Хуучин Гэрээ 2022
4-р сарын 11–17. Христийн амилсны баяр: “Тэр, үхлийг мөнхөд залгина”


“4-р сарын 11–17. Христийн амилсны баяр: ‘Тэр, үхлийг мөнхөд залгина,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“4-р сарын 11–17. Христийн амилсны баяр,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2022

Үүднээс нь хадыг өнхрүүлэн зайлуулсан булш

Хоосон булшны зураг, Марина Криучэнко

4-р сарын 11–17

Христийн амилсны баяр

“Тэр, үхлийг мөнхөд залгина”

Заахад бэлдэхдээ Есүс Христийн Цагаатгалын талаар илүү гүн гүнзгий ойлголт, гэрчлэлтэй болоход нь хүүхдүүдэд хэрхэн туслахаа тунгаан бод.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Христийн амилсны баярыг гэр бүлээрээ хэрхэн тэмдэглэдгийг хүүхдүүдээс асуу. Тэд Есүс Христийн Амилалтыг санахын тулд юу хийдэг вэ?

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Есүс Христ бол миний Аврагч.

Христийн амилсны баярын ням гараг нь Гетсеманид хийгдсэн Аврагчийн Цагаатгал, загалмай дээр амиа өгсөн талаар хүүхдүүдэд заах хамгийн тохиромжтой цаг үе юм. Энэ нь хүүхдүүд тэднийг гэсэн Есүсийн хайрыг мэдрэхэд тусална.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дээрх Аврагчийн зургийг эсвэл Аврагчийн золиослолыг дүрсэлсэн өөр зургуудыг (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 56, 57, 58-ыг үзнэ үү) үзүүлээд, зурган дээр тусгасан үйл явдлуудын талаар мэдэх зүйлээ тантай хуваалцах боломж хүүхдүүдэд олго. Есүс Гетсеманид болон загалмай дээр хэрхэн зовж шаналсныг хүүхдүүдэд ярьж өг ( Матай 26:36–46; 27:35–50; Лук 22:39–46; Иохан 19:16–30; “Бүлэг 51: Есүс Гетсеманийн цэцэрлэгт зовж шаналсан нь,” Шинэ Гэрээний түүхүүд, 129–132). Есүс биднийг хайрладаг байсан тул бидний төлөө зовж шаналан, амиа өгөхөд бэлэн байсныг гэрчил. Есүс Христийн талаарх сэтгэгдлээ хуваалцахад хүүхдүүдийг урь.

  • Иохан 10:9-ийг хүүхдүүдэд уншаад, “Үүд нь Би байгаа юм” гэсэн Есүсийн хэлсэн үгийг онцол. Есүс бидний нүглийн төлөө зовж шаналан, амиа өгч, амилсан тул бидний хүн нэг бүрд Бурхантай хамт дахин амьдрах боломж олгосон юм. Есүс бол Тэнгэрлэг Эцэгт эргэж очих боломж олгодог үүд хаалгатай адил гэдгийг заахын тулд ангийнхаа хаалгыг ашигла.

  • Исаиа 53:6-г хүүхдүүдэд уншаад, хурганы гэрэл зураг эсвэл зураг үзүүл. Нэг хүүхдээр зургийг ангийн хойд буланд байрлуул. Бид буруу сонголт хийснээр төөрөлдсөн хонь адил Тэнгэрлэг Эцэгээс холддог болохыг тайлбарла. Үүний дараа нэг хүүхдийг хургыг эргүүлж авчрахад уриад, Есүс Христ бидний төлөө зовж шаналан, амиа өгсөн тул биднийг Тэнгэрлэг Эцэг рүү эргүүлэн авчирч чадна гэдгийг гэрчил. (Сайн мэдээний уран зургийн цуглуулга дээрх 64-р зураг зэрэг хоньчин Есүсийн зургийг үзүүлж болно).

