“7-р сарын 19–25. Сургаал ба Гэрээ 81–83: ‘Их нь өгөгдсөн түүнээс их нь шаардагддаг,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“7-р сарын 19–25. Сургаал ба Гэрээ 81–83,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2021
7-р сарын 19–25
Сургаал ба Гэрээ 81–83
“Их нь өгөгдсөн түүнээс их нь шаардагддаг”
Ангийн тань гишүүд гэртээ судраас суралцахдаа сүнслэг туршлагуудыг олж авч байгаа гэдгийг санаарай. Нэг нэгнээ өргөн дэмжихийн тулд туршлагаасаа хуваалцахыг та хэрхэн урамшуулах талаар залбирч байгаад бодож үз.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Тухайн хэсэгт сайн гарчиг болох үгсийг дараах хэсэг болгоноос сонгоход ангийн гишүүдийг урь. Сургаал ба Гэрээ 81, 82 ба 83. Тэд яагаад энэ гарчгийг сонгосон бэ?
Сургаалыг заа
Сургаал ба Гэрээ 81:5; 82:18–19
Бидний хүн болгон “хөршийнхөө анхаарал тусламжийг эрэлхийл[эх]” нь зүйтэй.
-
Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм нь Сургаал ба Гэрээ 81:5-ын талаар тунгаан бодох асуултуудыг санал болгодог. Тэдгээр нь түүнчлэн ангид сайн ярилцлагыг өрнүүлэх асуултууд юм. Та ямар нэг байдлаар “сул дорой” байдлыг мэдэрсэн мөн хэн нэгний үйлчлэл таныг өргөж, хүчирхэгжүүлсэн тухай хувийн туршлагаасаа хуваалцахыг бодоорой. Ангийн гишүүд өөрсдөө иймэрхүү хуваалцах туршлагатай байж болох юм. Та мөн “Нэмэлт эх сурвалж” дахь ерөнхийлөгч М.Рассэлл Баллардын үгийг хуваалцаж болно.
-
Ангийн гишүүдийг Сургаал ба Гэрээ 82:18–19-ийг судалж, бусдад үйлчлэхийн зорилго болоод адислалуудыг ойлгоход нь туслах зарчмуудыг олж мэдэхийг хүсэх талаар бодоорой. Тэгээд ойлгож мэдсэн зүйлсээ хуваалцах боломжийг тэдэнд олго.
“Миний хэлснийг та нар хийхэд Их Эзэн бибээр үүрэг хүлээдэг.”
-
Та ангийн гишүүдэд сайн дураараа дуулгавартай байх болон Бурханы амласан адислалуудын хоорондын харилцааг ойлгоход нь туслахын тулд Сургаал ба Гэрээ 1:37–38; 82:10; 130:20–21-ийг хамтдаа эсвэл жижиг бүлгүүд болон уншиж болно. Эдгээр судар Их Эзэний тухай бидэнд юу заадаг вэ? Ангийн гишүүд эдгээр шүлэгт үндэслэн, Түүний шинж чанарыг дүрсэлж байгаа үгсийг жагсааж болох юм.
-
10-р шүлгийг уншсаныхаа дараа ангийн гишүүд Их Эзэн бидэнд юуг амласан мөн Их Эзэн хэрхэн Өөрийн амлалтуудыг сахидаг талаар ярилцаж болно. “Нэмэлт эх сурвалж” дахь Виржиниа Х.Пийрс эгчийн хэлсэн түүх ангийн гишүүдэд Их Эзэн биднийг байнга хүсэн хүлээж байгаагаар маань биш, харин Өөрийн мэргэн ухааны дагуу адисалдаг гэдгийг ойлгоход тусалж болох юм.
-
Бид Сургаал ба Гэрээ 82:8–10-аас Тэнгэрлэг Эцэг бидэнд яагаад зарлиг өгдөг талаар юу сурч мэддэг вэ? Ангийн гишүүд зарлигууд нь хязгаар хориг тавьдаг гэж бодож байгаа найз эсвэл хүүхдэдээ туслахдаа ашиглах ойлголтуудыг эдгээр шүлгээс олж болно. Эсвэл тэд зарлигуудыг адислал гэж үздэг болохыг заасан туршлагаасаа хуваалцаж болно.
Нэмэлт эх сурвалж
Цэвэр ариун сүсэг бишрэл.
Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард ийн заасан.
“Шавь байхад биднээс олон зүйлийг шаардаж, бид олон зүйлд санаа тавих хэрэгтэй болж мөн олон үүрэг даалгавар хүлээдэг. Гэхдээ зарим үйл ажиллагаа үргэлж Сүмийн гишүүнчлэлийн төвд байх болно. “Иймийн тул, итгэлтэй байгтун; чамайг миний томилсон албан тушаалд үүргээ биелүүлэгтүн; сул доройчуудад тусал, доош унжсан гарнуудыг өргөгтүн, мөн сул дорой өвдөгнүүдийг хүчирхэг болгогтун” хэмээн Их Эзэн зарлигласан [Сургаал ба Гэрээ 81:5; налуу бичилт нэмэгдсэн].
Энэ бол Сүм ажлаа хийж байгаа хэрэг! Энэ бол цэвэр ариун шашин! Биднийг сүнслэг болон материаллаг байдлын хувьд тусламж хэрэгтэй байгаа хүмүүст тусалж, тэднийг өргөн, хүчирхэгжүүлэх үед сайн мэдээ жинхэнэ утгаараа тэнд хэрэгжиж байна гэсэн үг! Энэ нь тэднийг эргэж тойрон туслахыг биднээс шаарддаг [Иаков 1:27-г үзнэ үү]. Ингэснээр Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт болон Түүний Цагаатгалд итгэх тэдний итгэлийн гэрчлэл зүрх сэтгэлд нь буух болно” (“Бурханы үнэ цэнтэй бэлгүүд,” Ensign, May 2018, 11 эсвэл 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 11).
Их Эзэн Өөрийн гайхамшигт арга замуудаар биднийг адисалдаг.
Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн асан Виржиниа Х.Пийрс эгч төөрөлдсөн хүүхдүүдийнхээ талаар санаа зовж байсан нэгэн эмэгтэйн тухай өгүүлжээ. Тэр ариун сүмд илүү олон орох хэт өндөр зорилго тавьсан бөгөөд хүүхдүүдийнх нь зүрх сэтгэлийг өөрчилснөөр Их Эзэн энэхүү агуу золиосыг эрхэмлэх болно гэж баттай мэдэрч байв. Тэр ийн өгүүлжээ.
“Арван жилийн турш ариун сүмд илүү олон орж, байнга залбирсны дараа хүүхдүүдийн маань сонголт өөрчлөгдөөгүй хэвээр гэж хэлэхдээ би харамсаж байна. …
Гэвч би өөрөө өөрчлөгдсөн. Би өөр эмэгтэй болон өөрчлөгдсөн. … Би цаг хугацааны хязгаар тавихаа больж, Их Эзэнийг хүлээх чадвартай болсон. Миний тавих шаардлага өөрчлөгдсөн. Би хүүхдүүдээ өөрчлөгдөхийг хүлээхийн оронд, үе үе ийм нигүүлслийг хүлээдэг болсон бөгөөд тэдгээрийн төлөөх талархлаар дүүрэн байдаг. … Их Эзэн гайхамшигтай арга замаар ажилладаг бөгөөд бүх оюун ухааныг давах амар тайвнаар би үнэхээр дүүргэгдсэн” (“Prayer: A Small and Simple Thing,” At the Pulpit [2017], 288–289).