Сургаал ба Гэрээнүүд 2021
8-р сарын 23–29. Сургаал ба Гэрээ 93: “Түүний бүрэн байдлыг хүлээн ав”


“8-р сарын 23–29. Сургаал ба Гэрээ 93: ‘Түүний бүрэн байдлыг хүлээн ав,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“8-р сарын 23–29. Сургаал ба Гэрээ 93,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав

Стэфэн, Бурханыг болон Есүс Христийг харав

Бурханы баруун гар талд зогсож буй Хүний Хүүг би харж байна, Волтэр Рэйн

8-р сарын 23–29

Сургаал ба Гэрээ 93

“Түүний бүрэн байдлыг хүлээн ав”

Таны заадаг хүмүүс Тэнгэрлэг Эцэгийн эрхэм, сүнслэг охид хөвгүүд бөгөөд тэдэнд тэнгэрлэг чадавх бий. Та Сургаал ба Гэрээ 93-ыг судалсныхаа дараа, “гэрэл ба үнэнд” өсөхөд нь туслахын тулд юу хийхээр сүнслэгээр өдөөгдөж байна вэ? (36-р шүлэг).

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Сургаал ба Гэрээ 93 дээр, Есүс Христ биднийг … урьсан гэж самбарт бич. Ангийн гишүүдийг энэ өгүүлбэрийг гүйцээх арга замуудыг санал болгоход урь.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Сургаал ба Гэрээ 93

Бид Бурхан Эцэгийг болон Түүний Хүү Есүс Христийг шүтэн биширдэг.

  • Ангийн гишүүд Сургаал ба Гэрээ 93-ыг судлахдаа, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар олон үнэнийг олж мэдсэн байж болох юм. Ангийн гишүүдийг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Түүнчлэн та ангийг бүлгүүдэд хуваан, бүлэг бүрд хамтад нь судлуулахаар цөөн шүлгийг хуваарилан өгч болно. Тэгээд бүлэг бүр “хэрхэн шүтэ[х], мөн … [бид] юуг шүтэ[х]” (19-р шүлэг) талаар сурч мэдсэн зүйлээ ангийнхантайгаа хуваалцаж болно.

Сургаал ба Гэрээ 93:1–39

Бид “[Бурханы] бүрэн байдлыг хүлээн авч, алдаршиж” чадна.

Шилэн цонх

Бид Бурханы зарлигуудыг сахиж, Түүнээс суралцсанаар гэрлийг нь хүлээн авдаг.

  • Сургаал ба Гэрээ 93-т бидний мөнхийн шинж чанар болон Бурханы хүүхдүүдийн хувьд бидний чадавхын талаар олон үнэн агуулагдсан байдаг. Ангийн зарим гишүүн гэртээ 93-р хэсгийг судлахдаа эдгээр үнэнийг олж мэдсэн байж болно (Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймыг үзнэ үү). Суралцсан гишүүд олж мэдсэн зүйлээ хуваалцаж болно, эсвэл та нар ангиараа эдгээр үнэнийг олж мэдэж болно. Эдгээр үнэн эргэн тойрныхоо хүмүүст мөн өөрсдөдөө хандах арга замд маань хэрхэн нөлөөлж болох вэ?

  • Мөнхийн шинж чанар болоод чадавхынхаа талаар суралцах өөр нэг арга бол ангийн гишүүд 24-р шүлгийг хамтдаа уншаад, самбар дээр Бид байгаагаар, Бид байснаар, Бид байхаар гэсэн гурван гарчгийг бичиж болно. Та ангийнхныг гурван бүлэг болгон хуваарилаад, бүлэг бүрээс Сургаал ба Гэрээ 93:6–39-ийг судалж, бидний өнгөрсөн, одоо, ирээдүйн мөнхийн мөн чанарын талаарх үнэнүүдийг олохыг хүс. Бүлэг бүр олж мэдсэн зүйлээ гарчгийн доор бичиж болно. Эдгээр үнэн бидний сонголтуудад хэрхэн нөлөөлдөг вэ?

Сургаал ба Гэрээ 93:40–50

Бидэнд “гэр орноо цэгцлэх” ёстой хэмээн зарлигласан.

