Сургаал ба Гэрээнүүд 2021
9-р сарын 6–12. Сургаал ба Гэрээ 98–101: “Хөдөлгөөнгүй байж мөн би бол Бурхан гэдгийг мэдэгтүн”


“9-р сарын 6–12. Сургаал ба Гэрээ 98–101: ‘Хөдөлгөөнгүй байж мөн би бол Бурхан гэдгийг мэдэгтүн,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“9-р сарын 6–12. Сургаал ба Гэрээ 98–101,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2021

Зураг
Танхайрагчдаас зугтаж буй гэгээнтнүүд

C.C.A.Кристэнсэн (1831–1912), Saints Driven from Jackson County Missouri, c. 1878, даавуун дээрх темпер урлаг, 77 ¼ × 113 инч. Бригам Янгийн Их Сургуулийн Урлагийн музей, C.C.A.Кристэнсэний ач зээ нарын бэлэг, 1970

9-р сарын 6–12

Сургаал ба Гэрээ 98–101

“Хөдөлгөөнгүй байж мөн би бол Бурхан гэдгийг мэдэгтүн”

Ангийн тань гишүүдэд ямар бэрхшээл, эсэргүүцэл тулгардаг вэ? Сургаал ба Гэрээ 98–101 дээрх зөвлөгөө, тайвшралын ямар үгс тэдэнд тусалж болох вэ?

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Та ангийн гишүүдийг өөрсдөд нь тулгарсан зовлон бэрхшээлийг туулахад тусалсан юуг Сургаал ба Гэрээ 98–101 дээрээс сурч мэдсэнээ хуваалцахад урьж болох юм.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Сургаал ба Гэрээ 98:1–3, 11–16, 23–30, 37; 101:2–5, 9–16

Сорилт бэрхшээл бидний сайн сайхны тулд хамтдаа ажиллах болно.

  • Өнөөдөр бидэнд тулгардаг хавчлага, эсэргүүцэл 1833 онд Миссури дэх гэгээнтнүүдэд тулгарснаас өөр байж болох ч Сургаал ба Гэрээ 98 дээрх Их Эзэний зөвлөгөө өнөө үед ч хамаатай. Энэ зөвлөгөөнөөс суралцахад нь ангийн гишүүдэд туслахын тулд дараахын адил асуултуудыг самбарт бичих талаар бодож үз. Их Эзэн Өөрийн гэгээнтнүүдээс эсэргүүцлийг ямархуу байдлаар авч үзэхийг хүсдэг вэ? Их Эзэн биднийг хавчлагад хэрхэн хандаасай гэж хүсдэг вэ? Ангийн гишүүд цөөн хүнтэй бүлэг болон, эдгээр асуултын хариултуудыг Сургаал ба Гэрээ 98:1–3, 11–16, 23–30-аас олоод, сурч мэдсэн зүйлээ ярилцаж болно. Есүс Христийн илүү сайн шавь болоход туслах ямар ямар үнэнийг бид олж мэдэж байна вэ? “Нэмэлт эх сурвалж” дахь мэдэгдэл энэ ярилцлагад нэмэлт ойлголт өгч болох юм.

  • Хавчлага, сорилт бэрхшээл тулгарсан үед 98 ба 101-р хэсэг дээрх, хэрэв бид Их Эзэнд итгэх хүсэлтэй байвал Тэр бидэнд туслах болно гэсэн захиас тусалж чадна. Ангийн гишүүдэд энэ захиасыг олоход нь туслахын тулд судрын шүлгийн дараах жагсаалтыг самбарт бичээд, ангийн гишүүдээс цөөн хэдийг уншихаар сонгоход урьж болно. Сургаал ба Гэрээ 98:1–3, 11–12, 37; 101:2–5, 9–16. Их Эзэнд найдахад урамшуулж байгаа юуг олж мэдсэнээ хуваалцахыг тэднээс хүс. Эдгээр шүлэг Их Эзэнд өөрсдийн найдварыг хэрхэн тавих талаар юу зааж байна вэ? (Мөн Линда С.Рийвс, “Гэрээний адислалуудаа өөрийн болго,Ensign, Nov. 2013, 118–120 эсвэл 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 138-ыг үзнэ үү.)

Сургаал ба Гэрээ 101:1–8, 43–62

Бурханы зөвлөгөөг дагах нь бидэнд аюулгүй байхад тусалдаг.

