“6-р сарын 7–13. Сургаал ба Гэрээ 63: ‘Дээрээс ирдэг тэр нь ариун нандин бөлгөө,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“6-р сарын 7–13. Сургаал ба Гэрээ 63,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2021
6-р сарын 7–13
Сургаал ба Гэрээ 63
“Дээрээс ирдэг тэр нь ариун нандин бөлгөө”
Та Сургаал ба Гэрээ 63-ыг судалж байхдаа хүлээн авсан сүнслэг удирдамжаа бичиж тэмдэглэ. Сүнслэг удирдамж нь үр адил жижигхэн байж болох ч таныг эрэлхийлж, тунгаах явцад утга учиртай, үр дүнтэй том зүйл болон хувирч болно.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Ангийн гишүүдэд хамгийн утга учиртай шүлгүүдэд ярилцлагаа төвлөрүүлэхэд туслахын тулд та тэднийг 63-р хэсгээс ярилцахыг хүсэж байгаа шүлгүүдээ жижиг цаасан дээр бичихэд урьж болно. Та тэгээд уг цааснуудыг цуглуулж, ангийн гишүүдийн олонхын санал болгосон шүлгүүдийг ярилцаж эхэлж болно. Тэднээс яагаад эдгээр шүлгийг сонгосон талаараа хуваалцахыг хүс.
Сургаалыг заа
Тэмдэг нь итгэлээр мөн Бурханы тааллаар ирдэг.
-
Сургаал ба Гэрээ 63:7–12-т заасан зарчмуудын талаар ярилцлага эхлүүлэхийн тулд тэмдгүүд эсвэл гайхамшгуудыг нүдээрээ үзсэн хүмүүсийн талаарх цөөн судрыг давтан харах нь тустай байж болно. Ангийн гишүүд тэмдгээр итгэл нь хүчирхэгжсэн (жишээлбэл, Лук 1:5–20, 59–64-ийг үзнэ үү) хүмүүсийн эсвэл тэмдэг харсан хэрнээ итгэл нь суларсан (жишээлбэл, 1 Нифай 3:27–31; Aлма 30:43–56-г үзнэ үү) хүмүүсийн жишээг бодож магад. Дараа нь ангийн гишүүд Сургаал ба Гэрээ 63:7–12 дээрээс ойлгож мэдсэн зүйлээ ашиглан, тэмдгүүдэд хандсан эдгээр өөр өөр хандлагыг тайлбарлаж болно. Та Судруудын удирдамж дахь “Тэмдэг” гэдэг үгийн доор жагсаасан тэмдгүүдийн талаарх судрын шүлгүүдийг давтаж болно (scriptures.ChurchofJesusChrist.org). Бид тэмдгүүдийг эрэлхийлж, тэдгээрт найдах байдлыг итгэлийнхээ үндэс болгоогүйдээ хэрхэн баттай итгэх вэ?
Ариун явдал нь бодол, үйлдлээ цэвэр ариун байлгахыг хэлдэг.
-
Сургаал ба Гэрээ 63:13–16-ийн ихэнх хэсэгт садар самуун явдлын талаар өгүүлдэг хэдий ч үүнд заагдсан зарчмууд нь ариун явдлын хуулийг ямар нэг байдлаар зөрчихтэй хамаатай. Ангийн гишүүдийг Сургаал ба Гэрээ 63:13–16-д дүрсэлсэн үр дагавруудыг олж тогтооход урих талаар бодож үз. Тэд эдгээр үр дагавраас сэрэмжлүүлэх “болгоомжлол” (15-р шүлэг) эсвэл сэрэмжлүүлгийн тэмдгүүдийг хийж болно. Тэд түүнчлэн эдгээр үр дагаврыг ямар утгатай гэж бодож байгаагаа ярилцаж болно. Жишээлбэл, ариун явдлын хуулийг зөрчих нь яагаад хүний дээрх шүүлтийг “занга” (15-р шүлэг) лугаа адил авчирч болох вэ? Их Эзэн бидэнд яагаад бэлгийн харьцааны нүглээ “үтэр түргэн наманч[лахыг]” (15-р шүлэг) зөвлөдөг вэ? (“Нэмэлт эх сурвалж”-аас Линда С.Рийвс эгчийн үгийг үзнэ үү).
