Сургаал ба Гэрээнүүд 2021
10-р сарын 18–24. Сургаал ба Гэрээ 121–123: “Ай Бурхан минь, Та хаана байна вэ?”


“10-р сарын 18–24. Сургаал ба Гэрээ 121–123: ‘Ай Бурхан минь, Та хаана байна вэ?’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Cургаал ба Гэрээ 2021 (2020)

“10-р сарын 18–24. Сургаал ба Гэрээ 121–123,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2021

Либерти шорон

Либерти шорон хавар цагт,, Ал Раундс

10-р сарын 18–24

Сургаал ба Гэрээ 121–123

“Ай Бурхан минь, Та хаана байна вэ?”

Та Сургаал ба Гэрээ 121–123-ыг судалж байдаа, ангийнхаа хүүхдүүдийн аль хэдийн мэдэх зүйлсийн талаар бодож үз. Тэдний мэддэг зүйлс дээр тулгуурлан хэрхэн зааж болохоо мэдэхийн төлөө залбир.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Хэрэв та өнгөрсөн долоо хоногт хүүхдүүдийг ойлгож мэдсэн зүйлээ гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахад урамшуулсан бол тэдэнд туршлагаасаа хуваалцах цаг гаргаж өг.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Сургаал ба Гэрээ 121:7–8; 122:7

Хүнд хэцүү цаг үе бас бидний сайн сайхны төлөө байж болно.

Иосеф Смитийг Либерти шоронд байх үед Их Эзэний түүнд хандан хэлсэн үгс, заримдаа хүнд хэцүү байж болох ч Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христ бидэнд тусалж чадна гэдгийг хүүхдүүдэд олж харах боломжийг олгож болно.

Боломжит үйл ажиллагаанууд

  • 46-р бүлэг: Иосеф Смит Либерти шоронд” (Сургаал ба Гэрээний түүхүүд, 172–174) эсвэл Сургаал ба Гэрээ 121:7–8-ыг хүүхдүүдтэй хуваалцахдаа “амар амгалан” гэдэг үгийг сонсоход тэднийг урь. Иосеф Их Эзэнд итгэж найдсан шиг бид Түүнд итгэснээр амар амгаланг мэдрэх арга замуудын талаар бодоход хүүхдүүдэд тусал. Хэдийгээр Иосеф хүнд хэцүүг туулсан ч Их Эзэн түүнтэй хамт байсныг тайлбарла.

  • Бидний зовлон бэрхшээл “[бидний] сайн сайхны төлөө байх болно гэдгийг” (Сургаал ба Гэрээ 122:7) таньж мэдэхэд нь хүүхдүүдэд туслахын тулд хүнд зүйл үүрэхэд булчингууд маань хэрхэн хөгждөг тухай тэдэнд ярь. Тэдэнд хэцүү ажил хийж байгаа эсвэл хүнд зүйл өргөж байгаа дүр үзүүлэх боломж олго. Хэрэв бид Бурхан руу хандах юм бол хүнд хэцүү үеийг туулах нь бидний сүнсийг өсгөн хөгжүүлэхэд тусалдаг гэдгийг тайлбарла. Өөрийн заадаг хүүхдүүдэд хамааралтай зарим жишээг хуваалц. “Бүх зүйл бидний сайн сайхны төлөө байх болно” гэсэн үг хэллэгийг хамтдаа давтан хэлэхэд тэднийг урь.

Сургаал ба Гэрээ 122:8

Есүс Христ надад ямар байгааг мэддэг.

Иосеф Смитийг Либерти шоронд байхад Есүс Христ Өөрийгөө бүх зүйлийн доор бууж ирсэн хэмээн хэлсэн (Сургаал ба Гэрээ 122:8-ыг үзнэ үү). Энэ нь Тэрээр бидэнд юу тохиолдож байгааг мэддэг бөгөөд бид Түүнд хандаж болно гэсэн үг юм.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүнд хэцүү зүйл тулгарах үед Христэд хандахыг хүүхдүүдэд зааж сургахын тулд уй гашууд автсан, өвдөж зовсон, гутарсан үед тэдний царай төрх ямар харагддагийг харуулахыг тэднээс хүс. Ийм үед бидэнд хэн тусалж чадах вэ? Сургаал ба Гэрээ 122:8-ыг уншаад, энэ нь Есүс Христ бидэнд ямар байгааг мэддэг бөгөөд бидэнд тусалж чадна гэсэн утгатай болохыг тайлбарла.

