Ирээд, Намайг дага
8-р сарын 3–9. Aлма 43–52: “Христэд итгэх итгэлдээ гуйвшгүй зогс”


“8-р сарын 3–9. Aлма 43–52: ‘Христэд итгэх итгэлдээ гуйвшгүй зогс,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“8-р сарын 3–9. Aлма 43–52,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2020

Зураг
Моронай ба эрх чөлөөний туг

Эрх чөлөөний адислалуудын төлөө, Скотт М.Снөү

8-р сарын 3–9

Aлма 43–52

“Христэд итгэх итгэлдээ гуйвшгүй зогс”

Энд санал болгосон үйл ажиллагаануудыг давтахаас гадна Алма 43–52-ыг залбираад, судалж байхдаа өөрийн сүнслэг өдөөлтийг эрэлхийлж, заагдаж байгаа сургаалыг олж мэдэхэд нь ангийн гишүүдэд хэрхэн туслах талаар бод.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Та ангийн гишүүдийг Алма 43–52-оос мэдэж авч байгаа зүйлсээ хуваалцахад урихын тулд “Мормоны Номд гарч байгаа дайн тулаанууд миний амьдралд ямар хамаатай гэдгийг би ойлгохгүй байна” гэж хэлж байгаа хүнд юу гэж хариулахыг тэднээс асуу.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Aлма 43–52

Мормоны Ном дахь дайн тулаанууд бидэнд хилэнцтийн эсрэг тулалдааны тухай заадаг.

  • Энэ долоо хоногт хувиараа эсвэл гэр бүлээрээ суралцахдаа ангийн гишүүд нифайчууд өөрсдийгөө леменчүүдээс хэрхэн амжилттай хамгаалсныг мөн леменчүүд хэрхэн нифайчууд руу довтолсон талаар тунгаан бодож, бодол сэтгэгдлээ бичсэн байж болох юм. Хэрвээ ангийн гишүүд гэртээ үүнийг хийсэн бол тэднийг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Эсвэл та Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав дахь энэ долоо хоногийн тоймд байгаа судруудыг ашиглан, хичээлийн цагаар эдгээр ойлголтыг олох цагийг ангийн гишүүдэд гаргаж өгч болох юм. Ангийн гишүүдийг олж мэдсэн зүйлээ хуваалцах үед бид өөрсдийгөө хилэнцтээс хамгаалахдаа хэрхэн нифайчуудын жишээг дагах талаар мөн Сатаны бидэн рүү хийх сүнслэг дайралтуудыг хэрхэн ялган таних талаар ярилцахад тэднийг урамшуул.

Алма 46:11–22

Хэрвээ бид итгэлээ хамгаалахдаа зоригтой байх юм бол бусдыг итгэлтэй байхад сүнслэгээр нөлөөлж чадна.

  • Та Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээнд итгэх итгэлээ хамгаалахдаа Моронайн жишээг дагахад нь ангийн гишүүддээ хэрхэн тусалж чадах вэ? Ангийн гишүүд Алма 46:11–22-ыг уншаад, өөрийн хүмүүсийг илүү итгэлтэй байхад өдөөхийн тулд Моронай юу хийж мөн юу заасныг олж мэдэж болно. Та эдгээр зүйлийг самбар дээр Моронайн жишээ гэсэн гарчгийн доор бич. Тэгээд та ангийн гишүүдээс Моронайн үйлдлийг тунгаан бодоод, бид өнөөдөр өөрсдийн итгэлийг хамгаалахын тулд юу хийж чадах талаар санал гаргахыг хүс. Та тэдний бодлыг Өнөөдөр сайн мэдээг зоригтой хамгаалах нь гэсэн гарчгийн доор бичиж болно. Бидний зааж, хамгаалах хэрэгтэй ямар үнэнүүд болон эрхэмлэх чанаруудыг бошиглогч маань бидэнд сүүлийн үед заасан бэ?

