Сургаал ба Гэрээ 2021
8-р сарын 23–29. Сургаал ба Гэрээ 93: “Түүний бүрэн байдлыг хүлээн ав”


“8-р сарын 23–29. Сургаал ба Гэрээ 93: ‘Түүний бүрэн байдлыг хүлээн ав,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“8-р сарын 23–29. Сургаал ба Гэрээ 93,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2021

Зураг
Стэфэн Бурхан, Есүс Христ хоёрыг харав

Бурханы баруун гар талд зогсож буй Хүний Хүүг би харав, Волтэр Рэйн

8-р сарын 23–29

Сургаал ба Гэрээ 93

“Түүний бүрэн байдлыг хүлээн ав”

Сургаал ба Гэрээ 93-р хэсэгт “үнэн бол байгаа юмсын, байсан зүйлүүдийн, мөн ирэх зүйлүүдийн тухай мэдлэг юм” (24-р шүлэг) гэж заадаг. Та энэ хэсгийг судлах үедээ үнэнийг эрж хайн, сурч мэдсэн зүйлсээ бичиж тэмдэглэ. Тэд үнэнийг хүлээн авахын тулд юу хийхэд бэлэн байна вэ? (27–28-р шүлгийг үзнэ үү).

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Иосеф Смит “Та нар шатаар өгсөх боллоо гэхэд доороос нь эхэлж, дээд талд нь гартал алхам алхмаар өгсдөг биз дээ? Сайн мэдээний зарчмуудыг эзэмших нь үүнтэй адил бөгөөд та нар өргөмжлөлийн анхдагч зарчмаас эхэлж, улмаар бүгдийг нь мэдэж авах ёстой” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 303) хэмээн заасан.

Заримдаа өргөмжлөлийн шат нь гарах боломжгүй өндөр мэт санагддаг ч бид оргилд нь мацаж гарахын төлөө төрсөн юм. Биднийг өөрсдийн ямар нэгэн хязгаарлагдмал байдлыг олж харахад Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү хоёр биднээс ямар нэгэн бахдам, бурханлаг зүйлийг олж хардаг. Есүс Христ “эхлэлд Эцэгтэй хамт байсан”-ы адил “та нар тэрчлэн байсан” (Сургаал ба Гэрээ 93:21, 23). Тэр “бүрэн байдлыг хүлээн авах хүртлээ ач ивээлээс ач ивээлд үргэлжлүүлж” байсны адил “та нар ач ивээл дээр ач ивээлийг хүлээж авах болно” (13, 20-р шүлэг). Сэргээгдсэн сайн мэдээ бидэнд Бурханы жинхэнэ мөн чанарын тухай мөн бидний талаар болон бид юу болж болох талаар заадаг. “Ёс бус нэгний”(39-р шүлэг) хүчин чармайлтыг болон өөртөө дутагдаж байгаа гэж бодож буй зүйлээ үл харгалзан та бол “тогтоосон цагт түүний бүрэн байдлыг хүлээн авах” (19-р шүлэг) боломжтой Бурханы жинхэнэ хүүхэд юм.

Зураг
хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Сургаал ба Гэрээ 93

Бид Бурхан Эцэгийг болон Түүний Хүү Есүс Христийг шүтэн биширдэг.

Сургаал ба Гэрээ 93-р хэсэг дэх илчлэлтийг дурдсанаар, Их Эзэн “Мөн та нар хэрхэн шүтэхээ мэдэж мөн ойлгож, мөн та нар юуг шүтэхээ мэдэж болохын тулд, миний нэрээр та нар Эцэгт ирж, мөн тогтоосон цагт түүний бүрэн байдлыг хүлээж авч болохын тулд эдгээр айлдваруудыг би та нарт өгдөг” (19-р шүлэг) хэмээн тайлбарласан. Та энэхүү илчлэлтийг судлахдаа, Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христ хэмээх бидний итгэн шүтдэг Биет хүмүүсийн талаарх олсон үнэнүүдээ тэмдэглээрэй. Та Тэднийг “хэрхэн шүтэх” талаар мөн хэрхэн “Эцэгт ирэх” талаар юу мэдэж авч болох вэ?

Бошиглогч Иосеф Смит “Хэрэв хүмүүс Бурханы зан чанарыг ойлгодоггүй бол тэд өөрсдийгөө ойлгож чадахгүй” (Иосеф Смитийн сургаалаас, 47) хэмээн заасан. Та Сургаал ба Гэрээ 93-ыг судлан Аврагчийн талаар суралцаж байхдаа өөрийнхөө талаар юу сурч мэдэж байгаад анхаар. Жишээ нь, та 3, 12, 21, 26-р шүлгүүдээс Түүний талаар юу сурч мэдсэн бэ? 20, 23, 28–29-р шүлгүүдээс өөрийнхөө талаар ямар төстэй үнэнүүдийг мэдэж авсан бэ? (Мөн 1 Иохан 3:2; 3 Нифай 27:27; Дийн М.Дэйвийс, “Шүтлэг бишрэлийн адислал,” Ensign, Nov. 2016, 93–95 эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 85–88-ыг үзнэ үү.)

Сургаал ба Гэрээ 93:1–39

Бурханы алдар суу бол гэрэл ба үнэн юм.

