Ирээд, Намайг дага
4-р сарын 27-оос 5-р сарын 3. Мозая 7–10: “Их Эзэний хүчинд”


“4-р сарын 27-оос 5-р сарын 3. Мозая 7–10: ‘Их Эзэний хүчинд,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“4-р сарын 27-оос 5-р сарын 3. Мозая 7-10,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2020

Аммон хаан Лимхайд зааж байгаа нь

Минэрва Тэйчэрт (1888–1976), Хаан Лимхайн өмнө зогсох Аммон, 1949-1951, масонит дээр тосон будгаар, 35 15/16 x 48 ямх. Бригам Янгийн Их Сургуулийн Уран зургийн музей, 1969.

4-р сарын 27-оос 5-р сарын 3

Moзая 7–10

“Их Эзэний хүчинд”

Энэ тойм нь үнэ цэнтэй эх сурвалж байж болох ч Moзая 7–10-ыг судлах үедээ хүлээн авах сүнсний удирдамжийг тань орлуулах биш, харин үүнд туслах ёстой.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ангийн тань гишүүд гэр орноо сайн мэдээнээс суралцах төв болгохыг хичээснээр хүлээн авч буй адислалуудаа үе үе ярилцах нь тустай байж болно. Энэ долоо хоногийн турш ангийн гишүүд гэр орондоо Мозая 7–10-ын аль аль шүлгийн талаар тунгаан бодсон эсвэл ярилцсан бэ? Энэ нь тэдний амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Moзая 7:14–33

Хэрэв бид Их Эзэнд хандаж, Түүнд найдаж, үйлчлэх юм бол Тэр биднийг чөлөөлөх болно.

  • Ангийн гишүүдийг Мозая 7:14–33-ыг судлах үед Лимхайн хүмүүсийн туршлага тэднийг наманчилж, чөлөөлөгдөхийн тулд Их Эзэнд хандахад сүнслэгээр өдөөсөн байж болно. Ярилцлагыг өдөөхийн тулд та ангийн нэг гишүүнийг Лимхайн хүмүүс хэрхэн боолчлолд орсныг товч дүгнэхээр ангидаа бэлтгэн ирэхэд урьж болно. Өөр хэдэн гишүүн Аврагчид итгэж мөн найдах талаар Лимхайгаас ойлгож мэдсэн зүйлсээ хуваалцаж болно. Бурхан Өөрийн хүмүүсийг хэрхэн чөлөөлсөн талаар Лимхайн сануулгаас бид юу ойлгож мэдэж болох вэ? (19–20-р шүлгийг үзнэ үү). Та ангийн гишүүдээс Бурханд итгэхэд сүнслэгээр өдөөсөн судрын түүхээс эсвэл хувийн туршлагаасаа хуваалцахыг хүсэж болно.

  • Бусдыг нүглийнхээ боолчлолд орсон үед эсвэл өөр зовлон зүдгүүрээсээ болж зовж шаналах үед Бурханд хандахад сүнслэгээр өдөөх боломж ангийн тань гишүүдэд бий. Лимхай хүмүүсээ хэрхэн сүнслэгээр өдөөж байсныг судлах нь тэдэнд тус болж магадгүй. Тэд эхлээд Лимхайн хүмүүсийн боолчлолын талаар Мозая 7:20–25 дахь дүрслэлийг уншаад, нүглийн боолчлолд орсон таньдаг хүнийхээ тухай бодож болно. Дараа нь тэд Лимхайн хүмүүстээ туслахын тулд заасан үнэнийг Мозая 7:18–20, 33-аас тодорхойлж болно. Бид хайртай хүмүүсээ Бурханд итгэхэд сүнслэгээр нөлөөлөхийн тулд хэрхэн Лимхайн жишээг дагаж болох вэ?

  • Саад бэрхшээл тулгарах үед Бурханы бидэнд өгдөг тусламжийг илүү сайн ойлгоход нь ангийн гишүүдэд туслахын тулд та “Израилын Цагаатгагч” (Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, д. 5) эсвэл Аврагч биднийг хэрхэн чөлөөлдгийг дүрсэлсэн өөр дууллыг хамтдаа дуулж болно. Мозая 7:17–20; Ифер 12:27; 2 Коринт 12:7–10 нь бидэнд ямар ойлголт нэмж өгч байна вэ? Ангийн гишүүд Их Эзэнд итгэлээ харуулснаар жижиг арга замуудаар ч Түүгээр чөлөөлөгдсөн туршлагаасаа хуваалцаж болно.

