Сургаал ба Гэрээнүүд 2021
6-р сарын 21–27. Сургаал ба Гэрээ 67–70: “Бүх дэлхийн баялгаас ч илүү үнэ цэнтэй”


“6-р сарын 21–27. Сургаал ба Гэрээ 67–70: ‘Бүх дэлхийн баялгаас ч илүү үнэ цэнтэй,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“6-р сарын 21–27. Сургаал ба Гэрээ 67–70,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав

Зураг
revelation manuscript book in display case

6-р сарын 21–27

Сургаал ба Гэрээ 67–70

“Бүх дэлхийн баялгаас ч илүү үнэ цэнтэй”

Заахад бэлтгэх гэдэг нь багшийн хувьд юу гэж хэлэх, юу хийхээ бодохоос илүү утга учиртай юм. Үүнд суралцагчид нэг нэгэндээ заахын тулд юу хийж чадах талаар бодох явдал багтах ёстой. Та ангийн гишүүдийг эдгээр судрыг уншихдаа олж авсан ойлголт эсвэл туршлагаасаа хуваалцахад хэрхэн урих вэ?

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Самбарт Энэ долоо хоногт Их Эзэн … надад заасан гэж бичээд, ангийн гишүүдийг өөрсдийн ойлгож мэдсэн нэг зүйлийг оруулан уг өгүүлбэрийг гүйцээхэд урь.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Сургаал ба Гэрээ 67:1–9

Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлтүүд үнэн бөгөөд Бурханаас ирсэн.

  • Сургаал ба Гэрээ 67-р хэсгийн түүхэн нөхцөл байдлыг ойлгох нь энэ хэсгийн ярилцлагад тустай байж болно. Ангийн нэг гишүүн энэ илчлэлтийг авахад хүргэсэн нөхцөл байдлыг дүгнэн ярьж өгч болох юм (Сургаал ба Гэрээ 67, хэсгийн тойм; Гэгээнтнүүд, 1:140–143-ыг үзнэ үү). Хэрвээ бид илчлэлтүүдийг хэвлэх талаар ярилцсан энэхүү хуралд оролцож байсан бол энэ санааг дэмжсэн ямар шалтгаануудыг хэлэх байсан бэ? Бид Иосеф Смитийн хэл ярианы төгс бус байдлын талаар санаа зовж байсан хүмүүст юу гэж хэлэх байсан бэ? 67-р хэсэг нь бидэнд бошиглогчид болон илчлэлтийн талаар юу заадаг вэ? Түүнчлэн ангийн гишүүд эдгээр илчлэлт үнэн гэдгийг өөрсдөө хэрхэн мэдэж авсан талаараа хуваалцаж болох юм.

Сургаал ба Гэрээ 68:1–6

Их Эзэний үйлчлэгчдийн сүнслэгээр өдөөгдсөн үгс бол Их Эзэний үгс юм.

  • Ангийн гишүүдэд Сургаал ба Гэрээ 68:1–6-г ярилцахад нь туслахын тулд та тэднийг жижиг бүлгүүдэд хуваан, эдгээр шүлгийг уншаад, Их Эзэний үйлчлэгчдийн сургаалын талаар ойлгож мэдсэн үнэнээ нэг нэгэнтэйгээ хуваалцахад урьж болно. Бүлгүүдийг 4-р шүлэгт заасан зарчмууд үнэн гэдгийг хэрхэн мэдсэнээ нэг нэгэнтэйгээ хуваалцахад урь. Ангийн гишүүд “Ариун Сүнсээр урагш хөдөлгөгдөх” (3-р шүлэг) үедээ ярьж эсвэл заасан туршлагаасаа мөн Их Эзэн хэрхэн тэдэнтэй хамт байж, тэдний дэргэд зогсож байсан (6-р шүлгийг үзнэ үү) талаар хуваалцаж болно.

  • Та эдгээр шүлэг нь Ерөнхий чуулганаар Их Эзэний үйлчлэгчдийн заадаг зүйлстэй хэрхэн хамааралтай талаар ярилцахыг хүсвэл “Нэмэлт эх сурвалж” дахь ахлагч Жэффри Р.Холландын үг тус болох болно. Ангийн гишүүд бас эдгээр шүлэгт байгаа, сургаалд итгэх итгэлийг нь батжуулсан захиасыг сүүлийн Ерөнхий чуулганаас хуваалцаж болно.

