Сургаал ба Гэрээнүүд 2021
7-р сарын 5–11. Сургаал ба Гэрээ 76: “Тэдний шагнал агуу байх болно, мөн тэдний алдар суу мөнхөд байх болно”


“7-р сарын 5–11. Сургаал ба Гэрээ 76: ‘Тэдний шагнал агуу байх болно, мөн тэдний алдар суу мөнхөд байх болно,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“7-р сарын 5–11. Сургаал ба Гэрээ 76,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2021

Огторгуй дахь тэнгэрийн заадас

Хоргодох газар, Шелинн Абэл

7-р сарын 5–11

Сургаал ба Гэрээ 76

“Тэдний шагнал агуу байх болно, мөн тэдний алдар суу мөнхөд байх болно”

Судруудад цэдэглэгдсэн олон үзэгдлийн адил 76-р хэсэг дэх үзэгдэл нь судруудыг “бясалгаж” байх үед Иосеф Смит, Сидней Ригдон хоёрт ирсэн (19-р шүлэг). Та Сургаал ба Гэрээ 76-г тунгаах зуураа илчлэлтийг, түүнчлэн хэрхэн заах удирдамжийг хүлээн авч чадна.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Сургаал ба Гэрээ 76 дээрээс уншсан зүйлээ ярилцахад нь ангийн гишүүдэд туслахын тулд өөр итгэл үнэмшилтэй нэг найз нь үхлийн дараах амьдралын талаар бид юу гэж итгэдэг болохыг асууж байгаагаар төсөөлөхийг тэднээс хүсэж болно. 76-р хэсэг дээрээс тэд ямар шүлгийг найзтайгаа хуваалцах вэ? Ангийн гишүүд “Сэргээлтийн дуу хоолой: “Үзэгдэл”-ийн гэрчлэл” дээрээс гүн сэтгэгдэл төрүүлсэн зүйлсээ хуваалцаж болно.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Сургаал ба Гэрээ 76

Аврал нь Бурханы Хүү Есүс Христээр дамжин ирдэг.

  • Олон хүн 76-р хэсгийг бодохдоо, авралын төлөвлөгөө болон алдар суугийн гурван хаант улсын талаар боддог. Та ангийн гишүүдэд энэ илчлэлтийн гол хүн нь Аврагч Есүс Христ байдаг гэдгийг ойлгоход хэрхэн туслах вэ? Та түүнчлэн ангийн гишүүдээс Есүс Христэд итгэх итгэлийг нь хүчирхэгжүүлсэн шүлгийг 76-р хэсгээс хуваалцахыг хүсэж болно. Тэдэнд тусламж хэрэгтэй бол та тэднийг 1–5, 20–24, 39–43, 69, 107–108 гэх мэт шүлгийг уншихыг хүсэж болох юм.

  • Алдар суугийн гурван хаант улсыг өвлөн авах хүмүүсийн ялгааг олж мэдэхэд нь ангийн гишүүдэд туслахын тулд самбарт Селестиел, 50–70, 92–96-р шүлэг; Террестриел, 71–79, 97-р шүлэг; Телестиел, 81–90, 98–106, 109–112-р шүлэг гэж бич. Ангийн гишүүд гурван бүлэг шүлгийн аль нэгийг сонгоод, Есүс Христийг болон уг хаант улсыг өвлөх хүмүүсийн хоорондын харилцааг дүрсэлж байгаа үгсийг олж болно. Эдгээр үг бидэнд Есүс Христийн шавь байх талаар юу зааж байна вэ? Би Түүнтэй болон Эцэгтэй харилцаагаа хэрхэн хүчирхэгжүүлж чадах вэ? Тэд бидэнд хэрхэн хүрч ханддаг вэ? “Есүсийн тухай гэрчлэлд нэн хүчтэй” (79-р шүлэг) байна гэдэг нь юу гэсэн утгатай вэ?

    19-р зууны үеийн гэр орон

    Иосеф Смит үүнтэй адил өрөөнд алдар суугийн зэрэглэлүүдийн талаарх үзэгдлийг үзсэн.

Сургаал ба Гэрээ 76:5–10, 113–118

Бурханы нууцууд зөвхөн “Ариун Сүнсний хүчээр ойлгогд[дог].”

  • Ангийн тань гишүүдэд 76-р хэсэг дэх илчлэлтийг Сүмийн бүх гишүүн амархан хүлээж аваагүй гэдгийг мэдэх нь сонирхолтой байж магад. Жишээ нь, Бригам Янг “Үзэгдэл эхлээд надад ирэхэд энэ нь миний урьд мэдэж авсан зүйлсийн эсрэг, өөр байсан тул би жаахан хүлээ гэж хэлсэн. Би үүнийг эсэргүүцээгүй ч ойлгохгүй байсан” гэж хэлжээ. Тэр “үүнийг би өөрөө бүрэн ойлгож мэдэж автлаа бодож, залбирч, уншиж мөн бодох” хэрэгтэй байсан гэж тайлбарласан байдаг (“The Vision,” Revelations in Context, 150). Бурханыг бидэнд байгаа ойлголтоос өөр зүйлсийг илчлэх үед бидэнд туслах юуг бид энэ туршлагаас сурч мэдэж болох вэ? Сургаал ба Гэрээ 76:5–10, 113–118 нь бидэнд “[Бурханы] тааллын нууцуудыг” (10-р шүлэг) хүлээн авах талаар юу заадаг вэ?

Сургаал ба Гэрээ 76:50–70, 92–95

Бурхан Өөрийн бүх хүүхдийг Өөртэй нь хамт селестиел алдар суунд баясаасай хэмээн хүсдэг.

  • Зарим хүний хувьд селестиел хаант улсад тэнцэхийн тулд биднээс шаардагддаг бүх зүйлийг бодох нь урам хугарам эсвэл дааж давшгүй мэт санагдаж болно. Та “зууч Есүсээр дамжин” (69-р шүлэг) найдварыг олоход нь ангийн гишүүдэд хэрхэн туслах талаар бодож үз. Жишээ нь, та тэднийг 50–70 болон 92–95-р шүлгийг уншихад урьж болно. Тэднийг “Өнөөгийн дэлхийд сайн мэдээний дагуу амьдрах нь маш хэцүү ба энэ нь чухал эсэхэд би эргэлзэж байна” эсвэл “Би селестиел хаант улсад орохоор сайн биш” гэж хэлж байгаа хүнд юу гэж хариулж болох талаар хуваалцахад урь. Энэ хүнийг сүнслэгээр өдөөж, урамшуулахын тулд бид юу хэлж болох вэ?

Заах чадвараа сайжруулах

Аврагчид болон Түүний сургаалд төвлөр. “Та өөрөөсөө ‘Миний зааж байгаа зүйлс ангийн гишүүдэд Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, наманчилж, Бурхантай гэрээ байгуулж, гэрээгээ сахиж мөн Ариун Сүнсийг хүлээн авахад хэрхэн туслах вэ?’ хэмээн үргэлж асууж бай.” (Аврагчийн арга барилаар заах нь,20).