“9-р сарын 20–26. Сургаал ба Гэрээ 106–108: ‘Тэнгэрийг нээлгэх’ нь” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“9-р сарын 20–26. Сургаал ба Гэрээ 106–108,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2021
9-р сарын 20–26
Сургаал ба Гэрээ 106–108
“Тэнгэрийг нээлгэх болой”
Та заадаг хүүхдүүдийнхээ талаар мэдэх зүйлээ тунгаан бод. Ямар төрлийн үйл ажиллагаа тэднийг Аврагчид илүү ойртуулах вэ? Энэ тойм дахь бага насны хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагааг том хүүхдүүдэд тааруулан өөрчилж болно гэдгийг санаарай.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Хүүхдүүдэд бошиглогч, төлөөлөгч, Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөл, бусад ерөнхий эрх мэдэлтэн, албан тушаалтан зэрэг Сүмийн удирдагчдын зургийг үзүүл. Энэ удирдагчид юу хийдгийг мөн яагаад тэдэнд талархдагаа ярилцахад хүүхдүүдийг урь.
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Сургаал ба Гэрээ 107:18–20, 42–56
Санваар байгаа учраас би адислагдсан.
Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхэд санваараас ирдэг адислалуудыг хүртэх боломжтой. Тэдгээр адислалдаа талархдаг болоход нь та хүүхдүүдэд хэрхэн тусалж чадахаа бодож үз.
Боломжит үйл ажиллагаанууд
-
“Тэнгэрийг [бидний] тулд нээл[гэж буйг]” (Сургаал ба Гэрээ 107:19) төлөөлөн харуулсан зургийг самбарт зур (нарны туяа үүл нэвт гийж байгаа гэх мэт). Баптисм, ариун ёслол, ариун сүм зэрэг санваараас ирдэг адислалуудыг төлөөлөн харуулсан зургуудыг хүүхдүүдэд өг. Яагаад зураг дээрх адислалд талархаж байгаагаа хуваалцаад, зургуудаа самбар дээрх гэрлийн туяанд байрлуулахад тэднийг урь. Тэнгэрлэг Эцэг санваарыг сэргээсэн тул бид энэ адислалуудыг хүлээн авах боломжтой болсныг гэрчил.
-
Шалан дээр зам зурж, Тэнгэрлэг Эцэг рүү эргэн очих уг зам дээр алхахын тул тэдэнд хэрэгтэй санваарын ёслолуудын зургийг хүүхдүүдэд өг (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 103–108, 119–120-ийг үзнэ үү). Ёслолуудыг зам дээр зохих дарааллаар нь байрлуулахад хүүхдүүдэд тусал.
-
Адам, Ева хоёрын гэр бүлээрээ хамт байгаа зургийг үзүүл (энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг эсвэл Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 5-ыг үзнэ үү). Хүүхдүүдийг зураг харж байхад, Адам, Ева хоёрыг гэр бүлдээ хэрхэн хандаж байна гэж бодож байгаагаа хуваалцахыг хүүхдүүдээс хүс. Сургаал ба Гэрээ 107:53–56-г ашиглан, Адам гэр бүлдээ хайраа харуулахын тулд юу хийснийг хүүхдүүдтэй хуваалц. Санваар таны амьдрал, гэр бүлийг хэрхэн адисалсан тухай гэрчлэлээ хуваалц.
-
Сургаал ба Гэрээ 107:42–50-д цэдэглэгдсэнээр, Адам гэр бүлийнхээ хэн хэнийг санваарт томилсныг нэрлээд, хэдэн хүн томилсныг тоолохыг хүүхдүүдээс хүс. Адам яагаад гэр бүлийнхээ бүх гишүүнийг санваартай болгохыг хүссэнийг ойлгоход нь хүүхдүүдэд тусал. Тэд болоод тэдний гэр бүлийнхэн санваараар дамжуулан адислагдаж байсан үеийнхээ талаар хуваалцахад хүүхдүүдийг урь.
Би бусдыг хүчирхэгжүүлж чадна.
Бага залуу ч хүүхдүүд “бүх яриа, бүх залбирлууд, … мөн бүх үйлүүддээ … [бусдыг] хүчирхэгжүүл[эх]” зөвлөгөөг дагаж чадна.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Самбарт нэг хүн зураад, уг хүний бие махбодоо хүчирхэгжүүлэхийн тулд хийж болох зарим зүйлийг нэрлэхийг хүүхдүүдээс хүс. (Хүүхдүүдийг нэрлэх тоолонд уг хүний булчингуудыг томруулан зурж өгч болно). Сургаал ба Гэрээ 108:7-г уншаад, бид [өөрсдийн] ах [мөн эгч нарыг] хүчирхэгжүүлэх” арга замуудыг олж сонсохыг хүүхдүүдээс хүс. Ойлгоход хэцүү байж болох аливаа үгсийг тайлбарла.
-
Хүчирхэгжүүлэх хэрэгтэй байж болох таньдаг хүмүүсийнхээ тухай бодоход тэдэнд тусал. Бид тэдэнд юу хэлж, тэдний төлөө юу хийж болох вэ? Тэр хүмүүст зориулан ил захидал хамтдаа хийхэд тусалж өгөх эсвэл тэднийг хувийн болон гэр бүлийн залбиралдаа оруулахад урамшуул.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Сургаал ба Гэрээ 107:1–8, 13–14, 18–20
Санваар нь Тэнгэрлэг Эцэгтээ эргэж очиход надад тусална.
