Сургаал ба Гэрээнүүд 2021
9-р сарын 20–26. Сургаал ба Гэрээ 106–108: “Тэнгэрийг нээлгэх болой”


“9-р сарын 20–26. Сургаал ба Гэрээ 106–108: ‘Тэнгэрийг нээлгэх болой,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“9-р сарын 20–26. Сургаал ба Гэрээ 106–108,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2021

Үүл нэвт туяаран буй нар

9-р сарын 20–26

Сургаал ба Гэрээ 106–108

“Тэнгэрийг нээлгэх болой”

Та Сургаал ба Гэрээ 106–108-ыг судлахдаа, ангийн тань гишүүдийн эдгээр хэсгийг судлахдаа олж авч болох сүнслэг туршлагуудын талаар бодож үзээрэй. Та тэдэнд заахаар бэлтгэхдээ, тэдэнтэй уулзахаас өмнө тэдэнд юу чухал санагдсаныг олж мэдэх нь тустай байж магад.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Эдгээр хэсгээс, Сүмд үйлчлэхэд нь хэн нэгнийг хүчирхэгжүүлэх зарчмыг зааж буй шүлгийг хуваалцахад ангийн гишүүдийг урь.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Сургаал ба Гэрээ 106108

Их Эзэн Өөрийн үйлчлүүлэхээр дууддаг хүмүүсийг зааварлаж, урамшуулж мөн дэмждэг.

  • Ангийн гишүүд энэ долоо хоногт Сургаал ба Гэрээ 106 ба 108-аас судалж байхдаа, Сүмийн дуудлагад үйлчилж байгаа хүмүүст туслах үг хэллэгүүдийг олсон байж болох юм (Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймыг үзнэ үү). Ангийн гишүүдэд эдгээр хэсгээс олсон үг хэллэгээ самбарт бичих цаг гарган өгч, ойлголтуудаа хуваалцахыг хүсэх талаар бодож үзээрэй. Тэдэнд эдгээр үг хэллэгтэй холбоотой эсвэл эдгээрийг дүрслэн харуулах ямар туршлагууд байгаа вэ?

Сургаал ба Гэрээ 107

Их Эзэн Өөрийн Сүмийг санваарын эрх мэдлээр дамжуулан удирддаг.

  • Их Эзэний бидэнд бошиглогч, төлөөлөгч, Сүмийн бусад удирдагчийг өгдөг шалтгаануудыг жагсаан бичихэд ангийнхныг урьснаар та санваарын албан тушаалуудын талаарх ярилцлагаа эхлүүлж болно. Ангийн гишүүд Сургаал ба Гэрээ 107:18–20-ийг уншсаныхаа дараа жагсаалт дээр нэмж болох юм. Тэгээд та дараах албан тушаалуудыг хашиж байгаа хүмүүст Их Эзэний өгдөг үүрэг хариуцлагуудыг эргэн харахад цагаа зарцуулж болно. Тухайлбал: Тэргүүн Зөвлөл (9, 21–22, 65–66, 91–92-р шүлэг), Арван хоёр төлөөлөгч (23–24, 33–35, 38, 58-р шүлэг), Дал (25–26, 34, 93–97-р шүлэг), мөн бишопууд (13–17, 68–76, 87–88-р шүлэг). Бид өөрсдийн “итгэл найдвар, итгэл бас залбирл[ууд]аар” (22-р шүлэг) удирдагчдаа дэмжихийн тулд юу хийж чадах вэ?

  • Өөр шашин шүтлэгтэй найз маань “Санваар гэж юу вэ?” эсвэл “Санваарын түлхүүрүүд гэж юу вэ? гэж асуух юм бол бид юу гэж хариулах вэ? “Нэмэлт эх сурвалж” дээрх сургаалууд хариултуудад маань хэрхэн нөлөөлж болох вэ? Ангийн гишүүд түүнчлэн Сургаал ба Гэрээ 107:1–4, 18–20 (мөн Итгэлдээ үнэнч байх нь, 124–128-ыг үзнэ үү) дээрээс тустай ойлголтууд олж авч болох юм. Санваар “хаант улсын нууцуудыг” хүлээн авахад болон “тэнгэрийг [өөрсдөдөө] нээлгэх[эд]” бидэнд хэрхэн тусалдаг вэ? Энэ нь бидэнд “Бурхан Эцэг, мөн Есүстэй харьцаж, сэтгэл ханамжтай” байхад хэрхэн тусалдаг вэ? (19-р шүлэг).