  • Та ангийн гишүүдэд Моронайн эрх чөлөөний тугаар хийсэн зүйлийг амьдралдаа хэрэгжүүлэхэд нь хэрхэн тусалж чадах вэ? Тэднийг Алма 46:11–22-ыг уншиж, Моронайн зааж, хүмүүсээс дэмжихийг хүсэж байсан үнэнийг олж тогтооход урь. Өнөө үед манай Сүмийн удирдагчид ямар үнэнийг болон эрхэмлэх чанаруудыг чухалчилж байгаа вэ? (Та тэдгээрийн заримыг Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө,Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” юм уу сүүлийн үеийн Ерөнхий чуулганы үгсээс үзэж болох юм.) Өнөөдөр бид дэлхий дээр итгэл үнэмшлээ хамгаалахдаа ямар бэрхшээлтэй тулгардаг вэ? Бид Моронайн жишээнээс юу мэдэж авч болох вэ? Өөрсдөд нь итгэл үнэмшлээ хамгаалах, тэдгээрийнхээ дагуу зоригтой амьдрахыг сануулах эрх чөлөөний өөрсдийн гэсэн тугийг бүтээх боломжийг ангийн гишүүдэд олго.

    Зураг
    Нифайчууд леменчүүдтэй байлдаж байгаа нь

    Минэрва K.Тэйчэрт (1888–1976), Нифайчуудын хотын хамгаалалт, 1935, хавтан дээр тосон будгаар, 36 x 48 инч. Бригам Янгийн Их Сургуулийн Урлагийн музей

Aлма 47

Сатан биднийг бага багаар уруу татаж, хуурдаг.

  • Амаликаягийн хуурмаг байдал Сатаны биднийг хуурахын тулд хийдэг зүйлтэй хэрхэн төстэй байгааг харуулдаг Алма 47-р бүлгийг судлах нь ангийнханд тань ашиг тустай байж болох юм. Та эхлээд хэн нэгнээс Алма 47-д байгаа түүхийг тоймлон дүгнэхийг хүс. Илүү сонирхолтой болгохын тулд, та ангийн хоёр гишүүнийг Амаликая, Лихонти хоёрын дүрд орж, уг түүхийг ярьж өгөхөд урьж болно. Сатаны биднийг уруу татаж, хуурахын тулд хийдэг зүйлсийг Амаликаягийн хийсэн ямар зүйл сануулж байна вэ? Ангийн гишүүдийг энэ асуултын талаар ярилцаж байхдаа тодорхой шүлгүүдийг эш татахад урамшуул. “Нэмэлт эх сурвалж” дахь эшлэл нь Сатаны биднийг хэрхэн хуурдаг талаарх сайн жишээг багтаадаг. Сатан өнөө үед биднийг хэрхэн уруу татдагийг мэддэг болоход туслахын тулд бид бие биедээ ямар зөвлөгөө өгч болох вэ? Бид өөрсдийгөө хамгаалахын тулд юу хийх ёстой вэ?

Алма 48:7–17

Бид Моронайн адил итгэлтэй байхыг хичээх үедээ Аврагчтай илүү адил болох болно.

  • Моронайн шинж чанаруудын талаар ярилцах нь түүний жишээг дагахыг хичээхэд ангийн гишүүдийг урамшуулж болох юм. Та Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав дахь энэ долоо хоногийн тойм дээрээс Моронайн зургийг үзүүлснээр эхэлж болно. Тэгээд ангийн гишүүдийг Алма 44:3–4 болон 48:7–13-ыг судалж, Моронайг дүрсэлж байгаа үгсийг самбар дээр бичихэд урь. Тэгээд та Алма 48:17-г хамтдаа уншаад, самбар дээр жагсааж бичсэн Моронайн зан чанарууд Сатаны нөлөөг ялан дийлж, Есүс Христтэй илүү адил болох боломжийг түүнд хэрхэн олгосон тухай ярилцаж болно. Бид хэрхэн Моронайтай адил байж чадах вэ?

Алма 48:7–9; 49:1–9; 50:1–6

Бид өөрсдийгөө болон гэр бүлээ дайсны эсрэг бэхэлж чадна.