Энэхүү илчлэлтэд алдар суу, гэрэл, үнэн хэмээх үгс олон удаа давтагдаж байгааг та анзаарсан байх. Ялангуяа 21–29-р шүлгийг судлахдаа алдар суу, гэрэл, үнэний талаар олж мэдсэн үнэнүүдийг жагсаан бич. Эдгээр үнэн нь танд илүү агуу гэрэл ба үнэнийг эрэлхийлэхэд хэрхэн сүнслэгээр нөлөөлж байна вэ? Эдгээр үнэн нь таны өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлж болох вэ?

Зураг
Шилэн цонх

Бид Бурханы зарлигуудыг сахих үедээ гэрэл ба үнэнийг хүлээн авдаг.

Сургаал ба Гэрээ 93:40–50

“Гэр орноо цэгцэл.”

Сургаал ба Гэрээ 93-ын 40-р шүлгээс Бурханы алдар суугийн болон бидний бурханлаг боломжийн талаарх сургаалаас эхлээд, хүүхдээ хүмүүжүүлэх, гэр орноо эмх цэгцтэй байлгах талаарх зааварчилгаа руу шилжиж байна. 1–39-р шүлэг дэх гэрэл үнэн, алдар суугийн талаарх Их Эзэний сургаал танд 40–50-р шүлэг дэх зөвлөгөөг ойлгож, дагахад хэрхэн тусалж байна вэ?

Мөн Дэвид А.Бэднар, “Гэр орондоо анхаарал төвлөрүүлж, санаа тавьж байх нь,” Ensign, Nov. 2009, 17–20 эсвэл 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 18–21-ийг үзнэ үү.

Зураг
гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Сургаал ба Гэрээ 93:2.Есүс Христ хэрхэн бидний амьдрал дахь “үнэн гэрэл” байсаар ирсэн бэ? Бид эргэн тойрныхоо хүмүүсээс Түүний гэрлийг хэрхэн харж байсан бэ?

Сургаал ба Гэрээ 93:3–29.93-р хэсгээс Аврагчийн болон өөрсдийнхөө талаар сурч мэдсэн зүйлсийнхээ тухай ярилцахад нь гэр бүлдээ туслахын тулд ижилсүүлэн тохируулдаг тоглоом тоглож болно. Жишээ нь, нэг хэсэг картан дээр 93-р хэсгээс Аврагчийн үнэний талаар заадаг (3, 12, 21, 26-р шүлгүүд) шүлгүүдийг бичээд, өөр нэг хэсэг картан дээр бидний талаар тэдгээртэй төстэй зүйлсийг заадаг (20, 23, 28–29-р шүлгүүд) шүлгүүдийг бичин бэлдэж болно. Гэр бүлийн гишүүд ээлжлэн багц бүрээс нэг нэг карт сугалаад, шүлгүүдийг уншин, тохирох үнэнийг олохыг хичээнэ. Эдгээр үнэн нь бидний Аврагчийн болон өөрсдийнхөө талаар мэдрэх мэдрэмжид хэрхэн нөлөөлж болох вэ?

Сургаал ба Гэрээ 93:12–13, 20.“Ач ивээл дээр ач ивээлийг” хүлээн авах, “ач ивээлээс ач ивээлд” үргэлжлүүлэх гэдэг нь ямар утгатай вэ? (12–13-р шүлэг). Эдгээр шүлэг нь бидний өсөж хөгжих, сурч мэдэх арга замын талаар юу зааж байна вэ? Үүнийг мэдэх нь бусдад хандах хандлагад маань хэрхэн нөлөөлдөг вэ?

Сургаал ба Гэрээ 93:24.Энэхүү шүлэг дэх үнэний тодорхойлолтыг уншаад, гэр бүлийнхнээ 93-р хэсгээс үнэлэшгүй үнэн гэж бодож байгаа зүйлээ хуваалцахад урь. Иохан 14:6; Иаков 4:13-ыг эсвэл “Хэлээч, үнэнийг” (Сүмийн дуулал болон хүүхдийн дуу х. 31) зэрэг үнэний тухай дууллаас үнэний талаарх бидний олдог бусад тодорхойлолт юу вэ?

Сургаал ба Гэрээ 93:40.Таныг энэ шүлгийг уншихад танай гэр бүлийнхэн “Хайрын гэрэлд байхыг надад заагаач” (Хүүхдийн дууны ном, 70) зэрэг гэртээ суралцах тухай дуу дуулж болно. Бага насны хүүхдүүд дууны үгтэй тохирох үйлдэл хийхдээ дуртай байж болох юм. Та гэр орондоо илүү “гэрэл ба үнэнийг” урихын тулд юу хийх сүнслэг нөлөөг мэдэрч байна вэ?

Сургаал ба Гэрээ 93:41–50.“Танай гэр оронд зөв” бус юу байж болох талаар гэр бүлээрээ зөвлөлд. Бид “гэр орноо цэгцлэхийн” тулд юу хийж болох вэ? (43–44-р шүлэг).

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж үзнэ үү.

Санал болгох дуу: “Би Бурханы хүүхэд,” Хүүхдийн дууны ном, 1–2.

Суралцах чадвараа сайжруулах

Нэгээс олон удаа унш. Та Сургаал ба Гэрээ 93-ыг долоо хоногийн туршид нэгээс олон удаа уншихыг сонгож болно. Унших бүрдээ та өөр өөр үнэнийг олж харж эсвэл өөр арга замаар танд сүнслэг нөлөө үзүүлж байгааг анзаарч болно. Олон удаа унших нь илүү гүн гүнзгий тунгаан бодох боломжийг танд олгоно.

Зураг
Есүс Христ

Гэрэл ба үнэн, Саймон Дюви

Хэвлэх