Хуучин Гэрээ 2022
6-р сарын 13–19. 1 Самуел 8–10; 13; 15–18: “Энэ тулалдаан Их Эзэнийх”


“6-р сарын 13–19. 1 Самуел 8–10; 13; 15–18: ‘Энэ тулалдаан Их Эзэнийх,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“6-р сарын 13–19. 1 Самуел 8–10; 13; 15–18,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2022

Сур барьсан залуу Давид

Давид, Голиат хоёр, Стив Ниферкотт

6-р сарын 13–19

1 Самуел 8–10; 13; 15–18

“Энэ тулалдаан Их Эзэнийх”

Доорх санал болгосон үйл ажиллагаануудыг бага насны эсвэл том хүүхдүүдэд зориулсан ч та заадаг хүүхдүүдийнхээ хэрэгцээнд тааруулан тэдгээрийн алиныг нь ч тохируулан өөрчилж болно.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дээрх Давид, Голиат хоёрын зургийг үзүүл. Энэ түүхийн талаар мэддэг зүйлээ хуваалцахыг хүүхдүүдэд уриад, тэдний яриагүй орхисон түүхийн хэсгийг санахад нь туслах асуултуудыг тавь.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

1 Самуел 16:1–13

Их Эзэн миний зүрх сэтгэлийг мэддэг.

Их Эзэн Самуелд Давидыг хаанаар сонгохыг хэлсэн тухай түүхийг хуваалцах нь Их Эзэн бидний хүн нэг бүрийг хувьчлан мэддэг гэдгийг мэдэхэд хүүхдүүдэд тусална.

Боломжит үйл ажиллагаа

  • Их Эзэн Давидыг Израилын хаан болно гэж Самуелд хэрхэн хэлсэн тухай хуваалц (1 Самуел 16:1–13-ыг үзнэ үү). Энэ түүхийг ярих зуураа нэг хүүхдээр Самуелыг төлөөлүүл. Тэр хүүхэд Давидыг төлөөлж байгаа өөр нэг хүүхдэд цаасан титэм өгч болох юм. Их Эзэн Давидын зүрх сэтгэлийг мэдэж байсан бөгөөд Тэрээр бидний хүн нэг бүрийг мэддэг гэдэг гэрчлэлээ хуваалц.

  • Их Эзэн өөрийг тань мэддэг гэдгийг мэдэрсэн туршлагаасаа хуваалц. “Есүс бидний хайртай найз” (Хүүхдийн дууны ном, д. 37) зэрэг Аврагч биднийг мэддэг, хайрладаг тухай заадаг дууг дуул.

1 Самуел 17:10–54

Есүс Христэд итгэх итгэл намайг зоригтой байхад тусалж чадна.

Давид жижигхэн байсан ч том бэрхшээлийг туулсан учир хүүхдүүд залуу Давидтай өөрсдийгөө амархан холбож хардаг. Түүний эр зориг, хүч чадлын эх сурвалж нь түүний Есүс Христэд итгэх итгэл байсан гэдгийг олж харахад тэдэнд тусал.

Боломжит үйл ажиллагаа

  • Хүүхдүүдтэй хамт Давид, Голиат хоёрын түүхийг давтан хараад (Хуучин Гэрээний түүхүүд дэх “Давид, Голиат хоёр” гэдгийг үзнэ үү), уг түүхийг тэднээр ээлжлэн тоглуул. Голиатын дүрд тоглож байгаа хүүхдээр “Нэг хүнийг явуулагтун. Халз тулалдъя” (1 Самуел 17:10) гэж хэлүүл. Давидын дүрд тоглож байгаа хүүхдээр “Би Их Эзэний нэрээр чам руу ирж байна” (1 Самуел 17:45) гэж хэлүүл. Биднийг Их Эзэнд итгэлтэй байх үед Тэрээр бидэнд Давидын адил зоригтой байхад туслах болно гэдгийг гэрчил.

