Сургаал ба Гэрээнүүд 2021
7-р сарын 26-аас 8-р сарын 1. Сургаал ба Гэрээ 84: “Бурханлаг чанарын хүч”


“7-р сарын 26-аас 8-р сарын 1. Сургаал ба Гэрээ 84: ‘Бурханлаг чанарын хүч,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“7-р сарын 26-аас 8-р сарын 1. Сургаал ба Гэрээ 84,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2021

Иосеф Смит Мелкизедек санваар хүртсэн нь

Сэргээлт, Лиз Лэмон Свиндл

7-р сарын 26-аас 8-р сарын 1

Сургаал ба Гэрээ 84

“Бурханлаг чанарын хүч”

Та ангийн гишүүдийг Сургаал ба Гэрээ 84-өөс суралцах үедээ сурч мэдсэн зүйлээ хуваалцахад урихын тулд юу хийх вэ?

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ангийн гишүүдийг Бурханы санваарыг илүү сайн ойлгоход нь сүнслэгээр нөлөөлж, тусалсан 84-р хэсгээс олж мэдсэн үнэнээ ангийн өөр нэг гишүүнтэй хуваалцахад урь. Дараа нь цөөн суралцагчийг ангийнхантай хуваалцахад урь.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Сургаал ба Гэрээ 84:1–5, 17–28, 31–42

Бид бүгдээрээ Бурханы санваарын хүч болон адислалуудыг ашиглах боломжтой.

  • Их Эзэн энэ “санваарын талаарх илчлэлт[ийг]” (Сургаал ба Гэрээ 84, хэсгийн гарчиг) Сионд ариун сүм баригдах болно хэмээн зааснаар эхэлдэг (1–5-р шүлгийг үзнэ үү). Та ариун сүмийн ариун нандин зорилгууд болон санваарын хоорондох холбоо харилцааг ойлгоход нь ангийн гишүүдэд хэрхэн тусалж чадах вэ? Та Санваарын зорилгууд юу вэ? гэх мэт асуултыг самбарт бичин, Сургаал ба Гэрээ 84:17–28, 31–42 дээрээс хариултуудыг хайж олоход ангийн гишүүдийг урьснаар эхэлж болно. Ариун сүмүүд болон ариун сүмийн ёслолууд эдгээр зорилгыг биелүүлэхэд хэрхэн тусалдаг вэ?

  • Тэдний амьдралд санваар ямар хүчтэй байж болохыг ойлгоход нь ангийн гишүүдэд туслахын тулд та тэднийг Сургаал ба Гэрээ 84:17–28-ыг уншиж, тэдний амьдрал Бурханы санвааргүйгээр ямар өөр байж болох талаар бодоход урь. Тэднийг яагаад санваарын төлөө талархаж байгаагаа мөн гэр бүл, дуудлага эсвэл хувийн амьдралдаа санваарын хүчийг мэдэрсэн туршлагаасаа хуваалцахад урамшуул. Бид санваарын хүчийг хэрхэн авч болох вэ?

  • Санваарын тангараг болон гэрээ нь (Сургаал ба Гэрээ 84:31–42-ыг үзнэ үү) санваарын албанд томилогдсон хүмүүст онцгой чухал юм. Гэхдээ эдгээр шүлэг дэх амлагдсан адислалуудын олон нь хүн бүхэнд хүртээлтэй. Та ангийн гишүүдэд эдгээр амлалт ямар хамаатай болохыг нь олж харахад туслахын тулд тэднийг 33–42-р шүлгийг уншаад, санваарыг болон Их Эзэний үйлчлэгчдийг мөн Их Эзэнийг “хүлээн авах” (35-р шүлэг) арга замуудын талаар ярилцахад урьж болно. Бид санваарын адислалуудыг хүлээн авахын тулд юу хийх хэрэгтэйг олж мэдэхийн тулд “Нэмэлт эх сурвалж” дээрх үгсийг тэд бас уншиж болно. Та түүнчлэн ангийн гишүүдэд “Эцэгт минь байгаа бүхэн” (38-р шүлэг) гэдэгт юу багтаж болох талаар болон Түүний шинж чанар, Түүний таашаадаг амьдралын хэв маяг гэх мэтийн талаар бодоход тусалж болох юм. Эдгээр шүлэг болон үгсийн юу нь бидэнд гүнзгий сэтгэгдэл төрүүлдэг вэ?

