Ирээд, Намайг дага
5-р сарын 4–10. Мозая 11–17: “Хэзээ ч харанхуйлагдахгүй … Гэрэл”


“5-р сарын 4–10. Мозая 11–17: ‘Хэзээ ч харанхуйлагдахгүй … Гэрэл,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“5-р сарын 4–10. Мозая 11–17,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2020

Зураг
Абинадай Ноа хаанд гэрчилж байгаа нь

Абинадай Ноа хааны өмнө зогсож байгаа нь, Андрью Босли

5-р сарын 4–10

Moзая 11–17

“Хэзээ ч харанхуйлагдахгүй … Гэрэл”

Сайн мэдээг зааж буй Абинадайн үлгэр жишээг авч үз. Та Мозая 11–17-оос илүү сайн багш болоход тань туслах юуг мэдэж авсан бэ?

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Та ангийн гишүүдэд хувиараа эсвэл гэр бүлээрээ судраас суралцахдаа сурсан ямар нэгэн зүйлээ хуваалцах боломж олгохын тулд тэднийг дараах өгүүлбэрийг гүйцээхэд урьж болно. Хэрэв би Мозая 11–17-оос хайртай хүнтэйгээ хуваалцах нэг шүлэг сонгох бол -ийг сонгоно.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Мозая 11–1317

Бид ганцаараа байхдаа ч үнэний төлөө зогсож чадна.

  • Ангийн тань гишүүд гэрчлэлээсээ болж үхэлтэй нүүр тулгарах хэрэггүй байж болох ч итгэл үнэмшлийг нь эсэргүүцэх эсэргүүцэлтэй тулгарах болно. Тэд үнэний төлөө зоригтой зогсох хүчийг өгсөн үйл явдал эсвэл хэсгүүдийг Мозая 11–13 болон  17-оос олж болно. Абинадай, Алма хоёрт юу эр зориг өгсөн бэ? Бид үнэнийг хамгаалахдаа хэрхэн илүү хөдөлшгүй бөгөөд гуйвшгүй байж чадах вэ? “Нэмэлт эх сурвалж” дахь эшлэлүүд зарим санааг өгч болно.

  • Та үнэнийг зоригтой хамгаалсан бусдын жишээнээс суралцахад ангийнхандаа туслахын тулд Үнэний төлөө зогссон хүмүүс гэж самбарт бичиж болно. Та эхлээд Абинадайн тухай ярилцаж мөн түүний тухай энэ долоо хоногт унших үед Абинадайн ямар зан чанар сэтгэлд тань үлдсэн талаар хуваалцахад ангийн гишүүдийг урьж болно. Дараа нь тэд судар, гэр бүлийн эсвэл хувийн туршлагаасаа үнэний төлөө зогсохын үлгэр жишээ гэж боддог эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг нэрлэж болно. Эдгээр жишээ биднийг юуг хийхэд сүнслэгээр өдөөж байна вэ?

Moзая 12:19–37

Бид Бурханы үгийг судлахдаа, ойлгохын тулд зүрх сэтгэлээ зориулах хэрэгтэй.

  • Ангийн гишүүд энэ долоо хоногт Мозая 12:19–37-г судлахдаа, Бурханы үгийг ойлгохын тулд зүрх сэтгэлээ зориулна гэдэг нь юу гэсэн үг болох талаар бодсон байж болно. Тэдний заримыг бодлоо хуваалцахад урь. Эсвэл та цаг гарган эдгээр шүлгийг ангидаа хамт судалж, сайн мэдээнээс суралцах үйл явцыг хэрхэн илүү утга учиртай болгох талаарх санаануудыг нь хэлэлцэж болно. Жишээ нь, Бурханы хуулийг ойлгох, “сахих” хоёр нь яагаад хоёулаа чухал вэ? (Мозая 12:29).

  • Ангийн тань гишүүд Ноагийн санваартнуудын хандлага, зан төлөвийг бидний сайн мэдээг судлахдаа ашиглавал зохих хандлагатай харьцуулснаар юу мэдэж авч болох вэ? Тэднийг Мозая 12:19–37-г уншаад, Ноагийн санваартнуудын талаар Абинадайн хэлсэн шүүмжлэлийг олж мэдэхэд урь. Абинадай өнөөдөр бидний сайн мэдээг судлах арга барилын талаар юу хэлэх байсан бэ? Ойлгохын тулд зүрх сэтгэлээ зориулж, сайн мэдээг илүү утга учиртай судлахад тусалдаг ямар зүйл хийдэг тухайгаа хуваалцахыг ангийн гишүүдээс хүс.

    Зураг
    Аав, хүү хоёр судраас уншиж байгаа нь

    Ойлгохын тулд зүрх сэтгэлээ зориулах нь сайн мэдээг үр дүнтэй судлахын нэг хэсэг юм.

Мозая 13:28–15:11

Аврал нь Есүс Христэд болон Түүний Цагаатгалд итгэх итгэлээр дамжин ирдэг.

  • Мессиаг ирнэ гэдэгт үл итгэгчдэд итгүүлэхийн тулд Абинадай Исаиагийн сэтгэл хөдөлгөм бошиглолыг эш татсан (Мозая 14-ийг үзнэ үү). Ангийн гишүүд энэ бүлгийг хэд хэдэн арга замаар уншиж болно. Тэд хэд хэдэн шүлэг уншаад, ярилцаж болно. Эсвэл та нэмэлт ойлголт өгөхийн тулд ангийнхныг жижиг бүлгүүдэд хувааж, зүүлт тайлбар гэх мэт утга учиртай шүлгүүдийн тухай ярилцаж болно. Аврагчийн тухай энэ бүлгээс олж мэдсэн зүйлээ хуваалцахад тэднийг урамшуул.