  • Есүс над шиг хүүхэд байв” (Хүүхдийн дууны ном, 34) гэдэг дууг хамтдаа дуулаад, Есүс Христ бидэнд ямар байгааг мэддэг тул бидэнд тусалж чадна гэдгийг гэрчил.

    Есүс Гетсеманид өвдөг сөгдсөн нь

    Есүс бидний зовлонг ойлгодог. Миний хүсэл бус, харин Таны хүсэл биелэг, Волтэр Рэйн

Сургаал ба Гэрээ 123:17

Бурхан намайг чаддаг зүйлээ баяр хөөртэй хийгээсэй хэмээн хүсдэг.

Хэдийгээр Иосеф Смит шоронд, харин гэгээнтнүүд гэр орноосоо хөөгдөж байсан ч, тэрээр гэгээнтнүүдийг “өөрсдийн хүчинд байгаа бүх зүйлийг хөгжил хөөртэйгөөр хийхийг” урамшуулсан.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдэд Сургаал ба Гэрээ 123:17-г уншиж өгөөд, “хөгжил хөөртэйгөөр” хэмээх үгийг сонсохдоо босож зогсон, баярлахад урь. Төрөл бүрийн үйлчлэлийг хөгжил хөөртэйгөөр хийж буй дүр үзүүлэхэд тэднийг урь.

  • Хөгжил хөөртэй үйлчлэлийн тухай “Бусдад туслах дуртай” (Хүүхдийн дууны ном, 108) зэрэг дууг хамтдаа дуул. Хүүхдүүдэд гэр бүлдээ болон найзууддаа баяр хөөртэйгөөр үйлчлэх арга замуудыг бодож олоход тусал.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Сургаал ба Гэрээ 121:7–9; 122:7–9

Сорилт бэрхшээлүүд маань миний сайн сайхны тулд бөлгөө.

Либерти шоронд шаналж байх үед нь Аврагчийн Иосеф Смитийг тайвшруулсан нэг арга зам бол түүнд “Хүү минь, эдгээр бүх зүйл чамд туршлага суулгах болно мөн чиний сайн сайхны төлөө байх болно гэдгийг мэдэгтүн” (Сургаал ба Гэрээ 122:7) хэмээн заасан явдал байсан юм. Энэ үнэн хүүхдүүдийг сорилт бэрхшээлтэй тулгарах үед адисалж чадна.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Иосеф Смит шоронд хоригдож байсан талаар мөн гэгээнтнүүдийг Миссуригээс хөөн гаргасан тухай мэддэг зүйлээ хуваалцахад хүүхдүүдийг урь (Сургаал ба Гэрээний түүхүүдийн 45–47-р бүлэг; х. 167–175-ыг үзнэ үү). Хэрэв тэд Иосеф Смит эсвэл тэр үед амьдарч байсан гэгээнтнүүдийн нэг байсан бол ямар байх байсныг нь хүүхдүүдээс асуу. Сургаал ба Гэрээ 121:7–9; 122:7–9-ийг хүүхдүүдтэй хамт уншаад, амар амгаланг авчирна хэмээн Их Эзэний хэлсэн ямар нэгэн зүйлийг олохыг тэднээс хүс. Зовлон бэрхшээл маань хэрхэн “[бидний] сайн сайхны төлөө байж” болох вэ?

  • Хоёр хүүхдийг өрөөний нэг талаас нөгөө тал хүрэх хангалттай урт утасны үзүүрээс барин зогсоход урь. Нэг хүүхдээс утсан дээр нэг цэг багтах зайд чимхэн барихыг хүс. Сургаал ба Гэрээ 121:7–8-ыг уншаад, утас нь мөнх амьдралын он жилүүдийг, харин чимхсэн тэр хэсэг нь дэлхий дээрх бидний өнгөрүүлсэн он жилийг төлөөлж байгааг тайлбарла. Дэлхий дээр бидэнд тулгардаг сорилт бэрхшээлүүд “хэсэгхэн хугацаанд” байна гэдэг нь ямар утгатай вэ?