  • Би Аврагчийн хайрыг мэдэрдэг” (Хүүхдийн дууны ном, 42–43) зэрэг Есүс Христийн тухай дууг хүүхдүүдтэй хамт дуул. Дуулж байхад төрөх амар тайван, хайрын мэдрэмжийг анзаарахад тэдэнд тусал. Мөн Аврагчийн хайрыг дүрсэлсэн үгсийг онцол. Бид Түүний хайрыг хэрхэн бусадтай хуваалцаж болох вэ?

Есүс миний төлөө амиа өгч, амилсан билээ.

Есүс Христийн Амилалтын ачаар бид болон хайртай хүмүүс маань хэзээ нэгэн өдөр амилуулагдах болно гэдгийг мэдэж авахад нь та хүүхдүүдэд хэрхэн тусалж чадах вэ?

Загалмай дээрх Христ

Голготагийн бүүдгэр өдөр, Ж.Көрк Ричардс

Боломжит үйл ажиллагаанууд

  • Есүсийн үхэл, Амилалтын талаар хүүхдүүдэд ярьж өг (Марк 15–16-г үзнэ үү). Энэ долоо хоногийн тойм, Сайн мэдээний уран зургийн цуглуулга дээрх 57–60-р зургийг эсвэл Шинэ Гэрээний түүхүүд дээрх “Бүлэг 54: Есүс амилсан нь” (139–144-р хуудас) зургуудыг ашиглан хүүхдүүдэд төсөөлөн бодоход тусал.

  • Амилуулалт нь бид нас барсныхаа дараа төгс биетэй, хэзээ ч дахин үхэхгүйгээр мөнх амьдрах явдал гэдгийг ойлгоход хүүхдүүдэд тусал. Амилуулалтын талаар гэрчилж, энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсан дээр ажиллах боломж хүүхдүүдэд олго. Үүнийгээ Есүсийн Амилалтын талаар гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахдаа ашиглахад хүүхдүүдийг урь.

  • Алма 40:23-ыг хүүхдүүдэд уншиж өг. Бээлий гартаа өмсөн тэдэнд үзүүл. Таны гар сүнс мэт, харин бээлий тань бие махбод мэт гэдгийг тэдэнд хэл. Бээлийг тайлаад, бидний нас барахад сүнс маань бие махбодыг орхиж оддогийг харуул. Бээлийг дахин өмсөж Амилуулалтыг төлөөлөн харуул.

  • Есүс үхлийн дараа үнэхээр амилсан уу?” эсвэл “Есүс амилсан!” (Хүүхдийн дууны ном, 45, 44) зэрэг Есүс Христийн Амилалтын тухай дуу дуул. Есүсийн Христийн ачаар бид нас барсныхаа дараа дахин амьдарч, төгс биетэй болно гэдгийг гэрчил.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Есүс миний төлөө зовж шаналсан.

Аврагчийн Цагаатгалыг судлахдаа Аврагч хэрхэн тэднийг адисалж, хүчирхэгжүүлэхийг хүүхдүүдэд ойлгуулан туслахаа тунгаан бод.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Ангийнхныг гурван бүлэгт хуваагаад, бүлэг бүрд дараах судрын хэсгүүдээс нэгийг оноож өг: Исаиа 53:4–12; Алма 7:11–13 болон Сургаал ба Гэрээ 19:16–19. Есүс Христийн бидний төлөө зовж шаналсан зүйлсийг дүрсэлсэн үг, хэллэгийг олоход хүүхдүүдийг урь. Хариултуудаа самбарт бичээд, эдгээр судрыг уншсаны дараа Аврагчийн талаар төрсөн сэтгэгдлээ хуваалцахыг тэднээс хүс.

  • Цааснууд бэлд Цаасны нэг талд Хуучин Гэрээн дээрх Есүс Христийн тухай бошиглосон судрын эшлэлүүдийг бич. Нөгөө хэсэгт нь тэдгээр бошиглол хэрхэн биелсэн тухай Шинэ Гэрээний судрын эшлэлүүдийг зэрэгцүүлэн бич . (И рээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймд зарим жишээг жагсаасан болно. Хүүхдүүдийг шүлгүүдийг уншаад, бошиглолыг биелэлттэй нь тааруулахад урь.