  • Залуу хөвгүүнийг Давидтай харьцуулахад Голиат хэр өндөр байсныг харуулахын тулд энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг ашигла. Израилын их цэрэг Голиатаас айж байсан гэдгийг тайлбарла. Хүүхдүүдээс айж эмээж байгаа дүр үзүүлэхийг хүс. Тэгээд Есүс Христийн зургийг үзүүлээд, Давид Их Эзэнд итгэлтэй байсан учир тэр зоригтой байж чадсан гэдгийг хүүхдүүдэд хэл. Тэднийг зоригтой хүний дүр гарган, цэх зогсохыг хүс.

  • Би зоригтой байна” (Хүүхдийн дууны ном, 85) зэрэг зоригтой байх тухай дууг дуулах зуураа Голиаттай байлдахаар явж байгаа Давидын адил жагсан явахад хүүхдүүдийг урь.

1 Самуел 18:1–4

Сайн найзууд надад адислал болж чадна.

Ионатан, Давид хоёрын нөхөрлөл сайн найзтай байснаар ирдэг адислалуудын агуу жишээ юм.

Боломжит үйл ажиллагаа

  • Самбарт нэг нь Давидыг, нөгөө нь Ионатанг төлөөлөх хоёр хүн зур. Хүүхдүүдэд 1 Самуел 18:1–4 дээрээс, энэ хоёр найзын бие биенээ хайрладаг байсан хайрыг харуулсан хэд хэдэн үг уншиж өг. Хүүхэд бүрд цаасан зүрх өгөөд, найздаа хэрхэн хайраа үзүүлж болох талаар асуу. Хүүхэд бүрийг санаагаа хуваалцсаны дараа уг хүүхдийг зүрхээ самбар дээр тогтооход урь.

  • Сайн мэдээний дагуу амьдрахад эсвэл Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэхэд тань тусалдаг сайн найзынхаа талаар хүүхдүүдэд ярьж өгөн, харин өөрсдөд нь хэн тусалдаг талаар хуваалцахад тэднийг урь. Найздаа ямар нэгэн сайхан зүйл хийж байгаа дүр үзүүлэхэд хүүхдүүдийг урь.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

1 Самуел 8:6; 9:15–17; 10:1–24; 16:1–13

Сүмд үйлчилдэг бүх хүн Бурханаар дуудагддаг.

Саул, Давид нарыг хаад байхаар Бурханы сонгож байгаа түүх өнөөдөр Сүмд үйлчлэхээр хүмүүс хэрхэн дуудагддаг гэдгийг ойлгоход ангийнханд тань тусалж чадна. Эдгээр түүх нь дуудлагууд Түүний эрх мэдэлтэй үйлчлэгчдээр дамжуулан Бурханаас ирдэг гэдэг итгэлийг хөгжүүлж чадна.

Саулыг тосолж буй Самуел

Саулыг тосолж буй Самуелын зураг, © Lifeway Collection/licensed from goodsalt.com

Боломжит үйл ажиллагаа

  • Дараах судар болон мэдэгдлийг тус тусад нь цаасан дээр бич. Үүнд: Хүмүүс хаантай болохыг хүссэн (1 Самуел 8:6); Саулыг хаан болно гэж Их Эзэн Самуелд хэлсэн (1 Самуел 9:15–17); Самуел Саулыг тосолсон (1 Самуел 10:1); Самеул Саулыг хүмүүст танилцуулсан (1 Самуел 10:24). Хүүхдүүдээс судрын хэсгүүдийг уншиж, зөв дараалалд оруулан тавихыг хүс.

  • Хамтдаа итгэлийн тавдугаар тунхгаас суралц. Та Хүүхдийн хэсэгт заах дуудлагыг хэрхэн хүлээн авснаа хүүхдүүдэд товч хэлж өг. Та Бурханаар дуудагдсан гэдгээ хэрхэн мэддэг вэ? Үйлчлэх хүмүүсийг дуудуулахаар Бурхан удирдагчдад сүнслэг өдөөлт өгдөг талаар гэрчил.

1 Самуел 16:1–13

“Их Эзэн зүрхийг нь хардаг.”