-
Сургаал ба Гэрээ 63:16-г унших нь одоогийн нийгэм дэх порнографын өргөн тархсан нөлөөний талаар ярилцахад хүргэж болох юм. 16-р шүлэг дэх сэрэмжлүүлэг энэ асуудалтай ямар холбоотой вэ? (Энэ илчлэлт нь эрэгтэй хүмүүс эмэгтэйчүүдийг тачаадан харахтай холбоотой боловч эдгээр сэрэмжлүүлэг хүн бүрд хамаатай.) Бид өөрсдийгөө болон хайртай хүмүүсээ порнографаас хамгаалахын тулд юу хийж чадах вэ? Ангийн гишүүд бие биедээ зөвлөх дуртай байж болох юм. AddressingPornography.ChurchofJesusChrist.org вэбсайт нь порнографын асуудалтайгаа тэмцэж байгаа хэнд ч тусалж, итгэл найдвар төрүүлж чадна.
Ариун нандин зүйлсэд бишрэл хүндэтгэлтэй хандах хэрэгтэй.
-
Та ангийнхантай хамт Сургаал ба Гэрээ 63:58–64-ийг Их Эзэний нэрийг дэмий хоосон хэрэглэх талаарх сэрэмжлүүлэг болгон ярилцаж болох ба Судруудын удирдамж дээрх “Бүдүүлэг үг хэллэг” (scriptures.ChurchofJesusChrist.org) зэрэг зарим эх сурвалж ийм ярилцлагыг өрнүүлэхэд тусална. Та түүнчлэн ангийн гишүүдэд эдгээр шүлгийг илүү өргөн хүрээнд ойлгоход нь тусалж болно. Жишээлбэл, та нар “эрх мэдэлгүйгээр” (62-р шүлэг) гэх үгс энэхүү захиасыг ойлгох ойлголтод маань хэрхэн тусалж байгаа талаар ярилцаж болох юм. Түүнчлэн ангийн гишүүд “дээрээс” буюу Бурханаас ирдэг ариун нандин зүйлсийг жагсааж болно. Эдгээр зүйлийн талаар “болгоомжтойгоор” (64-р шүлэг) ярина гэдэг нь юу гэсэн үг вэ?
Нэмэлт эх сурвалж
Ариун явдал нь биднийг Ариун Сүнстэй нѳхѳрлѳхүйц болгодог.
Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн асан Линда С.Рийвс эгч ийн заажээ.
“Биднийг Ариун Сүнсний байнгын нөхөрлөлд тэнцэхүйц болгодог нь ариун журмаас өөр ямар зүйл байдгийг би мэдэхгүй. …
Бид Тэнгэрлэг Эцэгийн тавьсан жишгээс доогуурх аливаа зүйлийг үзэж, уншиж, мэдрэх юм бол уг зүйлс биднийг сул дорой болгоно. Хэдэн настай байхаасаа үл хамааран, хэрэв бидний үзэж, сонсдог эсвэл хийдэг зүйл Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимол дээр тусгагдсан Их Эзэний жишигт хүрэхгүй байвал түүнийг унтраа, гаргаж хая, устга эсвэл хаалгыг нь чанга хаа. …
… Хэрэв бид өдөр бүр Тэнгэрлэг Эцэг болон Аврагчийн биднийг хайрлах хайр хэчнээн гүн болохыг санаж, хүлээн зөвшөөрөх юм бол Тэдний дэргэд буцаж очихын тулд ямар ч зүйлийг хийхэд бэлэн байх юм” (“Бидэнд амлагдсан адислалуудад зохистой байх нь,” Ensign, Nov. 2015, 10–11 эсвэл 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 138–139).