“9-р сарын 20–26. Сургаал ба Гэрээ 106–108: ‘Тэнгэрийг нээлгэх болой,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“9-р сарын 20–26. Сургаал ба Гэрээ 106–108,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2021
9-р сарын 20–26
Сургаал ба Гэрээ 106–108
“Тэнгэрийг нээлгэх болой”
Ахлагч Үлиссэс Соарэс “Бид [Аврагчид] үнэнч байж, өөрсдийгөө судруудад умбуулж, тэдгээрт баярлан хөөрч, сургаалаас нь суралцаж, Түүн шиг амьдрахыг хичээх хэрэгтэй” хэмээн заасан (“Би хэрхэн ойлгож чадах билээ?” Ensign, May 2019, 7 эсвэл 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 3). Та Сургаал ба Гэрээ 106–108-р хэсэгт автахдаа олж мэдсэн үнэнүүдийнхээ дагуу амьдрахыг хичээж болох арга замуудыг бичиж тэмдэглэ.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Сургаал ба Гэрээ 107-г анх харахад, энэ нь зөвхөн Их Эзэний Сүмийн удирдлагын бүтцэд санваарыг зохион байгуулах тухай мэт санагдаж магадгүй. Энэхүү илчлэлт хэвлэгдэх үед Сүмийн гишүүнчлэл цөөн хэдэн удирдагчийнхаа хүрээнээс аль хэдийн даван гарсан нь тодорхой байв. Тэргүүн Зөвлөл, Арван хоёрын чуулга, Дал, бишопуудын болон чуулгын ерөнхийлөгчдийн үүрэг хариуцлагын загварчлал гарцаагүй хэрэгтэй, тустай зүйл байсан. Гэвч 107-р хэсэг дэх тэнгэрлэг зааварчилгаанд зөвхөн санваарын алба, чуулгуудыг хэрхэн зохион байгуулахаас илүү их зүйлийг багтаасан байдаг. Энд Их Эзэн бидэнд “Адамын өдрүүдэд үндэслэгдэн бий болсон” (41-р шүлэг) эртний санваарын албан тушаалын тухай заадаг. Үүний зорилго нь эхлэлээс та бидэн шиг Бурханы хүүхдүүдэд сайн мэдээний авралын ёслолуудыг хүлээн авах, “сүмийн сүнсний бүх адислалд баясахыг, тэнгэрийн хаант улсын нууцуудыг хүлээн авах онцгой боломжтой байх, тэнгэрийг тэдэнд нээлгэхийг” (18–19-р шүлэг) боломжтой болгох явдал байсан.
“Restoring the Ancient Order,” Revelations in Context, 208–212-ыг үзнэ үү.
Хувиараа судар судлахад зориулсан санаанууд
Их Эзэн үйлчлүүлэхээр дуудсан хүмүүстээ зааварлаж, урам зориг өгч, дэмжлэг үзүүлдэг.
Сургаал ба Гэрээ 106, 108-д Их Эзэн Сүмд үйлчлэхээр дуудагдсан хоёр гишүүнд зөвлөгөө, амлалт өгсөн. Эдгээр илчлэлт дэх ямар ямар үг хэллэг Бурханы хаант улс дахь таны үйлчлэлийн талаар урамшуулал, ойлголт өгч байна вэ? Эргэцүүлэн бодох хоёр жишээ:
-
Та “тэсч гарах” боломжтой байхын тулд “ач ивээл хийгээд итгэл найдварыг” хэрхэн хүлээн авч байсан бэ? (Сургаал ба Гэрээ 106:8).
-
Та гэрээнүүд эсвэл “тангаргуудыг анхааралтай дагахад энэ цагаас хойш [хэрхэн] илүү анхааралтай байж” чадах вэ? (Сургаал ба Гэрээ 108:3).
Сургаал ба Гэрээ 106 ба 108 дахь өөр ямар ямар хэллэг таны хувьд чухал вэ?
Түүнчлэн Рассэлл М.Нэлсон, “Бурханы хүч, эрх мэдлээр тохинуулах нь,” Ensign, May 2018, 68–75 эсвэл 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 87–90 Warren Cowdery,” Revelations in Context, 219–223; “‘Wrought Upon’ to Seek a Revelation,”Revelations in Context, 224–228-ыг үзнэ үү.
Их Эзэн Өөрийн Сүмийг санваарын эрх мэдлээр дамжуулан удирддаг.
Та сайн мэдээний Сэргээлтийг судлахдаа, Их Эзэн ихэвчлэн сургаалыг нэг илчлэлтээр бүрэн дүүрэн тайлбарладаггүй гэдгийг анзаарсан байх. Үүний оронд Тэрээр шаардлагатай нөхцөл байдалд юмсыг “шат шатаар” (Сургаал ба Гэрээ 98:12) илчилдэг. Хэдийгээр Их Эзэн өмнө нь санваарын талаарх удирдамжийг хамгийн эртдээ 1829 онд өгч байсан ч (жишээ нь, 20 ба 84-р хэсгийг үзнэ үү) 1835 онд өсөн нэмэгдэж буй сүргийг нь удирдан, чиглүүлэхэд хэрэгтэй тодорхой санваарын албуудын талаар гэгээнтнүүдэд нэмэлт удирдамж өгсөн юм.
