Сургаал ба Гэрээнүүд 2021
10-р сарын 4–10. Сургаал ба Гэрээ 111–114: “Бибээр бүх зүйлийг … та нарын сайн сайхны төлөө тушаах болно”


“10-р сарын 4–10 Сургаал ба Гэрээ 111–114: ‘Бибээр бүх зүйлийг … та нарын сайн сайхны төлөө тушаах болно,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

10-р сарын 4–10 Сургаал ба Гэрээ 111–114,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2021

Иосеф Смит номлож байгаа нь

10-р сарын 4–10

Сургаал ба Гэрээ 111–114

“Бибээр бүх зүйлийг … та нарын сайн сайхны төлөө тушаах болно”

Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвлөх асан Шэрил А.Эсплин эгч “бид сургаалыг зүрх сэтгэлдээ шингээж, … зан байдалдаа амьдралынхаа туршид тусгаж хэрэгжүүлэхэд хүүхдүүдэд тусалдаг” хэмээн заасан (“Хүүхдүүддээ ойлгохыг заах нь,” Ensign, May 2012, 10 эсвэл 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 10).

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Хүүхдүүдийг хуваалцахад урамшуулахын тулд өмнөх хичээлтэй нь холбоотой хэд хэдэн зүйл авчир. Зүйл тус бүр юуг санагдуулж байгааг ярилц.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Сургаал ба Гэрээ 111:2; 10–11

Бурханы зүйлс миний сан хөмрөг болж болно.

Хүүхдүүдийг сан хөмрөг гэдэг үгийг бодох үед тэд Сургаал ба Гэрээ 111:2, 10-т өгүүлсэн сан хөмрөгөөс өөр зүйлийг төсөөлж байж болох юм. Их Эзэний зүйлсийг нандигнаж сурахад нь та тэдэнд хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Сан хөмрөг гэсэн үгийг сонсоход бодогдож байгаа зүйлээ зурахад хүүхдүүдийг урь. Дэлхийнхний сан хөмрөг хэмээн үздэг зүйлсийг Өөрийн хүмүүс, мэргэн ухаан, зөв шударга байдал мөн сайн сонголт хийх (Сургаал ба Гэрээ 111:2, 10–11-ийг үзнэ үү) гэх мэт Их Эзэний сан хөмрөгтэй харьцуул.

  • Хүүхдүүдэд энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг хийж гүйцэтгэхэд тусал. Есүсийн сан хөмрөгт тооцдог зүйлсээс бид Түүний талаар юу сурч мэдэж болох вэ? Бид хэрхэн Түүнтэй илүү адилхан байж чадах вэ?

Сургаал ба Гэрээ 112:10

Их Эзэн намайг гараас минь хөтөлж, залбирлуудад минь хариулах болно.

Сургаал ба Гэрээ 112:10 нь таны заадаг хүүхдүүдэд Есүс Христ тэднийг амьдралынх нь турш хөтлөн, чиглүүлэх болно гэсэн итгэлээ хөгжүүлэхэд тусална.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Замаар гарах эсвэл тайтгаруулах гэх мэтэд гэр бүлийн гишүүнийхээ гараас барих нь юу юунаас илүү чухал байж болох нөхцөл байдлуудын талаар бодоход хүүхдүүдэд тусал. Тэдэнд хуваалцсан зарим жишээг жүжигчлэн тоглох нь таалагдаж болох юм. Сургаал ба Гэрээ 112:10-ыг уншина уу. Яагаад бид Их Эзэнээс “гараас [минь] хөтлө[хийг]” хүсдэг вэ?

  • Нэг хүүхдийн нүдийг боогоод, өөр нэг хүүхдээр гараасаа хөтлүүлэн өрөөгөөр хөндлөн явахыг түүнээс хүс. Их Эзэн гараас чинь хөтөлж байгааг мэдэрч байсан туршлагаасаа хуваалц.

    Есүс нэгэн эх, хүү хоёрын хамт

    Босоод алх, Саймон Дюви

Сургаал ба Гэрээ 112:11

Есүс Христ хүн бүрийг хайрлаасай хэмээн надаас хүсдэг.

