“4-р сарын 4–10. Гэтлэл 14–17: ‘Бат зогсож, Эзэний чөлөөлөхийг харцгаа,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“4-р сарын 4–10. Гэтлэл 14–17,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2022
4-р сарын 4–10
Гэтлэл 14–17
“Бат зогсож, Эзэний чөлөөлөхийг харцгаа”
Гэтлэл 14–17-г уншихдаа төрсөн сүнслэг сэтгэгдлээ бичиж тэмдэглэ. Эдгээр сэтгэгдэл тань сурсан судар, үнэнээ хүүхдүүдэд заахаар төлөвлөхөд танд тусална.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Гэтлэл 14–17 мартагдашгүй түүхээр дүүрэн. Эдгээр бүлэг дээрх мэдэх түүхээ, сурч мэдсэн зүйлийнхээ хамт хуваалцахад зарим хүүхдийг урь.
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Их Эзэн Мосег болон түүний хүмүүсийг чөлөөлсөн.
Улаан тэнгисийг хуваасан явдал гайхамшиг байсан ба Мосед болон израилчуудад Их Эзэн ямар хүчирхэг болохыг харуулсан. Түүний хүчийг мэдэх нь Түүнд итгэхэд хүүхдүүдэд тусална.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Израилчууд Улаан тэнгисийг туулж гарсан түүхийг сонирхолтой, мартагдахааргүй арга замаар хуваалцах арга замын талаар бод. Жишээлбэл, та эсвэл тойргийн өөр нэгэн гишүүн Мосе болж хувцаслан Гэтлэл 14:5, 9–10, 13–16, 19–22 дахь түүхийг ярьж өгч болно. Хүүхдүүд сандлуудыг Улаан тэнгис гэж төсөөлөн, Мосейн дүрд тоглож байгаа хүн сандлууд дундуур явахад нь түүнийг дагаж болно. Эсвэл хүүхдүүд ус болж, Мосег усыг хуваахад хоёр тийш нь хөдөлж болно. Их Эзэн израилчуудыг боолчлолоос чөлөөлөхийн тулд Мосед тэнгисийг хуваах хүчийг өгсөн гэдгийг онцол.
-
Гэтлэл 14:5–22 дахь түүхийг хүүхдүүдтэй хамт уншихдаа үйл ажиллагааны хуудсыг будахад хүүхдүүдийг урь. Дараа нь тэд үйл ажиллагааны хуудсыг ашиглан хамтдаа ажиллаж, түүхийг ярьж болно.
Гэтлэл 5:23–25; 16:14–15; 17:1–6
Их Эзэн миний хэрэгцээг хангана.
Цөл дэх израилчуудыг Их Эзэн хоол хүнс, усаар хангаж байсан түүх Тэрээр биднийг хэрэгцээг хангаж чадна гэдгийг заадаг. Та эдгээр түүхийг сурахад хүүхдүүдийг татан оролцуулахын тулд юу хийж болохоо тунгаан бод.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Мосе эсвэл изриалчуудын дүрд тоглон, Гэтлэл 15:23–25; 16:14–15; 17:1–6 дахь үйл явдлуудыг жүжигчлэн үзүүлэхэд нь хүүхдүүдэд тусал. Боломжтой бол үйл явдал бүрийг ярихад туслах мөчир (Марагийн усыг амтлаг болгох), ваар эсвэл сав (талхаар дүүргэх), таяг, чулуу (Хоребийн ус) гэх мэт зүйлсийг авчир. Бурхан хэрхэн израилчуудад хайр халамжаа үзүүлсэн бэ? Тэрээр хэрхэн өдөр бүр бидэнд хайр халамжаа үзүүлдэг вэ?
-
Гэтлэл 15:23–25; 16:14–15; 17:1–6 дахь түүхийг товч хуваалц (мөн “Moses Leads Israel,” Old Testament Stories-ийг үзнэ үү). Хуваалцаж байхдаа үйл явдал бүрийг зурахад хүүхдүүдийг урь. Бид эдгээр зүйлээс Бурханы талаар юу мэдэж авсан вэ?
Би бошиглогчоо дэмжиж чадна.
Аарон, Хур хоёр Мосегийн гарыг түшсэн түүхийг бидний амьд бошиглогчоо дэмжихийн тулд гаргадаг хичээл зүтгэлтэй харьцуулж болно.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Гэтлэл 17:8–16 дахь түүхийг ярьж өгч байх хооронд гурван хүүхдийг самбарын өмнө гарч ирээд, Мосе, Аарон, Хур нарыг төлөөлөхөд урь. Яг Аарон, Хур хоёр бошиглогч Мосед тусалсны адил бид өнөөдөр бошиглогчдоо туслахын тулд юу хийж болох вэ?
-
Амьд бошиглогчийн зургийг үзүүлээд, хэн болохыг хүүхдүүдээс асуу. Бошиглогчийн саяхан бидэнд заасан зарим зүйлийг санахад хүүхдүүдэд тусал. Бошиглогчийг дагаж буй зарим арга замаа хуваалцахыг хүүхдүүдээс хүс. “Бошиглогчийг дага” (Хүүхдийн дууны ном, 58) зэрэг бошиглогчийн тухай дууны хэдэн бадгийг, үүнд сүүлийн бадгийг хамтдаа дуул.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Би Сүнсийг үргэлж дагахад суралцаж чадна.