    Ариун ёслолоос хүртэж буй эмэгтэй

    Санваарын ёслолууд Бурханы бүх хүүхдийг адисалдаг.

Сургаал ба Гэрээ 84:61–88

Их Эзэн Өөрт нь үйлчилдэг хүмүүсийг дэмждэг.

  • Эдгээр шүлэг нь “явж, хаант улсын энэхүү сайн мэдээг тунхаглах” (80-р шүлэг) тэдэнд зориулагдсан хэдий ч эдгээрт агуулагдсан олон зарчим нь Бурханд үйлчилж байгаа бүх хүнд хамаатай. Та ангийн гишүүн бүрд Сургаал ба Гэрээ 84:61–88-аас нэг хэсгийг уншуулахаар өгч, Их Эзэнд үйлчилдэг бүх хүнд хамаатай ойлгож мэдсэн зүйлээ ангийн өөр гишүүнтэй хуваалцахыг тэднээс хүс. Ангийн гишүүд дуртай шүлэг юм уу шүлгүүдийг цээжлэхээр эсвэл өдөр бүр харж байх газарт ил тавихаар сонгож болно. Ямар ямар амлалтад тэд их баяртай байна вэ? Бид эдгээр шүлгээс одоогийн бүрэн цагийн номлогчдыг эсвэл үйлчлэхээр бэлтгэж байгаа тэднийг сүнслэгээр өдөөх юуг хуваалцах вэ?

нэмэлт эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Бүх хүн Эцэгт байгаа бүхнийг хүлээн авч чадна.

Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард “Их Эзэнтэй ариун гэрээнүүдийг байгуулж, тэдгээр гэрээгээ хүндэлдэг хүн бүр хувийн илчлэлт хүлээн авч, тэнгэр элчүүдийн тохинууллаар адислагдаж, Бурхантай харилцан, сайн мэдээний бүрэн байдлыг хүлээн авч мөн эцэст нь Есүс Христтэй хамт Эцэгт байгаа бүгдийн өв залгамжлагчид болох эрхтэй” хэмээн заасан (“Men and Women and Priesthood Power,” Ensign, Sept. 2014, 32).

1878 онд Солт Лэйк гадасны анхны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл “Тэнгэрлэг Эцэгийн маань адислалуудаар дамжуулан бид, Түүний эмэгтэйчүүд дэлхий дээр Бурханы хаант улсыг өсгөн бэхжүүлэхэд энэ цагт болон мөнхөд адислалуудыг хүлээн авч чадах тэрхүү ариун сүмүүдийг барихад туслахаар ах нартай хамтран хөдөлмөрлөхөөр дуудагдсандаа үнэхээр талархаж байна. Их Эзэний өргөөнд хүлээн авдаг амьд болон нас барагсдын төлөөх бүх ёслолд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн дэргэд зогсож, Их Эзэнд эрэгтэй хүн эмэгтэй хүнгүй, эмэгтэй хүн эрэгтэй хүнгүй байх ёсгүй гэдгийг харуулж байна” гэж бичжээ (Mary Isabella Horne, Elmina S. Taylor, and Serepta M. Heywood, “To the Presidents and Members of the Relief Society of Salt Lake Stake of Zion, Greeting!Woman’s Exponent, Jan. 15, 1878, 123).

Заах чадвараа сайжруулах

Заах зүйлээ сургаал дээр төвлөрүүл. Таны хичээлийн ярилцлагууд сударт байгаа үндсэн сургаалууд дээр төвлөрөхөд анхаар. Судруудыг уншаад, олж мэдсэн үнэнүүд болон эдгээр үнэний дагуу амьдарснаар олж мэдсэн туршлагаасаа хуваалцахад ангийн гишүүдийг урих замаар та үүнийг хийж болно. (Аврагчийн арга барилаар заах нь, 20–21-ийг үзнэ үү.)