Сургаал ба Гэрээ 2021
9-р сарын 13–19. Сургаал ба Гэрээ 102–105: “Их гай зовлонгийн дараа адислал ирдэг”


“9-р сарын 13–19. Сургаал ба Гэрээ 102–105: ‘Их гай зовлонгийн дараа адислал ирдэг,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“9-р сарын 13–19. Сургаал ба Гэрээ 102–105,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2021

Зураг
Түрдэг тэрэгтэй эрчүүд

C.C.A.Кристэнсэн (1831–1912), Сионы хуаран, 1878 он, шанхай даавуун дээрх темпер аргаар зурсан зураг, 198 × 290 см. Бригам Янгийн Их Сургуулийн уран зургийн музей, С.С.А.Кристэнсэнийн ач зээ нарын бэлэг, 1970 он

9-р сарын 13–19

Сургаал ба Гэрээ 102–105

“Их гай зовлонгийн дараа адислал ирдэг”

Сургаал ба Гэрээ 102–105-ыг судлах нь заах бэлтгэл ажлын тань чухал хэсэг юм. Хүүхдүүдэд судрыг илүү сайн ойлгоход нь хэрхэн туслах талаар төрөх сүнслэг өдөөлтүүдийг сонс.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Гэртээ эсвэл сүм дээр хамгийн сүүлд сурсан ямар нэгэн зүйлийг сануулсан дуулах нэг дууг сонгоход хүүхдүүдэд тусал.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Сургаал ба Гэрээ 103:9

Би “дэлхийн гэрэл” байж чадна.

Та өөрийн заадаг хүүхдүүдийг эргэн тойрны хүмүүстээ сайн мэдээний гэрэл болоход хэрхэн урамшуулж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Сургаал ба Гэрээ 103:9-ийг хүүхдүүдэд уншиж өгөөд, гэрлийн шил, лаа эсвэл гэрлийн өөр эх сурвалжийн зургийг барихад тэднийг урь. Зургаа ангид буй өөр хүнд үзүүлэхийг хүс. Есүс Христийг дагаснаар тэд хэрхэн бусдад гэрэл адил байдгийг хүүхдүүдэд хэл.

  • “Есүс намайг нарны туяа шиг байгаасай гэдэг” эсвэл “Үргэлж од шиг гялалзаж явна” (Хүүхдийн дууны ном, 38, 84) гэх мэт үлгэр жишээ байх тухай дуунуудыг хүүхдүүдтэй хамт дуул. Хүүхдүүдэд дууны үгтэй тохирсон үйлдлүүдийн талаар бодоход тусал. Бид эргэн тойрныхоо хүмүүст хэрхэн сайн үлгэр жишээ, гэрэл нь болж чадах вэ?

    Зураг
    Асаж буй лаа

    Би “дэлхийн гэрэл” байж чадна.

Сургаал ба Гэрээ 104:42

Хэрэв би зарлигуудыг нь дагавал Их Эзэн намайг адисална.

104-р хэсэгт Их Эзэн зарлигуудыг нь итгэлээр дагадаг хүмүүст “үй олон адислалыг” хэд хэдэн удаа амласан байдаг. Тэр биднийг өгөөмрөөр адислахыг хүсдэг болохыг мэдрэхэд нь та хүүхдүүдэд хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Таныг Сургаал ба Гэрээ 104:42-ыг унших үед “адислал” гэсэн үгийг хэлэх тоолонд хуруунуудаа хөдөлгөхөд хүүхдүүдийг урь. Зарлигуудыг нь дагасны төлөө Тэнгэрлэг Эцэг таныг хэрхэн адисалсан талаар хүүхдүүдэд хэл. Тэрээр өөрсдийг нь хэрхэн адисалсан талаар хуваалцахыг хүүхдүүдээс хүс. Хүүхдүүдээс дуулгавартай дагаж чадах зарлигаа хуваалцахад урь.

