Ирээд, Намайг дага
5-р сарын 11–17. Мозая 18–24: “Бид Түүнтэй гэрээ байгуулсан”


“5-р сарын 11–17. Мозая 18–24: ‘Бид Түүнтэй гэрээ байгуулсан,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“5-р сарын 11–17. Мозая 18–24,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2020

Лимхайн хүмүүс зугтсан нь

Минэрва K. Тэйчэрт (1888–1976), Хаан Лимхай болон түүний хүмүүс зугтан гарсан нь, 1949–1951, масонит дээр тосон будгаар, 35 7/8 x 48 ямх. Бригам Янгийн Их Сургуулийн Уран зургийн музей, 1969

5-р сарын 11–17

Moзая 18–24

Бид Түүнтэй гэрээ байгуулсан

Та Мозая 18–24-ийг уншиж байхдаа заадаг хүмүүсээ бод. Та тэдний тухай юу мэдэх вэ? Ариун Сүнс бодолд тань нөлөөлж, тэдэнд хамгийн их хамааралтай сайн мэдээний үнэнийг олж тогтооход танд тусална.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ангийн гишүүдийг Мозая 18–24-ийг судалж байхдаа олсон зарим зарчмын тухай эсвэл үнэний талаарх мэдэгдлээ санал болгоход урь. (Зарим зарчим Ирээд, Намайг дага—Хувь хүн болон, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймд бий.) Мозая 18–24-өөс эдгээр зарчмыг заадаг шүлгүүдийг хуваалцахад тэднийг урамшуул. Тэд эдгээр үнэний талаар ямар туршлага олж авсан бэ?

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Moзая 18:1–16

Баптисмд Бурханд үйлчилж, Түүний гэрчээр зогсох гэрээ ордог.

  • Та Мозая 18-ыг уншиж, заахад бэлтгэж байхдаа ангийнхандаа баптисмын гэрээгээ эргэн харж, тунгаан бодоход туслах сүнслэг өдөөлт хүлээн авч болно. Энд хийж болох нэг зүйлийг санал болгов. Баптисмын гэрээний талаарх Алмагийн дүрслэлтэй холбоотой санаж байгаа аль болох олон хэллэгээ самбарт жагсаан бичихэд ангийн гишүүдийг урь. Хийж дууссаныхаа дараа ангийн гишүүд Мозая 18:8–10-ыг уншаад, жагсаалтад байхгүй ямар нэг зүйлийг нэмж болно. (Тэд бас С& ба Г 20:37, 77, 79-өөс хэллэгүүдийг нэмж болно.) Хэллэг бүр ямар утгатайг мөн баптисмын гэрээнийхээ тухайн хэсгийг сахихын тулд юу хийж болохыг тэднээс асуух нь тустай байж болно. Гэрээн дэх өөрсдийн хэсгийг сахихыг хичээх үед Их Эзэн биднийг хэрхэн адисалдаг вэ?

  • Алмагийн дагалдагчид нь баптисм хүртэхээр бэлдэж байхад Алма тэдэнд “Бурханы хороонд орохын тулд” Бурханыг дагаж, Түүний хүүхдүүдийг харж хандах гэрээ байгуулахыг шаарддаг болохыг заасан (Мозая 18:8–9-ийг үзнэ үү). Өөрсдөд нь эсвэл таньдаг хэн нэгэн хүнд Мозая 18:8–10-т цэдэглэсэн баптисмын гэрээг биелүүлэхэд нь өөр хэн нэгэн хүчирхэгжүүлж тусалж байсан туршлагаасаа ангийн гишүүд хуваалцаж болно. Жишээ нь, хэзээ хэн нэгэн тэднийг тайтгаруулж, ачаагаа үүрэхэд нь тусалж байсан бэ? Эдгээр туршлага гэрээгээ сахихад бидэнд хэрхэн сүнслэгээр нөлөөлж байна вэ? Та мөн ангийн гишүүдэд Абинадай хэрхэн “ямар ч цагт мөн бүх зүйлд мөн өөрийн байж болох хаана ч гэсэн Бурханы гэрчлэгч болж” (9-р шүлэг) байсныг сануулж болно. Бид баптисмын гэрээнийхээ энэ хэсгийг биелүүлэхийг хичээснээр түүний үлгэр жишээнээс юу ойлгож мэдэж болох вэ?

