Сургаал ба Гэрээнүүд 2021
10-р сарын 11–17. Сургаал ба Гэрээ 115–120: “Түүний өсөлтөөс илүүгээр түүний золиослол надад илүү ариун нандин байх болно”


“10-р сарын 11–17. Сургаал ба Гэрээ 115–120: ‘Түүний өсөлтөөс илүүгээр түүний золиослол надад илүү ариун нандин байх болно,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“10-р сарын 11–17: Сургаал ба Гэрээ 115–120,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2021

Фар Вест

Фар Вест, Ал Раундс

10-р сарын 11–17

Сургаал ба Гэрээ 115–120

“Түүний өсөлтөөс илүүгээр түүний золиослол надад илүү ариун нандин байх болно”

Хүүхдүүдэд хамгийн их хэрэгтэй гэж бодсон зарчмууд руу хөтлөх боломжийг Сүнсэнд олго. Та бага насны эсвэл том хүүхдүүдийн үйл ажиллагаанаас тустай санаануудыг олж болох юм.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Заримдаа аль нэг хүүхдийн эцэг эхтэй урьдчилан ярилцаж, хүүхдийг гэртээ ойлгож мэдсэн ямар нэг зүйлээ ангид хуваалцахаар бэлдэж ирэхийг санал болгож болно. Уг хүүхэд гэр бүлийн гишүүдтэйгээ хийсэн үйл ажиллагаагаа ангид хөтлөн явуулах дуртай байж болох юм.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Сургаал ба Гэрээ 115:4–5

Би Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд харьяалагддаг.

Та Есүс Христийн Сүмийн нэг хэсэг байснаар ирдэг адислалуудыг ялган танихад хүүхдүүдэд хэрхэн тусалж болох тухай бодож үз.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдээс Сүмийн бүтэн нэрийг хэлж чадах хүүхэд байгаа эсэхийг асуу. Тэдэнд Сүмийн бэлгэ тэмдгийн логог үзүүлж (Сүмийн хэвлэл эсвэл номлогчийн нэрийн тэмдэг дээрх), самбар дээр нэрийг нь бич эсвэл Сургаал ба Гэрээ 115:4-өөс унш. Үг тус бүр лүү заахад тантай хамт нэрийг нь хэлэхийг хүүхдүүдээс хүс. Нэрэн дээрх чухал үгнүүдийг зааж, яагаад эдгээр үг чухал болохыг ойлгоход хүүхдүүдэд тусал (“43-р бүлэг: Есүс Христ Өөрийн Сүмийг нэрлэв,” Сургаал ба Гэрээний түүхүүд, 164-ийг үзнэ үү).

  • Есүс Христийн Сүм” (Хүүхдийн дууны ном, д. 48) дууг хамтдаа дуулж, Есүс Христийн Сүмийн гишүүн байх талаар өөрийн бодол санааг хүүхдүүдтэй хуваалц. Тэдэнд Сүмийн талаар бодол санаагаа хуваалцах боломж олго.

  • Сургаал ба Гэрээ 115:5-аас “бос” гэсэн үгийг унших бүрд хүүхдүүдийг босож зогсоход урь. “Урагш гэрэлтүүл” гэсэн үгийг уншихад хуруунуудаа нарны цацраг мэт дэлгэн сунгахад тэднийг урь. “Үргэлж од шиг гялалзаж явна” (Хүүхдийн дууны ном, д. 84) зэрэг бусдын гэрэл байх тухай дууг хамтдаа дуул. Бидний гэрэл Есүс Христээс ирдэг гэдгийг сануулан, “урагш гэрэлтүүлэх” арга замуудын талаар бодоход тэдэнд тусал.

Сургаал ба Гэрээ 117:6

Есүс Христ энэ дэлхийг болон үүн дээрх бүх зүйлийг бүтээсэн.