  • “Үй олон” гэдэг нь юу гэсэн утгатай болохыг ойлгоход хүүхдүүдэд туслахын тулд самбарт эсвэл цаасан дээр дугуй дүрс зур. Та хүүхдүүдээс дугуй дүрсийг эхлээд хоёр, дараа нь дөрөв, найм, арван зургаа гэх мэтээр үржүүлэн, самбарыг юм уу цаасыг дүүртэл зурж туслахыг хүс. Дугуйг нэмэх бүрд Тэнгэрлэг Эцэгийн өгсөн адислалуудын талаар бодоход хүүхдүүдэд тусал. “Үй олон адислал” гэдэг нь хэрэв бид Түүний зарлигуудыг дагах юм бол Их Эзэн бидний амьдралыг адислалаар дүүргэнэ гэсэн үг болохыг тайлбарла.

Сургаал ба Гэрээ 105:38–40

Би амар тайвныг тогтоогч байж чадна.

Сионы хуаранд болсон үйл явдлаас бид олон зүйл сурах боломжтой. Хүүхдүүдэд чухал байж болох нэг зүйл бол маргаан, тэмцэл бидэнд бэрхшээл, зовлонг, харин эв нэгдэл, амар амгалан адислалуудыг авчирдаг явдал юм.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Сионы хуарангийн тухай түүхийг хүүхдүүдэд өөрийн үгээр ярьж өг (Ирээд, Намайг дага—Хувь хүн гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймын оршил, Saints, 1:194–206 эсвэл “The Acceptable Offering of Zion’s Camp” [Revelations in Context, 213–218]-ыг үзнэ үү). Сионы хуарангаас авч болох сургамжтай зүйлийг онцлохын тулд үе үе зогсосхий. Жишээ нь, Их Эзэн биднийг маргалдаж тэмцэлдэхийн оронд тайван байж, хамтран ажиллаасай хэмээн хүсдэг.

  • Сургаал ба Гэрээ 105:38-ыг уншаад, “амар тайван” хэмээх үгийг сонсох тоолонд босож зогсохыг хүүхдүүдээс хүс. Хүмүүс өөрсөдтэй нь эелдэг бус хандсан ч амар тайвныг тогтоохыг Их Эзэн гэгээнтнүүдээс хүссэнийг тайлбарла. Хүүхдүүдэд амар тайвныг тогтоогч байхад нь туслах зүйлсийн талаар бодоход тусалж, зарим нөхцөл байдлыг жүжигчлэн үзүүлэхэд урь.

  • Та өөрийн амьдралаас юм уу Найз эсвэл Лиахона сэтгүүл дээрээс амар тайвныг тогтоогч хүүхдийн түүхийг хуваалц. “Бусдыг хайрлаж хүндлэхийг Есүс заасан юм(Хүүхдийн дууны ном, 39) зэрэг бусдыг хайрлах тухай дууг хамтдаа дуул эсвэл долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг хий.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Сургаал ба Гэрээ 104:13–18

Их Эзэн намайг өөрт байгаа бүхнийг тусламж хэрэгтэй хүмүүстэй хуваалцаасай хэмээн хүсдэг.

Тусламж хэрэгтэй байгаа Их Эзэний хүмүүст Түүний арга замаар тусалдаг болохыг ойлгоход нь хүүхдүүдэд хэрхэн туслахаа бодож үз.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Их Эзэний өгсөн адислалуудыг жагсаан бичих хэдэн минут хүүхдүүдэд гаргаж өг. Байж болох бүх адислалаа жагсааж бичихэд тэднийг урамшуулан дэмж. Дараа нь Сургаал ба Гэрээ 104:13–18-ыг хамт уншаад, дараах асуултуудын хариултыг ол. Тухайлбал: Хэн бүхний жинхэнэ эзэн хэн бэ? Тэр яагаад эдгээрийг бидэнд өгдөг вэ? Тэр эдгээр зүйлийг хэрхэн ашиглаасай хэмээн биднээс хүсдэг вэ? Бусадтай өөрсдийн адислалыг хуваалцах арга замуудыг бодож олоход хүүхдүүдэд тусал.

