Сургаал ба Гэрээнүүд 2021
8-р сарын 30-аас 9-р сарын 5. Сургаал ба Гэрээ 94–97: “Сионы авралын төлөө”


“8-р сарын 30-аас 9-р сарын 5. Сургаал ба Гэрээ 94–97: ‘Сионы авралын төлөө,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“8-р сарын 30-аас 9-р сарын 5. Сургаал ба Гэрээ 94–97,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2021

Көртландын ариун сүм

Көртландын ариун сүм, Ал Раундс

8-р сарын 30-аас 9-р сарын 5

Сургаал ба Гэрээ 94–97

“Сионы авралын төлөө”

Та Сургаал ба Гэрээ 94–97 дээр амлагдсан адислалуудыг хүлээн авахад нь ангийн гишүүддээ хамгийн сайнаар хэрхэн тусалж чадах вэ?

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ангийн гишүүд ариун сүм рүү илүү олон удаа явахад сүнслэгээр өдөөх юуг Сургаал ба Гэрээ 94–97 дээрээс олж мэдсэнээ хуваалцаж болох юм. Эсвэл тэд эдгээр хэсгийг унших явцдаа сүнслэгээр өдөөгдсөн бусад захиасыг хуваалцаж болно.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Сургаал ба Гэрээ 95:8; 97:10–17

Бурхан ариун сүмд Өөрийн хүмүүсийг адисалдаг.

  • Та ариун сүмийн адислалуудыг илүү хичээнгүйлэн эрэлхийлэхэд нь ангийн гишүүдийг сүнслэгээр өдөөхдөө Сургаал ба Гэрээ 95 ба 97 дээр заасан үнэнүүдийг хэрхэн ашиглаж болох вэ? Ийм нэг арга зам нь, самбарын голд ариун сүмийн зургийг тавиад, Их Эзэн яагаад Өөрийн гэгээнтнүүдэд ариун сүм барихыг зааварладаг гэж бодож байгаа талаар ангийн гишүүдээс асуух явдал юм. Ангийн гишүүд Сургаал ба Гэрээ 95:8; 97:10–17 дээрээс цөөн хэдэн хариултыг олж болох бөгөөд олж мэдсэнээ самбар дээр, ариун сүмийн зургийг тойруулан бичиж болно. (Тэд нэмэлт хариултуудыг “Why Latter-day Saints Build Temples” [temples.ChurchofJesusChrist.org] дээрээс олж болно.) Эдгээр зорилго бидний амьдралд хэрхэн биелж байна вэ? Бид ариун сүмийг хэрхэн өөрсдийн амьдралын илүү чухал хэсэг болгох вэ?

  • Сүм ариун сүмийн талаар заадаг олон эх сурвалжаар хангаж өгдөг. Та эдгээрийн заримыг Сургаал ба Гэрээ 95 ба 97-ийн талаар ангийн ярилцлагыг өрнүүлэхэд мөн ариун сүмийн адислалуудыг илүү хичээнгүйлэн эрэлхийлэхэд нь ангийн гишүүдийг өдөөхөд хэрхэн ашиглаж болох талаар бодож үзнэ үү. Жишээлбэл, та ангийн цөөн хэдэн гишүүнийг temples.ChurchofJesusChrist.org эсвэл Temples of The Church of Jesus Christ of Latter-day Saints (Ensign, эсвэл Liahona, Oct. 2010) дээрх эх сурвалжуудыг давтан үзэхэд урьж болох юм. Ангийн гишүүдээс 95 ба 97-р хэсэг дээрх зааврыг бататгаж байгаа, сурч мэдсэн зүйлээ хуваалцахаар бэлтгэж ирэхийг хүс.

    Хэрвээ та өсвөр үеийнхэнд заадаг бол, тэднийг “Making the Temple a Part of Your Life” (Temples of The Church of Jesus Christ of Latter-day Saints, 77–78)-ыг уншиж, амьдралдаа ариун сүмийг хэрхэн нэн чухалчилдаг талаараа хуваалцахад урь.

    “Two Apostles Lead a Virtual Tour of the Rome Italy Temple” ба “Temples” (ChurchofJesusChrist.org) видео бичлэгүүд нь ариун сүмд орохоор бэлтгэж буй хүмүүст тустай юм.

    Та нар түүнчлэн ариун сүмийн тухай дууллыг хамтдаа дуулж, энд юу гэж зааж байгаа талаар ярилцаж болох юм (Hymns дээрх сэдвийн индексийг үзнэ үү).

Сургаал ба Гэрээ 97:8–9

Бид Их Эзэнээр хүлээн зөвшөөрөгдөж чадна.

