“9-р сарын 27-оос 10-р сарын 3. Сургаал ба Гэрээ 109–110: ‘Энэ нь таны өргөө, Таны цэвэр ариун байдлын газар,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“9-р сарын 27-оос 10-р сарын 3. Сургаал ба Гэрээ 109–110,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2021
9-р сарын 27-оос 10-р сарын 3
Сургаал ба Гэрээ 109–110
”Энэ нь таны өргөө, Таны цэвэр ариун байдлын газар”
Сургаал ба Гэрээ 109–110-ыг судлах явцад ангийнхаа хүүхдүүдтэй сүнслэг туршлага олж авахыг хүсвэл эхлээд өөрөө энэ судрыг судалж, сүнслэг туршлага олж авахыг эрэлхийлээрэй.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Сургаал ба Гэрээ 109–110 дээрх зарчим, үйл явдлуудын талаар сурч мэдсэн ямар нэг зүйлээ санаж, хуваалцахад хүүхдүүдэд туслах зургуудыг үзүүл. Жишээ нь, Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дахь зургийг та үзүүлж болно.
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Сургаал ба Гэрээ 109:12–13; 110:1–7
Ариун сүм бол Их Эзэний өргөө юм.
Их Эзэний өргөөг бишрэн хүндлэх мэдрэмжийг хүүхдүүдэд өгч, “[Түүний] ариун газарт” (Сургаал ба Гэрээ 109:13) нэгэн өдөр орохоор хүсэн хүлээдэг болоход хүүхдүүдэд хэрхэн туслахаа тунгаан бод.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Гэрийнхээ юунд дуртай болохоо хэлэхийг хүүхдүүдээс хүс. Көртландын ариун сүмийн зургийг үзүүлж, Сургаал ба Гэрээ 109:12–13; 110:1–7-г ашиглан ариун сүмийг онцгойлон адисалж, Их Эзэний өргөө болгосон өдрийн талаар тэдэнд ярь (Сургаал ба Гэрээний түүхүүд, 151, “39-р бүлэг: Көртландын ариун сүмийг онцгойлон адислав-ыг үзнэ үү). Ариун сүм бол Их Эзэний өргөө болохыг үзүүлэхийн тулд “Энэ бол Таны өргөө, Таны цэвэр ариун байдлын газар” (Сургаал ба Гэрээ 109:13) хэмээн Иосеф Смитийн хэлсэн онцгойлон адислах залбирлыг унш. Ариун сүмийн талаар дуртай зүйлээ хуваалцахыг хүүхдүүдээс хүс.
-
Хүүхдүүдэд ариун сүмийн зураг өг эсвэл тэднийг зураг зурахад урь. Хүүхдүүдтэй хамт “Би ариун сүм харах дуртай” (Хүүхдийн дууны ном, 99) зэрэг ариун сүмийн тухай дуу дуул. Дуулахдаа “ариун сүм” гэсэн үг бүр дээр зургаа өргөхийг хүүхдүүдээс хүс. Дуун дээр ариун сүмийн талаар ямар нэг чухал зүйлийг бидэнд зааж буй бусад үгийг тэдэнд зааж өг. Ариун сүмийн талаарх өөрийн бодлыг мөн энэ нь Их Эзэний өргөө болохыг хэрхэн мэдсэнээ хүүхдүүдэд ярь.
Бурханы ажлыг хийж гүйцэтгэхэд хэрэгтэй байсан санваарын түлхүүрүүд одоо Сүмд бий.
Сүмийн түүхэнд Көртландын ариун сүм чухал байр суурь эзэлдэг. Есүс Христ эртний бошиглогчдын хамт тэнд үзэгдсэн. Эдгээр бошиглогч Бурханы хожмын үеийн ажлыг гүйцэтгэхэд хэрэгтэй байсан санваарын түлхүүрүүдийг Иосеф Смитэд шилжүүлэн өгсөн.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Долоо хоногийн үйл ажиллагааны хуудаснуудыг эсвэл 40-р бүлэг: Көртландын ариун сүм дэх үзэгдэл” (Сургаал ба Гэрээний түүхүүд, 155–157)-ийг ашиглан, ариун сүмд айлчлан ирсэн тэнгэрлэг биесийн талаар хүүхдүүдэд ярь. Эдгээр үйл явдлын ариун нандин шинж чанарыг танд болон хүүхдүүдэд ойлгоход туслах үг хэллэгийг Сургаал ба Гэрээ 110-аас хуваалц.
