагч хэн нэгэнд эелдэг сайхан хандсан тухай түүхийг ярь. Эелдэг хандаж байсан өөрсдийн туршлагаас хуваалцахад зарим хүүхдийг урь.
-
Найз нөхөдтэйгөө тоглож эсвэл сургууль дээр шинэ хүүхэдтэй тааралдсан гэх мэт хэн нэгэнд эелдэг сайхан хандаж болох хэд хэдэн жишээг санал болго. Эдгээр нөхцөлд эелдэг сайхан хандахын тулд юу хийж болохыг хүүхдүүдээс асуу.
-
“Би элэгсэг нэгэн баймаар байна” эсвэл “Би Есүс шиг байхыг хичээнэ” (Хүүхдийн дууны ном, 83, 40–41) зэрэг эелдэг сайхан хандах тухай дууг хүүхдүүдтэй хамт дуул. Хүүхдүүдийг “элдэг сайхан” (эсвэл ойролцоо утгатай өөр үг) үгийг сонсоод, сонсохдоо босож зогсоход урь. Бид хэрхэн бусдад эелдэг сайхан хандаж болох вэ? Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудас энэ ярилцлагад тусалж болно.
Би хамгийн чухал гэсэн зүйлсийг сонгож чадна.
Есав гэрийнхээ ууган хүү байсан ба тэрээр ууган хүү байх онцгой давуу эрх, үүрэг үүрэх ёстой байв. Есав нэгэн өдөр өлсөж, ууган хүү байх эрхээ өөрийн дүү Иаковт хоолоор сольжээ. Энэ түүх зуурдын сэтгэл ханамжийн оронд үүрд үлдэх зүйлсийг сонгох талаар хүүхдүүдэд зааж болно.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Есав ууган хүү байх эрхээ зарсан тухай түүхийг ярихад туслах аяга, санваарын адислал хүртэж байгаа хүний зураг гэх мэт зүйлсийг ангид авчир. Энэ түүхийн талаар юу мэдэхээ ярихдаа эдгээр зүйлийг ашиглахад хүүхдүүдийг урь. (“Иаков ба Есав” ( Хуучин Гэрээний түүхүүд) тус болж болно. Эхлэл 25:34-ийг хамтдаа уншаад, ууган хүү байх эрхтэй хүн гэр бүлийнхээ бусад хүмүүсийн өмнөөс онцгой давуу эрх, үүрэг үүрдгийг тайлбарла.
-
Хүүхдүүдэд нэг нь сүнслэг байдлын хувьд маш үнэ цэнтэй (ариун сүм гэх мэт) мөн зөвхөн зуурдын аз жаргал авчирдаг (тоглоом, амттан гэх мэт) зүйлийн хоёр зураг үзүүл. Тэнгэрлэг Эцэгтээ эргэж очиход бидэнд илүү туслах зүйлийг сонгохыг тэднээс хүс. Бусад зурагтай энэ үйл ажиллагааг давтан хий.
-
“Зөвийг сонго(Хүүхдийн дууны ном, 82) зэрэг сайн сонголт хийх тухай дууг хүүхдүүдтэй хамт дуул. Бид зөвийг сонгох үедээ адислагдаж, аз жаргалтай байдгийг гэрчил.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Би итгэлээр үйлдэж, бусад эелдэг сайхан хандсанаар адислагдах болно.
Абрахамын зарц Исаакт эхнэр олохоор явахдаа Бурханы удирдамж зааварт найдсанаар итгэлээ харуулсан. Харин Ребека Абрахамын зарцад хандсан байдлаараа сайхан сэтгэлээ харуулсан. Та заадаг хүүхдүүддээ Абрахамын зарц, Ребека хоёрын үлгэр жишээг дагахад нь хэрхэн тусалж чадах вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Эхлэл 24:1–28-ыг хамтдаа уншаад, итгэл, эелдэг байдлын жишээг тодорхойлоход хүүхдүүдэд тусал (жишээг 12–14 болон 17–20-р шүлгээс авна уу). Абрахамын зарц, Ребека хоёр итгэл, сайхан сэтгэлээ харуулснаар хэрхэн адислагдсан бэ? Самбарт Бид … -ээр итгэлээ харуулж чадна болон Би …-ээр сайхан хандаж чадна гэж бичээд, эдгээр өгүүлбэрийг гүйцээн бичиж санаагаа хуваалцахад хүүхдүүдийг урь.