Далайд баптисм хүртэж байгаа нь

Бид баптисм хүртсэнээр Бурханд болон бусдад үйлчлэх гэрээг байгуулдаг.

Moзая 18:17–31

Бурханы хүмүүс нэгдмэл байдаг.

  • Мозая 18:17–31 нь өөрийн хүмүүст Христийн Сүмийн гишүүдийн хувьд нэгдмэл болоход нь туслахын тулд Алмагийн өгсөн зарлигуудыг дүрсэлдэг. Эдгээр зарлиг хэрхэн тэдэнд хамаатай болохыг бодоход ангийн гишүүдэд туслахын тулд та тэднийг жижиг бүлгүүдэд хуваарилан, эдгээр шүлгийг уншиж, олж мэдсэн зарлигуудаа жагсааж бичихийг хүсэж болно. Эдгээр зарлигийг сахих нь тойргийн гишүүдэд илүү эв нэгдэлтэй болоход нь хэрхэн тусалж болох вэ? Ангийн тань гишүүд хувиараа эсвэл бүлгээрээ Алмагийн хүмүүсийн үлгэр жишээг дагахын тулд ямар зорилго тавьж болох вэ?

  • Яагаад бидэнд Сүм хэрэгтэй вэ? хэмээн зарим хүн гайхдаг. Ангийн гишүүдэд энэ асуултад хариулахад нь туслахын тулд та самбарт Сүмийн барилгын зургийг зураад, доор нь энэ асуултыг бичиж болно. Ангийн гишүүд дараа нь Мозая 18:17–31-ийг уншаад, эдгээр шүлгээс олж мэдсэн боломжит хариултаа самбарт бичиж болно. Тэд бас “Нэмэлт эх сурвалж” дахь ахлагч Кристоффэрсоны үгийн хэсгээс хариултаа олж болно. Та зохион байгуулагдсан сүм шаардлагатай гэдэгт итгэдэггүй найздаа хэрхэн хариулахыг ангийн хэдэн гишүүнээр жүжигчлэн тоглуулж болох юм. Бид яагаад Сүмд явдагтаа талархдаг вэ?

  • Бүх хүнд Сүмд байх таатай байдаг гэж бид боддог байж болох ч харамсалтай нь тийм биш юм. Мозая 18:17–31-ээс бид хүн бүрд тухайн газрын нэгэн хэсэг гэдгээ мэдрэх газрыг бий болгоход бидэнд туслах ямар зүйлийг Алмагийн хүмүүсээс сурдаг вэ?

Moзая 21–24

Их Эзэн бидний ачааг хөнгөлж чадна.

  • Ангийнхны тань үүрч байгаа ачаа Лимхайн эсвэл Алмагийн хүмүүсийн боолчлолд байхдаа үүрч байсан ачаанаас өөр. Гэхдээ эдгээр түүхийн захиас нь зовлон зүдгүүр, хүнд нөхцөл байдалд дарагдсан хүн бүрд хамаатай. Бурхан сорилт бэрхшээлийг туулах явцад маань бидэнд хэрхэн тусалж болох талаар Мозая 21–24-өөс ойлгож мэдсэн зүйлээ хуваалцахад ангийн гишүүдийг урь. (Энэ түүхийн хураангуйлсан хувилбарыг Л. Том Пэрри, “Чөлөөлөлтийн хүч,” Ensign, 2012 оны 5-р сар, 94–97 эсвэл 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, х. 102-оос үзнэ үү.) Мөн ангийн гишүүд ачааг хөнгөлж, зовлон зүдгүүрт нь зочилно гэсэн Бурханы Алмагийн хүмүүст өгч байсантай адил амлалтаа биелүүлж байсан туршлагаасаа хуваалцаж болно (Мозая 24:14-ийг үзнэ үү).