Moзая 7:26–27

Хүн Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн.

  • Хүмүүст хүлээн авахад хэцүү байсан Абинадайн заасан зарим үнэнийг Лимхай эдгээр шүлэгт тайлбарласан. Ангийн гишүүд эдгээр шүлгээс ямар үнэнийг тодорхойлж болох вэ? Эдгээр үнэн Бурханыг болон өөрсдийгөө харах бидний арга замд хэрхэн нөлөөлж болох вэ?

Мозая 8:12–19

Их Эзэн бошиглогч, үзмэрч, илчлэгчдийг хүмүүн төрөлхтний ашиг тусын тулд өгдөг.

  • Аммонд үзмэрчийн үүргийг тайлбарлан, бошиглогч, үзмэрч, илчлэгчдийн ач холбогдлын тухай Лимхайд гэрчлэх боломж байсан. Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга өнөө үед бошиглогч, үзмэрч, илчлэгчдийн хувиар дэмжин батлагддаг болохыг тодотгохыг хүсэж болно. Бид Аммонтай адил бошиглогч, үзмэрч, илчлэгчид хэрэгтэй болохыг хэрхэн зоригтой ярьж чадах вэ? (Мозая 8:13–18-ыг үзнэ үү). Ангийн гишүүд бусдад өнөө үеийн бошиглогч, үзмэрч, илчлэгчдийн үүргийг ойлгоход туслах олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээр тавих мэдээллийг төлөвлөж болно. Хамгийн сүүлийн Ерөнхий чуулганаас найз нөхөд, гэр бүлийнхэндээ болон хөршүүддээ бошиглогчид хэрэгтэй болохыг заасан ямар зүйлийг бид олж сонссон бэ?

  • Мозая 8:12–19-ийг уншсаны үр дүнд та эсвэл танай ангийнхан Аммонтай адил бошиглогчдын талаар эсвэл Лимхайн адил бошиглогчдоор дамжин ирдэг илчлэлтэд талархах талархлаа илэрхийлэхийг хүсэж болно (Мозая 8:19).

  • Бошиглогч Иосеф Смит бол энэ эрин үеийн тэргүүлж буй үзмэрч юм (С& ба Г 21:1-ийг үзнэ үү). Та ангийн гишүүдээс Аммоны үзмэрчийн тухай тодорхойлолтоос юу ойлгож мэдсэнээ хуваалцахыг хүсэж болно (Мозая 8:13–18-ыг үзнэ үү). Дараа нь тэд Иосеф Смит ямар байдлаар үзмэрч байсныг ярилцаж болно. (С&C 135:3 and Moses 6:36 энэ ярилцлагад тустай байж болно.)

Мозая 9:14–19; 10:6–10

Бид “Их Эзэний хүчинд” зовлон бэрхшээлээ сөрөн зогсож чадна.

  • “Их Эзэний хүчинд” гэсэн үг нь Зенифийн хүмүүсийн болон тэдний леменчүүдтэй хийсэн дайны тухай цэдэгт буюу Мозая 9:14–19 болон 10:6–10 дээр хоёр удаа гардаг. Ангийн гишүүд эдгээр шүлгийг уншаад, энэ үгийг ямар утгатай гэж бодож байгаагаа хуваалцаж болно. Бид “Их Эзэний хүч чадлыг” хэрхэн хүлээн авдаг вэ? Ангийн гишүүн нэг бүрийг Их Эзэний хүчинд сорилт бэрхшээлийг амжилттай туулан гарч байсан туршлагуудаасаа хуваалцахад урамшуул.

Мозая 10:11–17

Бидний сонголт үр удамд маань нөлөөлнө.

  • Та ангийн гишүүдийг Мозая 10:11–17-г дотроо уншаад, өвөг дээдсийнх нь сонголт, итгэл үнэмшил леменчүүдэд хэрхэн нөлөөлсөн арга замуудыг олж мэдэхэд урьж болно. Энэ нь бидний сонголт бусдад хэрхэн нөлөөлдөг талаар юу хэлж байна вэ? Бид өөрсдийгөө болон гэр бүлийнхнээ нэг дэх, хоёр дахь үеийнхэндээ хэрхэн дурсан санагдаасай гэж хүсдэг вэ? Ангийн гишүүд энэ дурсамжид оруулахыг хүсэж байгаа зарим зүйлээсээ бичиж болно.