-
Эхлэл 24:1–28-аас Абрахамын зарц болон Ребекагийн хэлж, хийсэн зүйлсийг цаасан дээр бич. Хүүхэд бүрийг нэг нэг цаас сонгоод, хамтдаа хэн юу хэлсэн, юу хийснийг таахад урь (тусламж хэрэгтэй бол тэд судраас харж болно). Энэ түүх бидэнд эелдэг байдлын талаар юу зааж байна вэ? Энэ нь итгэлийн талаар бидэнд юу зааж байна вэ? Эхлэл 24:29–33, 58–61-ээс эелдэг байдал, итгэлийн өөр жишээнүүдийг авч болно.
-
Өөрсдийн харсан эелдэг сайхан үйлдлийн тухай бодоход хүүхдүүдийг урь. Тэднийг үүнийгээ бичээд, ангийнхантайгаа эсвэл гэртээ гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахад урь. Хэн нэгэн бидэнд эелдэг сайхан хандахад бидэнд ямар санагддаг вэ?
Би зуурдын биш, мөнхийн зүйлсийг үнэлнэ.
Есав асар үнэтэй зүйл болох ууган хүү байх эрхээ үнэ цэн багатай зүйл буюу талх, аяга шөлөөр худалдахаар шийдсэн. Та эдгээр шүлгийг уншиж байхдаа мөнхийн чухал зүйлсэд ач холбогдол өгөхөд нь хүүхдүүдэд хэрхэн тусалж болох талаар тунгаан бод.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Иаков, Есав хоёрын түүхийг Эхлэл 25:21–34-өөс хамтдаа уншина уу. Уншиж байхдаа уг түүхэн дэх ямар нэгэн үйл явдлыг зурахад хүүхдүүдийг урь. Үүний дараа зургаа ашиглан уг түүхийг өөрийн үгээр ярихад тэднийг урь. Ууган хүү байх эрх гэж юу болохыг тэдэнд ойлгуулахад тусламж хэрэгтэй бол Судруудын удирдамж (ChurchofJesusChrist.org) дээрх “Ууган” гэсэн тайлбарыг уншихад тэднийг урь. Есав ууган хүү байх эрхээ шөлөөр солих талаар биднээс зөвлөгөө авахыг хүсвэл бид түүнд юу гэж хэлэх байсныг төсөөлөн бодоход хүүхдүүдийг урь.
-
Ямар нэгэн сайн зүйлийг өөр илүү үнэтэй зүйлээр золиослох хэрэгтэй болсноо ярь. Таны болон дүрс бичлэг дээрх түүх Эхлэл 25:29–34-т өгүүлсэн Есавын хийсэн сонголттой ямар холбоотой вэ? Тэнгэрлэг Эцэгийн тэдэнд өгөхийг хүсэж буй адислалуудын талаар бодоход хүүхдүүдэд тусал (илүү хүчирхэг гэрчлэл, ариун сүмийн адислал, Түүнтэй хамт мөнх амьдрах гэх мэт). Эдгээр чухал адислалыг хүлээн авахын тулд золиослоход бэлэн зүйлсийнхээ талаар бодоход тэднийг урамшуул.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Хүүхдийн хэсэгт өнөөдөр сурсан зарчимтай холбоотой тавьж болох зорилгын талаар бодоход хүүхдүүдийг урь. Жишээлбэл, тэд гэртээ байхдаа бусдад эелдэг байх зорилго тавьж болно.