Сургаал ба Гэрээнүүд 2021
9-р сарын 27-оос 10-р сарын 3. Сургаал ба Гэрээ 109–110: “Энэ нь таны өргөө, таны цэвэр ариун байдлын газар”


“9-р сарын 27-оос 10-р сарын 3. Сургаал ба Гэрээ 109–110: ‘Энэ нь таны өргөө, таны цэвэр ариун байдлын газар,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“9-р сарын 27-оос 10-р сарын 3. Сургаал ба Гэрээ 109–110,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2021

Зураг
Көртландын ариун сүм

Көртландын ариун сүм, Жон Макноотон

9-р сарын 27-оос 10-р сарын 3

Сургаал ба Гэрээ 109–110

“Энэ нь таны өргөө, таны цэвэр ариун байдлын газар”

109 ба 110-р хэсэг нь Сэргээлтийн хамгийн ариун нандин зарим үйл явдлыг дүрсэлдэг. Ангийн гишүүд эдгээр үйл явдлын талаар суралцахдаа юу бодож, юу мэдэрч байсан талаар хуваалцах боломжийг тэдэнд олгоорой.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Их Эзэн “энэ өргөөний [Көртландын ариун сүмийн] алдар нэр алс холын нутгуудад тархах болно” (Сургаал ба Гэрээ 110:10) хэмээн тунхагласан. Та ангийн гишүүдийг, дэлхий даяарх хүмүүст тараагдах хэрэгтэй гэж бодож байгаа зүйлийг суралцах явцдаа олсон бол хуваалцахад урьж болно.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Сургаал ба Гэрээ 109; 110:1–10

Их Эзэн Өөрийн ариун өргөөнд биднийг адислахыг хүсдэг.

  • 109-р хэсгээс суралцах нь ариун сүмд шүтэн бишрэх хүслээ батжуулахад ангийн гишүүдэд туслах гайхалтай боломж юм. Та самбарт ариун сүмийн адислалуудыг дурддаг зарим шүлгийн дугаарыг бичиж болно. Ж: 12–13, 22–23, 24–28, 29–32-р шүлэг гэх мэт. Ангийн гишүүд хувиараа эсвэл бүлгээрээ уншиж, тунгаан бодохоор дээрх шүлгээс сонгоод, уншсан шүлгүүдэд нь дүрсэлсэн адислалуудыг дүгнэн ангийнхандаа ярьж өгч болно. Ариун сүмд орж байсан ангийн гишүүд амьдралдаа эдгээр адислалыг хэрхэн мэдэрч байсан тухайгаа хуваалцаж болно.

    Түүнчлэн та нар хамтдаа, Көртландын ариун сүмийн онцгойлон адислал дээр дуулсан “The Spirit of God” (Hymns, д. 2) дууны үгийг уншиж эсвэл дууг дуулж болно. Ангийн гишүүд энэ сүмийн дуулалд дүрслэгдсэн, ариун сүмийн адислалуудыг онцлон зааж, тохиромжтой бол өөрсдөд нь тохиолдсон иймэрхүү туршлагаасаа хуваалцаж болно.

  • Ариун сүмийн адислалуудыг хүлээн авах нь золиослол гаргахыг олонтоо шаарддаг. Сургаал ба Гэрээ 109:5 нь Көртландын ариун сүмийг барихын тулд анхдагч гэгээнтнүүдийн гаргасан золиосын талаар юу заадаг вэ? Хэн нэгэн нь эдгээр золиослолын талаар ярихаар бэлдэж ирж болох юм (“A House for Our God,” Revelations in Context, 169–171-ийг үзнэ үү). Бид өнөөдөр ариун сүмийн адислалуудыг хүлээн авахын тулд ямар ямар золиос гаргадаг вэ? Ангийн гишүүд туршлагаасаа хуваалцах хүсэлтэй байж болох юм. Орчин үеийн зарим жишээ “Sealed Together: The Manaus Temple Caravan” ба “Temples Are a Beacon” (ChurchofJesusChrist.org) видео бичлэгт байгаа.

  • Амилсан Аврагчийн талаарх дүрслэлийг Сургаал ба Гэрээ 110:1–10-аас судлах нь Есүс Христэд итгэх итгэлээ бататгах гайхалтай арга зам юм. Та ангийн гишүүдээс эдгээр шүлэгт юуг дүрсэлсэн болохыг анхаараад, эдгээр дүрслэл бидэнд Есүс Христийн талаар юуг зааж байгаа талаар бодохыг хүсэж болно. “Шижир алтаар бүрсэн тавцан” эсвэл дуу хоолой нь “агуу их ус хуйлрах мэт байв” гэсэн нь юуг тус тус төлөөлж байж болох вэ?

