Сургаал ба Гэрээнүүд 2021
6-р сарын 28-аас 7-р сарын 4. Сургаал ба Гэрээ 71–75: ”Та нарын эсрэг ямар ч зэвсэг амжилтад хүрэх нь үгүй”


“6-р сарын 28-аас 7-р сарын 4. Сургаал ба Гэрээ 71–75: ‘Та нарын эсрэг ямар ч зэвсэг амжилтад хүрэх нь үгүй,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“6-р сарын 28-аас 7-р сарын 4. Сургаал ба Гэрээ 71–75,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2021

Есүс хоньдын хамт

Хоньчны зүрх сэтгэлд эрхэм дотно, Саймон Дьюви

6-р сарын 28-аас 7-р сарын 4

Сургаал ба Гэрээ 71–75

”Та нарын эсрэг ямар ч зэвсэг амжилтад хүрэх нь үгүй”

Та Сургаал ба Гэрээ 71–75-ыг уншиж байхдаа заадаг хүмүүсээ бод. Та тэдний тухай юу мэдэх вэ? Тэдэнд юу хэрэгтэй вэ?

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ангийн гишүүдийг Сургаал ба Гэрээ 71–75-аас суралцаж байхдаа олж мэдсэн зарим үнэнээ хуваалцахад урь. Тэд эдгээр үнэний талаар ямар туршлага олж авсан бэ?

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Сургаал ба Гэрээ 71

Бид итгэл үнэмшлээ хамгаалахдаа Ариун Сүнсний удирдамжийг дагаж чадна.

  • Бид итгэл үнэмшлээ хамгаалахдаа айж, сандарч байсан уу? Та ангийн гишүүдийг Сургаал ба Гэрээ 71 дээрээс Их Эзэний Иосеф, Сидней хоёрыг Эзра Бүүт болон бусдын шүүмжлэлд хэрхэн хандахыг хүссэнийг дүрсэлж байгаа үгсийг самбарт бичихэд урьж болох юм. Ангийн гишүүд дараа нь жижиг бүлгүүдэд хуваагдан, эдгээр заавар бидний хувьд өнөө үед ямар утгатай байж болох талаар ярилцаж болно. Бид Их Эзэний өгсөн “Сүнсний тэрхүү хэмжээ[ний дагуу]” үйлдэх нь яагаад чухал вэ? (1-р шүлэг).

     Түүнчлэн “Everyday Example: When Beliefs Are Questioned” (ChurchofJesusChrist.org) видео бичлэгийг үзэх нь тустай байж магад.  Ангийн гишүүд уг видео бичлэгт үзүүлсэн үнэнүүдийг 71-р хэсгээс олж мэдэж болно. Мөн тэд Аврагч Өөрийг нь шүүмжилдэг байсан хүмүүст хэрхэн хариулдаг байсан талаарх жишээнүүдийг хуваалцаж болно (жишээлбэл, Матай 22:15–22; 26:59–64; Иохан 10:37–38-ыг үзнэ үү).

Сургаал ба Гэрээ 72:8–16

Бишопууд нь Их Эзэний хаант улсын сүнслэг болон материаллаг ажлуудын даамал юм.

  • “Ньюел К.Витнейг Көртландын бишопоор дуудагдах үед Их Эзэний түүнд өгсөн зааварчилгаа өөрсдөд нь үйлчлэхээр дуудагдсан бишопуудад талархахад нь заадаг хүмүүст тань хэрхэн туслах вэ? Та ангийн гишүүдээс Сургаал ба Гэрээ 72:8–16-г судалж, бишоп Витнейн зарим үүрэг хариуцлагыг олж, тэдгээрийг өнөөгийн бишопуудын үүрэг хариуцлагуудтай харьцуулахыг хүсэж болно (“Нэмэлт эх сурвалж” дээрээс бишопын хариуцлагуудыг тайлбарласан ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн үгийг үзнэ үү). Ангийн гишүүд бишопын үйлчлэлээр хэрхэн адислагдсан талаараа хуваалцаж болно. Бид бишопуудаа илүү бүрэн дүүрэн дэмжихийн тулд юу хийж чадах вэ?

