Хуучин Гэрээ 2022
4-р сарын 18–24. Гэтлэл 18–20: “ЭЗЭНий айлдсан бүхнийг бид биелүүлнэ”


“4-р сарын 18–24. Гэтлэл 18–20: ‘ЭЗЭНий айлдсан бүхнийг бид биелүүлнэ,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“4-р сарын 18–24. Гэтлэл 18-20,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2022

Уул

Египетийн нэгэн уулыг Синай уул гэж үздэг байжээ.

4-р сарын 18–24

Гэтлэл 18–20

“ЭЗЭНий айлдсан бүхнийг бид биелүүлнэ”

Мишэлл Крэйг эгч, “[Есүс Христийн] итгэлт шавийн хувьд та нар Түүний зарлигт нийцсэн, та нарт зориулсан хувийн сүнслэг удирдамж, илчлэлтийг хүлээн авч чадна” (“Сүнслэг чадавх,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 19-21) хэмээн заасан. Гэтлэл 18–20-ийг уншиж байхдаа хүлээн авсан сүнслэг удирдамжаа бичиж тэмдэглэн мөн үүн дээрээ үйлд.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Израилчуудын Египетээс Синай уулын бэлд хүрэх аялал гайхамшгуудаар—Эзэний зүйрлэшгүй хүч, хайр, нигүүлслийн илэрхийллүүдээр дүүрэн байв. Гэсэн хэдий ч Их Эзэн тэднийг Египетээс чөлөөлж, бие махбодын өлсгөлөн, цангааг тайлахаас ч илүү их адислалуудыг тэдэнд зориулан хадгалсан байв. Тэрээр тэднийг Түүний гэрээт хүмүүс, Түүний “үнэт өмч,” мөн “ариун үндэстэн” (Гэтлэл 19:5–6) болохыг хүссэн. Өнөөдөр энэ гэрээний адислал нь зөвхөн нэг үндэстэн эсвэл бүлэг хүнээс илүү өргөн хүрээг хамардаг. “Бурхан [Өөрийг] нь хайрлан, [Өөрийнх] нь зарлигуудыг сахигчдад” (Гэтлэл 20:6) мянга мянган үед нь хүртэл хайр энэрлээ үзүүлдэг учир Өөрийн бүх хүүхдийг Түүний гэрээт хүмүүс болж, “[Түүний] дуу хоолойг даган, мөн [Түүний] гэрээг сахихыг” хүсдэг (Гэтлэл19:5).

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Гэтлэл 18:13–26

Бид Их Эзэний ажлыг хийснээр “ачаа үүрэхэд” тусалж чадна.

Мосегийн хадам аав Иетрогоос авсан зөвлөгөөг та уншиж байхдаа хэрхэн 21-р шүлэг дээр дурдсан “шударга хүмүүс” (заримдаа “итгэмжит хүмүүс” гэж орчуулагддаг) шиг байж болох талаар бодож үзээрэй. Сүмийн удирдагчдыгаа “ачаа үүрэхэд” та хэрхэн тусалж чадах вэ? (22-р шүлэг). Жишээ нь, энэ зөвлөгөөг та тохинууллын хүчин чармайлтдаа хэрхэн хэрэгжүүлж болох вэ?

Та заримдаа Мосетэй адилхан, хэт их зүйл хийхийг хичээдэг эсэхээ бодож үзэх хэрэгтэй. Иетрогийн зөвлөгөө танд ямар хамаатай вэ?

Түүнчлэн Мозая 4:27; Хэнри Б.Айринг “Халамжлагч,” 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 148–152-ыг үзнэ үү.

Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гар барьж байгаа нь

Бусдад тохинуулах нь бидний Их Эзэний ажилд оролцох нэг арга юм.

Гэтлэл 19:3–6

Их Эзэний гэрээт хүмүүс Түүний хувьд үнэт өмч нь юм.

Их Эзэний “үнэт өмч” байна гэдэг нь та нарын хувьд юу гэсэн үг вэ? (Гэтлэл 19:5). Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон энэ хэллэгийн нэг тайлбарыг санал болгосон: “Хуучин Гэрээнд, еврей үг хэллэг нь peculiar гэсэн үгээс segullah хэмээн орчуулагдсан бөгөөд энэ нь ‘valued property’ буюу ‘эрдэнэс’ гэсэн утгатай.’ … Их Эзэний үйлчлэгчид биднийг түүний онцгой хүмүүс гэж нэрлэх нь бидний хувьд хамгийн дээд магтаал юм” (“Children of the Covenant,” Ensign, May 1995, 34). Гэрээгээ сахиж байгааг мэдэх нь таны амьдарч буй арга замыг хэрхэн “онцгой баялаг” нөлөөтэй болгодог вэ?

Гэррит В.Гонг, “Гэрээнд харьяалагдах нь,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 86–90-ийг мөн үзнэ үү.

Гэтлэл 19:10–11, 17

Ариун нандин туршлагууд нь бэлтгэлийг шаарддаг.

“Бурхантай уулзахаасаа өмнө” (Гэтлэл 19:10–11, 17) мөн Түүнтэй хийсэн гэрээгээ сахихын (Гэтлэл 19:5) тулд Израилын хүүхдүүд бэлтгэгдсэн байх хэрэгтэй хэмээн Их Эзэн Мосед хэлсэн. Ариун сүмд орох, ариун ёслолоос хүртэх гэх мэт өөрийн амьдрал дахь ариун нандин туршлагууддаа бэлтгэхийн тулд та юу хийх вэ? Ийм нөхцөл байдалд илүү бүрэн дүүрэн бэлтгэхийн тулд та юу хийж чадах вэ? Бэлтгэл шаардагддаг бусад сүнслэг үйл ажиллагааны талаар бодоод, бэлтгэл чинь таны туршлагад хэрхэн нөлөөлж болох талаар бодож үзээрэй.