    Зураг
    Көртландын ариун сүмийн дотор тал

    Көртландын ариун сүмийн булан бүрд санваарын удирдагчдад зориулсан индэр байдаг.

Сургаал ба Гэрээ 110:11–16

Бурханы ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай санваарын түлхүүрүүд өнөөгийн Сүмд байдаг.

  • Та Мосе, Елиас, Елиа нарын Көртландын ариун сүмд Иосеф Смит, Оливер Каудери хоёрт даалган өгсөн санваарын түлхүүрүүдийн талаар ойлгоход нь ангийн гишүүдэд туслахын тулд тэднийг “Нэмэлт эх сурвалж” дахь мэдэгдлийг хувиараа эсвэл бүлэг болон уншаад, ярилцахад урьж болно. Яагаад эдгээр түлхүүр одоо бидний амьдралд онцгой чухал вэ? Та эдгээр түлхүүрийг даалгасан бошиглогчид болох Мосе, Елиас, Елиа нарын нэгийг сонгож мөн түүний талаар Bible Dictionary юм уу Судруудын удирдамж дээрээс суралцахыг ангийн гишүүн бүрээс хүсэж болно. Эдгээр бошиглогчийн амьдрал бидэнд тэдний даалгасан түлхүүрүүдийн талаар юу зааж байна вэ? Энэ нь эдгээр түлхүүр одоо дэлхий дээр байгаа болохоор Их Эзэн биднээс юуг хийхийг хүсэн хүлээдэг талаарх ярилцлага руу удирдаж болох юм.

Зураг
нэмэлт эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Түлхүүрүүд нь Бурханы ажилд зориулсан хүч чадал, эрх мэдлээр хангадаг.

Ахлагч Квинтин Л.Күк ийн тайлбарласан.

“Көртландын ариун сүм байршлын хувьд ч, хэмжээний хувьд ч харьцангуй өөр байжээ. Гэхдээ хүн төрөлхтөнд үзүүлэх агуу ач холбогдлын хувьд мөнхийн нөлөө бүхий байсан. Эртний бошиглогчид Есүс Христийн сайн мэдээний мөнхийн авралын ёслолуудын төлөө санваарын түлхүүрүүдийг сэргээсэн. Энэ нь итгэлтэй гишүүдэд хэмжээлшгүй их баяр баяслыг мэдрүүлсэн юм.

Эдгээр түлхүүр Сүмийн үндсэн зорилгыг тогтоодог тэнгэрлэгээр оноогдсон үүргүүдийн төлөө ‘тэнгэрийн хүчийг” [Сургаал ба Гэрээ 38:38] өгдөг. Тэрхүү гайхамшигтай Христийн амилсны баярын өдрөөр Көртландын ариун сүмд гурван түлхүүр сэргээгдсэн. Үүнд:

Нэгдүгээрт, Мосе үзэгдэж, дэлхийн дөрвөн зүгээс Израилыг цуглуулах номлолын ажлын түлхүүрүүдийг даатгасан.

Хоёрдугаарт, Елиас үзэгдэж, Абрахамын гэрээний сэргээлтийг агуулдаг Абрахамын сайн мэдээний эрин үеийн түлхүүрүүдийг даатгасан [Абрахам 2:8–11-ийг үзнэ үү]. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон гэрээний түлхүүрүүдийн зорилго бол Бурханы хаант улсын гишүүдийг бэлтгэх явдал гэж заажээ [“Гэрээнүүд,” Ensign эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 102-ыг үзнэ үү]. …

Гуравдугаарт, Елиа үзэгдэж, гэр бүлийн түүхийн ажил ба ариун сүмийн ёслолууд болох энэ эрин үеийн лацдан холбох хүчний түлхүүрүүдийг даатгасан. Эдгээр түлхүүр нь амьд ба нас барсан хүмүүсийн авралыг боломжтой болгосон (“Бурхантай уулзахаар бэлтгэ,” Ensign, May 2018, 114–115 эсвэл 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 143).

Заах чадвараа сайжруулах

Зааж байхдаа Сүнсийг урь. “Сайн мэдээний багшийн асуудаг бүх асуулт, уншдаг бүх судар, явуулдаг бүх үйл ажиллагааны эцсийн зорилго бол Сүнсийг урьж, бүх хүнийг Христэд ирэхэд урих явдал юм. … Ариун дуу хөгжим, судар, хожмын үеийн бошиглогчдын үгс, хайр ба гэрчлэлээ илэрхийлэх, нам гүм орчинд тунгаан бодох агшин зэрэг нь бүгд Сүнсний оршихуйг урьж чадна” (Аврагчийн арга барилаар заах нь,10).

Хэвлэх