“10-р сарын 11–17. Сургаал ба Гэрээ 115–120: ‘Түүний өсөлтөөс илүүгээр түүний золиослол надад илүү ариун нандин байх болно,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“10-р сарын 11–17. Сургаал ба Гэрээ 115–120,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2021
10-р сарын 11–17
Сургаал ба Гэрээ 115–120
“Түүний өсөлтөөс илүүгээр түүний золиослол надад илүү ариун нандин байх болно”
Та заахаар бэлтгэхдээ таны гол зорилго бол Есүс Христэд итгэх итгэлээ батжуулахад нь бусдад туслах явдал гэдгийг санаарай.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Та 115–120-р хэсэг дээрх өөрт утга учиртай санагдсан зарчмуудын талаар ярихаасаа өмнө ангийн гишүүдээс тэдэнд юу илүү утга учиртай санагдсан талаар асуу. Жишээлбэл, та ангийн гишүүдийг дараах өгүүлбэрийг гүйцээж бичихэд урьж болно. “Би 115–120-р хэсгийг уншсандаа баяртай байна, яагаад гэвэл …”
Сургаалыг заа
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол хамгаалах, хоргодох газар юм.
-
Ангийн гишүүд ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны “Сүмийн зөв нэр” (Ensign, Nov. 2018, 87–90 эсвэл 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 84) хэлсэн үгийг 4–6-р шүлгийг ойлгоход туслах ойлголтуудыг авахын тулд судалж болно. Яагаад Сүмийн зөв нэрийг ашиглах нь чухал вэ?
-
Хамтдаа Сургаал ба Гэрээ 115:4–6-г уншсаныхаа дараа ангийн гишүүд Сүм мөн гишүүд нь хэрхэн гэрэл буюу жишиг байдаг талаар ярилцаж болно. Шуурга болж байгаа үеийн гэрэлт цамхгийн зургийг үзүүлээд, энэ нь 5–6-р шүлэг дээрх захиастай хэрхэн холбоотой болохыг ангийн гишүүдээс асуу. “Сионы газар нутагт мөн түүний гадаснуудад” хамтдаа цуглах нь танд хэрхэн “шуурганаас … хоргодох газар” (6-р шүлэг) болсон бэ?
Бидний золиос Их Эзэнд ариун нандин.
-
Ангийн гишүүдийг Көртландад нэгэн ашигтай дэлгүүр ажиллуулж байсан боловч Их Эзэн өөрсдийг нь өмч хөрөнгөө орхин, Миссури рүү нүүхийг хүссэн Ньюел К.Витней юм уу түүний эхнэр Елизабэтын оронд тавьж үзэхэд урь. Тэгээд тэд 1–11-р шүлгийг уншин, энэ золиосыг гаргахад тэдэнд туслах, Их Эзэний хэлсэн зүйлийг хуваалцаж болно.
-
Үзүүлэн нь ангийн гишүүдэд “жинтэй асуудлуудын” (8-р шүлэг) оронд заримдаа бидний шунадаг “жижигхэн” зүйлсийн талаар бодоход тусалж болох юм. Дусал ус ба савтай ус, шоколадны өөдөс ба бүтэн шоколадыг үзүүлэн болгож үзүүлэх талаар бод. Ангийн гишүүд өөр жишээнүүдийг бодож олж ч болно. Та самбарт жижигхэн ба жинтэй асуудлууд гэж бичээд, Бурханы “элбэг дэлбэгийг” (7-р шүлэг) хүлээн авахын тулд бидний “борлуулах” (5-р шүлэг) хэрэгтэй зүйлсийн жишээг жагсаан бичихийг ангийн гишүүдээс хүс.
-
Хэрэв ангийн гишүүд Их Эзэний Оливер Гранжерт зориулсан, 12–15-р шүлэг дээрх үгсийг уншихдаа сүнслэг өдөөлтийг хүлээн авсан бол хуваалцахад урь. Яагаад бидний өсөлтөөс илүү бидний золиос Их Эзэнд илүү ариун нандин байж болох вэ?
Аравны нэгийг төлснөөр бид “Сионы нутгийг ариусгаж” мөн өсгөн бэхжүүлэхэд тусалдаг.
-
Ангийн гишүүд аравны нэгийн хуулийг сахиснаар хүлээн авсан адислалуудыг нэг нэгэнтэйгээ хуваалцах үед тохиох сүнслэг хүч чадлыг төсөөлөн бод. Тэд түүнчлэн Сургаал ба Гэрээ 119:6-г уншиж, энэ хууль хэрхэн “Сионы нутгийг ариусгаж” мөн тойрог, салбарыг маань “[бидэнд] Сионы нутаг” болгож чадах талаар ярилцаж болно. Түүнчлэн тэд аравны нэгийг төлсний төлөө Их Эзэний амласан амлалтуудыг олж мэдэхээр Малахи 3:8–12-ыг уншиж болно.
-
Хэрэв ангийн гишүүдэд аравны нэгийг хэрхэн зарцуулдаг талаар асуух зүйл байвал та тэднийг 120-р хэсэг болон “Нэмэлт эх сурвалж” дээрх тайлбарыг уншихад урьж болно. (Түүнчлэн ахлагч Дэвид А.Бэднар “Тэнгэрийн цонхнууд” [Ensign, Nov. 2013, 19–20 эсвэл 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган] хэлсэн үгэндээ тус болох тайлбарыг өгдөг.) Бид Их Эзэний аравны нэгийн хуульд итгэх итгэлийг нь нэмэгдүүлэхийн тулд бусдад хэрхэн тусалж чадах вэ?
Нэмэлт эх сурвалж
Аравны нэгийг захиран зарцуулах зөвлөл
Ахлагч Робэрт Д.Хэйлс ийн хэлсэн.
“Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга, Тэргүүлэх бишопын зөвлөлөөс бүрдсэн зөвлөл Их Эзэний илчилснээр аравны нэгийн захиран зарцуулалтыг шийддэг. Их Эзэн энэ зөвлөлийн ажил нь ‘тэдэнд хандах миний өөрийн дуу хоолойгоор’ [Сургаал ба Гэрээ 120:1] удирдагдах ёстой хэмээн онцгойлон хэлжээ. Уг зөвлөлийг Аравны нэгийг захиран зарцуулах зөвлөл гэж нэрлэдэг.
Энэ зөвлөл Их Эзэний дуу хоолойг анхааран сонсдог гэдгийг гэрчлэх нь гайхамшигтай. Гишүүн бүр зөвлөлийн бүх шийдвэрийг мэддэг бас үүнд оролцдог. Зөвлөл санал нэгтэй болох хүртэл шийдвэр гардаггүй. Бүх аравны нэгийн сан ядуус болон тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах халамжийн ажил, ариун сүмүүдийг барих болон цуглааны байруудыг барьж, засаж сайжруулах, боловсрол, хөтөлбөр зэрэг товчоор хэлбэл Их Эзэний ажлыг хийх Сүмийн зорилгод ашиглагддаг. …
… Аравны нэгийг захиран зарцуулах зөвлөлийн талаар би гэрчлэлээ хуваалцмаар байна. Би энэ зөвлөлд Сүмийн тэргүүлэх бишопын хувиар 17 жил оролцсон ба одоо Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүний хувьд байна. Бүхий л нөхцөлд Сүмийн аравны нэгийн сан Түүний зорилгуудад захиран зарцуулагдсаар ирсэн” (“Tithing: A Test of Faith with Eternal Blessings,” Ensign, эсвэл Liahona, Nov. 2002, 28).