Ирээд, Намайг дага
4-р сарын 20–26. Мозая 4–6: “Хүчит өөрчлөлт”


“4-р сарын 20–26. Мозая 4–6: ‘Хүчит өөрчлөлт,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“4-р сарын 20–26. Мозая 4–6,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2020

Хаан Бенжамин хүмүүстээ заасан нь

Бурханыхаа үйлчлэлд, Волтэр Рэйн

4-р сарын 20–26

Moзая 4–6

“Хүчтэй өөрчлөлт”

Мозая 4–6-г уншаад, төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ. Өөрт тань мэдрэмж сэтгэгдэл төрөхөд ахлагч Ричард Г.Скоттын зөвлөснөөр “Миний мэдэх ёстой өөр зүйл байна уу?” хэмээн асууж болох юм. (“Сүнсний удирдамж хүлээн авахын тулд,” Ensign, Nov. 2009, 8 эсвэл 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 5).

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Та ангийн гишүүдээс Мозая 4–5 дээрээс амьдралдаа илүү сайн хэрэгжүүлэхийг хүсэж байгаа хаан Бенжамины нэг сургаалыг хуваалцахыг хүссэнээр хичээлийнхээ ярилцлагыг эхэлж болно.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Мозая 4:1–12

Бид Есүс Христээр дамжуулан нүглүүдээсээ ангижирч мөн үүнийгээ хадгалан үлдэж болно.

  • Зарим хүн наманчлахад хүчин чармайлт гаргах шаардлага бараг байхгүй гэж буруу ташаа ойлгодог байхад зарим нь энэ нь хэт их хүчин чармайлт шаарддаг гэсэн ойлголттой байдаг. Та нүглүүдээсээ ангижрахын тулд юу хийх шаардлагатайг илүү сайн ойлгоход нь ангийн гишүүдэд туслахын тулд тэднийг Мозая 4:1–12 дээрх хаан Бенжамины сургаалуудыг уншиж, Тэнгэрлэг Эцэг ямар нөхцөлд нүглээс ангижруулдаг болохыг олж мэдэхэд урьж болно. Ангийн гишүүд олж мэдсэн зүйлүүдээ самбарт жагсаан бичиж болно. Сурсан зүйлээ тайлбарлахад туслах адил төстэй зүйлсийг бодохыг тэднээс хүс. Жишээ нь тэд нүглээс ангижрахыг өрийг “цайруулж” эсвэл хүчингүй болгосон зээлдэгчтэй зүйрлэж болох юм. Эсвэл тэд нүглийнхээ ангижралыг хадгалан үлдэхийг цэцэрлэг эсвэл гэр орон гэх мэт байнгын арчилгаа шаардлагатай ямар нэг тодорхой зүйлтэй зүйрлэж болно.

  • Наманчлахад хүчин чармайлт гаргах шаардлагатай эсэхэд эргэлзэж буй хүнд юу гэж хэлэх тухай ангийн гишүүдээс асуу. Сэтгэлээр унаж, нүгэл, сул дорой байдлаа ялан дийлэх боломжгүй гэж бодож байгаа хүнд тэд хэрхэн тусалж болох вэ? Та ангийн гишүүдээс Мозая 4:1–12 дээрх Хаан Бенжамины үгсийг судлахад хэдэн минут зарцуулан, эдгээр нөхцөл байдалд хэн нэгэнд тусалж болох үнэнүүдийг олж мэдэхийг хүсэх замаар тэднийг ийм харилцан ярианд бэлдэхэд нь тусалж болно. Дараа нь ангийн гишүүд олж мэдсэн үнэнүүдээ ойр сууж байгаа хэн нэгэнтэйгээ хуваалцаж болно.

Moзая 4:11–27

Бид наманчилснаар Бурханы хайраар дүүргэгдэх болно.

  • Бид нүглүүдээсээ ангижирч байгаагаа хэрхэн мэдэж болох вэ? Хаан Бенжамин жинхэнэ наманчлалын зарим үр дүнг тодорхойлсон бөгөөд ангийнхаа гишүүдийг Мозая 4:13–16-аас эдгээрийг хайж олоход урь. Та тэднийг амьдралынхаа талаар тунгаан бодож, эдгээр шүлгэн дээрх сургаалын дагуу хэр сайн амьдарч байгаагаа дүгнэхэд урьж болно. Ангийн гишүүд хөрвөгдөж байгаа ямар шинжийг өөрсдөөсөө олж харж байна вэ? Наманчилж, Христэд ирснээр бидний бусадтай харилцах харилцаа хэрхэн өөрчлөгддөг вэ? Ангийн гишүүд энэ нь тэдний амьдралд хэрхэн тохиолдож байсныг харснаа хуваалцаж болно.