Мосе израилчуудыг Улаан тэнгис дундуур хэрхэн гаргахаа илчлэлтээр мэдсэн (Сургаал ба Гэрээ 8:2–3-ыг үзнэ үү). Энэ түүх хувийн илчлэлтийнхээ дагуу үйлдэхэд таны заадаг хүүхдүүдэд хэрхэн туслах вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дээрх Мосе Улаан тэнгисийг хувааж байгаа зургийг үзүүл. Гэтлэл 14:5–22-ыг уншаад, энэ түүхийн талаар мэдэх зүйлээ хуваалцахыг хүүхдүүдээс хүс. Сургаал ба Гэрээ 8:2–3 нь энэ түүхийн тухай бидний ойлголтыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ? Ариун Сүнс таны оюун ухаан, зүрх сэтгэлд ямар нэгэн зүйл шивнэж байсан туршлагаасаа яриад, өөрсдийн туршлагаас хуваалцахад хүүхдүүдийг урь.
-
Нифай Сүнсний удирдамжийг даган гуулин ялтаснуудыг авахаар явсан тухай түүхийг хүүхдүүдэд сануул (1 Нифай 4:1–6-г үзнэ үү). Мосе ч гэсэн хүмүүсийг Улаан тэнгисээр дагуулан явахдаа Сүнсний удирдамжийг дагасныг олж харахад хүүхдүүдэд тусал. Мосе зоригтой байж, Сүнсний удирдамжийг дагахад Их Эзэн хэрхэн түүнд арга зам гаргаж өгсөн тухай шинэ бадгийг “Nephi’s Courage” (Children’s Songbook, 120–121) дуун дээр нэмж бичихэд хүүхдүүдэд тусал. Шинэ бадгийг хамтдаа дуул.
Гэтлэл 15:23–25; 16:14–15; 17:1–6
Их Эзэн миний хэрэгцээг хангана.
Хэрэв бид Есүс Христэд хандвал Тэрээр Израилын хөвгүүдэд тусалсантай адил амьдралын маань хүн хэцүү цаг мөчид бидэнд туслах болно.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Ангийн хүүхдүүдийг хос хосоор нь эсвэл жижиг бүлгүүдэд хуваагаад, бүлэг бүрд дараах судрын хэсгүүдээс нэгийг уншихаар оноож өг: Гэтлэл 15:23–25; 16:14–15; 17:1–6. Бүлэг бүрийн хүүхдүүдээс уг шүлгээс уншсан зүйлийг нь төлөөлөх зураг зурахыг хүсээд, дараа нь ангийн бусад гишүүнээс юу зурсныг таахыг хүс. Эдгээр түүх нь Есүс Христийн талаар юу заасныг тодорхойлоход хүүхдүүдэд тусал. Өнөө үед ямар саад бэрхшээл хүмүүст байна вэ? Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христ хоёр хэрхэн саад бэрхшээл тулгарахад бидэнд тусалдаг вэ?
-
Эдгээр түүхийг уншихдаа талх, ус Израилын хөвгүүдэд яагаад ийм чухал байсныг хүүхдүүдээс асуу. Тэдэнд талх, ус байгаагүй бол юу тохиох байсан бэ? Ариун ёслолын талх, ус нь сүнслэг байдлын хувьд бидэнд хэрэгтэй гэдгийг ойлгоход хүүхдүүдэд тусал (Иохан 4:13–14; 6:35, 48–51-ийг үзнэ үү). Та хүүхдүүдээс ариун ёслолын талаарх бодол санаагаа хуваалцахыг хүсэж болно.
Бид Сүмийнхээ удирдагчдыг дэмжсэнээр адислагддаг.
Зөвхөн Мосе гараа дээшээ өргөсөн тул Израилын хөвгүүд Амалекийн эсрэг дайнд ялсан. Бид энэ түүхээс удирдагчдаа дэмжих талаар юу мэдэж авч болох бэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Гэтлэл 17:8–16 дээрх түүхийг уншихад хүүхдүүдэд туслахын өмнө самбарт Байлдааны үеэр Мосед хэн тусалсан бэ? Тэд юу хийсэн бэ? Ямар үр дүнд хүрсэн бэ? гэж бич. Хариултаа шүлгүүдээс олоход хүүхдүүдийг урь. Бурханы хаант улсыг амжилтад хүргэхэд бид хэрхэн тусалж чадах талаар энэ түүх бидэнд юу зааж байна вэ? Сүмийн удирдагчдаа дэмжиж, баталж, дагахын тул бид юу хийж чадах вэ?
-
Хүүхдүүдийг Гэтлэл 17:8–16-г уншаад, уншсан зүйлээ зурахад хүүхдүүдийг урь. Уг түүхээс сурсан зүйлээ зураг дээрээ бичихэд тэднийг урамшуулан дэмж. Яагаад энэ нь бидний хувьд чухал захиас вэ?
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Өнөөдрийн ярилцсан түүхүүдээс нэгийг нь сонгоход хүүхдүүдийг урь. Уг түүхийн заасан зүйлийг дараа долоо хоногийн туршид хэрэгжүүлэхийн тулд хийж болох ямар нэгэн зүйлийн талаар бодоход хүүхдүүдэд тусал.