  • Хүүхдүүдэд итгэлийн гуравдугаар тунхгийг цээжлэхэд тусал. Энэ судар нь Есүс Христийн Цагаатгал, Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүддээ зориулсан төлөвлөгөөний талаар бидэнд юу зааж байна вэ?

  • Есүс Христийн Цагаатгалыг хэн нэгэнд хэрхэн тайлбарлахыг хүүхдүүдээс асуу: Аврагчийн цагаатгагч золиослол тэдний хувьд юу болохыг тайлбарлахдаа судар, дуулал эсвэл зураг зэргийг ашиглахад тэднийг урамшуул. Аврагчийн Цагаатгалын ачаар бид хэрхэн адислагдсан бэ?

Есүс миний төлөө амиа өгч, амилсан.

Есүс Христийн Амилалтын бодит байдал бидэнд, ялангуяа хайртай хүмүүсээ алдахад агуу их итгэл найдвар, баяр баясгаланг өгч чадна. Амилуулалтаас тайтгарлыг олж авахад нь та хүүхдүүдэд хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Сайн мэдээний уран зургийн цуглуулга дээрх 36–60-р зургийг үзүүлнэ үү. Зургуудыг Maтай 27:29–38,; Maтай 27:59–60; Иохан 20:10–18 дээрх судрын хэсгүүдтэй тааруулна уу. Үүний дараа Есүсийн үхэл, оршуулга, Амилалтын тухай өөрийн үгээр ярихад хүүхдүүдийг урь.

  • Хүүхдүүдтэй хамт Иов 14:14-ийг унш. Тэд Иовын асуултад хэрхэн хариулахаа хуваалцахад хүүхдүүдийг урь. Амилуулалтын талаар гэрчилдэг судруудыг олоход тэдэнд тусал (Судруудын удирдамж, “Амилуулалт,” scriptures.ChurchofJesusChrist.org-ыг үзнэ үү).

  • Хүүхдүүдтэй хамт Мосе 1:39-ийг унш. “Үхэшгүй байдал” хийгээд “мөнх амьдрал” хоёрын ялгааг мэдэх эсэхийг тэднээс асуу. Эхний догол мөрнөөс хариултаа олоход тэднийг урь “Eternal Life” (Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org). Хэн үхэшгүй байдлыг хүлээн авах вэ? Мөнх амьдралыг хүлээн авахад ямар шаардлага хангасан байх ёстой вэ? Энэ хоёр үнэт бэлгийг хоёуланг нь Есүс Христийн Цагаатгалыг ачаар хүлээн авах боломжтой болсныг гэрчил.

  • Тэр Хүүгээ илгээсэн” (Хүүхдийн дууны ном, 20–21) эсвэл “He Is Risen!” (Hymns, no. 199) зэрэг Христийн амилсны баярын тухай дууг хамтдаа дуул. Эдгээр дууг дуулахад ямар сэтгэгдэл төрж байгаагаа хуваалцахад хүүхдүүдийг урь. Эдгээр дуу нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар бидэнд юу заадаг вэ? Аврагчийн талаар гэртээ очиж гэрийнхэнтэйгээ хуваалцахын тулд гэрчлэлээ бичихэд хүүхдүүдийг урь.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Ангид сурсан зүйлээ гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахад хүүхдүүдэд туслахын тулд энэ долоо хоног Есүс Христийн Цагаатгалын тухай дууг гэртээ дуулахад тэднийг урамшуул.

Заах чадвараа сайжруулах

Хүүхдүүд Сүнсний нөлөөг таньж мэддэг. Есүс Христийн болон Түүний сайн мэдээний талаар ярьж, дуулах үед төрдөг мэдрэмж нь Ариун Сүнснээс ирдэг бөгөөд эдгээр мэдрэмж гэрчлэлийг нь хөгжүүлнэ гэдгийг хүүхдүүдэд заа