Гэтлэл 20

Бурхан бол нигүүлсэнгүй.

Та Гэтлэл 20-ийг уншиж байхдаа Арван зарлигаас алийг нь дагаж байгаа гэдгээ мөн алийг нь илүү итгэлтэй дагах хэрэгтэй гэдгээ бодож тэмдэглээрэй. Та нэг зарлигийг сонгоод холбоотой судруудыг нь уншиж дэлгэрэнгүй судалж болно (scriptures.ChurchofJesusChrist.org дээрх Guide to the Scriptures) эсвэл ерөнхий чуулганы захиасууд (conference.ChurchofJesusChrist.org-ын topics section-ийг үзнэ үү). Судлах явцдаа зарлигуудыг дагадаг хүмүүст ирэх адислалуудыг оролцуулахыг бодож үзээрэй. Эдгээр адислал нь та нарт Бурханы хайр болон энэрлийг хэрхэн харуулдаг вэ?

Кэрол М.Стэфэнс, “Хэрэв та нар Намайг хайрладаг бол Миний тушаалуудыг сахь,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 113–116-г үзнэ үү.

Гэтлэл 20:1–7

Их Эзэнийг амьдралдаа эхэнд тавих нь чухал юм.

Гэтлэл 20:1–7-г унших нь таны амьдралын нэн тэргүүнд тавих зүйлийн талаар бодоход хүргэж болох бөгөөд эдгээрийг жагсаалтдаа оруулан бичсэн ч болно. Бурханы өмнө тавихаар уруу татагдаж болох өөр ямар “бурхад” эсвэл “дүрс[үүд]” (Гэтлэл 20:3–4) байж болох вэ? Бурханыг эхэнд тавих нь амьдралын тань бусад чухал зүйлд хэрхэн туслах вэ? Та Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христ дээр анхаарлаа илүү нэмэгдүүлэхийн тулд юу хийхээр сүнсээр өдөөгдсөн бэ?

Мөн Даллин Х.Өүкс, “Өөр бурхадтай байж болохгүй,” 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 81–84-ийг үзнэ үү.

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Гэтлэл 18:8–12.Бурханы чөлөөллийн тухай Мосегийн гэрчлэл Иетрод ямар нөлөө үзүүлсэн бэ? Манай гэр бүлийн төлөө Их Эзэн ямар ямар агуу зүйл үйлдсэн бэ? Бид өөрсдийн туршлагаа хэнтэй хуваалцаж болох вэ? Бид тэдгээр туршлагыг ирээдүйн үе удамдаа хэрхэн хадгалан үлдэх вэ?

Гэтлэл 18:13–26.Эдгээр шүлэг нь танай гэр бүлийг бишоп, өсвөр үеийнхний удирдагчид эсвэл Хүүхдийн хэсгийн багш нар гэх мэт орон нутгийн сүмийн удирдагчдын үйлчлэлийн талаар бодоход урам зориг өгч магадгүй юм. Нэг хүнд ганцаараа үүрэхэд “дэндүү хүнд” санагдах (Гэтлэл 18:18) ямар үүрэг хариуцлага байдаг вэ? Бид тэдний хүнд ачаануудыг өргөхөд туслахын тулд юу хийж болох вэ?

Гэтлэл 20:3–17.Арван тушаалыг гэр бүлээрээ ярилцах утга учиртай арга замын тухай бод. Жишээ нь, та Гэтлэл 20:3–17 д байгаа тушаалуудыг арван туузан цаасан дээр бичиж болно. Гэр бүлийн гишүүд дараа нь тэдгээрийг хоёр төрөлд хувааж болно: (1) Бурханыг хүндэтгэх, 2) бусдыг хайрлах (Матай 22:36–40-ийг үзнэ үү). Энэ долоо хоногийн өдөр бүр нэг юм уу хоёр тушаалыг сонгоод хамтдаа илүү гүнзгийрүүлэн ярилцаж болно. Жишээлбэл, энэ зарлигийг дагаж мөрдөх нь гэр бүлийг маань хэрхэн хүчирхэгжүүлдэг вэ? Аврагч үүнийг хэрхэн дагасан бэ?

Гэтлэл 20:12.Гэтлэл 20:12-ыг илүү сайн ойлгохын тулд гэр бүл тань “хүндэтгэл” гэсэн үгийн тодорхойлолтыг хайж олох нь тустай байж болно. Тэгээд гэр бүлийн гишүүд эцэг эхээ хүндлэхийн тулд өөрсдийн хийж чадах зарим зүйлийн жагсаалтыг гаргаж болно. “Quickly I’ll Obey” (Children’s Songbook, 197) гэх мэт эцэг эхээ хүндэтгэх тухай дуу дуулж болно. Тэгээд жагсаалтан дээр байгаа зарим санааг ашиглан дуунд шинэ бадаг бич.

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж үзнэ үү.

Санал болгох дуу: “Зарлиг бүгдийг дагацгаая,” Хүүхдийн дууны ном, 68–69.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Өөртөө хамгийн тохиромжтой цагийг ол. Судраас судлахдаа ямар нэгэн саад болох зүйлгүй бол суралцахад арай илүү амар байдаг. Өөрт тань хамгийн тохиромжтой цагийг сонгож, өдөр бүр яг тэр цагтаа тогтмол суралцахын тулд бүх чадлаараа хичээ.

Moсе чулуун хавтангуудыг барьж байгаа нь

Moсе чулуун хавтангуудыг барьж байгаа нь зураг, Сэм Лоулор.