Их Эзэн Виллям Маркс, Ньюел К.Витней хоёрыг өмч хөрөнгөө золиосолж, Миссури рүү нүүхэд урамшуулан, энэ дэлхий дээрх бүх зүйлийг бүтээснээ тэдэнд сануулжээ. Энэ үнэнийг мэдсэнээр хүүхдүүд хэрхэн адислагдаж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Сургаал ба Гэрээ 117:6 дээрх Их Эзэний Өөрөө бүтээсэн хэмээн хэлсэн бүтээлүүдийн зургуудыг авчрах юм уу зур (эсвэл хүүхдүүдийг зурахад урь). Таныг шүлэг уншиж байх үеэр зургууд руу зааж эсвэл дээш нь өргөхийг хүүхдүүдээс хүс. Есүс Христ энэ бүх зүйлийг бүтээснийг мэдэх нь яагаад танд чухал болох талаар хүүхдүүдэд хэл.

  • Тэнгэрлэг Эцэг минь надад хайртай” (Хүүхдийн дууны ном, д. 16) зэрэг Их Эзэний бүтээлийн тухай дууг хүүхдүүдтэй хамт дуул. Бурханы хайрыг мэдрэхэд тусалдаг Түүний зарим бүтээлийн тухай ярих боломжийг хүүхдүүдэд олго.

Сургаал ба Гэрээ 119–120

Аравны нэг Бурханы ажлыг хийхэд Сүмд тусалдаг.

Таны заадаг ихэнх хүүхэд мөнгө олох, аравны нэг төлөх зэрэгт хэтэрхий бага байж болох ч аравны нэг нь дэлхий даяар Сүмийн хийдэг агуу ажилд ямар хувь нэмэр оруулдгийг ойлгуулах нь сайн юм.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Аравны нэгийг хэрхэн төлдөг мөн үүнийг юунд ашигладаг талаар тайлбарла (“44-р бүлэг: Аравны нэг,” Сургаал ба Гэрээний түүхүүд, 165–166 эсвэл ChurchofJesusChrist.org дээрх холбогдох видео бичлэгийг үзнэ үү). Самбарт 10 зоос зураад, тэдгээрийг тоолоход туслахыг хүүхдүүдээс хүс. Их Эзэнд аравны нэгд зориулан хэдийг өгөхийг нь тодорхойл.

  • I Want to Give the Lord My Tenth” (Children’s Songbook, 150) гэх мэт аравны нэгийн тухай дууг хамтдаа дуулж, яагаад аравны нэг төлдгөө хүүхдүүдэд ярь. Боломжтой бол хувийн түүхээ хуваалц.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Сургаал ба Гэрээ 115:4–6

Миний үлгэр жишээ бусдыг Христэд ирж, аюулгүй болоход нь тусалж чадна.

Таны заадаг хүүхдүүд Сүмд хэрэгжүүлдэг “хоргодох газар” (6-р шүлэг) хэрэгтэй байгаа, амьдралын шуурганд өртсөн хүмүүсийг мэддэг байх магадлал өндөр. Та хэрхэн хүүхдүүдийг “босч мөн урагш гэрэлтүүлэн” (5-р шүлэг), тэр хүмүүстэй гэрлээ хуваалцахад сүнсээр өдөөж болох талаар бод.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Гар чийдэн, нарны зураг эсвэл Аврагчийн сайн мэдээний гэрлийг төлөөлөх ямар нэг зүйлийг тойруулан дамжуул. Гэрлийг барих ээлж ирэхэд, хүүхдүүдийг Сургаал ба Гэрээ 115:4–5-ыг уншаад, бусдад гэрэл мэт “урагш гэрэлт[эхийн]” (3 Нифай 18:24-ийг үзнэ үү) тулд хийх ямар нэг зүйлийг нэрлэхэд урь.

  • Хүүхдүүдийг Сургаал ба Гэрээ 115:6-г дүрсэлсэн зураг зурахад урь. Жишээлбэл, тэд шуургыг мөн Сүмийн барилга дотор хүмүүс хоргодож байгааг зурж болно. Шуурга ямар ямар зүйлийг төлөөлж болох вэ? Сүм нь хэрхэн эдгээрээс хоргодох газар болдог вэ?

Сургаал ба Гэрээ 117

Миний гаргасан золиос Их Эзэнд ариун нандин юм.

