“10-р сарын 4–10. Сургаал ба Гэрээ 111–114: ‘Бүх зүйлийг … та нарын сайн сайхны төлөө тушаах болно,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“10-р сарын 4–10. Сургаал ба Гэрээ 111–114,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2021
10-р сарын 4–10
Сургаал ба Гэрээ 111–114
“Бүх зүйлийг … та нарын сайн сайхны төлөө тушаах болно”
Та Сургаал ба Гэрээ 111–114-ийг уншихдаа, Их Эзэний ангийн гишүүдээс тань ойлгоосой хэмээн хүсэж байгаа сүнслэг үнэнүүдийн талаар бод. Ариун Сүнс танд аль зарчмууд дээр анхаарлаа төвлөрүүлэхийг мэдэхэд туслах болно.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Самбарт эрдэнэсийн авдар зурах талаар бодож үз. Ангийн гишүүд 111–114-р хэсэг дээрээс “их сан хөмрөг” (Сургаал ба Гэрээ 111:2) гэж бодож байгаа зүйл олсон бол самбарт бичиж болно. Ангийн хэдэн гишүүнийг эдгээр шүлгээс юуг үнэ цэнтэй гэж бодсоноо хуваалцахад урь.
Сургаалыг заа
Их Эзэн “бүх зүйлийг [бидний] сайн сайхны төлөө тушаа[ж] чадна.”
-
Сургаал ба Гэрээ 111 дээрх Их Эзэний зөвлөгөө ангийн тань гишүүдэд эд материалын юм уу сүнслэг зүйлсэд санаа зовох үед нь болон Иосеф Смитэд Сионы талаар санаа зовж байхад нь тусалсан шиг тусалж чадна. Тэдний өөрсдийн эсвэл таньдаг хүмүүсийнхээ санаа зовж явдаг зүйлсийг самбар дээр жагсаан бичихэд ангийн гишүүдийг урьснаар та энэ хэсгийн талаар ярилцлагаа эхлүүлж болно. Тэгээд тэд эдгээр санаа зовоодог зүйлсийн талаар бодон, 111-р хэсэг дээрээс Их Эзэний бидэнд өгдөг зөвлөгөө, тайтгарлыг хайж олж болно. Ангийн гишүүд Аврагчид итгэж найдах үед Тэрээр өөрсдөд нь хэрхэн тусалсан талаар хуваалцаж болох юм.
-
Ангийн тань гишүүд Иосефынхтай адил—Их Эзэн өөрсдийнх нь “мунхаглалаас” (Сургаал ба Гэрээ 111:1) үл хамааран өөрсдийг нь хүлээн зөвшөөрсөн туршлагыг туулсан байж болно. Тэдний туршлагууд Сургаал ба Гэрээ 111 дээр заасан үнэнүүдийг хэрхэн үлгэрлэн үзүүлж байна вэ? Жишээлбэл, Их Эзэн “[тэдний] сайн сайхны төлөө бүх зүйлийг тушаа[сныг]” (11-р шүлэг) тэд хэзээ мэдэрч байсан бэ? Эдгээр туршлага тэдэнд Аврагчийн талаар болон өөрсдийнх нь талаар юу зааж байна вэ?
Их Эзэн Өөрийнх нь хүслийг даруухнаар эрэлхийлэх тэднийг удирдах болно.
-
112-р хэсэг даруу байдлын талаар юу заадаг талаар ярилцахад нь ангийн гишүүдэд туслахын тулд, ангийг гурван бүлэг болгон хуваах талаар бод. Бүлэг бүрээс 3–15 ба 22-р шүлгийг давтахдаа дараах асуултуудын талаар тунгаан бодохыг хүс. Үүнд: Даруу байдал гэж юу вэ? Бид яаж илүү даруу болох вэ? Даруу хүмүүст ямар ямар адислал амлагдсан бэ? Ангийнханд хариултаа хуваалцах цаг гаргаж өг. Бүлгүүд “Нэмэлт эх сурвалж” дээрх ахлагч Квинтин Л.Күкийн мэдэгдлийг эсвэл Миний сайн мэдээг номло удирдамжийн “Даруу байдал” (137–138-р хуудас) хэсгийг уншсанаар нэмэлт ойлголт авч болно. Яагаад Их Эзэний ажлыг гүйцэтгэхэд даруу байдал онцгой чухал вэ?
