Хуучин Гэрээ 2022
4-р сарын 11–17. Христийн амилсны баяр: “Тэр үхлийг мөнхөд залгина”


“4-р сарын 11–17. Христийн амилсны баяр: ‘Тэр үхлийг мөнхөд залгина,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“4-р сарын 11–17. Христийн амилсны баяр,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2022

Хаалганых нь чулууг өнхрүүлсэн булш

Хоосон булшны зураг, Марина Криучэнко

4-р сарын 11–17

Христийн амилсны баяр

“Тэр үхлийг мөнхөд залгина”

Энэ долоо хоногт Аврагчийн Цагаатгалын талаар уншиж, тунгаан бодож байхдаа Түүний золиослолын талаарх бодол, сэтгэгдлээ тэмдэглэлдээ эсвэл энэ тоймд гаргасан зайд тэмдэглэж ав.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Есүс Христийн амьдрал бүхий л хүн төрөлхтний түүхийн гол цөм юм” (“Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл,” ChurchofJesusChrist.org). Энэ нь юу гэсэн үг вэ? Энэ нь Аврагчийн амьдрал өмнө нь амьдарч байсан болоод дараа нь амьдрах бүхий л хүний мөнхийн хувь заяанд нөлөөлнө гэсэн үг юм. Есүс Христийн амьдрал, тохинуулал нь хамгийн анхны Христийн амилсны баярын ням гарагт Түүний Амилалтаар оргилдоо хүрч, түүхэн дэх Христийн өмнө төрж, Түүнийг итгэлтэйгээр харуулдан хүлээсэн (Иаков 4:4) мөн Түүний дараа төрж, Түүнийг итгэлтэйгээр харсан Бурханы бүх хүнийг холбосон гэж хэлж болно. Бид Хуучин Гэрээний түүх болон бошиглолуудыг уншиж байхдаа Есүс Христ гэдэг нэрийг хардаггүй ч эртний итгэгчдийн итгэлийг болон тэдний Мессиа, Гэтэлгэгчээ хүсэн хүлээж буй нотолгоог олж хардаг. Тиймээс Түүнийг дурсан санахаар уригдсан бид Түүнийг тэсэн ядан хүлээж байсан хүмүүстэй холбоотой гэдгээ мэдэж чадна. Үнэхээр Есүс Христ “бид бүгдийн хилэнцийн” (Исаиа 53:6; налуу бичилт нэмэгдсэн) төлөө төрж, “Христ дотор бүгд амьд болгогдоно” (1 Коринт 15:22; налуу бичилт нэмэгдсэн).

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Хуучин Гэрээ нь бидэнд Аврагчийн цагаатгагч золиосыг гэрчилдэг.

Хуучин Гэрээнд гардаг олон түүх нь Аврагчийн тохинуулал болон цагаатгагч золиосыг харуулдаг. Доорх хүснэгтэд эдгээр хэсгийн заримыг жагсаав. Эдгээр шүлгийг уншиж байх үед Аврагчийн талаар ямар мэдрэмж танд төрж байна вэ?

Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хуучин Гэрээ

Зехариа 9:9

Шинэ Гэрээ

Матай 21:1–11

Хуучин Гэрээ

Зехариа 11:12–13

Шинэ Гэрээ

Maтай 26:14–16

Хуучин Гэрээ

Исаиа 53:4

Шинэ Гэрээ

Maтай 8:16–17; 26:36–39

Хуучин Гэрээ

Исаиа 53:7

Шинэ Гэрээ

Марк 14:60–61

Хуучин Гэрээ

Дуулал 22:16

Шинэ Гэрээ

Иохан 19:17–18; 20:25–27

Хуучин Гэрээ

Дуулал 22:18

Шинэ Гэрээ

Матай 27:35

Хуучин Гэрээ

Дуулал 69:21

Шинэ Гэрээ

Maтай 27:34, 48

Хуучин Гэрээ

Дуулал 118:22

Шинэ Гэрээ

Матай 21:42

Хуучин Гэрээ

Исаиа 53:9, 12

Шинэ Гэрээ

Матай 27:57–60; Марк 15:27–28

Хуучин Гэрээ

Исаиа 25:8

Шинэ Гэрээ

Марк 16:1–6; Лук 24:6

Хуучин Гэрээ

Даниел 12:2

Шинэ Гэрээ

Матай 27:52–53

Аврагчийн тухай бошиглол ба сургаалууд нь Мормоны Ном дээр бүр ч илүү элбэг, тодорхой гардаг. Дараахтай адил хэсгүүд таны итгэлийг хэрхэн хүчирхэгжүүлж байгааг анхаарч үзээрэй: 1 Нифай 11:31–33; 2 Нифай 25:13; Moзая 3:2–11.

Би Аврагчийн Цагаатгалаар дамжуулан амар амгалан, баяр баяслыг олж чадна.

Есүс Христ бүх цаг үеийн туршид Өөрийн цагаатгагч золиосоор дамжуулан Өөрт нь ирэх хүн бүрд амар амгалан, баяр баясгаланг санал болгосон юм (Moсе 5:9–12-ыг үзнэ үү). Түүний бидэнд өгдөг амар амгалан ба баяр баясгалангийн талаар гэрчилдэг дараах судруудыг суралцаад, түүний бидэнд өгөх амар амгалан ба баяр баясгаланг хэрхэн олж авах талаар бодож үзээрэй: Дуулал 16:8–11; 30:2–5; Исаиа 12; 25:8–9; 40:28–31; Иохан 14:27; 16:33; Алма 26:11–22.