  • Бид Сургаал ба Гэрээ 97:8 дээрээс Их Эзэнээс хүлээн зөвшөөрөгддөг гэдэг нь юу гэсэн утгатай болох талаар юу сурч мэддэг вэ? Энэ нь бидний заримдаа дэлхийд хүлээн зөвшөөрөгдөхийг эрэлхийлдэг арга замуудаас юугаараа ялгаатай вэ? 9-р шүлэгт, Их Эзэнээр хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүст ямар ямар адислал амлагдсан бэ? Ангийн гишүүд түүнчлэн ахлагч Эрик В.Копишкэгийн “Их Эзэнээр хүлээн зөвшөөрөгдөх нь” (Ensign, May 2013, 104–106 эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 122) захиасыг уншаад, энэ нь эдгээр шүлгийг ойлгоход тэдэнд хэрхэн тусалж байгаа талаар хуваалцаж болно. “Нэмэлт эх сурвалж” дээрх мэдэгдэл нь ахлагч Копишкэгийн амьдралдаа Их Эзэнд хүлээн зөвшөөрөгдөхийг эрэлхийлэх урилгыг багтаасан байгаа.

Сургаал ба Гэрээ 97:18–28

Сион нь “зүрх сэтгэлдээ цэвэр ариун тэд юм.”

  • Ангийн гишүүдэд Сион гэж юу болох талаар бодоход нь туслахын тулд, та самбарт Сион гэж юу вэ? гэж бичээд, Сургаал ба Гэрээ 97:19 ба 21 (түүнчлэн Мосе 7:18; Судруудын удирдамж, “Сион,” topics.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү) дээрээс хариултуудыг хайж олоход урьж болно. Аврагч “зүрх сэтгэлдээ цэвэр ариун” болоход бидэнд хэрхэн тусалдаг талаар ярилцах нь тустай байж магадгүй юм. Бид өөрсдийн амьдрал, тойрог салбар, орон нутагт Сионыг барьж байгуулахын тулд юу хийхээр сүнслэгээр өдөөгдөж байна вэ?

    Көртландын ариун сүм

    Көртландын ариун сүмийг барих нь гэгээнтнүүдийг “зүрх сэтгэлдээ цэвэр ариун” болгосон.

  • Гэгээнтнүүдэд “Сионы авралын төлөө” ариун сүм барихыг анх зарлигласныхаа дараа Их Эзэн Сионы талаар заасан (Сургаал ба Гэрээ 97:12, 18–28-ыг үзнэ үү). Ариун сүм нь яагаад Сионыг байгуулахын чухал хэсэг вэ? 18–28-р шүлэгт Сионы талаар өгсөн Их Эзэний амлалтууд өнөө үед хэрхэн гүйцэлдэж байна вэ?

нэмэлт эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Их Эзэнээр хүлээн зөвшөөрөгдөх нь.

Сургаал ба Гэрээ 97:8-д заасан “энгийн загварын” талаар ярихдаа ахлагч Эрик В.Копишкэ ийн заасан.

“Хичээн чармайж, Их Эзэнээр хүлээн зөвшөөрөгдсөн үед, Тэр биднийг сонгосон бөгөөд адисалсан гэдгийг бид ойлгох болно. Тэр биднийг удирдаж, сайн сайхны төлөө чиглүүлэх болно хэмээх хүчирхэг итгэлийг олж авах болно. Их Эзэний нигүүлсэл бидний зүрх сэтгэл, амьдрал, гэр бүлд байнга орших болно.

Та бүхнийг Их Эзэнээр хүлээн зөвшөөрүүлэхийн тулд хичээснээр, Түүний амлагдсан адислалуудыг хүлээн авахыг би чин сэтгэлээсээ хүсэж байна. Бид албан тушаал, нийгэмд эзлэх байр суурь, мөнх бус гачигдал, зовлон зэргээс үл хамааран, Их Эзэний бидэнд өгсөн энэхүү энгийн загварыг дагавал, Түүнд хүлээн зөвшөөрөгдсөнөө мэдэх болно” (“Их Эзэнээр хүлээн зөвшөөрөгдөх нь,” Ensign, May 2013, 106 эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 124).

Заах чадвараа сайжруулах

Зааж байгаа хүмүүсээ таньж мэд. Таны зааж буй хүн бүр онцгой туршлага, хэтийн төлөв, авьяас чадвартай. Хувь хүн болгоны хувь нэмэр бүхэл бүтэн ангийнханд хэрхэн адислал болохыг мэдэхийн төлөө залбир. (Аврагчийн арга барилаар заах нь, 7-г үзнэ үү.)