Сургаал ба Гэрээнүүд 2021
8-р сарын 9–15. Сургаал ба Гэрээ 88: “Бурханы өргөөг байгуулагтун”


“8-р сарын 9–15. Сургаал ба Гэрээ 88: ‘Бурханы өргөөг байгуулагтун,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“8-р сарын 9–15. Сургаал ба Гэрээ 88,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2021

Сандал тавьсан өрөө

8-р сарын 9–15

Сургаал ба Гэрээ 88

“Бурханы өргөөг байгуулагтун”

Сайн мэдээний багшийн хувьд та “мэргэн ухааны үгсийг” болон “хаант улсын сургаалыг … бие биендээ заах”-ад нь ангийн гишүүддээ туслах үүрэгтэй (Сургаал ба Гэрээ 88:77, 118). Сургаал ба Гэрээ 88 дээрээс заахаар сүнсээр өдөөгдсөн зүйлсийг хуваалцахаас гадна, ангийн гишүүдийг сурч мэдсэн зүйлсээ нэг нэгэндээ заахад урамшуул.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Заримдаа зураг үзүүлэх нь хуваалцах хүсэл төрүүлдэг. Та чидуны мөчрийн зургийг үзүүлэн (эсвэл самбарт зурж) мөн Иосеф Смит энэ илчлэлтийг яагаад “‘чидуны навч’ … , бидэнд хүрч ирсэн Их Эзэний амар амгалангийн захиас” (хэсгийн гарчиг) гэж нэрлэсэн байж болохыг ойлгоход нь тэдэнд туслах хэд хэдэн шүлгийг Сургаал ба Гэрээ 88 дээрээс хуваалцахад ангийн гишүүдийг урь.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Сургаал ба Гэрээ 88:6–50

Гэрэл болон хууль Есүс Христээс ирдэг.

  • Ангийнхандаа Сургаал ба Гэрээ 88:6–50-ийг ойлгоход нь туслахын тулд та самбарт гэрэл ба хууль гэж бичээд, ангийнхнаа хоёр бүлэг болгон хуваа. Нэг бүлэг нь Сургаал ба Гэрээ 88:6–13, 40–50-ийг уншиж, гэрэлтэй холбоотой эдгээр шүлгээс Есүс Христийн талаар сурч мэдэж болох зүйлсийг хайна. Нөгөө бүлэг нь 13–26, 34–42-р шүлгээс Түүний хуулийг дагахын чухал ач холбогдлын талаар сурч мэдэж болох зүйлсийг хайна. 88-р хэсэг дэх гэрэл ба хуулийн талаарх үнэнүүд бидэнд Аврагчийн талаар юу заадаг вэ? Тэдгээр нь биднийг Түүнтэй илүү адил болоход хэрхэн нөлөөлдөг вэ?

Сургаал ба Гэрээ 88:62–76, 119–126

Бид Есүс Христийн Цагаатгалаар дамжин цэвэршиж чаддаг.

  • 88-р хэсэгт (68, 74-р шүлэг) Их Эзэний “өөрсдийгөө ариусга” гэсэн зарлиг хоёр удаа гардаг. Та энэ нь юу гэсэн утгатай болохыг ярилцахаар сүнсээр нөлөөлөгдсөн бол, та нар хамтдаа ариусга гэдэг үгийн тодорхойлолтыг суралцаж эсвэл Судруудын удирдамж дахь “Ариусгал” гэдэг үгийн доор байгаа зарим шүлгийг давтан үзэж болно (scriptures.ChurchofJesusChrist.org). Та түүнчлэн ангийн гишүүдийг Сургаал ба Гэрээ 88:62–76, 119–126-г уншиж, дараахын адил асуултуудыг хамтрагчтайгаа ярилцахад урь. Үүнд: Та хэрхэн ариусгагдаж болох вэ? Бид эдгээр шүлгээс Их Эзэний ямар ямар амлалтыг олж мэддэг вэ? Яагаад Их Эзэн биднээс цэвэр ариун байхыг хүсдэг вэ? Тэд түүнчлэн эдгээр асуултын хариултыг ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн “Наманчлалаар цэвэршүүлэгдсэн нь” (Ensign, May 2019, 91–94 эсвэл 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 111–114-ийг мөн “Нэмэлт эх сурвалж”-ийг үзнэ үү) үгээс олж болно.