Сургаал ба Гэрээ 107:27–31, 85

Их Эзэн Өөрийн хаант улсыг зөвлөлүүдээр дамжуулан удирддаг.

  • Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард “Зөвлөл нь Их Эзэний арга зам бөгөөд Тэрээр тэнгэрлэг зөвлөлөөр дамжуулан дэлхий ертөнц дээрх бүх зүйлийг бүтээсэн гэдгийг би мэднэ” хэмээн хэлжээ (“Гэр бүлийн зөвлөл,” Ensign, May 2016, 63 эсвэл 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 49). Та заадаг хүмүүстээ гэртээ болон сүм дээр хэрхэн хамтдаа зөвлөлдөхийг ойлгоход нь хэрхэн тусалж чадах вэ? Та цөөн гишүүнээс Сургаал ба Гэрээ 107:27–31, 85 (эсвэл дээр дурдсан, ерөнхийлөгч Баллардын захиас) дээрх зөвлөлдөх зарчмыг гэртээ юм уу сүм дээр хэрэгжүүлсэн туршлагаасаа хуваалцах бэлтгэлтэй ирэхийг хүсэж болох юм. Зөвлөлийг юу үр дүнтэй болгодог талаар санаануудаа хуваалцахад бэлдэж ирэхийг ангийн гишүүдээс долоо хоногийн дундуур асуух талаар бодож үзээрэй. Ангийн гишүүдэд энэ ярилцлагаас сурч мэдсэн, ирээдүйд гэр болон сүмийн зөвлөлд оролцохдоо илүү үр дүнтэй байхад нь туслах зарчмуудыг олж тогтооход урамшуул.

    Багшийн зөвлөлийн хурал

    Хамтдаа зөвлөлдөх нь Их Эзэний Өөрийн ажлыг гүйцэтгэдэг нэг арга зам юм.

нэмэлт эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Санваарын эрх мэдэл.

Ахлагч Даллин Х.Өүкс ийн заасан.

“Бид эмэгтэйчүүдийг Сүмийн дуудлагадаа санваарын эрх мэдлийг хүлээн авдаг хэмээн ярьж хэвшээгүй байдаг ч өөр эрх мэдлүүд нь юу байж болох вэ? Залуу эсвэл ахимаг настай эмэгтэйчүүд сайн мэдээг тунхаглахаар бүрэн цагийн номлолд онцгойлон адислагдахдаа санваарын үүргийг гүйцэтгэх санваарын эрх мэдлүүдийг хүлээн авдаг. Энэ нь санваарын түлхүүрүүдийг атгагч нэгний удирдлаган доор Сүмийн байгууллагад алба эсвэл багшийн үүрэг гүйцэтгэхээр томилогдон адислагдсан эмэгтэйд мөн адил байна. Аливаа хүн алба юм уу дуудлагыг санваарын түлхүүрүүдийг атгагч нэгнээс хүлээн авснаар томилогдсон үүргүүдээ биелүүлэхдээ санваарын эрх мэдлийг ашигладаг” (“Санваарын түлхүүрүүд ба эрх мэдэл,” Ensign, May 2014, 51 эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 70).

Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард ийн хэлсэн.

“Тэнгэр дэх Эцэг маань Өөрийн хүчийг өгөөмрөөр хуваалцдаг. Бүх эрэгтэй, эмэгтэй хүн амьдралд нь туслах энэхүү хүчийг авах боломжтой. Их Эзэнтэй ариун гэрээнүүдийг байгуулж, тэдгээр гэрээгээ хүндэтгэдэг хүн бүр хувийн илчлэлт хүлээн авч, тэнгэр элчүүдийн тохинууллаар адислагдаж, Бурхантай харилцан, сайн мэдээний бүрэн байдлыг хүлээн авч мөн эцэст нь Есүс Христтэй хамт Эцэгт байгаа бүгдийн өв залгамжлагчид болох эрхтэй” (“Men and Women and Priesthood Power,” Ensign, Sept. 2014, 4).

Заах чадвараа сайжруулах

Суралцагчдад бие биеэ өргөн дэмжихэд нь тусал. “Танай анги дахь хүн бүр сайн мэдээний дагуу амьдрахтай холбоотой гэрчлэл, бодол санаа, туршлагын чухал эх сурвалж болно. Тэднийг нэг нэгэнтэйгээ хуваалцаж, бие биенээ өргөн дэмжихэд урь” (Аврагчийн арга барилаар заах нь, 5).