“1-р сарын 20–26. 1 Нифай 11–15: ‘Зөв шударга байдал хийгээд Бурханы хүчээр зэвсэглэсэн байв,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Мормоны Ном 2020 (2020)
“1-р сарын 20–26. 1 Нифай 11–15,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2020
1-р сарын 20–26
1 Нифай 11–15
“Зөв шударга байдал хийгээд Бурханы хүчээр зэвсэглэсэн байв”
1 Нифай 11–15-ыг уншсанаар заахад бэлтгэж эхэл. Та ангийнхнаа урамшуулан ярилцах гэж байгаа хэсгүүдийн тухай болон зарчмуудынхаа тухай төрсөн бодол, сэтгэгдлээ бичиж тэмдэглэ. Дараах санаанууд тусалж болно.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Эдгээр бүлэгт сайн мэдээг бусадтай хуваалцах үедээ ангийн гишүүдийн бодож болох зарчмууд багтсан. Самбарт дараахтай төстэй асуултуудыг бичээд, ангийн гишүүдийг эдгээр асуултад хариулахад туслах энэ долоо хоногт уншсан зүйлсээсээ хуваалцахад урь.
-
Урвалт болон Сэргээлт гэж юу вэ?
-
Яагаад Мормоны Ном шаардлагатай вэ?
-
Бурханы үнэнүүдийг би өөрөө хэрхэн мэдэж болох вэ?
Сургаалыг заа
Бурхан Есүс Христийг Өөрийн хайрын илэрхийлэл болгон илгээсэн.
-
Тэнгэр элч Нифайд Бурханы хайрыг харуулдаг бэлгэдэл болон Аврагчийн амьдралд болох үйл явдлуудыг үзүүлсэн. Та эдгээр бэлгэдэл, үйл явдлыг ангиараа авч үзээд, эдгээр нь Бурханы хайрыг хэрхэн харуулж байгаа талаар ярилцах нь тустай байж болно. Эдгээр шүлгэн дэх зарим үйл явдлыг дүрслэн үзүүлсэн ямар нэгэн зураг, видео бичлэг эсвэл бусад үзүүлэн материал танд байна уу? (жишээ нь, biblevideos.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү). Аврагчийн амьдрал ба Цагаатгал Бурханы таныг гэсэн хайрыг ойлгоход хэрхэн тусалдаг вэ?
Бурхан Сатаны нөлөөллийг эсэргүүцэхэд бидэнд туслах болно.
-
Ангийн тань гишүүдэд Нифайн үзэгдэл дэх харанхуй мананд төөрсөн эсвэл агуу хийгээд нүсэр барилгаас хуруугаараа өөрсөд рүү нь зангаж байгааг мэдэрч байсантай адил мэдрэмж заримдаа төрдөг байж болно. Та ангийнхнаасаа харанхуй манан яагаад уруу таталтыг сайн бэлгэдэж харуулсныг (1 Нифай 12:17-г үзнэ үү) мөн агуу хийгээд нүсэр барилга яагаад дэлхийн хоосон төсөөлөл болон бардамналыг сайн бэлгэдэн харуулж байгааг (1 Нифай 12:18-ыг үзнэ үү) асууж болно. Дараа нь та ангийн гишүүдийн дунд 12–15-р бүлгийг хувааж өгөөд, Бурхан бидэнд уруу таталт, хоосон хийрхэл, бардамналыг хэрхэн даван гарахыг зааж буй шүлгүүдийг (жишээ нь, 1 Нифай 13:34–40; 14:14-ийг үзнэ үү) хайж олоход тэднийг урь.
-
Та ангийнхаа гишүүдэд Бурханы үгээс ирэх хүчийг илүү сайн ойлгоход нь хэрхэн тусалж чадах вэ? (1 Нифай 15:24-ийг үзнэ үү). Та тэднийг дараахтай адил асуултуудыг ярилцахад урьж болно. Тухайлбал: Нифай Бурханы үгийн хүчийн талаар юу мэдэж авсан бэ? Сатан Бурханы үгийг үгүй хийх гэж хэрхэн хичээдэг вэ? (1 Нифай 13:26–29-ийг үзнэ үү). Их Эзэн болон Түүний бошиглогчид Түүний үгийг хамгаалахын тулд юу хийсэн бэ? Та ярилцлагынхаа нэг хэсэг болгон ангийн хэдэн гишүүнээс судраас хэрхэн суралцдаг мөн Бурханы үгийг өдөр тутмын амьдралынхаа салшгүй хэсэг болгохын тулд юу хийдгээ хуваалцахыг хүсэж болно.