Сургаал ба Гэрээ 68:25–31

Эцэг эхчүүд хүүхдүүддээ заах үүрэгтэй.

  • Ангид тань эцэг эхчүүд эсвэл ирээдүйн эцэг эхчүүд байгаа юу? 68-р хэсэгт Их Эзэний эцэг эхчүүдэд өгсөн зөвлөгөөний талаар ярилцах нь тэдэнд тустай байж болох юм. Жишээлбэл, ангийн зарим эцэг эх 25–28-р шүлгээс нэг зарчмыг сонгож, эдгээр зүйлийг хүүхдүүддээ хэрхэн заахыг хичээдэг талаар ярилцаж болно (29–31-р шүлэгт мөн чухал зарчмууд бий). Эсвэл ангийн гишүүд эцэг эх нь өөрсдөд нь сайн мэдээний зарчмуудыг хэрхэн заасан талаар ярьж болно.

    Хүүхдүүдийн хувьд яагаад гэр орон нь сайн мэдээнээс суралцах хамгийн сайн газар байдаг вэ? Хүүхдүүддээ заах үүрэгтээ тэнцэхгүй гэж бодож эсвэл сандарч байгаа эцэг эхчүүдэд бид юу гэж хэлэх вэ?

    Зураг
    Гэр бүлээрээ суралцаж байгаа нь

    Их Эзэн эцэг эхчүүдэд хүүхдүүддээ зааж сургах үүргийг өгсөн.

Сургаал ба Гэрээ 70:1–4

Бид Их Эзэний бидэнд өгсөн илчлэлтүүдийн төлөө хариуцлага хүлээдэг.

  • Их Эзэн хэдэн ахад илчлэлтүүдийг Миссури рүү аваачин, хэвлүүлэх ажлыг хариуцуулан даалгасан. Бид өөрсдийгөө ямар байдлаар илчлэлтийг хариуцдаг гэж үзэж болох вэ? Энэ хэсэг дэх ажил үүргийн тухай өөр ямар заавар бидэнд хамаарах вэ?

Зураг
нэмэлт эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Бурхан өнөөдөр ч бидэнд хандан ярьдаг.

Ахлагч Жэффри Р.Холланд Сургаал ба Гэрээ 68:4 дээр заагдсан зарчим нь Ерөнхий чуулганд хэрхэн хамаардаг талаар ийн хуваалцсан. “Чуулганы дараа зөвхөн сонссон зүйлийнхээ талаар тунгаан бодоод зогсохгүй чуулган ямар гайхалтай үйл явдал болох мөн хожмын үеийн гэгээнтэн бид энэхүү чуулганы ач холбогдол, үүгээр дамжуулан бид дэлхийд юуг түгээж, юуг харуулахыг хүсдэг талаар бодоод үзээрэй. Бид бүх үндэстэн, ястан, хэлтэнд хандан Бурхан зөвхөн амьд төдийгүй бидэнд хандан ярьдаг гэдгийг, мөн энэ үед төдийгүй өнөөдөр бидний сонссон зөвлөмж бол Ариун Сүнсний удирдамжаар өгөгдсөн ‘Их Эзэний таалал, … Их Эзэний үгс, … Их Эзэний дуу хоолой мөн аврал дахь Бурханы сүр хүч … [Сургаал ба Гэрээ 68:4]” мөн гэдгийг гэрчилж байна (“Үндэстнүүдийн төлөө өргөх туг,” Ensign эсвэл Liahona, 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 122).

Заах чадвараа сайжруулах

Суралцагчдад бие биеэ өргөн дэмжихэд тусал. “Танай анги дахь хүн бүр сайн мэдээний дагуу амьдрахтай холбоотой гэрчлэл, бодол санаа, туршлагын чухал эх сурвалж болно. Тэднийг нэг нэгэнтэйгээ хуваалцаж, бие биеэ өргөн дэмжихэд урь” (Аврагчийн арга барилаар заах нь, 5).

Хэвлэх