  • Либерти шорон шиг газарт дөрвөн сарын турш байх ямар байх байсныг төсөөлөн бодоход хүүхдүүдэд тусал. Бид юуг хамгийн их санах вэ? Бид цагаа хэрхэн өнгөрүүлэх байсан бол? Сургаал ба Гэрээ 121:7–9; 122:7–9-д зовлон зүдгүүрээ туулан гарахад тус болсон юуг Иосеф Смит ойлгож мэдсэн бэ? Хүнд хэцүү цаг үетэй тулгарч байгаа хэн нэгэнд захидал бичихдээ Сургаал ба Гэрээ 121:7–9; 122:7–9-өөс ашиглаж болох ямар нэг зүйлийг санал болгоход урамшуул.

Сургаал ба Гэрээ 121:34–46

Бид “тэнгэрийн хүчтэй” байхын тулд зөв шударга байх ёстой.

Бид зөвхөн зөв шударга байсан тохиолдолд л өөрсдийн амьдралд Бурханы хүчийг авна гэдгийг ухааран ойлгоход заадаг хүүхдүүддээ тусал.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Нэг талд нь өндөр хүчдэл, нөгөө талд нь нам хүчдэл гэсэн үг бичээд, хооронд нь зураасаар холбо. Зураасны дунд хэсэг рүү заасан сум зур. Сургаал ба Гэрээ 121:34–46-аас амьдрал дахь тэнгэрлэг хүчээ бид хэрхэн өсгөдөг эсвэл бууруулдаг болохыг заасан хэд хэдэн үг хэллэгийг сонго (“нүглээ далдлах,” “бардамнал,” “номхон дөлгөөн,” “хайр” гэх мэт). Хүүхдүүдээр ээлжлэн үгийг сонгуулж, уг үг нь хүчийг өсгөх үү аль эсвэл бууруулах уу гэдгийг хэлэлцэн шийдээд, сумыг зохих чиглэл рүү хөдөлгө. Эдгээр шүлэгт өгсөн Их Эзэний зөвлөгөөг дагадаг учраас бусдад сайн нөлөө үзүүлдэг таньдаг хүмүүсийнх нь талаар хүүхдүүдтэй ярилц.

  • Сургаал ба Гэрээ 121:41–42, 45-ыг уншаад, эдгээр шүлэгт дурдсан, Их Эзэний бидэнд байгаасай хэмээн хүсдэг зан чанаруудыг жагсаахыг хүүхдүүдээс хүс. Ойлгохгүй байгаа үгсээ тайлбарлахад нь тэдэнд тусал. Хүүхэд бүрд нэг зан чанарыг тохоон өгч, үүнийг харуулж болох арга замын тухай бодоход нь тэдэнд тусал. Бүгд хуваалцаж дууссаны дараа тэднээс 45–46-р шүлгийг уншаад, эдгээр зан чанарыг хөгжүүлэх юм бол хүлээн авах адислалуудыг жагсаахыг хүс.

  • Сургаал ба Гэрээ 121:46-ийн эхний мөрийг унш. Ариун Сүнс хэрхэн бидний “байнгын хамтрагч” болж чадах вэ?” “Ариун Сүнс” (Хүүхдийн дууны ном, 56-р хуудас) эсвэл Ариун Сүнсний бэлгийн тухай өөр дуу дуул. Яагаад бид Ариун Сүнсийг өөрсдийн байнгын хамтрагч болгох ёстой тухай энэ дуу юу зааж байна вэ?

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Хүнд асуудалтай тулгарсан өөрийн мэдэх хүний тухай бодоход хүүхдүүдийг урь. Иосеф Смитийн Либерти шоронд байхдаа суралцсан зүйлсээс уг хүнтэй хуваалцаж болох ямар нэг зүйлийг тодорхойлоход тэдэнд тусал.

Заах чадвараа сайжруулах

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж. “Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ сайн мэдээний хамгийн чухал багш нар бөгөөд тэд хоёул хүүхдүүддээ нөлөөлөх гол үүрэг хариуцлагыг хүлээж, хамгийн агуу хүчийг агуулдаг билээ (Дэд хууль 6:6–7-г үзнэ үү). Та сүм дээр хүүхдүүдэд зааж байхдаа, тэдний эцэг эхийг өөрсдийн нэн чухал үүргийг биелүүлэхэд хэрхэн дэмжиж болох арга замуудыг залбиран байж эрэлхийл” (Аврагчийн арга барилаар заах нь, 25).