Хуучин Гэрээ 2022
6-р сарын 6–12. Рут; 1 Самуел 1–3: “Их Эзэнд зүрх минь баярлана”


“6-р сарын 6–12. Рут; 1 Самуел 1–3: ‘Их Эзэнд зүрх минь баярлана,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“6-р сарын 6–12. Рут; 1 Самуел 1–3,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2022

Рут, Наоми хоёр

Таны явах газарт, Санди Фреклетон Гагон

6-р сарын 6–12

Рут; 1 Самуел 1–3

“Их Эзэнд зүрх минь баярлана”

Та Рут болон 1 Самуел 1–3-ыг уншихдаа эдгээр бүлэгт заасан үнэнүүдэд суралцахад нь хүүхдүүдэд хэрхэн тусалж болох талаар Тэнгэрлэг Эцэгээс асуу. Та хүлээн авсан сэтгэгдлээ бичиж тэмдэглэ.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Рут, Наоми, Ханна эсвэл Самуелын талаар мэддэг зүйлээ хуваалцахыг хүүхдүүдээс хүс. Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дээрх зургууд зэргийг үзүүлэх нь тустай байж болох юм.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Рут

Би эргэн тойрон дахь хүмүүстээ хайр, сайхан сэтгэлээр хандаж чадна.

Рут нөхрөө нас барахад төрсөн нутагтаа үлдэж болох байсан ч бэлэвсэн хадам эх Наомитай хамт явж, түүнийг асрахыг сонгосон. Христтэй адил үйлдэх Рутын үлгэр жишээ заадаг хүүхдүүдэд тань эргэн тойрон дахь хүмүүстээ сайхан сэтгэлээр хандахад хэрхэн урам дэм өгч болох талаар бод.

Боломжит үйл ажиллагаа

  • Рутын номон дахь түүхийг ярьж өгөхдөө Наоми, Рут, Боаз болон бусад хүнийг төлөөлүүлэхээр хүүхдүүдийг урь (Хуучин Гэрээний түүхүүд дээрх “Рут, Наоми хоёр” гэдгийг үзнэ үү). Түүхээс сайхан сэтгэлийн үйлдлийг сонсох бүрдээ гараа өргөхөд хүүхдүүдийг урь. Хүмүүсийг бидэнд сайхан хандахад ямар санагддаг вэ? Биднийг бусдад найрсаг хандахад бидэнд ямар санагддаг вэ?

  • Kindness Begins with Me” (Children’s Songbook, 145) зэрэг сайхан сэтгэлийн тухай дууг хамтдаа дуул. Гэр бүл болон найзууддаа эелдэг хандах арга замуудын талаар бодоход нь хүүхдүүдэд тусал. Тэдэнд тусламж хэрэгтэй бол сайхан сэтгэлтэй хүмүүсийн зургуудыг үзүүл. Санаануудыг дурдах тоолонд тэднээр самбарт нэг зүрх зуруул.

1 Самуел 1:1–18

Тэнгэрлэг Эцэг миний залбирлыг сонсож, хариулдаг.

Ханна хүүхэдтэй болж чадахгүй байснаас болж гуниглаж байхдаа Их Эзэнд хандан итгэлтэйгээр залбирсан ба Тэрээр залбиралд нь хариулсан. Тэд Тэнгэрлэг Эцэгт хандан байнга, ялангуяа гунигтай үедээ залбирч чадна гэдгийг ойлгоход нь хүүхдүүдэд тусал.

Боломжит үйл ажиллагаа

  • Ханна яагаад гунигтай байсныг өөрийн үгээр хүүхдүүдэд ярьж өг (1 Самуел 1:2–8-ыг; түүнчлэн Хуучин Гэрээний түүхүүд дээрх “Ханна” гэдгийг үзнэ үү). Бид гунигтай үедээ юу хийж болох вэ? Хүүхдүүдэд 1 Самуел 1:10-ыг уншиж өгөөд, Ханнагийн хийсэн зүйлийн талаар олж сонсоход тэднийг урь. Залбирах үед ямар санагддагийг нь хүүхдүүдээс асуу. Залбирсныхаа дараа Ханна “уйтгар гуниггүй” болсон гэдгийг тайлбарлахын тулд 18-р шүлгийг унш.