  • Мозая 4:11–12 болон 14–16 нь зөв шударга эцэг эх байхад юу нөлөөлдөг талаар ярилцахад хүргэж болно. Эдгээр шүлэг илүү сайн эцэг эх болох талаар юу зааж байна вэ?

  • Хэрэв та ядуус болон тусламж хэрэгтэй хүмүүсийг харж хандах талаарх хаан Бенжамины сургаалуудын талаар ярилцах сүнслэг өдөөлтийг мэдэрсэн бол ангийнхныгаа Мозая 4:16–27-оос ээлжлэн уншихад урьж болно. Шүлэг бүрийг уншсаныхаа дараа, уншсан хүн Хаан Бенжамины заасан зүйлсийг өөрийн үгээр дүгнэн хэлж болно. Ахлагч Жэффри Р.Холландын “Бид бүгд гуйлгачид бус уу?” (Ensign, Nov. 2014, 40–42 эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 46) захиасыг ярилцлагандаа ашиглаж болно. “[Бид] өөрт буй хүчнээс илүү хурдан гүйх шаардлагагүй” гэсэн хаан Бенжамины зөвлөгөөг хэрхэн дагаж чадах вэ? (Мозая 4:26–27). “Ядуустай хөрөнгөө хуваалцаасай” хэмээх зарлиг нь нүглийнхээ ангижралыг авч үлдэхтэй хэрхэн холбоотой вэ?

Мозая 4:29–30

Бид бодол, үг мөн үйлдлээ хянах ёстой.

  • Заримдаа хэрэв Их Эзэн бидэнд болзошгүй бүх нүглийн нарийвчилсан жагсаалтыг өгвөл илүү амар байхсан гэж бодогддог. Харин Тэр оронд нь “Та нар өөрсдийгөө … хянаж, бас Их Эзэний маань ирэлтийн талаар сонссон түүндээ үргэлж итгэлтэй бай” (Мозая 4:30) хэмээн хэлсэн. Ангийн гишүүдтэй энэ зарчмыг ярилцахад туслахын тулд та дараахтай адил асуултуудыг тэдэнд тавьж болно. Тухайлбал: Бидний бодол, үг, үйлдэл өөрсдөд маань болон бусдад хэрхэн нөлөөлдөг вэ? “Үргэлж итгэлтэй бай” гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Өөрсдийгөө “хянахад” туслах ямар зөвлөгөөг бид бие биетэйгээ хуваалцаж болох вэ?

Мозая 5:1–7

Их Эзэний Сүнс бидний зүрх сэтгэлд хүчирхэг өөрчлөлтийг авчирдаг.

  • Та Есүс Христийн сайн мэдээний бидний амьдралд авчрах ер бусын өөрчлөлтийн талаар ярилцлага эхлүүлэхийн тулд бидний амьдралд удаан хугацааны өөрчлөлтүүдийг хийхэд яагаад заримдаа хэцүү байдаг талаар хуваалцахад ангийн гишүүдийг урьж болно. Дараа нь тэднээс Мозая 5:1–5-ыг уншаад, хаан Бенжамины хүмүүсийн амссан “хүчирхэг өөрчлөлтийг” олж мэдэхийг хүс. Бид тэдний туршлагаас зүрх сэтгэлийн өөрчлөлтийн талаар ямар үнэнүүдийг мэдэж авч болох вэ? Ангийн гишүүдээс Ариун Сүнс тэдний зүрх сэтгэлийг өөрчлөгдөхөд хэрхэн тусалсан тухай хуваалцахыг хүс. Та бас “Нэмэлт эх сурвалж”-д санал болгосон видео бичлэгүүдээс нэгийг үзэж болно.