-
Хүүхдүүдэд хэдэн түлхүүр үзүүлээд, түлхүүрээр юу хийдгийг ярилц. Хүүхдүүдээр түлхүүрийг ээлжлэн бариулаад, цоожтой хаалга онгойлгож байгаа дүр үзүүлэх боломжийг олго. Ийн хийж байх үеэр, Көртландын ариун сүмд Иосеф Смит санваарын түлхүүрүүдийг хүлээн авсан талаар тайлбарла. Эдгээр түлхүүр нь сайн мэдээг хуваалцах, ариун сүмийн ажлыг хийж гүйцэтгэх зэрэг Түүний сүмд Бурханы ажлыг хийх хүчийг болон адислалуудыг нээдэг.
-
Иосеф Смитэд Елиагийн даатган өгсөн түлхүүрүүдийн талаар ойлгоход нь туслахын тулд Елиагийн эсвэл гэр бүлийн түүхийн тухай “Truth from Elijah” (Children’s Songbook, 90–91) зэрэг дуунуудыг хүүхдүүдтэй хамт дуул. Зүрх сэтгэлээ өвөг дээдэс рүүгээ эргүүлэхэд тусалсан туршлагаасаа ярь. Өвөө эмээгийнхээ эсвэл бусад өвөг дээдсийнхээ тухай мэддэг ямар нэгэн зүйлийг хуваалцахыг хүүхдүүдээс хүс.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Сургаал ба Гэрээ 109; 110:1–10
Ариун сүм бол Их Эзэний өргөө юм.
Та Их Эзэний өргөөг хайрладгаа хүүхдүүдтэй хэрхэн хуваалцах вэ? Ахлагч Квинтин Л.Күкийн “Бидний хүн нэг бүр хаана ч амьдардаг бай өөрсдийгөө ариун сүмд байгаагаар хар” гэсэн уриалгыг хүлээн авахад тэднийг хэрхэн сүнслэгээр өдөөж болохыг бодож үз (“Өөрийгөө ариун сүмд байгаагаар хар,” Ensign, May 2016, 98 эсвэл 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 83).
Боломжит үйл ажиллагаанууд
-
Ариун сүмийн адислалуудыг онцолдог гэж үздэг шүлгүүдийг 109 эсвэл 110-р хэсгээс сонго (заримыг нь Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймд санал болгосон.) Тэдгээр адислалыг самбарт жагсаан бичээд, сонгосон шүлгүүдээсээ хайж олоход хүүхдүүдийг урь. Яагаад ариун сүм бидэнд чухал болохыг хэн нэгэнд бид хэрхэн тайлбарлаж болох вэ?
-
Хүүхдүүдээс Сургаал ба Гэрээ 110:1–10-ыг дотроо уншихыг хүсээд, эдгээр шүлгээс Есүс Христийн тухай эсвэл ариун сүмийн талаар сурч мэдсэн ямар нэг зүйлээ хуваалцахад тэднийг урь. Хүүхдүүдийг өөрсдийгөө болон Аврагчийг ариун сүмд байгаагаар зурахад урь.
-
Нэг найз нь байшинг нь олохоор хайж байна гэж төсөөлөн бодохыг хүүхдүүдээс хүс. Аль нь манай байшин гэдгийг мэдэхэд бид найздаа хэрхэн тусалж болох вэ? Ариун сүм бол Их Эзэний өргөө болохыг бид хэрхэн мэдэх вэ? Сургаал ба Гэрээ 109:12–13-ыг хүүхдүүдтэй хамт уншаад, ариун сүм бол Их Эзэний өргөө болохыг хэрхэн мэдсэнээ тэдэнд хэл. Ариун сүмийн зургуудыг үзүүлээд, Их Эзэний өргөөний талаар өөрсдийн бодол санааг хуваалцах боломжийг хүүхдүүдэд олго.