  • Ангийн гишүүдэд тулгарч байсан хувийн асуудлуудаа бичиж, Их Эзэний ачаагаа үүрэхэд нь тусалдаг арга замуудыг тунгаан бодох хэдэн минут гаргаж өгөх нь чухал байж болох юм. Сорилт бэрхшээл тулгарах үед Их Эзэнд хандахад тэднийг урамшуулдаг хэсгүүд Мозая 21–24-т байна уу? Мозая 24:14 дэх Их Эзэний Алмагийн хүмүүст өгсөн амлалт баптисмаар Их Эзэнтэй байгуулдаг бидний гэрээтэй хэрхэн холбоотой вэ?

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Ангийн гишүүдийг Мозая 25–28-ыг уншихад сүнслэгээр өдөөхийн тулд сайн мэдээнээс холдсон хэн нэгний тухай бодохыг тэднээс хүс. Эдгээр бүлгийг уншиж байхдаа тэд тухайн хүнд эргэж ирэхэд нь тусалж болох сүнслэг удирдамжийг олж болох юм.

эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Бидэнд яагаад Сүм хэрэгтэй вэ?

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон ийн хэлсэн. “Өөрсдийгөө сүсэг бишрэлтэй эсвэл сүнслэг гэж боддог ч сүмийн үйл ажиллагаанд оролцох юм уу тэр ч бүү хэл ийм байгууллагын хэрэгцээг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс байдгийг би олж мэдсэн. Тэдний хувьд шашны үйл нь цэвэр хувь хүний асуудал байдаг. Гэхдээ Сүм бидний сүнслэг байдлын цөм болох Есүс Христийн бүтээл билээ. Яагаад Тэрээр Өөрийн болон Эцэгийнхээ ажлыг хийхэд Сүмийг, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм гэж нэрлэгдэх Өөрийн Сүмийг ашиглахаар сонгосон талаар цаг гарган, ярилцах нь зүйтэй”.

Ахлагч Кристоффэрсон дараа нь Их Эзэн Сүмийг зохион байгуулах болсон хэд хэдэн шалтгааныг хуваалцсан юм (“Сүм яагаад хэрэгтэй вэ,” Ensign, Nov. 2015, 108–111 эсвэл 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, х. 101–105-ыг үзнэ үү):

  • “Есүс Христийн сайн мэдээг номлох, авралын ёслолуудыг гүйцэтгэх—өөрөөр хэлбэл, хүмүүсийг Христэд авчрах.”

  • “‘Мөнхийн амьдралд хүргэдэг давчуу бөгөөд нарийн замд’ бие биенээ дэмжих Гэгээнтнүүдийг бий болгох [2 Нифай 31:18]. … Бид итгэлээрээ нэгдэн, нэг нэгэндээ зааж сурган, сэнхрүүлснээр шавь байх хэмжээнд бүрэн хүрэхийг хичээдэг.”

  • “Хүндэтгэлийн өдрийг буюу алжаалаа тайлан, гэрээгээ шинэчлэх цугларалтыг, дэлхийг ардаа орхих цаг болон газрыг гаргаж өгдөг.”

  • “Хувь хүмүүсийн эсвэл жижиг бүлгүүдийн хүчээр хийж чадахгүй нэн шаардлагатай зүйлсийг хийж гүйцэтгэхийн тулд жишээ нь ядууралтай холбоотой ажлыг оролцуулаад … сайн мэдээг бүх дэлхийд номлох ажлыг [хариуцах] … амин чухал ёслол, гэрээнүүд хийгддэг Их Эзэний өргөө болох ариун сүмийг [барьж, үйл ажиллагааг нь хариуцан явуулдаг.]

  • Сүмийн санваарын удирдагчид Аврагчийн сургаалын цэвэр ариун байдал, авралын ёслолуудын үнэнч шударга байдлыг хадгалдаг ба … тэдгээрийг хүлээн авах хүсэлтэй хүмүүсийг бэлтгэгдэхэд нь туслан, хүртэхийг хүссэн хүмүүсийн шаардлага хангасан болон зохистой эсэхийг тодорхойлж, ёслолуудыг гүйцэтгэдэг. …[мөн] үнэн ба худлыг тодорхойлдог бөгөөд эдгээрийг санваарын түлхүүрүүд боломжтой болгодог.”