Бидэнд эелдэг бус ханддаг хүмүүсийг ч гэсэн хайрлахыг Аврагч биднээс хүсдэг болохыг ойлгоход хүүхдүүдэд тусал.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Та “41-р бүлэг: Көртланд дахь асуудал бэрхшээлүүд”-ээс хуваалцахдаа, хэн нэгэн зөв зүйл хийж байгааг сонсвол гараараа зүрх үүсгэж харуулахыг хүүхдүүдээс хүс (Сургаал ба Гэрээний түүхүүд, 158–160). Их Эзэн биднээс бүх хүнийг, тэр ч бүү хэл буруу сонголт хийдэг хүмүүсийг ч бас хайрлахыг хүсдэгийг ойлгоход нь тусал.

  • Самбарт гунигтай царай зураад, аз жаргалгүй байгаа хүмүүст бид хайраа хэрхэн үзүүлж болох талаар хүүхдүүдээс хүс (Сургаал ба Гэрээ 112:11-ийг үзнэ үү). Хүүхдүүдийг санаагаа хуваалцаж байхад гунигтай царайг баяртай царай болгон өөрчилж зур. Бусдыг хайрласнаар ирдэг хүчийн талаар гэрчлэлээ хуваалц. “Бусдыг хайрлаж хүндлэхийг Есүс заасан юм” (Хүүхдийн дууны ном, 39) зэрэг хайрын тухай дууг хамтдаа дуул.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Сургаал ба Гэрээ 112:10

Би даруу төлөв байж, Бурханы удирдамжийг эрэлхийлж чадна.

Тэнгэрлэг Эцэг биднийг удирдан залахын тулд биднээс даруу төлөв байхыг хүсдэг. Бурханд хандан залбирах, зөвлөгөөг нь хүлээн авах зэрэг зүйлсийг хийн Бурханы өмнө даруу байдлаа хэрхэн харуулж болох талаар ойлгоход хүүхдүүдэд тусал.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Даруу байх гэдэг нь юу гэсэн утгатай үг болохыг хүүхдүүдээс асуу. (Хэрэв шаардлагатай бол тэд Итгэлдээ үнэнч байх нь ном дээрх “Даруу байдал” хэсгийг уншиж болно [83–84-р хуудас]). “Даруу” гэсэн үгтэй холбоотой үг хэллэгийг бодоход тэдэнд тусал. Дараа нь Сургаал ба Гэрээ 112:10-ыг уншаад, тэдгээр үгийг “даруу” гэсэн үгээр орлуулж уншихад тэднийг урь. Яагаад Тэнгэрлэг Эцэг биднийг даруу байгаасай хэмээн хүсдэг вэ? Илүү ихийг мэдэхийг хүсвэл хүүхдүүд Судруудын удирдамж дахь “Даруу төлөв байдал” хэмээх үгийн доор жагсаасан нэмэлт судруудыг уншиж болно (scriptures.ChurchofJesusChrist.org).

  • Сургаал ба Гэрээ 112:10 дээрх үгсийг самбарт бичээд, хүүхдүүдээс чанга дуугаар уншихыг хүс. Энэ шүлэгт дурдсан даруу хүмүүст зориулсан адислалуудын доогуур зурахад нэг хүүхдийг урь. Залбирлынх нь хариулт ирж байсан гэх мэт Их Эзэний тусламжийг даруухнаар эрэлхийлэн, Түүгээр удирдуулж байснаа хуваалцахад хүүхдүүдийг урамшуул.

Сургаал ба Гэрээ 112:11

Есүс Христ хүн бүрийг хайрлаасай хэмээн надаас хүсдэг.

Есүс Христ хүн бүрийг, тэр ч бүү хэл Өөрийг нь дорд үзэж байсан хүмүүсийг ч гэсэн хайрлахын төгс үлгэр жишээ байсан юм. Иосеф Смит ч мөн өөрийнх нь найз нөхөд байсан хүмүүсийн хавчлагад өртөж байсан. Бид ч бас Аврагчийн болон Иосеф Смитийн адил бусдыг хайрлаж чадна гэдгийг сурч мэдэхэд хүүхдүүдэд тусал.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдийг “41-р бүлэг: Көртланд дахь асуудал бэрхшээлүүд”-ийг ээлжлэн уншихад урь (Сургаал ба Гэрээний түүхүүд, 158–160). Энд өгүүлснээр хэн Көртланд дахь асуудлыг улам хүндрүүлсэн бэ? Хэн тэдгээрийг шийдвэрлэхийг хичээж байсан бэ? Хүүхдүүдийг Сургаал ба Гэрээ 112:11-ийг уншихад уриад, яагаад хүн бүрийг хайрлах нь чухал болохыг ярь.