  • Тэд хэрхэн өөрсдийгөө болон гэр бүлээ Сатаны хууралт, уруу таталтуудаас хамгаалж чадах талаар нэг нэгэндээ ярихыг сонсох нь ангийн тань гишүүдэд тустай байж болно. Ийм ярилцлагыг өрнүүлэхийн тулд, та нар хамтдаа Алма 48:7–9; 49:1–9 болон 50:1–6-г унш. Бид нүглийн эсрэг сүнслэг байдлын хувьд хамгаалалттай байх хэрэгцээний талаар бодох үедээ өөрсдийгөө хамгаалсан нифайчуудын хичээл зүтгэлээс юу мэдэж авч чадах вэ? Бид өөрсдийгөө болон гэр бүлээ нүгэл, хилэнцэт нөлөөнөөс хамгаалахын тулд сүнслэг хамгаалалтыг хэрхэн барьж босгох вэ? Ангийн гишүүдийг өөрсдөд нь тустай байсан санаануудаас хуваалцахад урамшуул. “Бэлтгэлүүдийг хийхээ зогсоохгүй” байх нь яагаад чухал вэ?? (Aлма 50:1).

Зураг
суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Aлма 53–63-ыг уншихад ангийн гишүүдийг урамшуулах нэг арга зам нь эдгээр бүлэг дэх түүхүүд тэднийг болон гэр бүлийг нь илүү дуулгавартай байж, илүү бат бөх итгэлийг хөгжүүлэхэд урамшуулж болох юм гэдгийг хэлэх явдал байж болно.

Зураг
эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Жижиг уруу таталтуудад бууж өгөхийн үр дагаврууд.

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл “бид эхэндээ жижиг уруу таталтуудад бууж өгснөөр илүү ноцтой нүглүүд амьдралд маань ирдэг” гэдгийг заахын тулд дараах зүйрлэлийг хуваалцжээ.

“Нэг хүнийг тэмээтэйгээ элсэн цөлийг туулж байх үед салхи шуурга босож гэнэ. Аянчин тэр даруй майхнаа босгон, дотор нь орсон бөгөөд хүчит шуурганы хатуу, хүнд элснээс өөрийгөө хамгаалахаар бүх зай завсрыг хаав. Мэдээжийн хэрэг, тэмээ нь гадаа үлдсэн бөгөөд хүчит шуурганд элс тэмээний биеийг цохиж, нүд хамарт нь орж байсан тул тэр тэсэлгүй майханд оруулаач гэж гуйж гэнэ.

‘Зөвхөн намайг л багтаах зай байна’ гэж аянчин хариулж гэнэ.

‘Гэхдээ би зөвхөн хамраа оруулаад, элсээр дүүрээгүй агаараар амьсгалж болох уу?’ гэж тэмээ асуув.

‘Тэгж болох юм’ гэж аянчин хариулаад, жижигхэн нүх гарган онгойлгоход тэмээний урт хамар орж ирж гэнэ. Тэр тэмээнд ямар тухтай болсон гээч! Гэтэл тун удалгүй тэмээ нүд, чихийг нь дүүргэж байгаа элснээс залхаж эхлэв … :

‘Шуурганы элс толгой дээр харжигнаад байна. Би толгойгоо оруулж болох уу?’

Тэр удаад аянчин майхны зөвхөн дээд хэсэгт буюу өөрийнх нь хэрэглээгүй байсан хэсэгт тэмээний толгой байх учраас түүний үгэнд орох нь өөрт нь хор болохгүй юм байна гэж бодов. Тиймээс тэмээ толгойгоо майханд оруулж сэтгэл нь амарсан боловч тийм ч удсангүй.

‘Зөвхөн цээжин хэсгээ л оруулчихъя” гэж тэмээг гуйхад аянчин ахиад үгэнд нь орж, удалгүй цээжин бие болон урд хөлийг нь майханд оруулав. Эцэст нь ахин гуйж, шалсаар уг тэмээний гэдэс, ар тал, бүх бие нь майханд ороод ирэв. Тэгтэл одоо майханд багтахгүй болсон бөгөөд тэмээ нь аянчныг салхи шуурга руу түлхэн гаргасан байна” (Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball [2006], 106–7).

Заах чадвараа сайжруулах

Таны дуудлага сүнслэгээр өдөөгдсөн юм. “Таны заах дуудлага Их Эзэнээс ирдэг. … Та санваарын түлхүүр атгадаг хүмүүсийн удирдлаган доор томилогдсон болохоор амжилттай багш болоход тань хэрэгтэй хувийн илчлэлтийг хүлээн авах эрхтэй. Та эрэлхийлэн, итгэлтэй хэвээр үлдэж, зохистой байхыг хичээх тусам эдгээр адислалыг хүлээн авах болно” (Аврагчийн арга барилаар заах нь, 5).

Хэвлэх