Мөн Даллин Х.Өүкс, “Есүс Христийн0 Цагаатгалаар хүчирхэгжсэн,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 50–53; Шэрон Юбанк, “Христ бол харанхуйг гийгүүлэгч юм,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 87–91; “I Stand All Amazed,” Hymns д. 193.

загалмай дээрх Христ

Голготагийн бүүдгэр өдөр, Ж.Көрк Ричардс

Есүс Христ Өөрийн Цагаатгалаар дамжуулан нүгэл, үхэл, сорилт бэрхшээл, сул дорой байдлыг даван гарахад маань туслах хүчтэй.

Есүс Христ биднийг нүгэл ба үхлээс чөлөөлж, зовлон зүдүүр, сул талыг даван туулахад туслах хүчтэй талаар бошиглогчид судрууд дээр гэрчилсэн байдаг. Христ та нарын амьдралд ямар өөрчлөлт авчирсан бэ? Яагаад Тэр таны хувьд чухал вэ? Эдгээр шүлгийг уншиж байхдаа эдгээр асуултыг эргэцүүлэн бодоод, Аврагчийн талаарх бодол, мэдрэмжээ тэмдэглэж ав:

Волтэр Ф.Гонзалэз, “Аврагчийн мутар,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 100–102-ыг мөн үзнэ үү.

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Гэтлэл 12:1-28.Христийн амилсны баярыг тэмдэглэх үеэр танай гэр бүл энэ сарын эхээр Алгасал баярын тухай юу олж мэдсэнээ эргэн харж болно. Аврагчийн золиослол Алгасал баярын үеэр тохиолдсон нь яагаад чухал ач холбогдолтой байсан бэ?

Аврагчийн амьдралын сүүлийн долоо хоногт болсон үйл явдлын хураангуйг “Holy WeekComeuntoChrist.org/2016/easter/easter-week дээрээс үзнэ үү. Аврагчийн сүүлчийн долоо хоногт болсон үйл явдлын талаарх судруудыг “The Last Week: Atonement and Resurrection” in Harmony of the Gospels (Bible appendix) хэсгээс үзнэ үү.

Исаиа 53Исаиа 53 дээрх Есүс Христийн тухай бошиглолыг унших нь гэр бүлийн гишүүдэд Аврагчийн цагаатгагч золиосыг ойлгоход нь туслах болно. Танай гэр бүлийн хувьд ялангуяа аль шүлэг, үг хэллэг нь илүү хүчтэй санагдсан бэ? Аврагчийн Цагаатгалын тухай хувийн гэрчлэлээ хуваалцах гэр бүлийн гэрчлэлийн цуглаан хийх талаар бодож үзээрэй.

“Христийн онцгой гэрчүүд”The Gospel Library апплейкшн ба ChurchofJesusChrist.orgт “Христийн онцгой гэрчүүд” хэмээх цуврал видеонууд байгаа бөгөөд эдгээрт Тэргүүн Зөвлөл болон Арван хоёр Төлөөлөгчийн чуулгын гишүүд тус бүр Есүс Христийн талаарх өөрсдийн онцгой гэрчлэлээ хуваалцсан байдаг. Гэр бүлийнхэн тань эдгээр видео бичлэгээс заримыг нь үзээд, Есүс Христийн сонгогдсон үйлчлэгчдээс Түүний тухай юу сурч мэдсэнээ ярилцаж болно. Христийн талаарх гэрчлэлээ хуваалцах арга замуудын талаар гэр бүлийнхэнтэйгээ ярилц. Жишээ нь, та хэн нэгнийг энэ Христийн амилсны баярын ням гарагт сүмд ирэхэд урьж болно.

Сүмийн дуулал ба дуунуудХөгжим бол Аврагчийг санаж, Сүнсийг гэртээ урих хүчирхэг арга зам юм. Гэр бүлийн гишүүд дараах Христийн амилсны баяр, Есүс Христийн тухай дуулал юм уу дуунуудыг хуваалцаж, дуулж болно “Christ the Lord Is Risen Today” (Hymns д. 200) эсвэл “Есүс үхлийн дараа үнэхээр амилсан уу?” (Хүүхдийн дууны ном, 45). Бусад дуулал болон хүүхдийн дууг олохын тулд Hymns мөн Хүүхдийн дууны ном-ын сэдэвчилсэн индексээс хайж үзнэ үү.

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж болно.

Санал болгох дуу: “Есүс үхлийн дараа үнэхээр амилсан уу?Хүүхдийн дууны ном, 45

Заах чадвараа сайжруулах

Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдар. Христтэй адил багш байхын тулд [өөрийн гэр орондоо] хийж чадах хамгийн чухал зүйл бол … бүхий л сэтгэл зүрхээрээ сайн мэдээний дагуу амьдрах явдал юм. … Энэ нь Ариун Сүнсний нөхөрлөлийг хүлээн авах гол арга зам мөн. Та төгс байх шаардлагагүй ч тууштай хичээл зүтгэл гарган, бүдэрч унах бүрдээ Аврагчийн Цагаатгалаар дамжуулан өршөөл хүлээн авахыг эрэлхийлэх ёстой” (Аврагчийн арга барилаар заах нь, 13).

Христ хаалганых нь чулууг өнхрүүлсэн булшны дэргэд зогсож байгаа нь

Энэ зорилгоор ирлээ, Би, Ким Ён Сун