  • “Чи гэр орноо цэгцлэх ёстой” (43-р шүлэг) хэмээх зарлиг нь өрөө, шүүгээгээ цэгцэлж янзлахыг хэлж байгаа юм биш, харин “гэрэл ба үнэний” (42-р шүлэг) талаар заах, сурч мэдэх тухай юм. Ангийн гишүүд энэ зөвлөгөөг хэрхэн дагахыг хичээж байгаа талаараа хуваалцаж болно. Тэдэнд ямар ямар саад бэрхшээл тулгарч байна вэ? Сургаал ба Гэрээ 93 дээрх ямар үнэн эсвэл зарчмууд тусалж чадах вэ?

  • Эдгээр шүлгийн талаарх ярилцлагынхаа нэг хэсэг болгож, ангийн гишүүд ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн “Их Эзэний Сүнс оршдог гэр орон” (Ensign эсвэл 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 23) хэмээх захиасын хэсгийг уншиж болох бөгөөд Сургаал ба Гэрээ 93:40–50 дээрх үнэнүүдтэй холбоотой ойлголтоо хуваалцаж болно. (“Нэмэлт эх сурвалж” хэсэг дэх мэдэгдлийг үзнэ үү).

нэмэлт эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

“Гэр орондоо анхаарал төвлөрүүлж, санаа тавьж байх нь”

Ахлагч Дэвид А.Бэднар ийнхүү заасан.

“Миний албан тасалгаанд улаан буудайн талбайн гоё зураг байдаг. Энэ зураг дангаараа сонирхолтой сайхан харагдахгүй бөгөөд бийрээр олон зураас гарган зурсан зураг юм. Харин энэ зурганд ойрхон тулж зогсоод харвал, маш олон, хоорондоо холбоогүй, шаргал, алтан шаргал, бор өнгийн сонин зураасуудыг харна. Гэвч тэр зургаас алгуурхан холдвол, нөгөөх дан зураасууд нийлж, улаан буудайн талбайн гоёмсог дүр зургийг харуулдаг. Олон энгийн дан зураас нийлж, сэтгэл булаам гоё зургийг бий болгодог юм билээ.

Гэр бүлийн залбирал, гэр бүлээрээ судраас суралцах үе, гэр бүлийн үдэш бүр бидний зүрх сэтгэл дэх зурагт нэгэн бийрийн зураасыг татдаг юм. Ямар нэгэн үйл явдал дангаараа дурсгалтай, сэтгэл хөдөлгөм байдаггүй байж болно. Гэхдээ шаргал, алтан шаргал, бор өнгөнүүд нэг нэгэнтэйгээ уусан нэгдэж, гайхамшигт зургийг бий болгосон шиг, жижиг зүйлсийг байнга хийх нь биднийг агуу сүнслэг болгоно. ‘Иймийн тул, сайныг үйлдэхэд шантрамтгай бүү бай, учир нь та нар агуу ажлын суурийг тавьж байна. Мөн агуу болох тэрхүү зүйл жижиг зүйлүүдээс гарч ирдэг’ (С ба Г 64:33). Бид хувь хувийн амьдралдаа агуу ажлын үндэс суурийг тавихын тулд, гэр орондоо анхаарал төвлөрүүлж, санаа тавьдаг байхыг байнга хичээх нь уг ажлын үндсэн зарчим юм” (“Гэр орондоо анхаарал төвлөрүүлж, санаа тавьж байх нь,” Ensign, Nov. 2009, 19–20 эсвэл 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 18–21).

Заах чадвараа сайжруулах

Хайраа илэрхийл. “Нөхцөл байдлаас шалтгаалан, зааж байгаа хүмүүсээ чин сэтгэлээсээ сайшаан магтах, амьдралд нь юу болж байгааг сонирхох, тэднийг анхааралтай сонсох, хичээлд татан оролцуулах, тэдэнд үйлчлэх эсвэл тэдэнтэй уулзахдаа энгийн, халуун дулаанаар мэндлэх зэрэг нь хайраа илэрхийлэх арга зам байж болно” (Аврагчийн арга барилаар заах нь, 6).