Та дараах санваарын албуудын талаар уншиж байхдаа, эдгээр дуудлагад үйлчилж байгаа хүмүүсийг “итгэл найдвар, итгэл ба залбирлаар” (Сургаал ба Гэрээ 107:22) хэрхэн дэмжиж чадах талаар эргэцүүлэн бод.
-
Тэргүүн Зөвлөл ба Сүмийн ерөнхийлөгч (9, 21–22, 65–66, 91–92-р шүлэг)
-
Арван хоёр төлөөлөгч (23–24, 33–35, 38, 58-р шүлэг)
-
Дал (25–26, 34, 93–97-р шүлэг)
-
Бишопууд (13–17, 68–76, 87–88-р шүлэг)
Санваарын ёслолууд нь Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдийг сүнслэг ба материаллаг адислалаар хангадаг.
Ахлагч Нийл Л.Андэрсэн “Санваар нь бүх эрэгтэй, эмэгтэй хүмүүс, хүүхдүүдийн адислал болон авралын төлөө өгөгдсөн Бурханы хүч, эрх мэдэл юм. Биднийг зөв зохистой байх үед санваарын ёслолууд нь дэлхий дээрх бидний амьдралыг баяжуулан мөн ирэх дэлхийн сүр жавхлант амлалтуудад биднийг бэлтгэдэг” хэмээн заасан (“Санваар дахь хүч,” Ensign, Nov. 2013, 92 эсвэл 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 106). Та Сургаал ба Гэрээ 107:1–20-ийг (ялангуяа 18–20-р шүлгийг үзнэ үү) болон ахлагч Андэрсэны захиасыг үргэлжлүүлэн уншихдаа Бурханы хүч хэрхэн энэ дэлхий дээрх амьдралыг тань баяжуулж, мөнх амьдралд таныг бэлтгэж байгаа талаар хүлээн авсан сэтгэгдлээ бичиж тэмдэглэхийг бод. Та тэдгээр адислалыг бүрэн дүүрэн хүлээн авахын тулд мөн бусдад эдгээрийг хүлээн авахад нь туслахын тулд юу хийж байгаа вэ?
Мөн Сургаал ба Гэрээ 84:19–27; Даллин Х.Өүкс, “Санваарын түлхүүрүүд ба эрх мэдэл,” Ensign, May 2014, 49–52 эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 68–71-ийг үзнэ үү.
Санваар гэр бүлүүдийг адисалдаг.
Адам үр удмаа санваараар адислагдаасай гэж хүссэн. Тэр ямар ямар амлалт хүлээн авсан бэ? (42, 55-р шүлгийг үзнэ үү). Та Адамын хийсэн зүйлсийн талаар уншихдаа, өөрийнхөө гэр бүлийг санваарын адислалуудад баясаасай гэж хүсэж буй хүслийнхээ тухай бод. Та эдгээр адислалыг хүлээн авахад нь гэр бүлдээ туслахын тулд юу хийхээр өдөөгдөж байна вэ?
Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд
-
Сургаал ба Гэрээ 106:6.Бидний гэр бүл “тэнгэрт баясал” байлгахын тулд юу хийж чадах вэ?
-
Сургаал ба Гэрээ 107:22.Удирдагчдаа “итгэл найдвар, итгэл ба залбирлаар” дэмжихийн тулд бид юу хийж байна вэ?
-
Сургаал ба Гэрээ 107:27–31, 85.Түүнчлэн Сүмийн зөвлөлийг удирдан чиглүүлэх зарчмууд нь гэр бүлээрээ хамтдаа зөвлөлдөхөд бидэнд тус болж чадна. Эдгээр шүлэг дээрх ямар зарчмуудыг бид гэр бүлийн зөвлөлдөө хэрэгжүүлж болох вэ? (М.Рассэлл Баллард, “Гэр бүлийн зөвлөл,” Ensign, May 2016, 63–65 эсвэл 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 49–52-ыг үзнэ үү.)
-
Сургаал ба Гэрээ 107:99–100.Гэр бүлийнхээ нэг гишүүнд гэрийн нэг ажил хийх заавар бичиж өгөөд, уг ажлыг хэрхэн хийхээ сонгохыг хүс. Тэр хичээнгүйлэн хийж бас залхууран хийж эсвэл зааврыг уншихгүйгээр хийж болно. Гэр бүлийн бусад гишүүн ажлаа хийж байгааг нь хараад, ямар арга барилаар хийхийг сонгосныг нь таана. Дараа нь гэр бүлийн бусад гишүүнээр ээлжлэн хийлгүүл. Яагаад Их Эзэн биднээс өөрсдийн үүргийг мэдэж аван, бүхий л хичээл зүтгэлээрээ хийхийг хүсдэг вэ? (Бэки Крэйвин, “Хянамгай ба хайхрамжгүй,” Ensign, May 2019, 9–11 эсвэл 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 7–9-ийг үзнэ үү.)
-
Сургаал ба Гэрээ 108:7.Бид хэрхэн үг яриа, залбирал, ухуулга, урамшуулал эсвэл бүхий л үйлсдээ нэг нэгнээ хүчирхэгжүүлж чадах вэ? Та нар гэр бүлээрээ эдгээрээс аль нэгийг нь хэрэгжүүлэхээр сонгож болно.
Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж үзнэ үү.
Санал болгох дуу: “Бошиглогчийг дага,” Хүүхдийн дууны ном, д. 58.