Хуучин Гэрээ 2022
4-р сарын 25-аас 5-р сарын 1. Гэтлэл 24; 31–34: “Миний оршихуй хамт явна”


“4-р сарын 25-аас 5-р сарын 1. Гэтлэл 24; 31–34: ‘Миний оршихуй хамт явна,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“4-р сарын 25-аас 5-р сарын 1. Гэтлэл 24; 31–34,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2022

Иехова Мосед болон Израилын ахлагчдад үзэгдэв

Иехова Мосед болон Израилын 70 ахлагчид үзэгдсэнийг дүрсэлсэн зураг, Жэрри Харстон

4-р сарын 25-аас 5-р сарын 1

Гэтлэл 24; 31–34

“Миний оршихуй хамт явна”

Судрын утга учир бүхий зарчим бүрийг эдгээр тоймд онцлон тусгах боломжгүй. Хэрэгтэй үнэн дээрээ төвлөрөхөд туслахыг Сүнснээс хүс.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Бурханыг Израилын хүүхдүүдэд Өөрийн хуулийг илчилсний дараа тэд Түүнд үнэнч хэвээр үлдэнэ гэж найдах шалтгаан байсан (Гэтлэл 20–23-ыг үзнэ үү). Хэдийгээр өмнө нь тэд гомдоллож, сэтгэл хоёрдож байсан ч Мосег Синай уулын бэлд хуулийг уншихад “ЭЗЭНий айлдсан бүгдийг бид даган биелүүлж, дуулгавартай байх болно” (Гэтлэл 24:7) хэмээх гэрээг байгуулжээ. Үүний дараа Бурхан уул руу Мосег дуудан, “тэдний дунд оршихын тулд” (Гэтлэл 25:8; 25–30-р бүлгийг үзнэ үү) асар барь хэмээн айлдсан юм.

Харин Мосе уулын орой дээр гаран, израилчуудыг хэрхэн Бурханы оршихуйд байж болох талаар сурч байх зуур тэд уулын бэлд Бурханы оронд шүтэх хиймэл шүтээнийг алтаар хийж байлаа. Тэд дөнгөж сая “өөр бурхадтай байхгүй” хэмээн амласан ч Бурханы зарлигуудаас “хурдан эргэжээ” (Гэтлэл 20:3; 32:8-ыг мөн Гэтлэл 24:3-ыг үзнэ үү). Үйл явдал ийн эргэсэн нь гайхмаар ч заримдаа тэвчээргүй байдал, айдас, эргэлзээ нь итгэл үнэмшил, амлалт хоёрыг давамгайлж болдгийг бид туршлагаас мэднэ. Их Эзэний оршихуйг өөрийн амьдралд эрэлхийлэхдээ Тэрээр эртний израилчуудыг орхиогүй бөгөөд биднийг ч орхихгүй гэдгийг мэдэх нь урам зориг өгдөг. Учир нь Тэр “өрөвч, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан, энэрэл хайр ба үнэнээр бялхам билээ” (Гэтлэл 34:6).

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаа

Гэтлэл 24:1–11

Миний гэрээнүүд Бурханы зарлигийг сахихад бэлэн байгааг маань харуулдаг.

Гэтлэл 24:3–8 дээрээс Бурханы хуулиудыг сахихаар гэрээ байгуулсан израилчуудын талаар унших үед таны бодолд Бурхантай байгуулсан гэрээнүүд тань орж ирж болох юм. Бурханы өнөө үед шаардаж байгаагаас өөр зан үйл Израилын гэрээнд багтдаг байсан боловч тэдгээр зан үйлээр мөнхийн үнэнүүдийг бэлгэдсэн байдгийг бодож үзвэл, зарим ижил төстэй зүйл байгааг та харж болно.

Жишээлбэл, 4, 5, 8-р шүлэгт тахилын ширээ, амьтнаар өргөх тахил, цусны талаар дурдсан байдаг. Эдгээр нь юуг төлөөлж байж болох вэ мөн таны гэрээтэй хэрхэн холбогддог вэ? Таны гэрээнүүд “ЭЗЭНий айлдсан бүгдийг бид даган биелүүл[эхэд]” (7-р шүлэг) хэрхэн туслах вэ?

Мөн Мосе 5:4–9-ийг мөн Бэки Крэйвинийн “Хянамгай ба хайхрамжгүй” хэлсэн үгийг 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х. 7–9-өөс үзнэ үү.

Гэтлэл 32–34

Нүгэл үйлдэх нь Бурханаас нүүр буруулж байна гэсэн үг ч Тэрээр эргэн ирэх боломж олгодог.

Израилчууд гэрээгээ зөрчсөнөөс болж ямар хурдан “завхар[сан]” (Гэтлэл 32:7) талаар тунгаан бодох юм бол бид адилхан алдаа гаргахаас зайлсхийх боломжтой. Гэтлэл 32:1–8-ыг уншихдаа өөрсдийгөө израилчуудын оронд буюу Мосегийн 40 хоног саатсан цөл газарт эргэж ирэх эсэхийг нь мэдэхгүй мөн ирээдүйд амласан газар нутгаас болж канаанчуудтай сөргөлдөж байгаа израилчуудын оронд тавь (Гэтлэл 23:22–31-ийг үзнэ үү). Яагаад израилчууд алтан шүтээнтэй болохыг хүссэн бэ? Яагаад израилчуудын нүгэл ноцтой байсан бэ? Эдгээр шүлэг таныг өөрийн итгэл найдварыг хэн нэгний эсвэл Аврагчаас өөр ямар нэгэн зүйлийн гарт даатгахад уруу татаж болох арга замын талаар бодоход хүргэж болох юм. Та Бурханыг өөрийн амьдралд эн тэргүүнд тавихын тулд ямар нэгэн зүйл хийхэд сүнслэгээр өдөөгдөж байсан уу? Гэтлэл 33:11–17 дахь Их Эзэнд хандан өргөсөн Мосегийн гуйлтаас юу нь таныг сүнслэгээр өдөөсөн бэ?