  • Есүс Христ “шударга ёсны шаардлагыг хангасан” гэдэг нь ямар утгатай үг болохыг ангийн тань гишүүд ойлгож байна уу? (Мозая 15:9). Тэдэнд илүү сайн ойлгоход нь туслахын тулд та эхлээд Судруудын удирдамж дахь “Шударга ёс,” “Нигүүлсэл, нигүүлсэнгүй” (scriptures.ChurchofJesusChrist.org) эсвэл topics.ChurchofJesusChrist.org дэх “Justice” ба “Mercy” гэсэн үгсийг хамт уншиж болно. Хэн нэгэн эдгээр үгийн товч тодорхойлолтыг самбар дээр сайн дураараа бичиж болох юм. Дараа нь та нар Мозая 15:1–9-ийг хамтдаа уншиж болно. Есүс Христ шударга ёсны шаардлагуудыг хэрхэн хангасан бэ? Тэр Өөрийн нигүүлслийг хэрхэн бидэнд өгсөн бэ? “Нэмэлт эх сурвалж”-д санал болгосон видео бичлэгүүд Аврагчийн нигүүлслийг харуулдаг түүх, зүйрлэлүүдийг ашигладаг. Эдгээр видео бичлэгээс аль нэгийг үзэх нь Есүс Христ шударга ёсны шаардлагыг хэрхэн хангасныг үзүүлсэн өөр төстэй зүйлсийг бодож олоход ангийн гишүүдэд тусална.

Мозая 11; 12:33–37; 13:11–26

Зарлигууд нь бидний зүрх сэтгэлд бичигдэх ёстой.

  • Та зарлигуудыг “зүрх сэтгэлд[ээ] бичихийн” ач холбогдлыг ойлгоход нь ангийн гишүүдэд туслахын тулд ямар утгатай үг гэж бодож байгааг нь тэднээс асууж болно. Дараа нь тэднийг Мозая 12:33–37 болон 13:11–26 дахь Абинадайн заасан зарлигуудыг хаан Ноа болон түүний хүмүүсийн үйлдсэн нүглүүдтэй (Мозая 11:1–7, 14–15-ыг үзнэ үү) харьцуулахад урь. Зарлигуудыг “зүрх сэтгэлд[ээ] бичнэ” гэдэг нь тэднийг зүгээр нэг мэдэхээс юугаараа ялгаатай вэ? (Мозая 13:11). Зарлигууд бидний зүрх сэтгэлд бичигдсэн эсэхийг бид хэрхэн мэдэж болох вэ? Бид ямар ямар жишээ хуваалцаж болох вэ?

Зураг
суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Ангийн таны гишүүд сайн мэдээг хуваалцах хүчин чармайлт нь талаар болсон Абинадайтай адил мэдрэмжийг мэдэрч байсан болов уу? Мозая 18–26-аас Абинадайн гаргасан хүчин чармайлтын үр жимс элбэг дэлбэг байсан талаар унших болно гэдгийг тэдэнд хэл.

Зураг
эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Үнэний төлөө зогсохтой холбоотой бошиглогчийн сургаалууд.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Есүс Христийн жинхэнэ шавь нар босож зогсоод, бодлоо хэлэн, дэлхийн хүмүүсээс өөр байхад бэлэн байдаг. … Ийм хүчирхэг шавь байх нь амар хялбар, аяндаа болдог зүйл биш. Бидний анхаарал Аврагчид болон Түүний сайн мэдээнд бат бэхлэгдсэн байх ёстой. Санаа бодол бүрдээ Түүн рүү харахын тулд оюун санаагаараа нэлээн хичээл зүтгэл гаргах ёстой байдаг. Гэхдээ ийнхүү үйлдсэн үед эргэлзээ, айдас маань арилдаг юм” хэмээн заасан (“Есүс Христийн хүчийг амьдралдаа татан авах нь,” Ensign, May 2017, 40–41 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 25–28).

Ерөнхийлөгч Томас С.Монсон “Хэрэв бид үйл явцын дунд ганцаар зогсох хэрэгтэй бол үүнийг зоригтой, хүчтэйгээр хийх болно. Учир нь үнэндээ бид хэзээ ч ганцаар зогсдоггүй бөгөөд Тэнгэрлэг Эцэгтэйгээ хамт зогсдог юм” хэмээн хэлсэн (“Ганцаар зогсох зоригтой бай,” Ensign, Nov. 2011, 67 эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган,  74).

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли “Паул Тимотод ‘Бурхан бидэнд айдсын сүнсийг бус, харин хүч, хайр ба биеэ захирахын сүнсийг өгсөн. Тиймээс бидний Эзэний гэрчлэлээс бүү ич’ гэж бичсэн (2 Тимот 1:7–8). Би энэ Сүмийн гишүүн бүрийг өдрөө эхлүүлэхдээ өглөө бүр ил харагдах газарт энэ үгийг байрлуулаасай гэж хүсэж байна. Эдгээр нь бидэнд үг хэлэх зориг, хичээх итгэлийг өгч, Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлийг маань хүчирхэгжүүлэх болно” гэж заасан (Teachings of Presidents of the Church: Gordon B. Hinckley [2016], 338).

ChurchofJesusChrist.org дээрх шударга ёс, нигүүлсэнгүй байдлын талаарх видео бичлэгүүд.

  • “Handel’s Messiah: Debtor’s Prison”

  • “The Mediator”

  • “Where Justice, Love, and Mercy Meet”

Хэвлэх