  • Танд хэрэгтэй байсан ямар нэгэн зүйлийг хэн нэгэн өгсөн тухай туршлагаасаа хуваалцаад, үүнтэй адил төстэй туршлагаасаа хуваалцахад хүүхдүүдийг урамшуул. Эсвэл бусдад үйлчлэх тухай “The Coat” (ChurchofJesusChrist.org руу ) зэрэг видео бичлэгийг үзүүл. Эдгээр туршлагаас бусдад үйлчлэх тухай бид юу мэдэж авсан бэ? Тусламж хэрэгтэй байгаа хүмүүст анхаарлаа хандуулж, энэ долоо хоногт сургууль дээрээ, ялангуяа гэр бүлдээ үйлчилж болох хүнээ олоход хүүхдүүдийг урь.

  • Хүүхдийн дууны ном эсвэл Сүмийн дуулал болон хүүхдийн дууны номоос үйлчлэл хийх, бусдад туслахтай холбоотой дуунуудыг эрж олоход хүүхдүүдийг урь (сэдэвчилсэн индексийг үзнэ үү). Нэгээс хоёр дууг хамт дуулаад, энэ дуунууд бидэнд юу зааж байгааг ярилц.

Сургаал ба Гэрээ 105:9–19

Зарлигууд өгөгдсөн шалтгааныг ойлгохгүй байсан ч би Их Эзэний зарлигуудыг дуулгавартай дагаж чадна.

Сионы хуаранд болсон үйл явдал нь Их Эзэний тааллыг дагахыг эрэлхийлснээр ирэх адислалуудыг харуулах хүчирхэг арга зам байж болох юм.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дээрх зургийг үзүүлээд, Сионы хуарангийн талаар мэдэх зүйлээ хуваалцахад хүүхдүүдийг урь. Хэрэв тусламж хэрэгтэй бол Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймын оршил болон Saints, 1:194–206; эсвэл “The Acceptable Offering of Zion’s Camp” (Revelations in Context, 213–218)-ыг ашигла. Хүүхдүүдийг өөрсдийгөө Сионы хуарангийн гишүүд гэж төсөөлөн, туршлагаа ярихад урь. Тэд өөрсдийн туршлагаас үр хүүхдүүдээ юуг сураасай гэж хүсэх байсан бэ?

  • Сургаал ба Гэрээ 105:13–14-ийг хамт уншаад, Сионы хуарангийнхныг Миссурид хүрч ирэхэд гэгээнтнүүдийн газрыг эргүүлэн авах хэрэггүй хэмээн Их Эзэн тэдэнд хэлснийг тайлбарла. Хуарангийн зарим гишүүн яагаад биднийг тийшээ явахыг зарлигласан юм бол хэмээн гайхаж, уурлаж байсан. Бид зарлигуудыг өгөх болсон шалтгааныг ойлгохгүй байвал яах ёстой вэ? Бид бүх шалтгааныг нь мэдэхгүй байсан ч Бурханы Өөрийн бошиглогчдоор дамжуулан өгсөн зарлигуудыг дуулгавартай дагаснаар хүлээн авдаг адислалуудыг олж харахад хүүхдүүдэд туслахын тулд “Сэргээлтийн дуу хоолой: Сионы хуаран” дахь зарим түүхийг хуваалц (Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага дээр бий).

Зураг
суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Сионы хуаранд болсон үйл явдлаас мөн үүнээс олж мэдсэн нэг сургамжаа гэрийнхээ хэн нэгэнтэй хуваалцахад хүүхдүүдийг урамшуул. Эсвэл тусламж хэрэгтэй байгаа хэн нэгэнтэй хуваалцаж болох Бурханы адисалсан зүйлийн талаар бодоход хүүхдүүдийг урь.

Заах чадвараа сайжруулах

Зөрчлийг хайраар шийдвэрлэ. “Заримдаа хэн нэг хүүхэд үймүүлэн, ангийн бусад хүүхдийн сурах орчинд сөргөөр нөлөөлдөг. Ийм байдал үүсэхэд хүүхдийн асуудалд тэвчээр гарган, хайрлаж, хүлээцтэй хандах хэрэгтэй. Хэрэв онцгой анхаарал халамж хэрэгтэй хүүхэд үймүүлж байвал тойрог, гадасны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хариуцсан мэргэжилтэнтэй ярилцан эсвэл [disabilities.ChurchofJesusChrist.org] вэбсайт руу орж, тэдэнтэй хэрхэн илүү сайн ажиллаж болох талаар олж мэд” (Аврагчийн арга барилаар заах нь, 26).

Хэвлэх