Сургаал ба Гэрээнүүд 2021
7-р сарын 12–18. Сургаал ба Гэрээ 77–80: “Би та нарыг удирдах болно”


“7-р сарын 12–18. Сургаал ба Гэрээ 77–80: ‘Би та нарыг удирдах болно,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“7-р сарын 12–18. Сургаал ба Гэрээ 77–80,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2021

Есүсийг дагаж буй хоньд

Гэртээ харих нь, Ким Ён Сун

7-р сарын 12–18

Сургаал ба Гэрээ 77–80

“Би та нарыг удирдах болно”

Энэхүү тоймд орсон үйл ажиллагаанууд зөвхөн санал болгох зориулалттай гэдгийг санаарай. Таныг Сургаал ба Гэрээ 77–80-ыг залбиран байж судлах үед ангийн гишүүддээ хэрхэн хамгийн сайнаар заахыг мэдэхэд тань Сүнс удирдах болно.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Хэрэв та урьдчилан асуувал ангийн тань зарим гишүүн ойлгосон зүйлээ хуваалцах магадлал илүү өндөр байх болно. Хичээлээс хэд хоногийн өмнө заримтай нь холбоо барьж, тэднийг Сургаал ба Гэрээ 77–80 дээрээс өөрсдөд нь гүн сэтгэгдэл төрүүлсэн ямар нэгэн зүйлийг хуваалцах бэлтгэлтэй ирэхийг хүсэх талаар бодож үз.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Сургаал ба Гэрээ 77

Бурхан Өөрийнх нь нууцуудыг мэдэхээр эрэлхийлдэг хүмүүст тэдгээрийг илчилдэг.

  • Ангийн гишүүд энэ долоо хоногт 77-р хэсгээс суралцахдаа, Илчлэл номын тэмдгүүдийн талаар олж мэдсэн зүйлээ хуваалцаж болох юм. Иосеф Смитийн хүлээн авсан хариултуудын талаар ярих нь ангийн гишүүд судраас суралцахдаа хэрхэн ойлголт эрэлхийлж болох талаарх ярилцлагад хүргэж болно. Бид Иосефын асуултуудаас юу сурч мэдэх вэ? Ангийн гишүүд сайн мэдээний талаарх асуултууд нь илүү ихийг ойлгоход хүргэсэн туршлагаасаа хуваалцахыг хүсэж болох юм.

Сургаал ба Гэрээ 78:17–19

Их Эзэн биднийг удирдах болно.

  • Сургаал ба Гэрээ 78:17–19-ийн талаар ярилцлага эхлүүлэхийн тулд, та ангийн зарим гишүүний бага насны зургийг үзүүлж болно (тэднээс ийм зургаа ангид авчрахыг урьдчилан хүсээрэй). Ангийнхнаар зурган дээрх хүүхэд хэн болохыг таалгуул. Зураг авчирсан ангийн гишүүд тэр зургийг авхуулснаас хойш хэрхэн өөрчлөгдсөн талаараа ярьж болно. Тэгээд ангийнхан Сургаал ба Гэрээ 78:17–19-ийг уншаад, дараахын адил асуултуудыг тунгаан бодож болно. Яагаад бид Их Эзэнд бяцхан хүүхэд мэт санагддаг вэ? Тэр биднийг ямар арга замаар хүүхдүүдтэй адил байгаасай хэмээн хүсдэг вэ? (Мозая 3:19-ийг үзнэ үү). Мөн Тэр биднийг ямар арга замаар өсөж хөгжөөсэй гэж хүсдэг вэ? Эдгээр шүлэгт Тэр өсөж хөгжихөд маань туслах ямар зөвлөгөөг өгсөн бэ?

    Их Эзэн хэрхэн “[биднийг] удирдаж” (18-р шүлэг) болох талаарх ангийн гишүүдийн ойлголтыг өргөжүүлэхийн тулд “Нэмэлт эх сурвалж” дахь үгсийг хуваалцах талаар бодож үз.

Сургаал ба Гэрээ 79–80

Бурханд үйлчлэх дуудлага нь хаана үйлчилж байгаагаас илүү чухал.