Өөрсдийн харж байгаа дээр үндэслэн бусдыг шүүх нь хүмүүний эгэл зан боловч Есүстэй илүү адил болох үйл явцын нэг хэсэг нь Түүнтэй адил харах буюу “зүрхийг нь” (1 Самуел 16:7) харж сурах явдал юм.

Боломжит үйл ажиллагаа

  • Хэн нэгнийг хаан болгохоор сонгохыг хүссэн гэж төсөөлөхөд хүүхдүүдийг урь. Тэд ямар зан чанартай хүнийг хайх вэ? Самуелыг Израилын шинэ хааныг хайж байхад Их Эзэн түүнд юу гэж хэлснийг олж мэдэхээр 1 Самуел 16:6–7-г хамтдаа унш. Их Эзэний заавраас бид юу сурдаг вэ?

  • “Гаднах байдал” (7-р шүлэг)-д үндэслэн шүүдэг бидний шүүлт зөв биш байж болохыг хүүхдүүдэд харуулахын тулд хичээлдээ үзүүлэн ашигла. Жишээлбэл, та доторх зүйлтэйгээ таарахгүй боодол, ууттай хүнсний зүйл эсвэл номыг тэдэнд үзүүлж болох юм. Бид өөрсдийгөө болон бусдыг хэрхэн харах ёстой талаар 1 Самуел 16:7 болон энэ үзүүлэнт хичээл юуг санал болгож байна вэ?

  • Зөвхөн “гаднах байдал” (7-р шүлэг) дээр нь биш, “зүрхийг нь харах” хэрэгтэй талаар сурсан туршлагаа хуваалц. Хүүхдүүдээр өөрсдөд нь тохиолдсон ижил төстэй туршлагыг нь хуваалцуул. “Би үргэлж Тантай байх болно,Хүүхдийн дууны ном, 78–79 эсвэл “We Are Different” (Children’s Songbook, 263) зэрэг энэ зарчмыг онцолдог дууг дуул.

1 Самуел 17:20–54

Есүс Христ ямар ч бэрхшээлийг туулахад надад тусалж чадна.

Хүүхдүүд Голиат шиг аварга хүнийг ялахтай адил хэцүү бэрхшээлтэй тулгарч байж болох юм. Давидын жишээ Их Эзэн тэднийг тулалдаанд байлдахад нь туслах болно гэсэн найдвар төрүүлж чадна.

Боломжит үйл ажиллагаа

  • Хүүхдүүдийг 1 Самуел 17:20–54 дээрх түүхийн өөр өөр хэсгүүдийг зуруулахаар хуваарил. Самбар дээр зургуудыг дарааллаар нь байрлуулаад, өөрсдийн зурсан зураг бүрийн талаар ярьж, уг түүхийг хуваалцахад хүүхдүүдийг урь. Их Эзэн намайг энэ түүхээс юу сураасай гэж хүсэж байгаа вэ?

  • Хүнд тулгарч болох зарим хэцүү бэрхшээлийг самбарт жагсаан бичихэд хүүхдүүдэд тусал. Эдгээрийн адил бэрхшээл тулгараад байгаа хүнийг урамшуулах, Давидын хэлсэн зүйлсийг олоход тэднийг урь (1 Самуел 17:26, 32, 34–37, 45–47-г үзнэ үү). Есүс Христ хүнд бэрх цаг үед тань хэрхэн тусалсан тухай хүүхдүүдэд ярь.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Хүүхдүүдээс өнөөдөр сурсан ямар нэгэн зүйлийнх нь талаар асуу. Асуултыг бичин, гэртээ авч очоод гэр бүлтэйгээ ярилцаж болохын тулд хүүхэд бүрд нэг нэг хувийг өг.

Заах чадвараа сайжруулах

Судруудыг төсөөлөн бодоход хүүхдүүдэд тусал. Ихэвчлэн хүүхдүүд судрын түүх, сургаалтай холбоотой зургийг харах үедээ хичээлдээ илүү анхаардаг. Сайн мэдээний уран зургийн цуглуулга эсвэл ChurchofJesusChrist.org дээр байгаа зургийг ашиглах талаар бодоорой.