  • Эгнүүлэн тавьсан даалуу гэх мэт энгийн үзүүлэх хичээл нь хүмүүсийн сонголт үр удамд нь хэрхэн нөлөөлж болохыг харуулж болно. Дараа нь та ангийн гишүүдийг Мозая 10:11–17-г уншаад, олон зууны өмнө өвөг дээдсийнх нь хийсэн сонголт леменчүүдийн хандлага, итгэл үнэмшилд хэрхэн нөлөөлсөн тухай ярилцахыг урьж болох юм. “Нэмэлт эх сурвалж” дахь ахлагч Доналд Л. Холлстромын түүх таны хуваалцаж болох бас нэгэн жишээ юм. Ангийн гишүүд өөрсдийн амьдралд тохиолдсон түүхээс эсвэл гэр бүлийнхээ түүхээс нэг шударга хүн үр удамдаа сайнаар нөлөөлсөн тухай түүхүүдийг бодож олж болно.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Энэ долоо хоногт ангийн гишүүд леменчүүдийн сонголт үр хүүхдэд нь сөргөөр нөлөөлсөн тухай суралцсан. Мозая 11–17-оос хувь хүний зөв шударга байдал олон хүний амьдралыг өөрчилсөн тухай уншиж болно гэдгийг ангийн гишүүдэд хэл.

эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Бидний шийдвэрүүд үр удамд маань нөлөөлж болно.

Ахлагч Доналд Л. Холлстром өвөө, эмээгийнх нь итгэлтэй байдал хэрхэн ирээдүйн үр удмыг нь адисалсан талаар ийн хуваалцсан.

“Аавын талын эмээ, өвөө хоёр маань хүү (миний аав), охин хоёртой байсан юм. [Тэдний охин] 1946 онд гэрлэж, дөрвөн жилийн дараа жирэмсэлжээ. Охин нь (энэ тохиолдолд цорын ганц охин нь) анхны хүүхдээ төрүүлэхийг эцэг эх нь сэтгэл догдлон хүлээдэг. Түүнийг ихэр хүүхэд төрүүлэх гэж байсныг хэн ч мэдээгүй. Харамсалтай нь төрөлтийн хүндрэлээс эх нь нас барж, ихрүүд эндсэн ажээ.

Эмээ, өвөө маань уй гашууд автсан ч уй гашуу нь удалгүй тэднийг Их Эзэн болон Түүний Цагаатгалд хандахад хүргэсэн гэдэг. Тэд яагаад ийм зүйл тохиолдов мөн хэн буруутай вэ гэдэгт анхаарлаа төвлөрүүлэлгүй, зөв шударга амьдрахад хамаг анхаарлаа төвлөрүүлсэн. Эмээ, өвөө хоёр маань хэзээ ч хөрөнгө мөнгөтэй, баян чинээлэг, нийгэмд нэрд гарсан нэр хүндтэй хүмүүс байгаагүй. Тэд хэзээ ч Сүмийн өндөр албан тушаал хашиж яваагүй, сүсэг бишрэлтэй, энгийн хожмын үеийн гэгээнтнүүд байсан юм. …

Арт өвөө, Лоу эмээ хоёрын итгэлтэй байдал, ялангуяа хүндрэл бэрхшээлтэй тулгарах үед гаргасан тэдний итгэл одоо дөрвөн үеийг дамжин нөлөөлсөөр байна. Миний хамгийн бага охин дүү төрөлтийн хүндрэлээс болж нас барахад аав, ээж хоёрт маань эцэг эхийнх нь итгэл шууд, гүн гүнзгий нөлөөлсөн. Дүү маань 34 настайдаа төрөөд, 10 хоносны дараа 10 хоногтойгоос 8  настай дөрвөн хүүхдээ орхин одсон юм. Өмнөх үе удмаасаа олж авсан итгэлийн үлгэр жишээгээр аав, ээж маань ямар ч эргэлзээгүйгээр Их Эзэний тайвшралыг эрэн, Түүнд хандсан билээ” (“Их Эзэнд ханд,” Ensign, May 2010, 78–79 эсвэл 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 89).

Заах чадвараа сайжруулах

Сонс. “Сонсох нь хайрын илэрхийлэл юм. … Та ангийн гишүүдийн юу хэлж байгааг ойлгоход туслахыг Тэнгэрлэг Эцэгээс хүс. Та тэдний хэлсэн, хэлээгүй зүйлсэд анхаарлаа хандуулбал тэдний хэрэгцээ, сэтгэлийн зовлон шаналал, хүсэл тэмүүллийг илүү сайн ойлгодог болно” (Аврагчийн арга барилаар заах нь, 34).