    Христ өвчтэй эмэгтэйг эдгээж байгаа нь

    Аврагч бидний зүрх сэтгэл болон амьдралыг өөрчилж чадна. Эдгээгч мутар, Адам Абрам

  • Мозая 5:1–7 дээрх зарим үнэнийг ярилцсаны дараа ангийн зарим гишүүн тэдний зүрх сэтгэлийн өөрчлөлт яагаад хаан Бенжамины хүмүүсийнх шиг хурц эсвэл хурдан биш байгаад гайхаж болно. Ахлагч Д. Тодд Кристоффэрсоны “Нэмэлт эх сурвалж” дахь мэдэгдэл энэ асуултад хариу өгдөг. Бид ахлагч Кристоффэрсоноос хөрвөлтийн талаар юу мэдэж авч болох вэ?

Moзая 5:5–15

Бурхан биднийг Өөртэйгөө гэрээ байгуулахад урьдаг.

  • Мозая 5:5–15 нь ангийн гишүүдэд Бурхантай гэрээ байгуулж, сахиснаар хүлээн авдаг адислалуудаа ойлгоход тусалж болно. Та тэднийг эдгээр шүлгийг баптисмын гэрээнүүд болон ариун ёслолтой хамт уншиж, олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. (Мөн С ба Г 20:77, 79-ийг үзнэ үү.)

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Ангийн тань олон гишүүн хувийн сорилт, бэрхшээлтэй тулгарч байж болно. Тэд Мозая 7–10-аас зовлон зүдгүүртэй тулгарсан үедээ Их Эзэнд хэрхэн итгэж найдах талаар сурсан бүлэг хүний тухай уншина гэдгийг хэл.

эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

ChurchofJesusChrist.org дээрх “хүчирхэг өөрчлөлт” (Мозая 5:2)-тэй холбоотой видео бичлэгүүд.

  • “Daily Bread: Change”

  • “A Change of Heart”

  • “A Mighty Change: Conversion”

Өөрчлөлт нь ихэвчлэн үйл явц байдаг.

Ахлагч Д. Тодд Кристоффэрсон судар дээр тайлбарласан зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлтийн тухай ийн ярьсан.

“Яагаад энэхүү хүчит өөрчлөлт надад илүү хурдан гарахгүй байгаа юм бол? гэж та өөрөөсөө асууж болно. Та Бенжамин хааны хүмүүсийн мөн Алмагийн болон судар дахь бусад хүний онцгой жишээнүүд нь зөвхөн онцгой тохиолдлууд байсан бөгөөд байнга тохиолддоггүйг санах хэрэгтэй. Ихэнх хүний хувьд өөрчлөлтүүд нь алгуур, удаан хугацаанд ирдэг. Дахин төрөх гэдэг нь бидний бие махбодын төрөлттэй адилгүй зүйл бөгөөд нэг удаагийн үйл явдал биш, харин урт хугацааны үйл явц юм. Энэхүү үйл явцыг туулах нь мөнх бус амьдралын гол зорилго билээ.

Түр зуурын, хайхрамжгүй хичээл зүтгэлээр өөрсдийгөө зөвтгөхийг бүү зөвшөөр. Зарим нэг хилэнцийг үйлдэх хүсэлдээ баясахыг өөрсдөдөө зөвшөөрч болохгүй. Бидний дотор байгаа эцсийн цэвэр бус үлдэгдлийг үндсээр нь сугалахын тулд долоо хоног бүр ариун ёслолоос зөв зохистой хүртэж, Ариун Сүнстэй үргэлжлүүлэн хамт байцгаая. Та нар сүнсээр дахин төрөх замаар үргэлжлүүлэн алхсанаар Есүс Христийн цагаатгагч ач ивээл та нарын гэм нүглийг болон гэм нүглийн хар толбыг авч, уруу таталтууд хүчгүй болж, Христээр дамжин та Түүн шиг мөн Эцэг шигээ ариун болох болно” гэжээ (“Born Again,” Ensign or Liahona, May 2008, 78).

Заах чадвараа сайжруулах

Судруудаас сайн жишээнүүдийг хайж ол. Та хаан Бенжамины хүмүүстээ хандан хэлсэн үгсийг уншихдаа түүний жишээнээс танд илүү сайн багш болоход туслах сургамжуудыг олж мэд. Жишээ нь, хаан Бенжамин өөрийн хүмүүсийг зааж байгаа зүйлийг нь ойлгосон эсэхийг олж мэдэхийн тулд юу хийсэн бэ?