    Ханна, Самуел хоёр

    Энэ хүүхдийн төлөө би залбирсан, Элспэф Янг

  • Хүүхдүүд Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч чадах бөгөөд Тэрээр тусална гэдгийг тэдэнд заахын тулд энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг ашигла. Хүүхдүүдийг будаж байхад нь “Хүүхдийн залбирал” (Хүүхдийн дууны ном, 6–7) зэрэг залбирлын тухай дууг дуулж эсвэл дууны бичлэгийг тавь.

1 Самуел 2:1–10

Их Эзэн миний төлөө олон гайхалтай зүйлийг хийсэн.

Ханна Их Эзэнд талархаж байгаагаа магтаалын уянгалаг шүлгээр харуулжээ. Түүний жишээ Тэнгэрлэг Эцэгт талархаж болох олон зүйлийн талаар бодоход нь хүүхдүүдэд тусалж чадна.

Боломжит үйл ажиллагаа

  • Их Эзэн түүнийг хүүгээр адисалсны дараа Ханнагийн хэлсэн зарим зүйлийг хүүхдүүдэд уншиж өг (1 Самуел 2:1–2-ыг үзнэ үү). Их Эзэнээс хүлээн авсан адислалынхаа талаар мөн энэ нь танд ямар санагдсан талаар хүүхдүүдтэй хуваалц. Тэгээд Их Эзэний тэдэнд өгсөн адислалуудын талаар ярихад хүүхдүүдийг урь. Бид Түүнд талархдагаа хэрхэн харуулж болох вэ?

  • Тэнгэрлэг Эцэг минь надад хайртай” (Хүүхдийн дууны ном, д. 16) зэрэг Их Эзэний бидэнд өгдөг зарим адислалыг дүрсэлсэн дууг хамтдаа дуул. Хүүхдүүдийг Их Эзэнээс хүлээн авсан адислалуудынхаа зургийг зурахад урь.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Рут

Би Их Эзэнд итгэлтэй байж чадна.

Рут Их Эзэнд итгэлтэй байж, Наомид үнэнч үлдэхээр золиос гаргасан. Рутын итгэлтэй үйлдлүүдээс сурахад нь та хүүхдүүдэд хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Рут, Наоми хоёрын зургийг үзүүл (Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага дээрх энэ долоо хоногийн тоймыг үзнэ үү.) Тэгээд самбарт бэрхшээл зовлон, үйлдэл, адислалууд гэсэн гурван гарчиг бич. Хүүхдүүдийг Рут 1:3–5, 8, 16; 2:1–3, 8–12; 4:13–17-г уншиж, эдгээр шүлгээс олсон зүйлээ дээрх гарчгуудын доор бичихэд урь. Рут Их Эзэнд итгэх итгэлээ хэрхэн харуулсан бэ? Та Есүс Христэд итгэлтэй байсан учраас хэрхэн адислагдсан тухай нэг жишээг хуваалцаж, хүүхдүүдийг өөрсдийн туршлагаас хуваалцахад урамшуул.

  • The Lord Is My Light” (Hymns, д. 89) эсвэл “Итгэл” (Хүүхдийн дууны ном, 50) зэрэг итгэлийн тухай дууг хамт дуул. Энэ дуу бидэнд Их Эзэнд итгэж найдах тухай юу заадаг вэ? Сорилт бэрхшээлийн үед ч бид Есүс Христэд хэрхэн итгэж найдаж чадах вэ?

1 Самуел 1

Тэнгэрлэг Эцэг миний залбирлыг сонсож, хариулдаг.