Сургаал ба Гэрээ 88:77–78, 118–126

Их Эзэн биднийг судлахаар мөн итгэлээр суралцахыг эрэлхийлээсэй хэмээн хүсдэг.

  • Их Эзэний Көртландад “бошиглогчдын сургуулийг” байгуулахад туслахаар өгсөн зөвлөгөө (137-р шүлэг) нь “хаант улсын сургаалыг бие биендээ заах” (77-р шүлэг) хичээл зүтгэл гаргахад нь ангийнханд тань тусалж чадна. Та 77–78, 118–126-р шүлгийг судалж мөн ангиа хэрхэн “суралцахын өргөө” (119-р шүлэг) болгож болох талаар ярилцаж болно. Ангийн гишүүд ангид суралцахад удирдлага болох зарчмуудыг буюу “ангийн дүрмийг” эдгээр шүлэг дээр үндэслэн бичиж болно. Та түүнчлэн ангийн гишүүдээс “суралцахыг эрэлхийлэх” (118-р шүлэг) явцдаа эдгээр зарчмыг хэрэгжүүлэхийг хэрхэн хичээж байгаа талаар хуваалцахыг хүсэж болох юм.

    Судраас суралцаж буй хүүхдүүд

    Гэр орон маань сүнслэгээр суралцах газар байж чадна.

Сургаал ба Гэрээ 88:119

Ариун сүм бол Бурханы өргөө юм.

  • Боломжтой бол, хамгийн ойр байдаг ариун сүмийн зургийг самбарт тавьж, 119-р шүлгээс Их Эзэний өргөөг дүрслэхэд хэрэглэсэн үгсийг үүний дэргэд бичихэд урьж болно. Ариун сүм энэ тайлбартай хэрхэн таарч байгааг харуулсан туршлагаасаа хуваалцахад тэднийг урь. Та түүнчлэн энэ шүлэг бидний амьдралыг хэрхэн удирдан хөтөлж болох талаар ярилцаж болно.

нэмэлт эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Наманчлалаар цэвэршүүлэгдсэн нь.

Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс ийн заасан.

“Наманчлал Аврагчтай маань эхэлдэг бөгөөд ачаа дарамт бус, харин баяр баясал юм. …

Наманчлалаар цэвэршигдэхийн тулд бид нүглээ орхиж, тэдгээрийг Их Эзэний өмнө мөн шаардлагатай бол Түүний мөнх бус шүүгчийн өмнө хүлээх ёстой (Сургаал ба Гэрээ 58:43-ыг үзнэ үү). Алма биднийг “зөв шударгын үйлүүдийг авчрах” (Алма 5:35) ёстой гэж заасан. Эдгээр бүхий л зүйл Христэд ирэгтүн гэсэн судрын урилгын нэг хэсэг юм.

Бид Хүндэтгэлийн өдөр бүр ариун ёслолоос хүртэх хэрэгтэй. Тэрхүү ёслолоор бид гэрээ байгуулж, Аврагчийн биднийг хүрээсэй хэмээн хүсдэг төгс төгөлдөр байдлаас холдуулах бүхий л үйлдэл, хүслийг ялан гарахад туслах адислалуудыг хүлээн авдаг (Матай 5:48; 3 Нифай 12:48-ыг үзнэ үү). Бид “бүх бурханлиг бусаас өөрсдөө татгал[заж], Бурханыг өөрсдийн бүх хүч, оюун, мөн чадлаар хайрлах аваас” “Христээр төгс байж,” Түүний асгаруулсан цусаар “ариусгагдан,” “ариун, толбогүй болно” (Моронай 10:32–33). Ямар гайхамшигтай амлалт вэ! Ямар гайхалтай гайхамшиг вэ! Ямар гайхалтай адислал вэ!” (“Наманчлалаар цэвэршүүлэгдсэн нь,” Ensign, May 2019, 92 эсвэл 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 111–112)

Заах чадвараа сайжруулах

Зарчмыг батлах эх сурвалжуудыг ол. Энэ тоймд санал болгосон саналуудаас гадна та Сургаал ба Гэрээ 88 дээрх зарчмыг зааж байгаа Сүмийн видео бичлэг, дуу хөгжим эсвэл зургийг хайж болно. (Аврагчийн арга барилаар заах нь, 17–18-ыг үзнэ үү.)