Их Эзэн Өөрийн Сүмийг сэргээх арга замыг бэлдсэн.
-
Ангийн гишүүдэд Сэргээлтийн үйл явдлын талаарх Нифайн үзэгдлийг ойлгоход цаг тооллын шугам тусалж болно. Та ангийн гишүүдийг 1 Нифай 13-т дүрсэлсэн үйл явдлуудаас нэгийг самбарт зурахад урьж болно. Эдгээр үйл явдлын аль нь хэдийн болж өнгөрсөн бэ? Аль нь яг одоо болж байна вэ? “Нэмэлт эх сурвалж” дахь Нэгдсэн Улсын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтоны эшлэлийг хуваалцах талаар бодож үз. Энэ мэдэгдэл нь тэрээр Америкийн хувьсгал гарахад үзүүлсэн Бурханы нөлөөг хүлээн зөвшөөрснийг харуулдаг ба энэ үйл явдал Сэргээлтийн замыг бэлтгэсэн юм.
-
Ангийн гишүүд 1 Нифай 13-ыг ашиглан, өөр шашинтай хэн нэгэнд Сэргээлт чухал байсан шалтгааныг хэрхэн тайлбарлаж болох вэ? (жишээг 1 Нифай 13:26–29, 35–42-оос үзнэ үү). Ангийн гишүүд Сэргээлт яагаад чухал байсныг ойлгоход нь бусдад туслахын тулд өөр ямар судар ашиглаж болох вэ? (жишээ нь Судруудын удирдамж, “Сайн мэдээний сэргээлт”-ийг үзнэ үү). Сэргээлтийн хэрэгцээг мөн энэ нь тэднийг хэрхэн адисалсныг тайлбарлан, жүжигчлэн үзүүлэх нь ангийн гишүүдэд тустай байж болно.
Мормоны Ном нь тодорхой хийгээд эрхэм үнэнийг заадаг.
-
Яагаад бидэнд Мормоны Ном хэрэгтэй болох талаар ярилцлага өрнүүлэхийн тулд 1 Нифай 13:20–41-ийг ашиглах нь тустай байж болно. Ангийн гишүүд Библиэс алдагдаж мөн Мормоны Номоор дамжуулан сэргээгдсэн “тодорхой хийгээд эрхэм үнэнүүдийн” заримыг нь жагсаан бичиж болно (жишээ нь, 26-39-р шүлгийг эсвэл “Нэмэлт эх сурвалж” дахь жагсаалтыг үзнэ үү). Та бас эдгээр сэргээгдсэн “тодорхой хийгээд эрхэм үнэнүүд” Бурханд илүү ойртоход тэдэнд хэрхэн тусалсныг хуваалцахад ангийн гишүүдийг урьж болно.
-
“The Book of Mormon—a Book from God” (ChurchofJesusChrist.org) видео бичлэгийг үзүүлж мөн Мормоны Ном бидэнд яагаад хэрэгтэй талаар энэ видео бичлэгт юу зааж байгааг хуваалцахад ангийн гишүүдийг урих талаар бодож үзнэ үү. Эсвэл та ангийн нэг гишүүнийг “Нэмэлт эх сурвалж” дахь ахлагч Тэд Р. Каллистэрын эшлэл дээр дүрсэлсэн тайлбарыг самбарт зурахад урьж болно. Ангийн гишүүд дараа нь Мормоны Ном Есүс Христийн сайн мэдээг хуваалцахад тэдэнд хэрхэн тусалсныг хуваалцаж болно.
2:3
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Та ангийн гишүүдийг ирэх долоо хоногт 1 Нифай 16–22-ыг уншихад урамшуулахын тулд энэ нь тэдэнд хийх боломжгүй мэт санагдах ямар нэг зүйлийг хийхэд сүнслэгээр өдөөж, тусалж болох нэгэн түүх агуулдгийг дурдаж болно.