  • Биднээс ялгаатай, өөр хүмүүсийг хайрлах нь яагаад чухал вэ? Яагаад Тэнгэрлэг Эцэг биднийг өөр өөр болгосон бэ? Бид хэрхэн биднээс өөр ч гэсэн “бүх хүмүүнд хайраа элбэг дэлбэгээр байлгаж” чадах вэ? “Би үргэлж Тантай байх болно” (Хүүхдийн дууны ном, 78–79) зэрэг бусдыг хайрлах тухай дууг хамтдаа дуул.

  • Аврагч Өөртэй нь хэрцгий харьцаж байсан хүмүүсийг хайрлаж байсан жишээг олж мэдэхэд хүүхдүүдэд тусал (жишээлбэл, Лук 23:34-ийг үзнэ үү).

Сургаал ба Гэрээ 112:12–15, 26

Жинхэнэ хөрвөгдсөн хүмүүс Есүс Христийг таньж мэднэ.

Есүс Христэд хөрвөгдөх нь амьдралын туршид үргэлжлэх үйл явц бөгөөд энэ нь “[Түүний] нэрийг мэддэг [дүр эсгэхээс]” (Сургаал ба Гэрээ 112:26) өөр юм. Аврагчийг үнэхээр мэдэх гэдэг нь юу гэсэн утгатай болохыг илүү сайн ойлгоход хүүхдүүдэд тусал.

Боломжит үйл ажиллагаанууд

  • 1837 онд зарим төлөөлөгч бошиглогч Иосеф Смитийг эсэргүүцдэг болсон талаар хүүхдүүдтэй хуваалц. Бошиглогчийг дагах нь яагаад чухал вэ? (15-р шүлгийг үзнэ үү). Арван хоёр Төлөөлөгчдийн Чуулгын ерөнхийлөгч Томас Б.Маршид Их Эзэний хий хэмээн хэлсэн зүйлсийн жагсаалтыг гаргахад хүүхдүүдэд тусал (Сургаал ба Гэрээ 112:12–15-ыг үзнэ үү). Бид Есүс Христэд хэрхэн илүү сайн хөрвөгдөж болох талаар ярилцахдаа уг жагсаалтыг ашигла.

  • Түүнийг үнэхээр мэдэхгүй атлаа Түүний нэрийг мэддэг дүр эсгэх гэдэг нь ямар утгатай үг болох талаар бодож байгаа зүйлээ хуваалцахыг хүүхдүүдээс хүс (Сургаал ба Гэрээ 112: 26-г үзнэ үү). Түүнийг илүү сайн мэдэхийн тулд бид юу хийж болох талаар 14-р шүлэгт юу заасан бэ? “Загалмайг нь үүрэлцэх” (Иосеф Смитийн Орчуулга, Maтай 16:25–26 [Библийн хавсралт дахь]) эсвэл “[Түүний ] хоньдыг тэжээх” гэдэг нь юу гэсэн утгатай болохыг ойлгоход хүүхдүүдэд тусал.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Өнөөдрийн хичээл дээр ойлгож мэдсэн зүйлсээ нэгтгэн дүгнэхэд хүүхдүүдийг урь. Гэр бүлийнхэнтэйгээ хуваалцаж болохын тулд ойлгож мэдсэн зүйлсээ эргэн санахад туслах тэмдэглэл үйлдэхэд эсвэл зураг зурахад тэдэнд тусал.

Заах чадвараа сайжруулах

Хүүхдүүд сониуч байдлаар мөн янз бүрийн арга замаар суралцдаг. Хүүхдүүд шинэлэг, олон янзын үйл ажиллагаагаар дамжуулан суралцах дуртай. Тэдэнд хөдөлж, бүх мэдрэхүйгээ ашиглаж, судлахад мөн шинэ зүйлийг туршиж үзэхэд туслах үйл ажиллагаануудыг ашигла. (Аврагчийн арга барилаар заах нь, 25–26-г үзнэ үү.)