  • Та “Их Эзэнийхээ дуу хоолойг сонсоход” (7-р шүлэг) ирдэг аюулгүй хамгаалалтыг ухаарч ойлгоход нь ангийн гишүүдэд хэрхэн тусалж чадах вэ? Та ангийн нэг гишүүнийг Сургаал ба Гэрээ 101:43–62-ыг уншиж байх хооронд ангийн цөөн гишүүнийг үүн дээр гарч буй сургаалт зүйрлэлийг жүжигчлэн тоглоход урьж болох юм. Тэгээд та нар дараахтай адил асуултуудыг ярилцаж болно. Үүнд: Сургаалт зүйрлэлд гарч байгаа өөр өөр хэсэг юу юуг төлөөлж байж болох вэ? Зарц нарыг жимсний цэцэрлэгийг алдахад юу нөлөөлсөн бэ? Бид зарц нарын үйлдлээс ямар сургамж авч болох вэ? Уг язгууртны үйлдлээс бид Их Эзэний талаар юу мэдэж авч болох вэ? Түүнчлэн 1–8-р шүлгийг 47–51-р шүлэгтэй харьцуулж, бид хувийн амьдралдаа болон гэр орондоо мөн Сүмийн хувьд Сионыг барьж байгуулахаар хичээж зүтгэхдээ хэрхэн “итгэлтэй мөн мэргэн” байж болох талаар ярилц.

    Зураг
    Есүс Христ

    Христ ба баян залуу удирдагч зургийн хэсгээс, Гэнрих Хоффман

Зураг
нэмэлт эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Нөгөө хацраа өгөх нь Христэд итгэгчээс зүрх зориг шаарддаг.

Ахлагч Робэрт Д.Хэйлс:

“Зарим хүн чимээгүй, номхон даруу, өршөөнгүй байх мөн энгийн гэрчлэл хуваалцах зэрэг хариултыг идэвхгүй, сул дорой байна хэмээн ташаа ойлгодог. Харин [бид] дайснуудаа хайрлах, [биднийг] хараагчдыг адислах, [биднийг] үзэн ядагчдад сайныг үйлдэж, мөн [биднийг] хүнлэг бусаар ашиглаж, хавчин гадуурхах хүмүүсийн төлөө залбирах (Матай 5:44) нь итгэлтэй, хүч чадалтай бөгөөд юуны өмнө Христэд итгэгчийн зүрх зоригтой байхыг шаарддаг.

Бид хариу харалгүй, нөгөө хацраа тавьж өгөн, уур хилэнгийн эсрэг тэвчин зогсож байхдаа Аврагчтай хамт байдаг. Дайсныг намжааж, биднийг гүтгэгчидтэй сөргөлдөхгүйгээр хариулж чадах цорын ганц хүч болох Түүний хайрыг бид үзүүлж чадна. Энэ бол сул дорой байдал биш юм. Энэ бол Христэд итгэгчийн эр зоригийн үйлдэл мөн” (“Христэд итгэгчийн зориг: Шавь байхын үнэ цэн,” Ensign, Nov. 2008, 72 эсвэл 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 82).

Уучлах гэдэг нь зөвтгөх гэсэн үг биш.

Ахлагч Кэвин Р.Данкэн “Ах, эгч нар аа, миний хэлж байгаа үгийг битгий буруугаар ойлгоорой. Уучлах гэдэг нь зөвтгөх гэсэн үг биш юм. Бид муу зан авирыг өөгшүүлж, тулгарч байгаа саад бэрхшээл, өвчин зовлон, сул дорой байдлаасаа болж бидэнтэй зохисгүй харьцахыг бусдад зөвшөөрөх ёсгүй. Гэхдээ бид илүү өргөн хүрээнд харж чадвал илүү агуу ойлголт, амар амгаланг олж авч чадна. … Уучлал нь гайхамшигтай, эдгээх чадвартай зарчим юм. Бид хоёр дахь удаагаа золиос болох шаардлагагүй. Бид уучилж чадна” гэж хэлсэн (“Өршөөлийн эдгээх тос,” Ensign, May 2016, 35 эсвэл 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 17).

Заах чадвараа сайжруулах

Асуудалтай байгаа хүмүүсээ оролцуул. Заримдаа асуудалтай байгаа ангийн гишүүд хайр мэдрэхийн тулд зүгээр л оролцох хэрэгтэй байдаг. Дараагийн хичээлд тодорхой үүрэг гүйцэтгэхийг тэднээс хүс, ангид урьж ирүүл эсвэл тэднийг сүм рүү ирэх унаатай эсэхийг бататга. Тэд эхэндээ хичээл зүтгэлд тань хариулахгүй байсан ч бүү бууж өг (Аврагчийн арга барилаар заах нь, 8–9-ийг үзнэ үү).

Хэвлэх