117-р хэсэгт Их Эзэн Виллям Маркс, Ньюел К.Витней хоёрт Миссурид илүү агуу адислалуудыг авахын төлөө Көртланд дахь өмч хөрөнгөө золиослохыг зөвлөсөн. Тэр мөн Оливер Гранжерийг гаргасан золиослолынх нь төлөө сайшаажээ. Тэдний үлгэр жишээнээс хүүхдүүд юу сурч болно гэж та бодож байна вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Та тэднийг Көртландад нэг дэлгүүрийг амжилттай ажиллуулдаг эзэн гэж төсөөлөн бодоход урь. Их Эзэн тэднийг дэлгүүрээ орхин, өөр газар луу яв гэвэл тэдэнд ямар санагдах байсан бэ? Сургаал ба Гэрээ 117:1–11-ийг хүүхдүүдэд уншиж өгөөд, золиослол гаргаж, Их Эзэнийг дуулгавартай дагах итгэлтэй байхад туслах ямар нэг зүйлийг сонсвол зогсоохыг тэднээс хүс. Их Эзэнийг дуулгавартай дагахын тулд бид өнөөдөр юуг золиосолдог вэ?

  • Гэгээнтнүүд яагаад Көртландыг орхих болсон тухай хүүхдүүдэд товчхон ярь эсвэл нэг хүүхдээр яриул (“41-р бүлэг: Көртланд дахь асуудал бэрхшээлүүд,” Сургаал ба Гэрээний түүхүүд, 158–160-ыг үзнэ үү). Их Эзэн Оливер Гранжерыг Көртландад үлдэж, Сүмийн өрийг төлөхийг хүссэнийг тайлбарла. Яагаад энэ нь хэцүү ажил байж болох вэ? Сургаал ба Гэрээ 117:13-т Их Эзэний хэлсэн үг Оливерт болон бидэнд Их Эзэнд дуулгавартай байж, золиослол гаргахад хэрхэн туслах вэ?

Сургаал ба Гэрээ 119–120

Аравны нэг Бурханы ажлыг хийхэд Сүмд тусалдаг.

Бага ч гэсэн аравны нэгээ төлөх нь Их Эзэний хаант улсыг барьж байгуулахад хувь нэмэр оруулна гэдгийг ойлгоход нь та хүүхдүүдэд хэрхэн тусалж болох талаар тунгаан бод (Итгэлдээ үнэнч байх нь, 180–182-ыг үзнэ үү).

Боломжит үйл ажиллагаанууд

  • Нэг найз нь Сүмийн барилгыг хараад, “Танай Сүм энэ барилгын төлбөрийг ямар мөнгөөр төлдөг вэ?” гэж асууж байна хэмээн төсөөлөн бодоход хүүхдүүдийг урь. Аравны нэгийн өргөлийг бид энэ найздаа юу гэж тайлбарлах вэ? Хүүхдүүдийг энэ асуултын талаар эргэцүүлэн бодохдоо Сургаал ба Гэрээ 119:4, 120:1-ийг харахыг санал болго.

  • Аравны нэгийн ачаар Сүмийн хийж чадах зарим зүйлийн талаар бодоход хүүхдүүдэд тусал. Эдгээр нь бидний амьдралыг хэрхэн адисалдаг вэ? Аравны нэгийн хуулийн тухай мөн энэ нь хэрхэн таныг адисалсан талаар бодол санаагаа хүүхдүүдтэй хуваалц.

    Аравны нэгээ төлж буй хүүхэд

    Аравны нэгийг төлснөөр бид Бурханд хайраа харуулж, Түүний ажилд тусалдаг.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Өнөөдөр Хүүхдийн хэсгийн ангийн үеэр зүрх сэтгэлд нь юу мэдрэгдэж, оюун санаанд нь ямар бодол орж ирснийг ажиглахад хүүхдүүдийг урь. Энэ мэдрэмж, бодол санаагаа гэрийнхэнтэйгээ хуваалцахад урамшуул.

Заах чадвараа сайжруулах

Эцэг эхэд нь дэмжлэг туслалцаа үзүүл. Хүүхдүүд нь Хүүхдийн хэсгийн ангид юу сурч мэдэж байгааг эцэг эхтэй нь хуваалцаж, эцэг эхийн хувьд гаргаж буй хүчин чармайлтад хэрхэн дэмжлэг үзүүлж болох талаар асуух арга зам ол (Аврагчийн арга барилаар заах нь, 25-ыг үзнэ үү).