Нэмэлт эх сурвалж
Мормоны Номын видео бичлэгүүд.
1 Нифай 11–15 дахь үйл явдлуудыг харуулсан видео бичлэгүүдийг ChurchofJesusChrist.org эсвэл the Gospel Library аппликэйшн дэх Мормоны Номын видео бичлэгийн цуглуулгаас олж үзнэ үү.
Бурханы мутар Америкийн хувьсгалд оролцсон нь.
Жорж Вашингтон “Бидний өмнө байнга илэрхий байдаг орчлон Ертөнцийн агуу Бүтээгчид халуун дотно талархахгүйгээр Америкийн Хувьсгалын үйл явдлуудыг хардаг хүн үнэхээр муу хүн юм” гэжээ (Letter to Samuel Langdon, Sept. 28, 1789, founders.archives.gov/documents/Washington/05-04-02-0070).
Ерөнхийлөгч Рассэлл М. Нэлсоны Мормоны Номын жагсаалт.
“Мормоны Ном: Үүнгүйгээр таны амьдрал ямар байх байсан бэ?”Ensign, Nov. 2017, 60–63 эсвэл 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 46–47-оос эш татав).
Moрмоны Ном дараах зүйлийг буруу хэмээн няцаадаг. Тухайлбал:
-
Илчлэлт Библиэр зогссон.
-
Нялх хүүхдүүд баптисм хүртэх шаардлагатай.
-
Аз жаргалыг ёс бус явдлаас олдог.
-
Хувь хүний сайн сайхан байх нь өргөмжлөлд хангалттай (ёслолууд ба гэрээнүүд шаардлагатай).
-
Адамын уналт хүн төрөлхтөнг “анхдагч гэм нүгэл”-ээр гутаадаг.
Moрмоны Ном дараах зүйлийн тухай ойлголтыг тодруулдаг. Тухайлбал:
-
Бидний мөнх бус байдлын өмнөх оршихуй.
-
Үхэл. Үхэл бол Бурханы аз жаргалын агуу төлөвлөгөөний чухал бүрэлдэхүүн хэсэг юм.
-
Энэ амьдралын дараах оршихуй диваажинд эхэлдэг.
-
Амилсан бие сүнстэй нэгдэн мөнх амьтай болдог.
-
Их Эзэн биднийг ажил үйлс, зүрх сэтгэлийн маань хүслийн дагуу шүүх болно.
-
Баптисм, ариун ёслол, Ариун Сүнсний бэлэг өгөх зэрэг ёслолууд хэрхэн зохих ёсоор гүйцэтгэгддэг тухай.
-
Есүс Христийн Цагаатгал.
-
Амилалт.
-
Тэнгэр элчүүдийн чухал үүрэг.
-
Санваарын мөнхийн мөн чанар.
-
Хүмүүний зан авирт зэвсгийн хүчнээс илүү үгийн хүч хэрхэн нөлөөлдөг тухай.
Мормоны Ном бидэнд хэрэгтэй.
Ахлагч Тэд Р. Каллистр:
“Библи, Мормоны Ном хоёр хоёулаа Есүс Христийг гэрчилдэг. Яагаад хоёр дахь гэрч байх нь чухал байдаг вэ? Дараах зураглал тусалж болох юм. Та нэг цаасан дээр нэг цэгийг дайруулан, хэдэн шулуун зурж чадах вэ? Хариулт нь тоо томшгүй байх болно. Тэр цэгийг Библи гээд, тэдгээр зуу зуун шулуун зураасыг Библийн өөр өөр тайлбар ба эдгээр тайлбар болгон өөр өөр сүмийг төлөөлдөг хэмээн төсөөлье.
Харин тэр цаасан дээр Мормоны Ном хэмээн төсөөлөн дахиад нэг цэг тавивал юу болох вэ? Библи, Мормоны Ном хоёрыг төлөөлсөн энэ хоёр цэгээр дамжин хэдэн шулуун зураас зурж болох вэ? Хариулт нь зөвхөн нэг зураас. Христийн сургаалын ганц л тайлбар энэхүү хоёр гэрчийн гэрчлэл болдог” (“Мормоны Ном—Бурханаас ирсэн ном,” Ensign, Nov. 2011, 75 эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 87).