    Торх ба шуудайтай хоол хүнс

    Бишоп гишүүдэд материаллаг хэрэгцээгээ хангахад нь тусалдаг.

Сургаал ба Гэрээ 73

Бид сайн мэдээг хуваалцах боломжуудыг эрэлхийлж чадна.

  • Их Эзэн Иосеф Смит, Сидней Ригдон хоёрт Библийн орчуулга дээр ажиллах явцдаа “боломжийнхоо хэрээр” (Сургаал ба Гэрээ 73:4) сайн мэдээг номло хэмээн хэлсэн. Ангийн гишүүд бусад үүрэг хариуцлагаа биелүүлэх явцдаа сайн мэдээг хуваалцах “боломжийн” буюу бодит зарим арга замыг хуваалцаж болох юм. Тэд ахлагч Дийтр Ф.Угдорфын “Номлолын ажил бол зүрх сэтгэл доторхоо хуваалцах явдал юм” гэдэг үгээс тус болох зөвлөгөөг олж болно (Ensign, May 2019, 15–18 эсвэл 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 14–18).

Сургаал ба Гэрээ 75:2–16

Бурхан биднээс “хүч, чадлаараа хөдөлмөрлөх[ийг]” хүсдэг.

  • Сайн мэдээг хэрхэн хуваалцах талаар Их Эзэний хэдэн ахлагчид өгсөн зааварчилгаа нь ангийн гишүүдэд сайн мэдээг илүү хичээнгүйлэн хуваалцахад сүнслэгээр өдөөж болно. Та самбарт Хүч, чадлаараа хөдөлмөрлө гэж бичээд, ангийн гишүүдээс сайн мэдээг хуваалцахдаа чадлынхаа хэрээр хөдөлмөрлөдөг хэн нэгний талаар бодох үед санаандаа орж ирж байгаа үгсийг жагсаан бичихийг хүс. Түүнчлэн тэд сайн мэдээг хуваалцахдаа “үлдэх,” “залхуурах” гэдэг нь юу гэсэн утгатай болохыг ярилцаж болно. Сургаал ба Гэрээ 75:2–16 нь Аврагч Өөрт нь үнэнчээр үйлчилдэг хүмүүсийг хэрхэн дэмждэг талаар бидэнд юу зааж байна вэ?

нэмэлт эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Бишопын хариуцлагууд.

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли:

“Би зүрх сэтгэлдээ бишопуудад талархах талархлаар дүүрэн явдаг. Энэ албыг зохион байгуулж, ажилладаг болгосон Бүхнийг Чадагчийн илчлэлтэд би гүнээ талархдаг. …

… Бид та нарыг тойргийнхоо дээд прист, хүмүүсийн зөвлөх, бэрхшээлтэй байгаа тэдний хамгаалагч болон туслагч, шаналж байгаа тэднийг тайтгаруулагч, тусламж хэрэгтэй тэдэнд нийлүүлэгч байгаасай гэж хүсдэг. Бид та нарыг тойрогт чинь заагдаж байгаа сургаалын, заагдаж байгаа зүйлсийн чанарын, шаардлагатай олон албадад дуудах дуудлагын хамгаалагч, асрагч байгаасай гэж хүсдэг. …

… Та нар хэнийг ч өлсгөлөн, хувцасгүй, гэр оронгүй явахгүй байхад анхаарах ёстой. Та нар өөрсдийн удирдаж байгаа хүмүүсийн нөхцөл байдлыг мэдэх ёстой.

Та нар хүмүүсийнхээ тайвшруулагч, хөтөч нь байх ёстой. Та нарын хаалга ямар ч шаналал, гутралд нээлттэй байх ёстой. Тэдний ачааг үүрэлцэхэд та нарын нуруу хүчтэй байх ёстой. Та нар бурууг үйлдэгчдэд ч хайраар хандах ёстой” гэж заасан (“The Shepherds of the Flock,” Ensign, May 1999, 52–53).

Заах чадвараа сайжруулах

Христтэй илүү адилхан багш болоорой. Хэрхэн Аврагчтай илүү адил заахад суралцахдаа Аврагчийн арга барилаар заах нь гарын авлагын 37-р хуудсан дээрх хувийн үнэлгээний асуултуудыг ашиглахыг бодож үзнэ үү.