-
Бурханы сүнс (Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, д. 28) дууллыг хүүхдүүдтэй хамт дуулаад, энэ дууг Kөртландын ариун сүмийн онцгойлон адислах ёслол дээр дуулсан бөгөөд өнөө үед ариун сүмийг онцгойлон адислахад дуулдгийг хэл. Энэ дуу яагаад Көртландын ариун сүмийг онцгойлон адислахад тохирсон дуу байсан бэ?
Өнөөдөр Бурханы ажлыг гүйцэлдүүлэхэд санваарын түлхүүр Сүмд хэрэгтэй.
Ахлагч Гари Э.Стивэнсон “[Moсе, Eлиас, Eлиа] нар бурханлаг сэргээлтийг эхлүүлэх хүртэл Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхэд Есүс Христийн сайн мэдээний авралын ёслолоос хүртэх боломжгүй, түгжигдсэн байсан юм” гэжээ (“Санваарын түлхүүр, эрх мэдэл хаана байна вэ?” Ensign, May 2016, 30 эсвэл 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 14).
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хүүхдүүдийг Сургаал ба Гэрээ 110:11–16-г судлаад, Көртландын ариун сүмд үзэгдсэн эртний гурван бошиглогчийн нэрийг олоход урь. Эдгээр шүлгээс бошиглогч тус бүр юуг Иосеф Смит, Оливер Каудери хоёрт хүртээсэн” эсвэл өгснийг дүрсэлсэн үгсийг олоход нь тусал. Та “40-р бүлэг: Көртландын ариун сүм дэх үзэгдэл” (Сургаал ба Гэрээний түүхүүд, 156–157)-ээс тус болох тайлбарыг олж болно.
-
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны санваарын түлхүүрүүдийн талаарх дараах тайлбарыг хуваалц. “Халаасанд тань гэрийн эсвэл машины түлхүүр байж магад. Харин санваарын түлхүүрүүд бол гарт баригддаггүй, нүдэнд харагддаггүй. Тэдгээр нь санваарын эрх мэдлийг ‘асаадаг” (“Personal Priesthood Responsibility,” Ensign эсвэл Liahona, Nov. 2003, 45–46). Санваарын түлхүүрүүдийн ач холбогдлыг үзүүлэхийн тулд гэрийн юм уу машины түлхүүрээ гээхэд ямар асуудал гарч ирж болохыг хүүхдүүдтэй ярилц. Энэ нь санваарын түлхүүрүүдийг алдахтай холбоотой асуудалтай хэр төстэй вэ? Өнөө үед хэн санваарын түлхүүрүүдийг атгадгийг мөн эдгээрийг Бурханы бүх хүүхдэд зориулсан адислалуудыг нээхэд хэрхэн ашигладгийг хүүхдүүдийг ойлгоход тусал (“Санваарын түлхүүрүүд,” Итгэлдээ үнэнч байх нь, 168–169-ийг үзнэ үү).
-
Көртландын ариун сүмд сэргээгдсэн түлхүүрүүдийн талаар дэлгэрэнгүй тайлбарлахын тулд “By the Hand of Elijah the Prophet” (ChurchofJesusChrist.org) видео бичлэгийг үзүүлнэ үү. Елиагийн түлхүүрүүдийн ачаар хийх боломжтой болсон ажилд оролцохын тулд бид юу хийж болох талаар ярилц. Эсвэл “Gatherers in the Kingdom” (ChurchofJesusChrist.org) видео бичлэгийг үзүүлээд, Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийг Түүнд эргүүлэн авчрахын тулд бид хэрхэн тусалж болох талаар ярилц.
1:51
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Гэр бүлийнхэндээ ариун сүмийн эсвэл санваарын түлхүүрүүдийн талаар өнөөдөр сурч мэдсэн зүйлээ заахдаа энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг ашиглахыг эсвэл ангид зурсан зургаа ашиглахад хүүхдүүдийг урь.