Ханна “ихэд шаналсан” үедээ Тэнгэрлэг Эцэгт хандан залбирсан (1 Самуел 1:10). Та заадаг хүүхдүүддээ үүний адил үйлдэхийг хэрхэн урамшуулж болох вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • 1 Самуел 1 дээрээс Ханнагийн талаар сурахад нь хүүхдүүдэд туслахын тулд хүүхэд бүрд уг бүлгийн хэдэн шүлгийг уншуулахаар өг (эсвэл ChurchofJesusChrist.org дээрээс “Hannah’s Faith” видео бичлэгийг үзүүл). Дараа нь бөмбөг гэх зэрэг жижиг зүйлийг нэг хүүхэд рүү шидэн, уг хүүхдээс түүхийн аль нэгэн хэсгийг ярихад уриад, дараа нь уг хүүхдээр өөр хүүхэд рүү бөмбөг шидүүлэхэд, тэр хүүхэд нь уг түүхийн өөр нэг хэсгийг ярина. Түүхийг ярьж дууссаны дараа Ханнагийн жишээнээс сурсан ямар нэг зүйлийг хуваалцахыг хүүхдүүдээс хүс.

  • 1 Самуел 1:15-ыг хамт уншаад, Их Эзэний өмнө зүрх сэтгэлээ уудлан дэлгэх гэдэг нь ямар утгатай болох тухай ярилц. Залбирах үедээ Бурхантай ярилцаж болох зүйлсийн жагсаалтыг хүүхдүүдтэй хамт гарга. “Хүүхдийн залбирал” (Хүүхдийн дууны ном, 6–7) зэрэг залбирлын тухай дууг хамтдаа дуул. Бурханы хүүхдүүдээ хайрлах хайрын талаар мөн тэдний залбирлыг сонсож, хариулах Түүний хүслийн талаар гэрчил.

  • Тэнгэрлэг Эцэгт хандан залбирсан, сударт гардаг хүмүүсийн жишээг (хувь хувьдаа эсвэл бүлэг болон) жагсаахыг хүүхдүүдээс хүс. (Хэрэв тэдэнд тусламж хэрэгтэй бол та тэднээс Лук 22:41–43; Инос 1:2–6; Иосеф Смит—Түүх 1:14–17-г үзэхийг хүсэж болно. Эдгээр түүхээс сурсан зүйлсээ хуваалцахыг тэднээс хүс.

1 Самуел 3:1–10

Би Их Эзэний дуу хоолойг сонсож, дуулгавартай дагаж чадна.

Самуел залуу хөвгүүн байхдаа Их Эзэний дууг сонссон боловч эхлээд таниагүй. Та хүлээн авсан сүнслэг өдөөлтүүдийг сонсож мөн дагаж үйлдэхэд нь заадаг хүүхдүүддээ хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Таныг 1 Самуел 3:1–10-ыг унших зуур нэг хүүхдийг Самуелын, өөр нэг хүүхдийг Елигийн дүрд орж үзүүлэхэд урь (эсвэл ChurchofJesusChrist.org дээрх “Samuel and Eli” видео бичлэгийг үзүүл). Бид Их Эзэний дуу хоолойг хэрхэн сонсох тухай Самуелээс юу сурч болох вэ? Их Эзэнийг бидэнд хандан ярих үед бид сонсох хүсэлтэй байгаагаа хэрхэн харуулах вэ?

  • Их Эзэн тэдэнд хандан хэрхэн ярьдгийг хэн нэгэнд хэрхэн тайлбарлах талаараа бодоход хүүхдүүдийг урь. Дараах нэг эсвэл нэгээс олон судраас хариултуудыг хайхад урь. Үүнд: Сургаал ба Гэрээ 6:22–23; 8:2–3; 9:7–9.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Энэ долоо хоногт өөрсдийн залбирч чадах хэн нэгэн эсвэл ямар нэгэн зүйлийн талаар бодоход хүүхдүүдийг урамшуулан дэмж. Дараа нь Тэнгэрлэг Эцэг залбиралд нь хэрхэн хариулсан талаар хуваалцах боломжуудыг олго.

Заах чадвараа сайжруулах

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хэрэгцээг хэрхэн илүү сайн хангахаа мэдэж авахын тулд disability.ChurchofJesusChrist.org руу орж үзнэ үү.