  • Тойрог, салбарт хүлээн авсан дуудлагадаа эсвэл номлогчоор үйлчлэхээр дуудагдсан газартаа эхэндээ сэтгэл дундуур байсан хүмүүс танай ангид байж магадгүй. Тэднээс цөөн хэд нь туршлагаа хуваалцахыг хүсэж болно. Сургаал ба Гэрээ 80:3-т өгсөн Их Эзэний зөвлөгөө энэ нөхцөлд бидэнд хэрхэн тус болж болох вэ? “Энэ нь хамаагүй” гэдэг үгс юу гэсэн утгатай вэ? “Та нар буруудах нь үгүй” гэдэг нь ямар утгатай вэ? Бидний дуудлагын хувьд Их Эзэнд юу нь хамгийн их хамаатай байж болох вэ? Ахлагч Дэвид А.Бэднарын “Ажилд дуудагдсан болой” гэдэг үгэн дэх 80-р хэсгийн талаарх ойлголт тустай байх болно (Ensign, May 2017, 68 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 57–60).

  • 79 ба 80-р хэсэг дэх илчлэлтүүдийг сайн мэдээг номлохоор дуудагдсан хүмүүст зориулсан хэдий ч Их Эзэнд үйлчилж байгаа бид бүгдэд хамаарах зарчмуудыг агуулдаг. Эдгээр зарчмыг олоход нь ангийн гишүүдэд туслахын тулд та тэднийг Сүмд нэгдээд удаагүй, бас анхныхаа дуудлагыг хүлээн авсан нэг найзтай гэж төсөөлөн бодохыг хүс. Ангийн гишүүдийг тэр найздаа дэмжлэг зөвлөгөө өгсөн захиа бичихэд уриад, үүндээ 79 ба 80-р хэсгээс эшлэл авч оруулахад урамшуул. Ангийн цөөн хэдэн гишүүн бичсэнээ хуваалцаж болно.

    Ярилцаж буй эмэгтэйчүүд

    Биднийг Өөрт нь болон бусдад үйлчлэхэд Их Эзэн баярладаг.

нэмэлт эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Их Эзэн Ариун Сүнсээр дамжуулан биднийг удирдах болно.

Ерөнхийлөгч Хэнри Б.Аиринг чухал шийдвэр гаргахдаа удирдамж авахыг хүсэн залбирсан бөгөөд Их Эзэнээр удирдуулж сурсан туршлагаасаа ийн хуваалцсан юм.

“Би залбирсан бөгөөд олон цагийн туршид ямар ч хариу ирээгүй мэт санагдаж байв. Үүр цайхын өмнөхөн надад нэгэн мэдрэмж төрөв. Хүүхэд цагаасаа хойш мэдэрч байгаагүй тийм хүүхэд мэт мэдрэмж надад төрөв. Зүрх сэтгэл, оюун ухаан маань туйлын нам гүм мэт санагдаж, дотоод сэтгэлийн тэрхүү нам гүмд амар амгалан байв.

Гайхлыг маань төрүүлж, би “Тэнгэрлэг Эцэг ээ, миний юу хүсэх нь хамаагүй. Миний юу хүсэж байгаа нь надад цаашид хамаагүй. Би зөвхөн Таны хүсэл биелээсэй гэж хүсэж байна. Миний хүсэж байгаа зүйл энэ л байна. Надад юу хийхийг маань хэлж өгөөч” гэж залбирсан.

Тэр мөчид би урьд өмнө мэдэрч байгаагүй тийм нам гүмийг дотроо мэдэрсэн. Үгс надад ирсэн бөгөөд би энэ нь хэнээс ирснийг баттай мэдэж байлаа. Миний юу хийх ёстой нь тодорхой байв. Би үр дүнгийнх нь талаар ямар нэг амлалт хүлээж аваагүй. Түүний миний төлөө хүссэн зүйлд хүрэхэд аль замыг дагахыг хэлүүлсэн хүүхэд нь би юм гэсэн баталгаа л надад өгөгдсөн” (“As a Child,” Ensign эсвэл Liahona, May 2006, 16).

Заах чадвараа сайжруулах

Судраас эхэл. Нэмэлт эх сурвалжид хандахаасаа өмнө судруудыг хичээнгүйлэн судалж, тунгаан бод. Энэ нь заах үедээ сурч мэдсэн зүйлдээ тулгуурлахад тань туслах Сүнсийг урих юм (Аврагчийн арга барилаар заах нь,12-ыг үзнэ үү.)