Жинхэнэ хөрвөгдсөн хүмүүс Есүс Христийг мэддэг болдог.
-
1837 онд зарим төлөөлөгч бошиглогчийг эсэргүүцдэг болсон нь бид ямар дуудлагатай байх нь эсвэл сайн мэдээний талаар хэчнээн ихийг мэддэг байлаа ч хувь хувьдаа жинхэнээсээ хөрвөгдсөн гэдгээ бататгах хэрэгтэй гэдгийг сануулдаг. Арван хоёрын чуулгыг нэгтгэхэд туслахын тулд Их Эзэний Томас Б.Маршт өгсөн зөвлөгөөг унших нь ангийнханд тань хөрвүүлэг гэдэг нь ямар утгатай болох талаар ойлгуулна. Ангийн гишүүд Сургаал ба Гэрээ 112:12–26-г гэр бүлийн гишүүнтэйгээ юм уу бодож байгаа найзтайгаа, тухайлбал итгэлийн хувьд асуудалтай байж магадгүй нэгэнтэй уншиж болох юм. Тэр хүнийг илүү бүрэн дүүрэн хөрвөгдөхөд туслахын тулд ангийн гишүүд эдгээр шүлгийн аль үнэнийг илүү ихээр онцлох вэ? Их Эзэнд хөрвөгдөх өөрсдийн хөрвүүлгийг хүчирхэгжүүлэхийн тулд юу хийж чадах талаараа тунгаан бодох цагийг ангийн гишүүдэд гаргаж өг.
Нэмэлт эх сурвалж
Даруу байдал нь Христэд байдаг шинж чанар юм.
Ахлагч Квинтин Л.Күк:
“Харамсалтай нь, өнөөдөр бид нийгмийн бүхий л хүрээнд өөрийгөө чухалчлах үзлийг болон бардамналыг өөгшүүлж байгааг мөн Бурханы өмнө даруу байх, үүрэг хариуцлага хүлээх явдлыг дорд үзэж байгааг хардаг. Нийгэмд ихэнх нь тогтсон уламжлалаа гээж, өөрсдийнхөө энэ дэлхийд байгаа шалтгааныг ойлгодоггүй. Их Эзэний бидэнд зориулсан зорилгыг биелүүлэхэд үнэхээр даруу байх нь нэн чухал бөгөөд өдгөө бараг тийм байхаа больжээ.
Христийн даруу, зөв шударга байдал мөн зан чанар, оюуны чадавхын цар хүрээг сударт цэдэглэснээр ойлгох нь туйлын чухал. Бид Христийн эдгээр онцлог шинж, зан чанарыг, ялангуяа даруу байдлыг олж авахын тулд өдөр бүр хичээж чармайх хэрэгтэй гэдгийг дутуу үнэлбэл мунхаг хэрэг болно. …
1837 оны 7-р сарын 23-нд бошиглогч Иосеф Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Томас Б.Марштай уулзжээ. Бошиглогчийг чуулгынх нь хоёр гишүүнийг өөртэй нь зөвлөлдөхгүйгээр Англи руу дуудсанд ахлагч Марш сэтгэл дундуур байгаа нь илт байв. Иосеф ахлагч Марштай уулзсанаар гомдол бухимдал нь арилан, бошиглогч нэгэн гайхамшигт илчлэлт хүлээн авчээ. Энэ нь одоогийн Сургаал ба Гэрээний 112-р хэсэг юм. Энэ нь даруу байдалтай мөн номлолын ажилтай холбоотой тэнгэрээс ирсэн агуу удирдамжийг өгдөг. 10-ршүлэгт ‘Чи даруу бай; тэгвэл чиний Бурхан Их Эзэн чамайг гараас чинь хөтөлж мөн залбирлуудад чинь чамд хариу өгөх болно’ [Сургаал ба Гэрээ 112:10; тодотгол нэмэгдсэн] хэмээн уншдаг” гэж заажээ (“Өдөр бүр мөнх байдлын дагуу амьдрах нь,” Ensign, Nov. 2017, 51–52 эсвэл 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 43–47).