Бурханы хүүхдүүдийг Түүнд эргүүлэн авчрахад туслахын тулд Мелкизедек болон Аароны санваарыг сэргээсэн. Санваарын ямар ямар үүрэг байдаг, тэдгээр нь хэрхэн бидэнд Бурханд эргэн очиход тусалдаг талаар өөрийн заадаг хүүхдүүдэд ойлгуулан тусал.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Сургаал ба Гэрээ 1–8, 13–14, 18–20-оос санваарын тухай заасан чухал үг, хэллэгүүдийг хайж олоход хүүхдүүдийг урь. Санваар атгагчдад ямар ямар үүрэг хариуцлага байдаг вэ? Санваар нь Тэнгэрлэг Эцэгтээ эргэн очиход бидэнд хэрхэн тусалдаг вэ?
-
Сургаал ба Гэрээ 107:1–8, 13–14, 18–20-оос хариултыг нь олж болох “Мелкизедек санваарыг өөр юу гэж нэрлэдэг вэ?” гэх мэт асуултууд бич. Аль болох олон асуултын хариултыг шүлгүүдээс олох хэдэн минут хүүхдүүдэд гаргаж өг. Санваараар дамжуулан хүлээн авсан зарим адислалаа хүүхдүүдтэй хуваалц.
-
Bible Dictionary эсвэл Судруудын удирдамжаас (scriptures.ChurchofJesusChrist.org) Мелкизедекийн талаар хүүхдүүдтэй хамт унш. Бид түүний амьдралаас санваарын эрх мэдлийг хэрэглэх гэдэг нь юу гэсэн үг болох талаар юу мэдэж авсан бэ?
Сургаал ба Гэрээ 107:21–26, 33–35, 65–66
Их Эзэний сонгосон үйлчлэгчид Түүний Сүмийг удирддаг.
Сүмийн удирдагчдын талаарх таны гэрчлэлийг ямар ямар үйл явдал хөгжүүлсэн бэ? Өөрийн гэсэн гэрчлэлтэй болоход нь та хүүхдүүдэд хэрхэн тусалж болох вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Самбарт Ensign, Лиахона сэтгүүлийн хамгийн сүүлийн Ерөнхий чуулганы дугаар (Ерөнхий чуулган сэтгүүл) дээрх ерөнхий эрх мэдэлтэн, албан тушаалтнуудын зургийг тавь. Хүүхдүүдийг Сургаал ба Гэрээ 107:21–26, 33–35, 65–66-аас уншиж байхдаа эдгээр удирдагчийн зарим үүрэг хариуцлагын талаар ойлгож мэдсэн зүйлээ самбарт бичихэд урь. Яагаад бид тэдний удирдамж зааварт талархдаг вэ? Хэрхэн бошиглогч, төлөөлөгчдийн талаарх гэрчлэлтэй болсноо нэг нэгэнтэйгээ хуваалц.
-
Итгэл үнэмшил, итгэл, залбирал гэсэн үгсийг самбарт бич. Сүмийн Тэргүүн Зөвлөлийг бид хэрхэн итгэл үнэмшил, итгэл, залбирлаараа дэмжиж болохыг хүүхдүүдээс асуу (Сургаал ба Гэрээ 107:22-ыг үзнэ үү). Яагаад Их Эзэний сонгосон үйлчлэгчдийг дэмжих нь чухал вэ?
Гэрээгээ анхааралтай дагаж амьдрах нь адислалуудыг авчирдаг.
Та өөрийн заадаг хүүхдүүдэд хэрхэн гэрээ, “[өөрсдийн] тангаргуудыг дагахад … илүү анхааралтай байхад” нь тусалж болох талаар тунгаан бод. Тэдгээр шийдвэр нь одоо ба ирээдүйд тэднийг хэрхэн адислах вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Гадуур нь асгахгүйгээр аяганд ус хийх гэх мэт анхаарал болгоомжтой байхыг шаарддаг ямар нэгэн үйлдэл хийхэд хүүхдүүдийг урь. Анхаарал болгоомжгүй байвал юу тохиолдож болох вэ? Сургаал ба Гэрээ 108:3-ыг уншаад, Лайман Шерманаас юуг анхаарал болгоомжтой хийхийг хүссэнийг олж мэдэхэд тэднийг урь. Баптисм хүртэж байхдаа, ариун ёслолоос хүртэхдээ Тэнгэрлэг Эцэгт өгсөн амлалтуудаа хүүхдүүдтэй хамт жагсаа. Эдгээр амлалтаа анхааралтай сахиж болох арга замуудыг бодоход тэдэнд тусал.
-
Гэрээгээ сахих талаар өгүүлдэг Би зоригтой байна (Хүүхдийн дууны ном, 85) зэрэг дууг хүүхдүүдтэй хамт дуул. Гэрээгээ сахих талаар сануулж буй дууны үг хэллэгийг ашиглан тэмдэг хийхэд нь тэдэнд тусалж, уг тэмдгээ гэртээ байрлуулахад урамшуул.
-
Хүүхдүүдэд Бэки Крэйвин эгчийн “Хянамгай ба хайхрамжгүй” (Ensign буюу Лиахонa, 2019 оны 4-р сарын чуулган, 7–9) хэлсэн үгийн хэсгийг өгөөд, гэрээгээ илүү анхааралтай сахихад тэднийг урамшуулдаг ямар нэгэн зүйлээ хуваалцахыг тэднээс хүс.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Заадаг хүүхдүүдийнхээ эцэг эхтэй хааяа уулзаж, сайн мэдээг гэртээ заахыг хичээхэд урамшуулж болно. Та Хүүхдийн хэсэгт хүүхдүүдийнхээ хуваалцсан, гэртээ сурсан зүйлийг нь тэдэнд хэлж болох юм.