Хэдийгээр израилчуудын нүгэл ноцтой байсан ч энэ түүхэнд нигүүлсэл, өршөөлийн тухай захиас бас багтсан байдаг. Гэтлэл 34:1–10 нь Аврагчийн тухай танд юу зааж байна вэ? Мосе израилчуудын өмнөөс гуйсан явдал Есүс Христийн Өөрийн хүмүүсийн төлөө хийсэн ямар зүйлийг санагдуулж байна вэ? (Гэтлэл 32:30–32; Мозая 14:4–8; 15:9; Сургаал ба Гэрээ 45:3–5-ыг үзнэ үү).

Joseph Smith Translation, Exodus 34:1–2 (in Bible appendix)-ыг уншина уу.

Мосегийн хийсэн хоёр иж бүрдэл чулуун хавтан хоорондоо юугаараа ялгаатай байсан бэ?

Мосе уулнаас бууж ирэхдээ8 хууль бичсэн чулуун хавтангууд авчирсан. Израилчуудыг гэрээгээ зөрчсөнийг мэдсэний дараа Мосе чулуун хавтангуудыг хагалжээ (Гэтлэл 31:18; 32:19-ийг үзнэ үү). Үүний дараа Бурхан Мосед дахиад хоёр чулуун хавтан хийж, уул руу эргүүлэн авчрахыг зарлигласан (Гэтлэл 34:1–4-ийг үзнэ үү). Joseph Smith Translation, Exodus 34:1–2 (Bible appendix-т) нь эхний хоёр чулуун хавтанд Бурханы “ариун жаягийн” буюу Мелкизедек санваарын ёслолууд орсон байсныг тодотгодог. Хоёр дахь хавтанд “махбодод хамаатай тушаалын хууль” орсон байжээ. Энэ нь “доод санваарын” (Сургаал ба Гэрээ 84:17–27) гүйцэтгэдэг доод хууль байсан бөгөөд израилчуудыг Бурханы оршихуйд бүрэн орох боломж олгох дээд түвшний хуулинд болон дээд санваарт бэлтгэх зорилготой байв.

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа

Гэтлэл 31:12–13, 16–17.Эдгээр шүлгийг уншсаныхаа дараа “Та Их Эзэнийг хайрлах хайраа харуулахын тулд Түүнд ямар тэмдэг үзүүлэх вэ?” хэмээх Хүндэтгэлийн өдрөөр биеэ хэрхэн авч явах тухай ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны тавьсан асуултыг гэр бүлээрээ хэлэлцэж болох юм. (“Хүндэтгэлийн өдөр нь баясгалант өдөр билээ,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 122). Танай гэр бүлийнхэн Хүндэтгэлийн өдөр Их Эзэнд хайраа хэрхэн харуулахыг сануулсан тэмдгүүдийг гэрийнхээ энд тэнд тавьж болно. (Мөн “Sabbath Day—At Home” видео бичлэгийн цуглуулгыг [ChurchofJesusChrist.org]-оос үзнэ үү.)

Хүмүүс сүмийн урд алхаж байгаа нь

Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахиснаар бид Их Эзэнд хайраа харуулдаг.

Гэтлэл 32:1–8.Израилчууд Бурханаас хэрхэн нүүр буруулсан талаар ярилцахад нь гэр бүлийнхэндээ туслах зорилгоор шалан дээр зам гарга (эсвэл гэрийнхээ ойр хавиас зам ол). Замаар явж байхад бидэнд тулгардаг, “[Их Эзэний] тушаасан замаас эргэхэд” хүргэдэг уруу таталтуудын талаар гэр бүлээрээ ярилцаж болно. Бид хэрхэн зам дээрээ үлдэж болох вэ? Хэрэв бид замаасаа гарсан бол эргэн орж болох уу? Аврагч бидэнд хэрхэн тусалдаг вэ?

Гэтлэл 32:26.Израилчууд хиймэл бурханыг шүтэн биширч байсныг олж мэдсэнийхээ дараа Мосе “ЭЗЭНий талд байгч хэн бэ?” хэмээн асуусан. Бид Их Эзэний талд байгаагаа хэрхэн харуулдаг вэ?

Гэтлэл 33:14–15.Гэр бүлийн гишүүд “Миний оршихуй хамт явж, Би чамд амралтыг өгнө” хэмээн Их Эзэний Мосед өгсөн амлалтыг мэдэрч байсан туршлагаасаа хуваалцаж болно. Та нар мөн “Abide with Me!” (Hymns, no. 166) зэрэг бид Бурханаас хамааралтай болох тухай өгүүлсэн дууллыг хамтдаа дуулж болно.

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Санал болгох дуу: “Who’s on the Lord’s Side?Hymns, no. 260.

Заах чадвараа сайжруулах

Сүнсийг урь. Гэр бүлийнхэндээ зааж байхад ариун нандин дуу хөгжим, урлагийн бүтээл, хайрын илэрхийлэл гэр орны тань сүнслэг уур амьсгалд хэрхэн нөлөөлдөг талаар эргэцүүлэн бод (Аврагчийн арга барилаар заах нь, 15-ыг үзнэ үү).

Хавтангуудыг хагалж буй Мосе

Тугалыг шүтэн мөргөж байгаа нь, В.С.Симмондс